| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00757/и |
| Дугаар | 00008 |
| Огноо | 2018-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00008
| 2018 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00008 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Д сумын М аяга багт оршин суух, С овогт Пийн С / /-ийннэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Ж сумын Б багийн оршин суух, Б овогт Дийн У / /-т холбогдох,
5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 153/2018/00757/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Д.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.С надаас 2017 оны 11 дүгээр сарн 19-ний өдөр Д.У нь 73 толгой ямааг нийт 3,000,000 төгрөг бэлнээр өгч, 140 толгой хонийг бөөнд нь 7,000,000 төгрөгөөр тооцож мөнгийг нь хэсэгчлэн төлж барагдуулахаар зээлээр худалдаж авсан.
Хонь зээлээр худалдаж авсан мөнгөө төлөхгүй намайг хуурч, залилаад байсан тул миний бие 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн цагдаагийн газарт хандан гомдол гаргасан.
Цагдаагийн байгууллага миний гомдлыг шалгаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Цагдаагийн байгууллага шалгаж эхэлхэд Д.У нь надтай уулзаж, мал худалдаж авсанаа хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулах үедээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бэлнээр өгч үлдэгдэл 6,000,000 төгрөгийг нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусах үед 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахгүй иргэн надыг хохироосоор байна.
Иймд мал зээлээр худалдаж авсны үнэ 5,500,000 /таван сая таван зуун мянга/- төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 03 хувийн аданги тооцож, 5,500,000 төгрөгийг алдангийн хамт Д.Уаас гаргуулан иргэн П.С надад олгох шийдвэр гаргаж өгнө үү.
....Хариуцагч Д.У нэхэмжлэгч П.Сийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 5,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би 5,500,000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд 1,1 хувийг авахаар тохирч талууд эвлэрсэн....гэв.
Хариуцагч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...5,500,000 төгрөгийг П.Ст төлж барагдуулахаар тохирч, харин алдангийг гаргуулахаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж эвлэрсэн....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.С нь Д.Ут холбогдуулан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг алдангийн хамт гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Д.У нь 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг П.Ст төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.С нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Эрдэнэчимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгт эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 23 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк дахь 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгнөөс 51,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Д.Уаас улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн тал хувь болох 51,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Ст олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ут холбогдох, 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.У нь 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг П.Ст төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгнөөс 51,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 51,475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Д.Уаас тал хувь болох 51,475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Ст олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ