Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 661

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2018/00661

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, ******* овогт С. Н.ийннэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Ж. сум, Ж. баг, .. айлын орон сууц, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, О. овогт Б. Бд холбогдох 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 153/2018/00505/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь манай дээрээс хоёр жилийн өмнө маш их хэмжээний ус алдуулсан. Хоёр том хивс усанд хөвөөд хамаг будаг нь хоорондоо холилдож өгнө алдсан бөгөөд дахиж хэрэглэхээргүй болсон. Мөн бүх өрөөний цахилгаанд масс гарч цахилгаангүй болсон. Б.Бд энэ талаар хэлж засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч засвар хийж өгөөгүй. Иймээс хариуцагч Б.Бгээс 2,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөхөөр, 3:4 харьцаатай эрдэнэт хивс, 2:3 харьцаатай эрдэнэт хивснүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр угааж өгөхөөр, нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,200,000 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав....гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөхөөр, 3:4 харьцаатай эрдэнэт хивс, 2:3 харьцаатай эрдэнэт хивснүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр угааж өгөхөөр, нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,200,000 төгрөгөөс татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нт олгохоор тогтов.

Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******3.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөхөөр, 3:4 харьцаатай Эрдэнэт хивс, 2:3 харьцаатай Эрдэнэт хивснүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр угааж өгөхөөр, нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,200,000 төгрөгөөс татгалзаж зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ