Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 2224000910109 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 33 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн *******ын *******, /РД:*******/

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Хуурай могойт гэх газарт иргэн *******гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн хонийг маллаж байх хугацаандаа иргэний итгэмжлэн хариуцуулж өгсөн 15 хонийг бусдад зарж завшсаны улмаас 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Хуурай могойт гэх газарт иргэн *******гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн хонийг маллаж байх хугацаандаа 15 хонийг бусдад зарж завшсаны улмаас 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хайрхан багийн иргэн *******д өөрийн эзэмшлийн 153 ширхэг хонь хүлээлгэн өгсөн. 11 сард 8 хонь авч идшээ идсэн. Тэрнээс хойш 145 хонь байсан. 2022 онд *******гаас хонио авах гэсэн боловч ******* байхгүй, *******гийн хадам ээж , хадам ах нар тууж сумын төв дээр хүлээлгэн өгсөн. Би 120 ширхэг хонь тоолж хүлээн авч 25 ширхэг эм хонь дутсан. ******* өөрөө хаяад алга болсон байсан. 51 хурга, 5 ширхэг хязаалан эр хонь, 97 эм хонь хүлээлгэн өгсөн... Манай өөрийн им зөв талын чих хойноосоо ухам, гол талаасаа цуулсан зарим хонь өөр имтэй...өмнө 3-4 жил миний малыг маллаж байсан. Тэгээд итгээд өгсөн...Би сар болгон нэг хонины хөлсийг 1000 төгрөгөөр бодож өгч байсан...2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******гаас хонь олж өг, чи манай малыг маллаж байгаад 25 эм хонь дутсан байна гэсэн ******* ахаа би 25 хонь амьдралын шаардлагаар зарчихсан, танд мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд надад 1 сая төгрөг бэлнээр өгсөн, 2022 оны 6 дугаар сарын 5-ны үеэр 1 адуу өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 10-р хуудас/,

-Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021  оны 5 дугаар сард манай хүргэн ******* гийн малыг маллахаар боллоо гээд ******* манай хонинд тууж авчраад нийлүүлсэн. Тэгээд ******* өөрөө харсан юм байхгүй зун нь морь уяна гээд алга болсон. 2022 оны 9 дүгээр сард ын өвөлжөөнд бууна гэсэн тэгсэн ямаагаа өөр айлд харуулахаар болоод хониноос ямаагаа ялгаад нь ямаагаа туугаад явсан. Тэгээд манай хонь, гийн хонь, ******* өөрийн нийлсэн нийт 310 гаран хонь үлдсэн., , ******* нар айл айлаар нь тоолоогүй нийтээр тоолоод бүрэн байна гэж хэлж байсан... 3 дугаар сард ******* хонь харахгүй хаяад явсан. Тэгэхээр нь би бас хонио аваад лүү та хонио авахгүй юм уу яах юм бэ танай хониноос дутсан юм шиг байна гэж хэлсэн, за яах вэ чи байгааг нь туугаад ирээ би дараа нь *******тай тооцоогоо хийчихнэ гэсэн. Тэгээд манай ээж ачтайгаа туугаад ирсэн. Би 3 жоохон хүүхэд аваад төв рүү ирсэн. Маргааш нь хонио ахын хашаанд бүртгэсэн 25 хонь дутлаа гэж байсан. Тухай үед би байгаагүй Манай ээж очсон. Би хоёр жоохон хүүхэд хараад байж байсан...******* зарсан д төлж өгнө гэж хэлсэн гэж нь тэгж надад ярьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* нь 2019 онд надаас 3,000,000 төгрөг авч байсан. 2020 оны хавар *******гаас мал аваад үлдсэн байсан 1 сая гаруй төгрөгтөө 2021 оны 10 дугаар сарын үед 15 тооны хонь очиж авсан. Би тухайн хонийг 100,000 -120,000 төгрөгийн хооронд авсан, имийг нь анзаараагүй, нурууныхаа голд улаан будгаар тэмдэглэсэн байсан...Мэдүүлэг өгснийхөө дараа бодоод байхад түүнээс 16 хонь ачиж авчирсан байсан бөгөөд өрөндөө 15 тооны хонь авахаар тохиролцсон байсан болохоор 1 тооны хониных нь үнэ болох 100,000 төгрөгийг нь ын өгсөн дансанд шилжүүлж өгч байсан...Надад зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь өрөө авахаар очих үед надад бэлэн мөнгө байхгүй гээд хонь өгсөн, харин хэний эзэмшлийн хонь болох талаар надад ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Би түүнийг өрөндөө хонь ав гэж хэлээд өгсөн болохоор нь өөрийнхөө малаас л өгч байгаа юм байх гэж бодсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 31-р хуудас/,

-Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2021 оны 9 дүгээр сарын 10-дын орчимд манай хүргэн ******* манай сумын иргэн гийн эзэмшлийн 150 орчим тооны бог малыг хөлсөөр маллахаар хүлээж авсан. 2022 оны 2 дугаар сарын сүүлээр манай охин нөхөр *******тайгаа муудалцаад салаад Улаанбаатар хот руу явсан. Харин хүргэн маань малаа маллахаа болиод сумын төв рүү орж ирсэн. Түүний Дараа буюу 3 дугаар сарын эхээр байх би гийн хонийг хүлээлгэж өгсөн. Тэгсэн чинь миний хониноос 25 тооны хонь дутсан байна гэхлээр нь би мэдэхгүй, хүлээлгэж өгсөн хүнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

-Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би 2021 оны 9 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн иргэн гийн эзэмшлийн хонийг хөлсөөр хариулж маллахаар болж тохиролцоод 153 тооны хонь хүлээж аваад Нөмрөг сумын Баянзүрх багийн Гацаат гэх газар намаржсан, 10 дугаар сард манай найз Сонгино сумаас манайд ирээд өрөө авъя гэсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас гийн эзэмшлийн 15 хонийг т өгч явуулсан юм. Би намаржаанаасаа нүүгээд Хуурай могойт гэх газарт очиж өвөлжсөн. 2022 оны 1 дүгээр сард манай суманд малын шүлхий өвчин гарч мал өвчилж эхэлсэн. Би гийн малыг маллаж байгаад 2022 оны 2 дугаар сарын эхээр эхнэртэйгээ муудалцаад хариулж байсан малаа орхичхоод Тэлмэн сум руу эгчийндээ оччихсон. Би т 1,400,000 төгрөгийн өртэй байсан юм. Намайг гийн хонийг маллаж байхад ирээд өрөө авмаар байна гэхлээр нь д ярьж хэлээгүй түүний эзэмшлийн 15 хонийг өгч явуулсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 51-52-р тал/,

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай “...Малын зүс, нэр-эм хонь, тоо ширхэг-25, нэгжийн зах зээлийн үнэ /төгрөгөөр/-130,000, нийт зах зээлийн үнэ /төгрөгөөр/-3,250,000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,

-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн хонийг маллаж байх хугацаандаа 15 хонийг бусдад зарж завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хөрөнгө завших хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН