Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 404 тоотод байрлах, РД-5712203, Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг,14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УМ89102951, Цэцэн овогт Галсүрэнгийн Тэмүүжин,

хариуцагч- Баянгол дүүрэг,14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15-р байрны 32 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧИ68102006, Галт овогт Бямбаагийн Эрдэнэцэцэг,

хариуцагч- Баянгол дүүрэг,14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УШ95051894, Цэцэн овогт Галсүрэнгийн Билгүүн,

хариуцагч- Баянгол дүүрэг,14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХД64061371, Цэцэн овогт Батчулууны Галсүрэн,

хариуцагч- Баянгол дүүрэг,14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧИ48091014, Галт овогт Тувааны Бямбаа нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
     Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Б.Эрдэнэцэцэг, Т.Бямбаа, Г.Билгүүн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Галсүрэн, хариуцагч Г.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0358/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Тэмүүжин, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн, Б.Галсүрэн, Т.Бямбаа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-05 өпотйг 102/ШШ2016/02755 шийдвэрээр Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Тэмүүжинд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, Г.Тэмүүжингээс 40 635 609 төгрөгийг гаргуулж, Их ирээдүй капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016-05-19 өдрөөс эхлэн хийгдэж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өр төлбөрт тооцуулан Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Дээрх орон сууц 2017-08-29 өдөр Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Хариуцагч Г.Тэмүүжин уг орон сууцанд оршин сууж байсан.

Иймд манай компанийн өмч болох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү? гэв.

Хариуцагч Г.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Их ирээдүй капитал ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-06 өдрийн 102/ШШ2018/03336 шийдвэрээр буцааж, өмнөх өмчлөгчдийн өмчлөлд бүртгэхээр даалгасан.

Г.Тэмүүжин, Б.Галсүрэн, Б.Эрдэнэцэцэг, Т.Бямбаа, Г.Билгүүн нар хууль бусаар эзэмшээгүй тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Галсүрэн тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд амьдардаг. Нэхэмжлэгч орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсныг шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг буцааж өмчлөлдөө бүртгүүлэх гэтэл орон сууцны бичиг баримтыг нэхэмжлэгч өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц хөлслөх гэрээ, хөлс төлсөн баримтууд, НШШГГазрын албан бичиг, тогтоолууд, төлбөр төлөгчийн хүсэлт, шүүхийн 2016-04-05 өдрийн 102/ШШ2016/02755, 2018-11-06 өдрийн 102/ШШ2018/03336 шийдвэрүүд, 2019-01-09 өдрийн 86 магадлал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-05 өдрийн 102/ШШ2016/02755 шийдвэрээр хариуцагч Г.Тэмүүжингээс 40 635 609 төгрөгийн төлбөрийг авахаар шийдвэрлэгдсэн байх бөгөөд уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016-05-19 өдрөөс эхлэн явуулж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах, хариуцагч Г.Тэмүүжин, Б.Эрдэнэцэцэг, Т.Бямбаа, Г.Билгүүн нарын хамтран өмчлөх эрхтэй хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон Их ирээдүй капитал ББСБ ХХКомпанид орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон байна.

Иймээс нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК уг орон сууцыг өмчлөх эрхийг 2017-08-30 өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууц өмчлөх эрхийг гэрчилсэн 000572539 гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас түүнд олгосон байна.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий орон сууцанд хариуцагч нар оршин сууж байсан учраас хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд хариуцагч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон нэхэмжлэгч нарт холбогдуулан шүүхэд гомдол гаргасан.

Хариуцагч нарын гомдолд үүсгэсэн иргэний хэргийг тус шүүх хэлэлцээд, 2018-11-06 өдрийн 102/ШШ2018/03336 шийдвэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017-02-14 өдрийн 17/188 тогтоолыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн 220501539 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Их ирээдүй капитал ББСБ ХХК, Г.Тэмүүжин нарт даалгасан байхна.

Шүүхийн энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, өмчлөх эрхийг өмнөх өмчлөгчид шилжүүлэн бүртгүүлэх тухай шийдвэрийн заалтыг 2019-01-09 өдрийн 86 магадлалаар хэвээр нь үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Орон сууцыг өмнөх өмчлөгч нарыг өмчлөгчөөр бүртгүүлэх шийдвэрийг нэхэмжлэгч хариуцагч нар биелүүлээгүй байгаа байх ба шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт улсын бүртгэл нь уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн, эсхүл улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан тохиолдолд үнэн зөв гэж тооцохгүй байхаар заасан.

Нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхийг олж авах үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хариуцагч нарын гаргасан гомдлыг шүүх хэлэлцээд орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүйг тогтоож, орон сууцыг хамтран өмчлөх өмнөх өмчлөгч нарын эрхийг сэргээж, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа өмчлөх эрхийг өмнөх өмчлөгчдөд шилжүүлэхээр тогтоосон байна.

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй орон сууцыг өмчлөх нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч нарт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоот орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоот дахь 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Тэмүүжин, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн, Б.Галсүрэн, Т.Бямбаа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

дөр

Дугаар 102/ШШ2019/01329

 

Улаанбаатар хот