| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01332/И |
| Дугаар | 102/ШШ2019/01363 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2019/01363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 4-р хороо, 203-р байрны 28 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ79041973, Китан боржигон овогт Чулуунбатын Анхбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 63-р байрны 55 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УС77092707, Олхон овогт Ганбаатарын Ундрахад холбогдох
гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Анхбаяр, хариуцагч Г.Ундрах, нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчтай гэрлэсэн гэрлэлтээ сэргээлгэхээр шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2007 онд Г.Ундрахтай танилцаж, 2009-03-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009-03-12 өдөр охин А.Цоггэрэл төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан Баянгол дүүргийн шүүхийн 2013-08-29 өдрийн 1886 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
Бид гэрлэлтээ цуцлуулсаны дараа удалгүй 4-5 сарын дараа, 2014 оноос 203-р байрны 28 тоотод хамт амьдарч, 2017-05-05 өдөр хүү А.Мөнхтүшиг төрсөн.
Бид гэрлэлтээ цуцлуулсанаас хойш үргэлжлүүлэн 6 жил хамт амьдарч байна. Цаашид гэр бүлээр амьдрах хүсэлттэй байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие 2007 онд Ч.Анхбаяртай танилцаж, 2009-03-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009-03-12 өдөр охин А.Цоггэрэл төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2013-08-29 өдөр гэрлэлтээ цуцлуулсан.
Бид гэрлэлтээ цуцлуусны дараа удалгүй 2014 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017-05-05 өдөр хүү А.Мөнхтүшиг төрсөн.
Бид цаашид гэр бүлээр амьдрах хүсэлттэй байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2009-03-04 өдөр гэрлэсэн гэрлэлтээ Баянгол дүүргийн шүүхийн 2013-08-29 өдрийн 1886 дугаар шийдвэрээр цуцлуулсан байна.
Гэрлэлтээ цуцлуулсан хугацаанаас хойш зохигчийн хэн аль нь өөр хүнтэй гэрлээгүй, 4-5 сарын дараагаас буюу 2014 оноос дахин хамт амьдарсаар ирсэн байх ба зохигчийн дундаас 2017-05-05 өдөр хүү Анхбаярын Мөнхтүшиг төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлтэй байгаа байх бөгөөд шүүхийн шийдвэрээр цуцлагдсан гэрлэлтээ сэргээхийг хүсч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрээр цуцлагдсан зохигчийн гэрлэлтийг сэргээн тогтоох нь зохигч болон хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 2013-08-29 өдрийн 1886 шийдвэрээр цуцлагдсан Китан боржигон овогт Чулуунбатын Анхбаяр, Олхон овогт Ганбаатарын Ундрах нар Баянгол дүүргийн гэрлэлтийн 2009-03-04 өдрийн 369 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг сэргээсүгүй.