Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 651

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00651

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Д сумын Ө багт оршин суух, эмэгтэй, Я овогт З Т /....../-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 153/2018/00678/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч З.Тнар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 он 1 дүгээр ангид элсэн ороод, 1984 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Би 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байгаад, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд ороод, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийнхаа халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан. Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал дотуур байрны цагаан хэрэглэлийн угаагчаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 5 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халуун усны үйлчлэгч, угаагч, сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

З.Т  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал дотуур байрны цагаан хэрэглэлийн угаагчаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 5 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халуун усны үйлчлэгч, угаагч, сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Т нь Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал дотуур байрны цагаан хэрэглэлийн угаагчаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 5 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халуун усны үйлчлэгч, угаагч, сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1049 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай Чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас олгосон нэхэмжлэгчийн 260927 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989-1993 онуудын Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн цалин олгосон цалингийн цэсний хуулбарууд, гэрч Б.Цэвэлмаагийн ....Би 1979-1994 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан. Дөргөн сумын 8 жилийн сургууль нь 78 гаруй багш ажилтантай байсан. З.Т нь 1987 оны 9 сард Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж байсан. Түүнээс хойш 1994 он хүртэл хамт ажилласан. Сургуулийн дотуур байрны цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан. З.Т бид хоёр Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6-8, 9, 19-24, 28-50, 62-63 дугаар тал/

Харин нэхэмжлэгч З.Т нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

Хавтаст хэргийн 10, 15-17, 25-27, 65-66 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 67-71 дүгээр хуудсанд авагдсан фото зургууд нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Яргай овогт Зүгчигийн Тын Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал дотуур байрны цагаан хэрэглэлийн угаагчаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 5 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халуун усны үйлчлэгч, угаагч, сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч З.Т нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ