Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 649

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00649

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ..,,,,,, дугаарын регистртэй, Т овогт Бийн Бгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 153/2018/00682/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын сэргийлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэв журам сахиулах цагдаагаар тус тус ажиллаж байсан. Иймд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шатанд хүсэлт гаргагч Б.Б нь Миний бие 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын сэргийлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэв журам сахиулах цагдаагаар тус тус ажиллаж байсан. Миний нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын сэргийлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэв журам сахиулах цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын сэргийлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэв журам сахиулах цагдаагаар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагч Б.Бгийн ******* дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Монгол улс, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21-03/178 дугаартай лавлагаа /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.*******ын ...Би 1979 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгчөөр, 1990 оноос 2003 оныг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, мөрдөн байцаах тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.Б нь анх 1990 оны 04 дүгээр сарын үед Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын цагдаагаар ажилд орж байсан. Б.Б нь 1993 оны 02 дугаар сарын хүртэл тухайн ажлыг хийж байгаад офицер болж Ховд аймгийн Дөргөн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би тухайн үед Дөргөн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Б.Бд ажлаа хүлээлгэн өгч өөрөө ахлах төлөөлөгч болж байсан. Б.Б нь 2003 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад Ховд аймгийн төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийгдэж Б.Б нь өөрийн саналаар тэтгэмж авч ажлаасаа гарч байсан. Цагдан сэргийлэх анги татан буугдаж, Ховд аймгийн Цагдаагийн хэлтэс болох үед хэлтсийн даргаар Т.Норовжав, орлогч даргаар Д.Даваасүрэн нар ажиллаж байсан. 1990 оны 12 дугаар сараас Т.Норовжав даргар тэтгэвэрт гарч З.Сайжрах даргар 2001 оны 07 дугаар сарыг хүртэл хэлстийн даргаар ажиллаж байсан. Б.Б нь 2003 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. 2007 оноос 2008 оныг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэсгийн цагдаагаар бас ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Б.Бг 1990 оны 04 дүгээр сараас 1993 оныг хүртэл Хүнсний үйлдвэрийн гэрээт хамгаалалтын цагдаагаар, 1993 оноос 2003 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.*******ы ...Би 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1981 оноос 1983 оны 11 дүгээр сарыг хүртэл НАХЯ-ны харъяа Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газар Зүүн хараагийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд хянагчаар ажиллаж байсан. 1983 оны 11 дүгээр сараас 2003 оныг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа зэргийг хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.Б нь 1990 оны 06 дугаар сарын үед санагдаж байна Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын цагдаагаар ажилд орж байсан. Б.Б нь 1993 оны 02 дугаар сараас 2003 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад Ховд аймгийн төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийгдэж Б.Б нь өөрийн саналаар тэтгэмж авч ажлаасаа гарч байсан. Цагдан сэргийлэх анги татан буугдаж, Ховд аймгийн Цагдаагийн хэлтэс болох үед хэлтсийн даргаар Т.Норовжав, орлогч даргаар Д.Даваасүрэн нар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Б.Бг 1990 оны 06 дугаар сараас 1993 оныг хүртэл Хүнсний үйлдвэрийн гэрээт хамгаалалтын цагдаагаар, 1993 оноос 2003 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тэрэгчин овогт Батсуурийн Бг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гэрээт харуулын сэргийлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн, Цэцэг сумдад хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд суманд хэв журам сахиулах цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ