Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 655

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00655

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Д сумын С багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Юийн Цийн хүсэлттэй ажиллаж байсан байдал т Ц огтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ю.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1968 онд төрсөн. 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. Ээж Ц.Юнгэрэнгийн хамт 1991 оны 07 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1982 оноос 1991 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ю.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1988 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ю.Ц нь 1988 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 0723095 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 674 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 17-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэвжавын ...Би 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилд орж байсан бөгөөд тус нэгдэлд 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Э.Нямсүрэн нь 1968 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Компани болоогүй. Тухайн үеийн нэгдлийн даргаар Дэлгэр гэж хүн ажиллаж байсан. Ю.Ц нь аавгүй. Ээжээрээ овоглодог. Ээжийг нь Юнгэрэн гэдэг. Ц нь айлын том охин. Доороо 4 дүүтэй. Ээж нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Ю.Цг 1986 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Г.Басангийн ...Би 1956 онд төрсөн. 1964 онд Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд элсэн орж 1968 онд төгссөн. 1968 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1971 онд төгссөн. Улмаар Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр буюу 2 дугаар бригадад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1974 онд цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирсэн. 1977 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар, 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан. Ю.Ц нь 1968 онд төрсөн. Улмаар Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1993 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1993 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн мэдэхгүй байна. Компани болоогүй. Тухайн үеийн нэгдлийн даргаар Пүрвээ, Дэлгэр гэж хүн ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Ю.Цг 1986 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.. гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ю.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх дээрхи төрсөн он зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хүсэлт гаргагчийн 1982 оны 07 дугаар сараас 1988 оныг хүртлэх ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяд овогт Юнгэрэнгийн Цг 1988 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагчийн 1982 оны 07 дугаар сараас 1988 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ю.Цгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ