Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б*** овогт Д.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000873 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б*** овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, **** оны оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Г** ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод түр оршин сууж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сувиллын авто зам дээр иргэн Н.Б-тай автомашинаараа сигналдсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний эзэмшлийн **** УНА улсын дугаартай “Волксвоган Таурэг” маркийн автомашины урд салхины шилийг гараараа цохиж хагалан гэмтээсний улмаас 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Мөнхсувдтай хамт амьдарч байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан учир бухимдалтай гэрээсээ гарч явж байсан. Тэгээд явган хүний гарцаар гарч явахад автомашин хүчтэй сигналдахаар нь би уурандаа автомашины шилийг цохиж хагалсан. Гэм буруугаа зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210000000873 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 22:30:33 цагт “**** УНА согтуу хүн машины цонх хагалсан” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

3. Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 22 цаг 20 минутын үед Налайхын хонхроос наадмын бэлтгэлээ тараад Улаанбаатар сувиллын голын зам дагуу Зуун наст эмнэлгийн урд талд явж байхад машины урдуур нэг хүн ороод ирэхээр нь сигнал дараад тоормос дараад зогсоход эргэж хараад машины урд талын салхины шилийг хагалсан. Тэр хагалсан хүн урьд өмнө нь найзалдаг байсан Б гэдэг залуу байсан, дунд зэргийн согтолттой байсан.  Манай эхнэрийг янхан гичийгээр нь доромжлоод нүүрэн дээр нь салаавч өгөөд үр хүүхдүүдийг минь янхны хүүхдүүд гэж доромжилж, эцэг, эхээр минь бүгдийг нь доромжилсон. Над руу дайраад байхаар нь би биеэ хамгаалж зүгээр доороо хийгээд байж байсан. Надаар өөрийгөө цохиулах гээд байсан. Цагдаагаа дууд, би аргалаад гарна гэж байсан. Миний машины салхины шилийг хагалаад, миний чих рүү цохисон, толгойн тус газарт 4 удаа гараараа цохисон. Машины шилээ 650,000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би гомдолтой, Б-оор учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

4. Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Б манай нөхөр Б-тай бага ангидаа цуг нэг анги байсан. Манай нөхрийг машинтайгаа явж байхад нь Б явган хүний гарцгүй газраас гэнэт машин зам дээр гарч ирэхээр нь манай нөхөр зогссон чинь Б манай машины салхины шилийг нь гараараа цохиод хагалсан байсан. Бямбадоржийг зугтах гээд байхаар нь Б Б-ийг барьж авсан, цохиж зодоогүй. ББ-ын зүүн чих хэсэг рүү нэг удаа гараараа цохиод цамцыг нь урсан. Намайг хэл амаар доромжилсон. Н.Б-ын өөрийнхөн эзэмшлийн **** УНА улсын дугаартай “Волксвоган Таурэг” 2004 оны тээврийн хэрэгсэл юм. Урд салхины шил нь олон хэсэг газар цуурсан урд зам харахад хүндрэлтэй болсон. Би, манай нөхөр Б, Б бид гурав байсан.  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

5. Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр пиво уучхаад ганцаараа алхаж явж байгаад Улаанбаатар сувиллын зам буюу 69А байрны ард талын явган хүний гарцаар алхаад явж байхад нэг машин сигналдаад маш хурдтай орж ирээд зогссон. Тухайн машин сигналдаад байхаар нь жолоочид нь хандаж “чи хүн дайрлаа шүү дээ” гэж хэлээд машины урд салхины шилийг гараараа цохиход хагарчихсан ба жолооч нь бууж ирэхэд манай найз Б бууж ирсэн. Б машинаасаа бууж ирээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд, би Б-ын толгой хэсэг рүү нэг цохих шиг болоод өөр цохион зодоон болоогүй. Удалгүй Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн. Б бид хоёр хар багаасаа бие биеийгээ мэддэг. Бага ангидаа нэг анги төгссөн, нэг нутгийнх гээд сайн таньж мэддэг юм. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

2022 оны 08 дугаар сард дахин өгсөн: Би урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй, одоогийн байдлаар боломж байхгүй учраас төлж чадахгүй байгаа. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

6. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХУ-22-33c хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас),

7. Шүүдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*** овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-жийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АЛТАНТУЯА