Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00648

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00648

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын *******т багийн ******* тоотод оршин суух, эмэгтэй,******* овогт Баянмөнхийн *******  /*******/-ын нэхэмжлэлтэй,

Л.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 153/2018/00652/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.*******нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Л.*******тай 2007 онд танилцаад, 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хамт амьдарсан. Бид хоёрын дундаас 2011 оны 4 сарын 01-ний өдөр хүү Б.******* төрсөн. Л.******* нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр элэгний хорт хавдраар нас барсан. Талийгаач Л.******* нь группийн зээлтэй байсан бөгөөд хүү Ц.*******т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлага гарсан тул хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Буурал овогт Лханаагийн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Л.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.*******, нас барагч Л.*******тай 2010 оноос 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 0000204386 дугаартай Л.*******гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Мөнхөөгийн ....Б.******* нь миний төрсөн талийгаач дүү Л.*******гийн эхнэр нь байгаа юм. Л.*******, Б.******* хоёрын дундаас нэг хүү төрсөн. Одоо 2 дугаар ангид аймгийн төвийн сургуульд сурч байгаа. 7 настай хүү байгаа. Хүүгийнх нь нэрийг ******* гэдэг....Манай дүү даралт 2 удаа харвасан, элэгний хавдраар өвчтэй байхад нь ******* л асарч, хамт амьдарсан нь үнэн. Тэдний дундаас хүү ******* төрсөн нь үнэн юм. Энэ талаар манай ах, дүү, төрөл төрөгсөд нь маргахгүй, бүгд л мэднэ.... гэх мэдүүлэг, гэрч Л.Лхагвадоржийн ....Миний төрсөн дүү Л.******* нь 2018 оны 8 сарын 20-ны өдөр нас барсан. Миний дүү Л.******* нь Б.*******той 2004 оны үеэр танилцсан байх....Миний талийгаач дүү Л.******* нь 1994, 1995 онуудын үед даралт харваад хүний асаргаанд байдаг болсон юм. Сүүлийн жилүүдэд миний дүү Л.*******г Б.******* асарч байсан. Л.*******, Б.******* хоёрын дундаас нэг хүү төрсөн. Одоо 2 дугаар ангид аймгийн төвийн сургуульд сурч байгаа. Хүүгийнх нь нэрийг ******* гэдэг. Миний дүү Л.*******г Б.******* 5 жил асарч, хамт амьдарсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 10,19-20, 23-24 дүгээр тал/

Иймд шүүхээс нэхэмжлэгч Б.*******ыг Л.*******тай 2010 оноос 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Буурал овогт Лханаагийн *******, ******* овогт Баянмөнхийн ******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ