| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0848/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/853 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Т |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
хохирогч Б.Н,
шүүгдэгч Ө.М, өмгөөлөгч Ч.Загдсүрэн (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 3261) нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ц*** овгийн Ө.М-гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210014891127 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц*** овгийн Ө.М нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Д*** аймгийн Л*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа, Д*** аймгийн Л*** сумын * дугаар баг, Н*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Б.У-гийн * дугаар гудамжны ** тоотод оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Ө.М нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны ** дүгээр гудамжинд тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Б.Н-ийн шилэн савтай салоны үнэртүүлэгчээр толгойн тус газарт нь нэг удаа, гараараа баруун нүд хэсэгт нь нэг удаа тус тус цохих, тээврийн хэрэгслийн голын хайрцгийг нүүрээр нь мөргүүлэх гэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чамархай, хацар, хүзүү, баруун хөмсөг, дээд зовхи, баруун бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, зүүн бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, баруун өвдөг шилбэнд зулгаралт, дух, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн * дүгээр хороо Б-У ** дугаар гудамжинд байх голын эрэг дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.М “миний амьдралаар тоглосон” гэх асуудлаас маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн хавирга орчимд нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, духны баруун хэсэг, баруун хацар шанаа, хамарт цус хуралт, баруун 7, 9, 10-р хавирга, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, хамар ясанд шинэ хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтад хэргийн талаар мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 03-аас 05 хүртэл Ө.М гэртээ ирээгүй. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө би амарсан байсан тул найзындаа 1 пиво авч очоод, ууж байхад гаднаас Ө.М орж ирсэн. Ө.М ажиллаагүй байсан. Ө.М бас хамт уусан. Ажлын газарт нь очоод даргатай нь юм яриад сууж байхад Ө.М гаднаас орж ирээд намайг харчхаад гарсан. Би Маяка гэдэг хүнтэй муудалцсан. Тэгэхэд нөгөө хэд нь Маякаг өмөөрч миний урдаас дайрсан. Би хэрэлдэж, агсарсан. Оюунаа гэдэг хүн гаднаас орж ирээд намайг түлхэж, миний толгой руу цохичхоод гадагшаа гарсан. Тэгэнгүүт би уйлаад найзынхаа гэрт орж суусан. Ө.М намайг хайгаад байна гэхээр нь Болормаа эгч бид 3 гараад явж байхад Ө.М машинтайгаа ирсэн. Машин дотор ороод суухад намайг Мтай хардаад бид 2 муудалцсан. Тэгэхэд нь би чи өөрөө 2 хоног хаагуур явсан болоод миний өөдөөс ингээд байгаа юм бэ гэж агсарсан. Би өөрөө жаахан согтуу байсан ч гэсэн энэ хүнийг юугаар цохиод байгааг нь бодоход машины урд талд шилэн савтай үнэртүүлэгч байсан, үнэртүүлэгчээр миний толгой руу цохисон, дараа нь нүүр ам руу цохисон. Мнамайг өөрөө цонх мөргөсөн гээд байгаа нь гомдолтой байна. Миний толгой руу өөрөө цохисон. Нүдний дээд хэсэг язарсан. Хамраас маш их цус гарсан. Миний цамц, хүүхдийн цамц цус болсон байсан. Эм хэрэглээгүй учир эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй гэв.
Эрүүгийн 2210014891127 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримт:
1.2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),
2.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18:5:02 цагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
3.Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
4.Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас),
5.Гэрч П.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний төрсөн хүү ...М нь Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, хаана амьдарч байгааг нь мэддэггүй. Мнь ...Н-тэй 2011 онд танилцсан цагаасаа хойш өдийг хүртэл хамт амьдарч байгаад дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Том хүүхэд нь 6 настай эрэгтэй, М.Ананд, дүү нь 2 настай, эрэгтэй, М.Анар гэдэг. ...Н нь хоёр хүүхдээ аваад Мөнхзоригоос салаад явсан тул хаана ямар ажил хийж амьдарч байгаа талаар огт мэдэхгүй байна. ...Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ ирэхгүй хоногоор зочид буудалд хонодог, нөхөр хүүхдэдээ халамжгүй, архи уухаараа тэнээд гэртээ ирэхгүй 3-4 хоногоор алга болдог хүн юм. ...Туул голын эрэг дээр М гэдэг хүнийг зодож гэмтээсэн гэдгийг нь би танил хүмүүсээс сонссон. ...Миний мэдэхээр 2-3 удаа хоорондоо харилцан зодолдсон. Нийг машинд согтуу шалдан хэвтэж байхад нь авчирлаа гэж М надад нэг удаа хэлж байсан. ...Миний хүү М нь Н гэх хүүхэнтэй хамт амьдарсан цагаас хойш архи уудаг болсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дугаар хуудас),
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6743 дугаартай
-Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн хуйханд 1х0.6см язарсан шархтай, орчны эд хавантай, дух, зүүн чамархай руу үргэлжилсэн 11х7см, зүүн хацарт 5.5х3.5см, баруун хөмсөгний гадан хэсэгт 2.5х1.5см, баруун дээд зовхинд 4.5х2см, хүзүүний урд дунд хэсэгт 3.8х0.8см, 1х1см, 1х1см, баруун бугалганд гадна дунд 1х1см, дотор дунд хэсэгт 2х2см, тохойд 3х3см, 1х1см2х1см, ар дунд хэсэгт 8х6см, шууны урд дунд 9х7см, 2х2см, гуяны урд дунд 8.5х4см, 3х1см, гадна дунд 4х3см, дотор дунд 10х6см 5.5х3см, өвдөгний дотор 1х1см, шилбэний дотор дунд 8х7см, өвдөгт 2х1см, зүүн бугалганы гадна дунд 9х4см, 3х2см, урд дунд 2х2см, 1х1см, дотор дунд 4х3см, шууны гадна дунд 3х2.5см, тохойд 3х2см, гуяны гадна дунд 2х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгний дотор хэсэгт 4х1.5см, шилбэний дотор хэсэгт 3х2см зулгаралттай, дух, зүүн хацар шанаа хавантай.
1.Б.Нийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чамархай, хацар, хүзүү, баруун хөмсөг, дээд зовхи, баруун бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, зүүн бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, дух, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч эмч С.Эрдэнэцэцэг/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас)
7.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер С.Цогбадрахын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),
8.Яллагдагч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дугаар хуудас) зэрэг;
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн баримт:
9.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан өргөдөл (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
10.Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
11.Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
12.Гэрч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8236 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд доод зовхи, духны баруун хэсэг, баруун хацар шанаа шанаа, хамар хавдсан хөх өнгийн цус хуралттай. Медтравма эмнэлгийн 2022.06.06-ны цээжний КТГ-д: баруун 7-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун 9, 10-р хавирга, зүүн 9-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр шинэ хугаралтай, уушгины эд, цээжний хөндий хэвийн гэжээ. Медтравма эмнэлгийн 2022.06.06-ны толгойн КТГ-д: тархины эдийн ялгарал буурсан, хамар ясанд шинэ хуучин нийлмэл хугаралтай, 2 нүдний эргэн тойрон, хоншоор хэсгийн арьсан дор зөөлөн эдийн хавантай гэжээ.
1.Д.М-д тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, духны баруун хэсэг, баруун хацар шанаа, хамарт цус хуралт, баруун 7, 9, 10-р хавирга, зүүн 9-р хавирганы хугарал, хамар ясанд шинэ хугарал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
13. Яллагдагч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
14.Хохирогч Д.М-н хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас),
15. Прокурорын мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
16.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц*** овогт Ө.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Цэдэн овогт Ө.М-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Ө.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Мийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 (тавин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Н хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.М-оос 354,700 (гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА