| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00678/И |
| Дугаар | 662 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 662
| 2018 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00662 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Ж сум, Н баг, оршин суух, .... дугаарын регистртэй, Б. овогт Н.ын Чын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Ж сум, Ж баг, И оршин суух, Ды Гт холбогдох
Нэр төр сэргээлгэх, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 153/2018/00387/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Н.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд урилгаар оролцсон. Миний бие үг хэлж, санал бодлоо илэрхийлэх гэтэл аймгийн Засаг дарга Д.Г нь намайг үг хэлүүлэхгүй гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.*******итай хэрүүл маргаан өдөж улмаар намайг галзуу, солиотой, мэдрэлгүй, 70 хувийн групт байдаг, 3 хүний хамар хуга цохьсон, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.*******и нь мөнгө өгч миний эсрэг үг хэлүүлж байна гэх мэтээр гүтгэн доромжилж, цагдаад энэ галзууг гарга гэхэд хоёр цагдаа ирж намайг гаргасан. Асуудал маш ноцтой байдалд хүрсний үндсэн дээр би нэхэмжлэл гаргасан. Шүүхийн танхимд бүх юм үнэн байх ёстой. Хуулийг өнөө цагт төрийн алба хашиж байгаа хүмүүс уландаа гишгэж байгаагийн тод илрэл. Д.Г хэд хэдэн удаагийн үйлдлээр олон түмний нүдэн дээр намайг доромжилсон. Би Д.Гийг дэмждэг байсан. Бид хоёр ах дүү шиг байсан. Монгол төрийн ажил шудрага байх ёстой бүх юм хуулийн дагуу байх ёстой. Монгол улсын хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Намайг нэхэмжлэлээсээ татгалзаач гэж Д.Г хүнээр хэлүүлсэн байсан. Би үгүй гэж хэлсэн. Намайг шоронд хийдэггүй юм гэхэд ядаж 6 сар эмнэлэгт албадан хэвтүүлээдэх гэсэн байсан. Ховд аймгийн Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага нь Д.Г гэдэг хүнтэй холбогдсон байсан учраас миний хаагдсан эрүүгийн хэргийг сэргээлгэсэн. Монгол төрд үнэн ноёрхох ёстой. Би өөрийнхөө нэхэмжлэлээсээ татгалзахгүй. Би авилгатай тэмцэх газарт Д.Гийг шалгуулахаар өгсөн байгаа. Яагаад энэ хүнд хууль үйлчлэхгүй байгаа вэ? Монгол төр ариун байх ёстой. Монгол төр хууль дүрэм журамтай байх ёстой гэдгийг харуулах гэж би энд зогсож байна. Д.Г засаг дарга намын хурал, аймгийн иргэдийн хурал дээр намайг УИХ-ын гишүүн С.*******оос 2 өрөө байр, приус машин авсан, хүнээс мөнгө авч байж үг хэлдэг гэж доромжилсон. Би С.*******ын үйлдэл нь зөв, олон түмний төлөө ажил хийж байгаа учраас дэмждэг. Би Д.Гт хэлсэн С.*******той битгий муудалц гэж. Д.Гийн хэлдэг үг нь С.******* Ховд аймгийг компанийн нам болгох гэж байна гэж ярьдаг байсан. Би энэ залуу хүн Ховдын төлөө ажил хийж байна хамтдаа дэмжээд явж байна гэхэд Д.Г битгий С.*******ыг дэмж. Би Ш.*******тай нийлж Ховдыг самарна гэж ярьдаг байсан. Д.Гт Ховдын ард түмнээр тоглох эрх байхгүй. Д.Г тусгай бөө нартай байдаг. Бөө нараасаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа даргаар тавьсан ба Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Захиргааны байранд өрөөндөө хэнгэрэг нүдүүлж бөөлүүлж байсан. Ийм ёсзүйгүй хүн, Би үнэнийн төлөө юм бүхнийг зөв байгаасаа гэж боддог. Би Д.Гтой хамтраад явж байсан. 2017 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн 5-р хурал дээр Аймгийн иргэдийн төлөөлөгчийн дарга намайг үг хэлнэ гэж хэлэхэд Д.Г чи Н.Чаар үг хэлүүлдэг юу юм гээд иргэдийн төлөөлөгчидийн хурлын дарга Г.*******и Д.Г хоёр хурлын индэр дээр хэрэлдсэн. Би та нар хуулиа хэрэгжүүлээчээ гэхэд Д.Г Г.*******и Н.Чад мөнгө өгч миний эсрэг яриулж байна. Энэ хүн чинь сэтгэцийн өвчтэй, галзуу, хүн зодсон, 70 хувийн групптэй гэж доромжилсон. Гурван цагдаа авчирч намайг бариулж шүүх хуралдааны танхимаас гаргасан. Би цагдаагийн газар очиход цагдаа нар нь дээрээс дарга нар дарамтлаад байхаар хэцүү байна гэж хэлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчидийн хурал болж байхад цагдаа нарын шаардлага байхгүй гэж би хэлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчидийн хурал архидалт хувилдаан болж дууссан. Монгол ардын намын дарга сонгох 38 дугаар бага хурал 2017 оны 03 дугаар сарын 11-12-ны өдөр болсон. Хурал дээр намайг үг хэлэхэд Д.Г цагдаагийнханыг авчирсан байсан. Цагдаагийн Эрүүгийн тасгийнхан энгийн хувцастай байсан. Д.Г хурлыг нээж хурлын индэр дээрээс хүн бүхнийг доромжилсон. Би босож үг хэлэхэд Н.Ч хуралд орж ирэхдээ эрүүл болдог, цагдаа дээр очиходоо галзуу өвчтэй болдог гэж намайг доромжилсон. Цагдаа нарт энэ хүнийг аваад яв гэсэн. Би Д.Гт энэ үнэн юм ярих ёстой хурал, чи зөв бай гэж би хэлсэн. Намайг хоёр өрөө байр, прусс 20 машиныг юугаараа авдаг юм гэж олон түмний нүдэн дээр доромжилсон. Би Д.Г шиг Ланд200 машин бэлгэнд авч, төрийн албыг худалдаагүй гэж хэлсэн. Цагдаагийн газрынхан таны зөв бид дээрээсээ тушаалтай учраас дээрээс үүрэгдээд байна та чимээгүй бай гэсэн. Цагдаа нар намайг Д.Гын буруу байсан ч та гүрийчихээч гэж байсан. Д.Г аймгийн засаг даргын тамгын газрын 2 давхарт бөө бөөлүүлсэн. Бид нар нэг хүнийг хүлээж цаг гарантай суусан. Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболдын өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө бөө бөөлүүлсэн. Жижиг асуудал хэлэлцэхийн төлөө бүхэл өдөр шөнийн асуудал болсон. Д.Г бид хоёр цагдаад өргөдөл өгөхөд Д.Гийн өргөдөл хүч аваад миний өргөдөл дарагдаад байсан. Д.Г үнэнээс их айж байгаа. Ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар Ховд аймагт ирэхэд намайг уулзуулаагүй. Д.Г цагдаагийн газрынхан болон тагнуулынханд намайг битгий оруул гэж үүрэг өгсөн байсан. Би үнэн байх ёстой гэдгийг харуулах гэж явж байна. Д.Г хүн бүхнийг дарамталж харьцдаг. Намайг прокурор цагдаа хоёроор дарамтуулах гэж оролдсон. Би хүний муу үзэх гэж явж байгаа биш. Цаг ямагт үнэн ялна гэдэг эргэлзэхгүй өдий хүртэл явж байна. Үүнээс цааш ч явна. Намайг дутагдлыг нь хэлснийх нь төлөө, авилгатай тэмцэх газарт өглөө гэж, шүд зуудаг. Намайг эргүү балай гэж хамтрагчтайгаа ярьдаг. Ховд аймгийн хууль зүйн хэлтсийн дарга авилгач хулгайч хүний даалгавраар ажлаа явуулдаг. Б.т 1962 оны хууль яриад зогсож байдаг. Би Б.*******ай мэтгэлцэх сонирхолтой байсан. Б.т Эрхзүйч мэргэжил эзэмшчихээд худлаа юм хэлээд явж байгаад харамсалтай байна. Би худал хэлэх дургүй. Би хүнд өширхөж байсан удаа байхгүй. Би тангараг өргөөгүй ч гэсэн тангараг өргөсөн хүнээс ч шудрага явдаг. Намайг нэхэмжлэлээ татаад авчих гэж хэлсэн. Д.Г бөөлж байгаа хүмүүстээ албан тушаал өгсөн байдаг. Монгол төрийг наймаалж байгаа наймаа явж байгаа. Надад мөнгөнийх нь тооноос илүү үнэн хэрэгтэй. Би Д.Гтой үнэний төлөө тэмцэж байгаа. Намайг хүмүүс мөнгө авдаг, захиалгаар хурал зөвлөгөөн дээр үг хэлдэг гэж ярьж байгаа. Би үнэн ялна гэдэг дээр тууштай байгаа. Ард иргэд намайг мөнгө авсан, байр авсан, приус машин авсан гэж ярьж байна. Би Д.Гийг хамгаалж явж байхдаа нэг удаа ч мөнгө авч үзээгүй. Намайг эд нарыг айлгаж байгаад мөнгө авдаг гэсэн яриа гарсан. Бид нарт ажил хийхэд хэцүү байна таны зөв гэж цагдаагийнхан хэлсэн. Миний хаагдсан байсан хэргийг сэргээж намайг яллагдагчаар татсан. Буруутай хүмүүсийг нь буруутгахгүй буруугүй намайг буруутгасан. Монгол ардын намын байрыг би ард түмний өргөө гэж хардаг. Сонгуулиас өмнө Монгол ардын нам мөнгө байхгүй гэхээр нь хүмүүс орж ирэхэд тав тухтай байг гээд одоогийн Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.******* бид хоёр янзалсан. Бид нар ажил хийхдээ хөлс авъя гэж бодоогүй. 2017 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрийн намын 38 дугаар хурал дээр их хурлын гишүүн О.******* байрны засварт 3,500,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж хэлэхэд Д.Г 1,500,000 төгрөгийг намайг авсан гэсэн. Би О.*******г ална шүү гэж хэлсэн. Д.Г Монгол Ардын намын байр засна гээд УИХ-ын гишүүн О.*******гаас мөнгө авсан байснаа надруу оруулсан. Намайг гүтгэсэн 2017 оны 06 дугаар сарын 5-р бага хурал дээр намайг мэдрэл муутай, 70 хувийн групптэй гэж олон түмний нүдэн дээр хэлсэн. Д.Гийн бөө нар нь Ховд аймгийн Жаргалант сумын орлогч дарга ******* болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нэг эмэгтэй бөө байдаг.Бөөгөөр хүмүүсийг айлгаж Ховд аймгийн Захиргааны байранд бөөлүүлж байсан. Олон нийтийн дунд намайг мөнгө авч хурал дээр эсрэг ярьдаг гэж хүмүүст ойлгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний нэр төрийг сэргээж, Д.Гоос 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх Н.Ч нь сэтгэцийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн сэтгэцийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Улмаар Н.Ч нь Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор хэрэг хариуцах чадваргүй үндэслэлээр эрүүгийн болон зөрчлийн хариуцлагаас удаа дараа чөлөөлөгджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг хэргийн оролцогч гэж үздэг. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас удаа дараа чөлөөлөгдсөн Н.Ч нь өөрөө бие даан нэхэмжлэл гаргасан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцож, хариуцлага хүлээж чадах эсэх, нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэх зэрэг олон асуудал эргэлзээтэй байдаг. Ийм байхад дээрхи асуудалд шүүхээс анхаарал хандуулахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Н.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн чадамжтай эсэх, уг нэхэмжлэлийн өргөдөлд Н.Ч нь гарын үсэг зурсан эсэх, хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдэлж чадах эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг, журмыг зөрчснөөс үүсэх хариуцлагыг бие даан хүлээж чадах эсэх, уг нэхэмжлэлийг өөрийн гараар бичсэн эсэх зэрэг олон асуудлыг шалгах зайлшгүй шаардлагатай гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч Д.Гт холбогдуулан нэр төр сэргээлгэх, 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд шүүх хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тыг оролцуулахгүйгээр,
Иргэдийн төлөөлөгч О.*******т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд оролцох боломжгүй байна гэх хүсэлтийг ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Чын хүсэлтийг үндэслээд иргэдийн төлөөлөгч О.*******ийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Ч нь ...хариуцагч Д.Г нь намайг галзуу, солиотой, мэдрэлгүй, 70 хувийн групт байдаг, 3 хүний хамар хуга цохьсон, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.*******и нь мөнгө өгч миний эсрэг үг хэлүүлж байна, мөн их хурлын гишүүнээс 36 айлын орон сууцанд 2 өрөө байр, приус 10 маркийн автомашин авсан, Монгол ардын намын байр засварласан хөлсөнд 1 500 000 төгрөг авсан гэж гүтгэн доромжилсон, миний хурал, зөвлөгөөн дээр үг хэлэх эрхийг хаасан... гэх үндэслэлээр нэр төрийг сэргээж, хариуцагч Д.Гоос 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т нь ... нэхэмжлэгч Н.Ч нь сэтгэцийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн сэтгэцийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор хэрэг хариуцах чадваргүй тогтоолоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Н.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн чадвар чадамж байхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж,
Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т ...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл эдийн бус гэм хорыг арилгах үндэслэл нь 1 дүгээрт бусдын нэр төр , алдар хүндийг гутаасан мэдээ тараасан байх, 2 дугаарт уг тараасан мэдээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй байх гэсэн 2 үндсэн шалгуурыг хангасан тохиолдолд эдийн бус гэм хорыг хариуцан арилгана.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Н.Чын нэр төрд халдсан мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн намын 38 дугаар хурал болон 2017 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн 5-р хуралдаан дээр олон нийтийн цар хүрээг хамруулан хариуцагч Д.Г тараасан болох нь шүүхээс гэрч нарт хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг баримтууд, Ховд аймгийн Огторгуйн Асар Нийтийн мэдээллийн төв НҮТББ-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, Эхлэх шинэ жаргалант ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчийн тайлбараар бүрэн нотлогдож байна.
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Н.Чын нэр төрийг гутаан доромжилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан
Гэрч Ц.*******гийн Би Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга ажилтай. Энэ ажлыг 2016 оноос хойш эрхэлж байна. Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь нэхэмжлэгч Н.Чыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан, 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр хуралдсан Ховд аймгийн Монгол ардын намын 38 дугаар бага хурал дээр олон түмний дэргэд хэл амаар гүтгэн доромжилсон зүйл болсон. Би сонссон. Ховд телевизэд бас хурлын бичлэг нь байгаа. Ховд телевизээс очоод үзэж болно. Ер нь ямар нэгэн иргэдийн төлөөлөгчийн болон намын хурал хурал болох бүрт аймгийн Засаг дарга Д.Г нь Н.Чыг мэдрэл муутай галзуу, солиотой 70 хувийн групптэй гэж хэлдэг. Энэ эмнэлгийн дүгнэлтийн тухай хаанаас ямар хүнээс яаж олж мэдсэн талаар мэдэхгүй байна. Монгол ардын байрыг бид хоёр хийсэн ба Н.Ч нь 1 500 000 төгрөг аваагүй болно, Н.Чын унаж байгаа машиныг дүү Анагаахын сургуулийн багш Гиймаа нь өгсөн, найз ийнхоо байрыг харж өвөлжсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/
Гэрч Л.*******гийн ...Би ы ТӨХК-ийн Ховд аймаг дахь газрын дарга ажилтай. Энэ ажлыг 2017 оны 03 дугаар сараас хойш эрхэлж байна. Би өөрөө намын хорооны хурлын тэргүүлэгч байсан. Д.Г нь намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан, 2017 оны 12 дугаар сарын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болон 2018 оны 03 дугаар сарын Монгол ардын намын бага хуралдаан, Улаанбаатар хотод болсон Монгол ардын намын их хуралдаан дээр Н.Чыг чи хэрэг хүлээх чадваргүй, чи хүн рүү дайрах болохоороо эрүүл хүн шиг хэрэлдчихээд хэрэг хүлээх болохоороо хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт бариад ирдэг. Улсын их хурлын гишүүн С.*******оос 36 айлын орон сууцанд 2 өрөө байр, Приус 20 маркийн авто машин авсан, мэдрэл муутай , галзуу солиотой, 70 хувийн груптэй гэх зэргээр олон түмний нүдэн дээр хэл амаар доромжилж байсан. Би удаа дараа энэ талаар сонсож байсан, мөн Засаг дарга Д.Г нь янз бүрийн хурал зөвлөгөөн дээр Н.Чыг битгий оруул гэж цагдаа нарт хэлдэг, хамгийн сүүлд Монгол улсын ерөнхийлөгчийг ирэхэд Н.Чыг цагдаа нар ирээд аваад явсан, тэр үйл явдлыг би нүдээрээ харсан, Н.Ч нь хурал зөвлөгөөн дээр бодитой үнэн шударга зүйлийг хэлдэг, ганц Д.Гийг шүүмжлээд байдаггүй бусад бүх л дарга нарыг ч шударгаар шүүмжилдэг.... гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 дугаар хуудас/,
Гэрч Г.*******ийн ...Би Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай. Энэ ажлыг 2016 оны 07 дугаар сараас хойш эрхэлж байна. Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь хувийн зан харектар болон ёс зүйн доголдолтой хүн. Өөрийгөө өмөөрч хүнийг юу ч гэж хэлж мэднэ. Иргэн Н.Чыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болон МАН-ын бага хуралдаан дээр шударга шүүмжлэл хэлж, шаардлага тавьсны төлөө удаа дараа доромжилж байхыг харсан. Д.Г нь Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга миний биеийг хүртэл хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж байсан. Би энэ талаар гомдол гаргаагүй байгаа. Н.Чыг Улсын их хурлын дарга С.*******оос байр, машин авсан, миний бие Г.*******иас мөнгө төгрөг авч шүүмжлэл хэлдэг ,мэдрэл муу галзуу солиотойгэх мэтээр хоёр ч удаагийн хуралдаан дээр хэл амаар доромжилж байсан. Үүнийг тухайн хурлуудад оролцож байсан аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болон намын бага хурын төлөөлөгч нар гэрчилнэ., мөн Монгол ардын байр засуулаад 1 500 000 төгрөгийг ажлын хөлс гэж өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62-65 дугаар хуудас/,
Гэрч Д.ийн ...Манай Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2-36 айлын орон сууц, 33 тоот байр нилээн хүйтэн байдаг. Өвлийн улиралд байнгын ус гоожуулж байхгүй бол хөлдөөд байдаг юм. Түрүү жилийн өвөл хөлдөж байсан. Тийм учраас би байраа эзэнтэй байлгах шаардлага гараад Н.Чыг гуйгаад байрандаа түр байлгасан. Н.Ч нь 12 сарын сүүлээс эхлээд 3 дугаар сарыг дуустал байсан. Н.Ч нь өөрийн хөгжлийн бэрхшээлтэй дүү Н.ийн хамт түр хугацаанд манай байрыг харж хандаж өгсөн. Түүнээс биш энэ байр Н.Чтай ямар ч холбоогүй. Миний байр байгаа юм. Шаардлагатай гэвэл би байрны бичиг баримтаа гаргаж өгч болно... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Ч.ийн ...Би Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга ажилтай. Энэ ажлыг 2016 оны 11 дүгээр сараас хойш эрхэлж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаан дээр аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байсан..., ... тухай хуралдаан дээр Н.Ч нь төрийн алба авилга хээл хахуульд автаж байгаа талаар хэлсэн, Засаг дарга Д.Г нь чи хүнээс мөнгө аваад ийм зүйл ярьж байгаа биздээ гэсэн, Н.Чыг хэрэг хариуцах чадваргүй, энэ нь нотлогдсон шүү гэж хэлээд цагдаа дуудаж хурлаас гарга , микрофоныг ав гэж хэлж байсан ба жижүүр цагдаа ч мэдэж байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Гэрч С.ийн ...Хуралдаан дээр Н.Ч нь Д.Г даргад төрийн алба авилгад идэгдэж байгаа талаар хэлэхэд Аймгийн Засаг дарга Д.Г нь Н.Чыг хэрэг хариуцах чадваргүй, хурлаас гарга гэхэд 1 цагдаа ирээд хурлаас гаргасан, Н.Чыг хуралдаан дээр Д.Г дарга мэдрэл муутай, галзуу солиотой , 70 хувийн групт байдаг гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/,
Гэрч А.ийн ...Тухайн үед хуралдаан дээр Н.Чыг мэдрэл муутай, галзуу солиотой, 70 хувийн групптэй, чи ямар ч хэрэг хүлээх чадваргүй гэж хэлж байсан, Н.Ч Д.Г хоёр нилээд ширүүн маргалдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/,
Гэрч Б.ийн ...Уг хуралдаан дээр Н.Ч, аймгийн Засаг дарга Д.Г нар маргасан гэсэн. Намайг цэвэр ус аваад ороход Д.Г Н.Чыг цагдаагаар албадан гаргаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
Гэрч Ц.ын ...Уг хуралдаан дээр .Ч, аймгийн Засаг дарга Д.Г нар маргалдсан. Д.Г нь Н.Чыг чи хэргээ даах чадваргүй байж чимээгүй бай гэж хэлж байсан, хүнээс мөнгө авч захиалгаар үг хэлдэг гэх утгатай үг хэлж байсан... гэх мэдүүлэгүүд /хх-ийн 116-118 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний нэр төр нь тухайн хүний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс , мэргэжлийн шинжийн талаар бусдаас өгч буй эерэг үнэлгээ бөгөөд нэр төртэй байх явдал нь хүний төрсөн цагаас эхлэн зөвхөн өөрт байх салшгүй чанар бүхий заяамал эрх, харин бусдаас өгсөн энэ үнэлгээнд үндэслэн өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж нь алдар хүнд болдог.
Тэгвэл хурал зөвлөгөөн дээр олон нийтийн өмнө үг хэлснийхээ төлөө бусдаас олж авсан үнэ цэнэ болох нэр төр, үүний үндсэн дээр өөртөө бий болгосон тэр үнэлэмж болох алдар хүндийг тэр хэвээр нь хадгалж үлдээх, үлдэх нь иргэн бүрт байх зүй ёсны , салгаж үл болох Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх бөгөөд иргэн энэхүү эрхээ аливаа халдлагаас хамгаалах, зөрчигдсөн гэж үзвэл сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.
Нөгөө талаар иргэн бүр үг хэлэх мэдээллээ амаар болон бичгээр түгээх байдлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд эрхээ эдлэхийн зэрэгцээ шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг хүлээнэ.
Хариуцагч нь бодит үнэнд нийцсэн , бусдын нэр төрд халдаагүй эсхүл бодит байдалд нийцсэн тохиолдолд олон нийтэд түгээх , үг хэлэх ажиллагаа нь хуульд нийцэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол үүнээс үүдэх хариуцлагыг хүлээх нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь өөрийн хэлсэн үгийнхээ бодит үнэнд нийцсэн байдлыг нотлох үүрэгтэй бөгөөд бодит үнэнд нийцээгүй бол үүний улмаас нэр төр гутаагдсан иргэний шаардлагаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-д Энэ хуульд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж заасан байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан эдийн бус гэм хор нь санаа сэтгэлийн сөрөг үр дагавар болохын хувьд Н.Чын нэр төр гутаагдсанаас нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломжоо алдах, сэтгэл санааны дарамтад орох зэргээр эрүүл мэнд бие махбодид өвдөлт үүсч болзошгүй, таагүй байдал бий болох тул нийгэмд Н.Чын талаар ташаа ойлголт өгсөнөөр ...70 хувийн груптэй өвчний нууц алдагдах, гудамжинд гарахдаа олон түмнээс ичих зэрэг таагүй байдалд нэхэмжлэгчийг оруулсан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар нь / Ховд аймгийн цагдаагийн хэлтэст дуудагдах, хуралдаан дээр цагдаагаар үг хэлснийхээ төлөө албадан гаргуулсан , мөнгө авч захиалгаар үг хэлдэг гэсэн ташаа ойлголтыг олон нийтэд өгсөн / гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдож байх тул сэтгэл санааны таагүй сөрөг байдалд оруулсаны улмаас бий болсон сөрөг үр дагаврыг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т нь нэхэмжлэгч Н.Чыг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх зүйн чадвар, чадамжгүй гэх тайлбарыг ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Н.Ч нь эрх зүйн чадвар, чадамжгүй болохыг нотолсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж байх тул хариуцагч Д.Гоос 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Чад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Д.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг /нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлд/ 10,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг нийт 245,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Чын нэр төр сэргээхийг хариуцагч Д.Гт даалгаж, хариуцагч Д.Гоос 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Чад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Д.Гоос нийт 245,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.