| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00659/И |
| Дугаар | 656 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 656
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2018/00656 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Т. овогт Д. Дгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал адуучин, мужаанаар тус тус ажилласан.
Миний бие 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал адуучин, мужаанаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар 1974 оны баримт гарч ирээгүй болно.
Иймд намайг Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал адуучин, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* суманд аймгийн төвөөс 380 км хол газар мал маллаж амьдардаг тул шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал адуучин, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Д нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал адуучин, мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1860 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Алаг, ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 27-44 дүгээр хуудас/,
Гэрч Д.*******ын ...Би 1978 оноос 1979 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Борт бригадад малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 1981 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад барилгачнаар, 1984 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан. Д.Д нь 1980 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан. Д.Дгийн аавыг нь Дагва, ээжийг нь Жавзан гэж байсан. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Алаг бригадад насаараа малчнаар ажиллаж байсан хүмүүс байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Дг 1981 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Б.*******лийн ...Би 1969 онд цэргийн албанд татагдаж, 1972 онд цэргээс халагдаж ирсэн. 1972 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригадад хэвлэл тараагч, бригадын аж ахуй дарга, нэгдлийн агент зэрэг ажлыг 1990 онд ******* нэгдэл тарах хүртэл тасралтгүй хийж байсан. Д.Д нь 1979 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Дг 1981 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр нь Давага овогтой Д, Дагав овогтой Д гээд хүсэлт гаргагчийн овог нэр зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төнхөн овогт Давгын Дг 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд адуучин, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ