Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0048

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Туул,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн*******эд холбогдох эрүүгийн 201618010128 дугаар нэг хавтас хэргийг 2016 оны 10  дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 0000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Алтай  суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг, хөдөө оршин суух, урьд 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн А-д зааснаар 2 жил, 73 дугаар зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан,  регистерийн ПА-  дугаартай, Тарвагатай овогт *******.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 2016 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн нутаг Их баавгайт гэх газраас 1,8 м 3 шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Монгол Улсын ойн санд 656.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Туулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-18/,
  2. Гэрч А.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-19-20/
  3. Гэрч Б.Мөнхдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22/,
  4. Гэрч Х.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-21/,
  5. Шинжээч Ү.Баян-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-26/,
  6. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Орхон бүсийн сум дундын ойн ангийн дарга Ү.Баян-Эрдэний ойн санд учруулсан хохирлын хувь хэмжээг тогтоосон дүгнэлт /хх-36/,
  7. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7/,
  8.  Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд /хх-11, 13/,
  9. Сэлэнгэ аймгийн Сант сумын Үнэлгээ тогтоох комиссын акт /хх-14/,
  10. Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-44, 46-47/,
  11.  Шүүгдэгч*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-49-53, 56-59/,
  12.  Шүүгдэгч*******ийн хохирол төлсөн баримт /хх-63/,
  13.  Шүүгдэгч*******ийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн баримтууд
  14.  Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч******* нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг “Их баавгайт” гэх газраас Ойн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 35.4.2-т заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 32 ширхэг буюу 1,8 м 3 нойтон шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн 31-22 СЭА улсын дугаартай, Киа Пронтер маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 656.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Туулын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “...Журмын хувьд бол******* нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй, иргэн хүн мод бэлтгэхдээ байгаль орчны хяналтын улсын байцаагчаас тусгай зөвшөөрөлтэй газар очиж тусгай мөнгө төгрөгийг төлсний үндсэн дээр гоожингийн эрх авч ой руу орж мод бэлтгэх ёстой. Хохирлын хэмжээг сум дундын ойн ангиас 656.640 төгрөг гэж дүгнэлт гаргасны дагуу шүүгдэгч******* нь уг хохирлыг, мөн замын зардлын 75900 төгрөгийг төлж барагдуулсан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй гэсэн мэдүүлэг,

гэрч А.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “…2016 оны 06 дугаар сарын дундуур байгаль хамгаалагч Мөнхдаваа нь малчин Батсүхийн гадаа хэрэглээний мод бэлтгэсэн байна, та түүнийг очиж шалгаарай гэж хэлсэн. Би 6 сард малчин Батсүхийн Тэлдийн голд байсан зусландаа байхад нь очитол гэрийнх нь хойд талд хэрэглээний зориулалттай шинэс мод хураасан байдалтай байсан. Модны учрыг би Батсүх гуайн эхнэр Дуламсүрэнгээс асуухад модтой холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан. Тухайн үед******* нь “Хос төгөл” ХХК-ний бэлтгэсэн модны үлдэгдлийг авсан гэж надад тайлбарласан. Тэгэхэд нь би “Хос төгөл” ХХК-ний бэлтгэсэн мод биш гэдгийг баталж өгсөн. Гэтэл Батсүх нь 2015 онд Х.Батжаргалын бэлтгэсэн модны үзүүрийг авсан гэж надад хэлсэн... Би өөрийн бүрэн эрхийн дагуу ойд учруулсан хохирлын талаар акт үйлдэж Батсүхэд танилцуулсан. Батсүхийн гэрийн ард хууралттай байсан моднууд нь 14 см голчтой 4 м урттай, мөн 14 голчтой 2.5 м урттай 7 ширхэг, нийт 32 ширхэг шинэс төрлийн модыг ойгоос бэлтгэсэн байсан. ...Тухайн үед моднуудыг өөрсдөө бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн. ...Ойгоос мод түүсэн ч бай, мод бэлтгэсэн ч бай хууль бус гэж үзнэ, ой руу орсон л бол гоожин буюу эрхийн бичиг авах ёстой байдаг. Уг моднуудыг өөрсдийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн байсан. Малчдын сүүлийн үеийн арга бол намар орой унагаагаад хавар нь унагасан модоо авчихдаг нь ойг сүйрүүлж байгаа илэрхийлэл юм. Иргэд өөрсдийн эрх ашиг хэрэгцээгээ бодож байна …” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

гэрч Х.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өнгөрдөг оны 2015 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Цагаан хуст гэх нэртэй газраас зөвшөөрлийн дагуу хэрэгцээний шургааг болох 4 м урттай, 32 ширхэгийг авсан. Тэр моднуудаа татаж авчираад өвөлжөөндөө авчирсан байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид шалгагдаж 2016 оны 01 дүгээр сарын дундуур шалгагдаж дуусаад тэнсэх ялаар шийтгэгдсэн... Цагаан хуст гэх нэртэй газраас 32 ширхэг 4 м урттай шургаа модыг бэлтгэсэн. Би тухайн үед ойгоос мод бэлтгэж аваад бүгдийг нь өөрийнхөө өвөлжөөнд татаж авчирсан. Миний бэлтгэсэн модноос тухайн газарт үлдсэн мод байхгүй. Би бэлтгэсэн моднуудаар өвөлжөө барих гэж байсан болохоор жижиг ч гэлтгүй бүх модыг бүгдийг нь авсан байсан. Тухайн үед тэнд олон хүн мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

гэрч Б.Мөнхдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би сонгуулийн ажлаар иргэн*******ийн гэрт очиж сонгуулиа өгөөрэй гэж урилга тарааж явсан.******* нь “Тэлт” гэх нэртэй зуслангийн газартаа буусан байсан.******* нь мод бэлтгээд гэрийнхээ ард хураалттай байдалтай байсан. Би тэрийг тухай үед энэ модыг ямар нэгэн байдлаар дутааж болохгүй шүү гэж хэлээд яваад өгсөн. Энэ талаараа би Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдоржид мэдэгдэж хэлсэн. Намайг очиход Батсүхийн гадаа 30 гаран ширхэг, 4 м урттай, 2 гаран метр урттай нарийн шургааг моднууд байсан. Тухайн моднууд нь чийгтэй моднууд байсан... Тухайн моднууд нь ойгоос бэлтгэсэн моднууд байсан. Уг моднуудыг хүний гараар бэлтгэсэн байх боломжтой, шороо чирэгдсэн байдалтай байсан... Тухайн үед Батсүх нь моднуудыг уулнаас авсан, тайраад унагаасан модыг авсан гэж ярьж байсан. Батсүх нь ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Яагаад гэвэл гоожингийн ямар нэгэн эрх байхгүй. Иргэнд өгөх хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох болоогүй байхад бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

шинжээч Ү.Баяр-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Үнэлгээгээр*******ийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн мод байсан ба 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3 дугаар мужид хамаарч 96.000 төгрөг болдог. Үүнийгээ нийт бэлтгэсэн модондоо үржүүлээд бүх төрлийн хэрэглээний бөөрөнхий модонд бэлтгэсэн модонд үржүүлэгдэх итгэлцүүр нь 1,8 үржигдээд нийт ойн санд учруулсан хохирол нь гарч ирдэг. Энэ нь хохирлын хэмжээ ойн санд учруулсан бодит хохирол юм. Харин Сант сумын ойн ангийн байгаль орчны улсын байцаагч А.Батдоржийн гаргасан дүгнэлт нь ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж актыг гаргасан байна... А.Батдоржийн гаргасан акт ойн санд учруулсан хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн тухайн иргэнд тавих нөхөн төлбөр юм. Харин миний гаргасан дүгнэлт нь ойн санд учруулсан бодит хохирлын хэмжээг гаргасан байгаа юм. Ой руу орсон тохиолдолд заавал гоожин бүхий мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Түүсэн ч бай, орсон ч бай эрхийн бичигтэй байх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-26/

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Орхон бүсийн сум дундын ойн ангийн дарга Ү.Баян-Эрдэний ойн санд учруулсан хохирлын хувь хэмжээг тогтоосон“...2016 оны 09 дүгээр сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн иргэн*******ийн бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд 1,8 м3 шинэс болж байна. Ойн санд учруулсан хохирлын хэмжээг БОАЖ-ын Сайдын 2009 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан «Ойн Экологи Эдийн засгийн үнэлгээ»-ний 1-р хавсралтын дагуу тооцоход 25 ширхэг 4 метр урттай мод 1,5 м куб, 7 ширхэг 2,5 метр урттай мод нь 0,3 метр куб тус тус болж байна. Нийт бэлтгэсэн хэрэглээний шинэс мод нь 1,8 м3 * 1,8 * 96000=656.640 төгрөг болж байна. 1 м3 модны үнэлгээ 3-р муж шинэс мод 96.000 төгрөг байдаг. Хэрэглээний бөөрөнхий мод гуалин 1,8 итгэлцүүрээр үржигдэж бодогдоно...” гэсэн дүгнэлт /хх-36/

Сэлэнгэ аймгийн Сант сумын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай үнэлгээ тогтоох комиссын “... Киа пронтер маркийн автомашин 1.000.000 төгрөгийн үнэтэй...” гэсэн дүгнэлт /хх-14/,

шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын сүүлээр байх санагдаж байна. Манай гэрээс 5-6 км байх анх гишүү ачих гээд өөрийн эзэмшлийн Портер маркийн 31-22 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Тэр газар нь урд нь манай Сант сумын мод хийж бэлтгэдэг байсан газар нь очсон чинь мөчиртэйгээ газар унасан тухайн үедээ хэдэн ширхэг мод байсан талаар мэдэхгүй байна. Газар унасан модны үзүүрийг мөчирлөөд тайраад гол том модоор нь тугалын хашаа хийх гээд явсан юм. Тэгээд тэдгээр моднуудыг ачаад гэртээ ирсэн. Моднуудаа тугалын хашаа барих гэж байсан газартаа буулгаад орхисон. Тэгээд манай сумын ойн байцаагч, Даваа ирж үзээд яваад өгсөн. Удаагүй төлөөлөгч ирээд үзэж шалгаад явсан. Би тухайн моднуудын богино моднуудыг нь замын ховилоос авсан. Би замын ховилоос 7-8 ширхэг мод авсан. Үлдсэн моднуудыг мод хийсэн газраас нь мөчрийг нь сүхээр тайрч гөлгөр мод болгоод авсан. 7-8 метр урттай 1 ширхэг модыг дундуур нь тайрч 2 ширхэг мод болгосон. Нийтдээ 32 ширхэг мод болсон байх. ...Надад эрхийн бичиг байхгүй. Би уул руу гишүү түүх гэж гарсан, тэрнээс мод бэлтгэх гэж гараагүй юм. Замд уулын зах хэсэгт газар байсан моднуудыг авсан мөн замын ховил хэсэгт байсан моднуудыг л авсан…” гэсэн мэдүүлэг /хх-44, 46-47/,

шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 06-р сарын 13-нд манай хүүхэд Бадрах ойн байцаагч Батдоржтой манай гаднаас утсаар ярьсан. Би хажууд нь зогсож байсан. Ой нээгдсэн үү гишүү ачмаар байна гэж асуухад нээгдсэн гэж хариу өгсөн. Манай хүүхэд яваад гишүү ачаад буцахдаа тэнд бэлэн овоолсон гишүү байна гэж хэлсэн. Би 2016 оны 06 дугаар сарын 20-нд бэлэн гишүү байгаа юм чинь гэж бодоод гишүү ачихаар ганцаараа явсан. Очоод хуурай юм олж ачих санаатай явж байгаад хүний аваад хаясан мөчиртэйгээ мод таарсан. Тэнд нь мөчрийг нь цохиж хаячихаад тэр модны үзүүрүүдийг авсан. Тэгээд дээшээ замаараа өгсөөд явж байхад замын ховилд хэд хэдэн мод харагдахаар нь авсан.  Тэр модыг ачаад зогсож байхад жаахан дээр нь дэр тавьж мод ачсан 2 урт мод харагдсан. Тэр 2 модыг авч ирж ачсан. Энэ тэндээс түүгээд явж байтал 32 ширхэг мод болсон юм байна лээ. 4 метртэй модны үзүүрийг тугалын хашаа барих санаатай багцаалдаж байгаад үзүүрийг нь тайрсан. Замын хувилд 1 урт мод байсныг дундуур нь хуваагаад 2 мод болгож авсан. Хар модыг нь би авсан, хус улиасыг аваагүй. Дандаа чийгтэй хус улиас дэвссэн байсан. Хар модыг нь арай хөнгөн болохоор авсан. Хус улиасыг нь би даахгүй хэмжээний том урт моднууд байсан. Энд ингэж гишүүтэй адилхан өмх идээд ялзарах юм чинь тугалын хашаатай болвол гэж бодоод авсан. Би зөвшөөрөлгүй байсан учраас гэмт хэрэг болж ийм байдалд хүрч байна. Зүгээр гишүүгээ түүгээд явсан бол дараа нь ойн байцаагч ирэхэд гоожингоо бичүүлээд авна. Ийм хэрэгт холбогдохгүй байсан. Би харамсаж байна. Өчнөөн төгрөгийн хохирол, өнөөдөр бас л нэмэгдэж байна. Ёстой хэрэггүй юмнаас болж хэрэгт орж хохиролд орж буруутаж байна. Модоо буулгаад хашаагаа барьж амжаагүй байж байтал нэг хар машин манайхаас доош өнгөрсөн. Тэгээд иргэж ирээд сонгуулийн ажлаар явж байна гээд материалаа тарааж өгчихөөд гарахад ойн байцаагч та мод хаанаас бэлдсэн бэ, яагаад мод буулгасан гэхээр нь би хөрөө араам ажиллаж байсан газар очсон чинь байсан, би тугалын хашаа барих санаатай авч ирээд буулгасан гэж хэлсэн. Байцаагч би энд зөвшөөрөл өгөхгүй байцаагчид шалгуулна гэж хэлээд явсан. Урьд нь бид нар гишүүгээ ачиж ирээд ойн байцаагч ирэхээр гоожингоо бичүүлж авдаг байсан. Би тэгэх байх гэж бодоод гишүүнд явсан хүн, гишүүтэй адилхан хүн аваад хэрэггүй гээд хаясан мод авч ирсэн. Батжаргалын аваад шийтгүүлсэн модны үзүүрийг аваад  ийм асуудалд орж байна гэдгээ ойлгож мэдэж хэлж байна гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч******* нь ойн санд учруулсан хохирол 656.640 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн замын зардал 75.900 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх үзэв.  /хх-63/

Шүүгдэгч******* урьд 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 79-р зүйлийн А-д зааснаар 2 жил, 73-р зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан байх ба 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1. ж/-д  зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зургаан жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******эд ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.   

    Шүүгдэгч******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн Киа пронтер маркийн 31-22 СЭА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон  бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтын дагуу гэмт хэрэг үйлдэж олсон 32 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа пронтер маркийн 31-22 СЭА улсын дугаартай автомашиныг тус тус хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

     Энэ хэрэгт хууль бусаар бэлтгэсэн модыг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн Киа пронтер маркийн 31-22 СЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээв.

    Эрүүгийн 201618010128 дугаар хэрэгт шүүгдэгч******* цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Туул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

 ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Тарвагатай овогт *******ийг  зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай .

         2.Эрүүгийн хуулийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сумдын Цагдаагийн тасагт даалгасугай.

         5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 31-22 СЭА улсын дугаартай Киа пронтер  маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 1,8 м3 буюу 32 ширхэг шинэс модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

          6. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Р.Сундуйсүрэнгийн 4 метр урт, 1,5 м3 7 ширхэг , 1 метр урт, 2,5 м3 25 ширхэг, нийт 32 ширхэг шинэс модыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №05 дугаар тогтоол, Киа пронтер маркийн, 31-22 СЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

         7. Шүүгдэгч******* нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдасугай.  

     8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол*******эд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР