Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 659

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00659

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Тахилт багт оршин суух,  дугаарын регистртэй, У овогт Нийн Гын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 153/2018/00560/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Г, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1981 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд ивлэлийн илгээлтээр хөдөө гарч, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажилд орсон. 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Н.Г намайг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Г нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2013 оны 09 дүгээр сард нээлгэсэн 0724039 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183936 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4893 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар, 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар, Барилга, цахилгаан сан техникийн ангийн даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 63 тоот тушаалууд /хх-ийн 12-17 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1984 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 25-32 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагч Н.Год 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон баярын бичиг /хх-ийн 36 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчид 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгосон дурсамж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон мэндчилгээ, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өргөмжлөл, дурсамжууд /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

Гэрч Б.Үржингийн ...Би 1983 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Н.Г нь 1981 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Н.Г нь 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл 1993 онд тарсан. Нэгдэл тараад ямар компани болсон талаар сайн санахгүй байна. Тухайн үеийн нэгдлийн даргаар Регжэвэл гэж хүн ажиллаж байсан. Н.Гын ээжийг нь Нүрзэд гэдэг. Ээж нь насаараа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Н.Гыг 1981 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Т.Содномбарын ...Би 1968 оноос 1970 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт эвлэлийн хорооны даргаар, 1970 оноос 1977 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадын даргаар, 1977 оноос 1980 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар, 1981 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын дарга, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан. Намайг 1981 онд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадын даргаар ажиллаж байх үед Н.Г нь тус бригадад ээж Нүрзэдийн хамт малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад үргэлжлүүлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл 1990 онд тарсан. Нэгдэл тараад Бумбат, Шинэ зам зэрэг 3, 4 компани болж байсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар Санжаа гэж хүн ажиллаж байсан. Н.Гын ээжийг нь Нүрзэд гэдэг. Аав байдаггүй. Ээж Нүрзэд нь олон хүүхэдтэй хүн байсан. Н.Г айлын том нь байгаа юм. Ээж нь насаараа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригад буюу Тахилтад малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Н.Гыг 1981 оноос 1983 он, 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Чандмнаь сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Гын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Уулынхан овогт Нүрзэдийн Гыг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнааражиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Н.Гын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ