| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00553/И |
| Дугаар | 660 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 660
| 2018 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00660 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******т сум, ******* баг, *******0 айлын орон сууц, *******тод оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт Бы Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг дахь Х ид холбогдох Ховд аймаг дахь Х ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч М.*******, Н.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймаг дахь Х ийн ид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Ховд аймаг дахь Х ийн ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/177 дугаартай тушаал гаргаж, ажлаас халсан байна. Ажлаас халах тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэж, Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан байна. Үүнд:
1.Ажлаас халах тушаал гаргахдаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч ямар зөрчлийг давтан гаргасан болох нь тодорхойгүй байна.
2.Ажлаас халах тушаалд дурдагдсан, зөрчил гэсэн үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөрчилд тооцогдоогүй байна. Тушаалд дурдсан үйлдэл нь сахилгын зөрчил гэж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй.
3.Намайг сахилгын зөрчил гаргасан, удаа дараа гаргасан гэх боловч үйлдэл тус бүрийг шалгаж, зөрчилд тооцсон эсэх нь тодорхойгүй, зөрчил гаргасан этгээдэд танилцуулаагүй, тайлбар тодруулга аваагүй, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох баримтыг бүрдүүлэлгүй үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан байна. Иймд Ховд аймаг дахь Х ийн ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заасан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу Б.*******г Ховд аймаг дахь Х ийн ийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч Б.******* нь хуулийн дээрх заалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, тухайн ажлын гүйцэтгүүлэх чиглэлээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймаг дахь Х ид холбогдуулан Ховд аймаг дахь Х ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймаг дахь Х ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай Б.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг аваад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т .....Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана .... гэж заасан хуулийн шаардлага хангасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ажиллаж, энэ хугацааны цалин олговроо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, тус байгууллагад ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний эх хувь /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Ховд аймаг дахь Х ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 176 дугаартай ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 168 дугаар хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ховд аймаг дахь Х нь ...нэхэмжлэгч Б.*******г Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тушаал хуулийн үндэслэлтэй гэж маргажээ.
Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа ажилтан Б.*******г Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэж ажлаас халжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.
Хариуцагч байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.*******д сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Б.*******гийн, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь гүйцэтгээгүй,үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын төлөвлөгөө батлуулаагүй зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй, тодорхой бус, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй , ажил олгогч тушаалдаа нэхэмжлэгч Б.*******г үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн эрхзүйн харилцааны хүрээнд хуулийг баримталж, тушаалд заасан үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгнө гэж заасан ба ажил олгогчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 5-6 хуудас/ байх ба 10 сарын хугацаанд хариуцагч байгууллагын захирал 3 удаа солигдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон ба энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтанг буруутгах үндэслэлгүй байх тул ажилтан Б.******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу сунгагдан ажиллаж байсан ажилтан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар үндэслэлтэй байх тул Ховд аймаг дахь Х ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоох нь хуулийн үндэслэлтэй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлээд нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймаг дахь Х ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 12 сар 20 хоног ажилгүй байжээ.
Нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 646,965 төгрөгийг 12 сар 20 хоногоор бодож/ цалин хөлстэй тэнцэх олговор 8,379,720 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч нар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд
Харин нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймаг дахь Х оос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 149,025 төгрөг нийт 219,225 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 ,160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймаг дахь Х ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******г Ховд аймаг дахь Х ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,379,720 төгрөгийг хариуцагч Ховд аймаг дахь Х ээс гаргуулан олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Х ид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймаг дахь Х оос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 149,025 төгрөг нийт 219,225 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ