Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 650

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00650

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сумын ******* багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Т овогт Эын Нгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* суманд ******* онд төрсөн. 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд Хотгор хаг бригадад хонь, ямааг эцэг эхийн хамт маллаж байсан. Би одоо болтол Эрдэнэсүрэн сумандаа мал маллан амьдарч байна. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад Ховд аймгийн Архивын тасгийн лавлагааг авахад 70 дугаар дансны хуулган дээр миний нэр дутуу бичигдсэн байгаа тул заавал шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Э.Н намайг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд Хотгор хаг бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Э.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Э.Н нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчид 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/,

- 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Э.Нг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Хөдөлмөрийн алдар мөнгөн медалиар шагнасан тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагч Э.Нгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчид Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон гэрчилгээний эх хувь /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Д.*******гийн ...Би 1958 онд төрсөн. ******* онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1976 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад малчнаар 1991 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Э.Н нь 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Э.Н нь Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Эрдэнэнбүрэн сумын Социализм нэгдэл 1991 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үеийн нэгдлийн даргаар Майдар, Минжүүр, Цэрэнбадам зэрэг хүмүүс ажиллаж байсан. Э.Нгийн аавыг нь Эрдэнэ-Очир, ээжийг нь Надиа гэдэг байсан. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд насаараа малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Э.Нг 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч С.*******ын ...Би 1960 онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын зоо техникчийн ангид элсэн орж 1980 онд төгссөн. 1980 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад зоо техинкч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Э.Н нь 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Э.Н нь Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Э.Нг 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э.Нгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тоос овогт Эрдэнэ-Очирын Нг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Э.Нг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ