| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00782/и |
| Дугаар | 00009 |
| Огноо | 2018-12-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00009
| 2018 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00009 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, *******н банк ХХКомпани /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Ж сумын .. оршин суух, Бн овогт Сн С / /-д холбогдох
үндсэн зээл 2,235,405.34 төгрөг, зээлийн хүү 1,935,487.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,518.78 төгрөг, нийт 4,456,412.04 /дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 153/2018/00782/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 112158 дугаартай гэрээгээр зээлдэгч Б.*******г болон хамтран зээлдэгчээр С.С оролцож 5,000,000 төгрөгний зээл авсан. Тухайн зээлнээс 2,235,405.34 төгрөг төлөгдөхгүй үлдэж зээлдэгч Б.*******г нас барсан. Зээлдэгчийг нас барахаас өмнө биенесийн үйл ажиллагаа доголдсон байдаг. 2014 оны 11 дүгээр сард авсан зээл эхний 2 сар төлөгдөөд цаашаа хугацаа хэтрэлт гарч эхэлсэн. Зээлдэгч нас барахаас өмнө зээлээ шаардуулж байж сардаа багтаж төлдөг байсан. Зээлдэгч зуурдаар нас барснаар бизнесийн үйл ажиллагаа болон бүх зүйл зогсонги байдалд орсон. Хамтран зээлдэгч С.С нь зээлээ төлөхгүй явсаар байгаад үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсаар өдийг хүрсэн.Үүний дараа 2018 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгөөд өнөөдрийг хүрч байна. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү шүүхийн шийдвэр гарснаар зогсдог.Иймд С.Сгаас үндсэн зээл 2,235,405.34 төгрөг, зээлийн хүү 1,935,487.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,518.78 төгрөг, нийт 4,456,412.4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүсэлттэй байна.Хоёр гэр, зээлдэгчийн гар утасны тоног төхөөрөмжүүд, буйдан, зурагт, хөлдөөгч зэргийг барьцаалж байсан....2016 оны 03 сарын 10-ны өдөр нас барсан....Барьцаанд тавьсан эд хөрөнгийг цахим санд бүртгүүлээгүй. Дотоодын программ дээр бүртгэсэн байгаа.2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааЗээл, зээлийн хүүнд нийт 2,764,595 төгрөг төлсөн....2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр биенесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх бараа материал татан авах зориулалтаар сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.гэв.
Хариуцагч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний хүү Б.*******г нь Их буян зах дотор гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг байсан. Би хүүгийнхээ авсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би хүүгийнхээ бизнест оролцдоггүй. Б.*******г миний хоёр дахь хүүхэд гэрлээгүй ганц бие залуу байсан. Миний хүү би зээл авах гэж байна та надтай хамтраад гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би хүүгээ тухайн зээлээр юу хийснийг мэдэхгүй байна. Надад нүүрс аваарай гээд 200,000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа хотоос бараа материал авахуулсан гэж хэлсэн.2016 оны 3 дугаар сарын 09-ний орой миний хүүгийн хэсэг найзууд нь ирээд гадагш гаръя гэхэд нь би жаахан дургүй байсан. Маргааш нь Түшиг буудлын 10 номерт хүүхэд тань нас барсан байна гэж намайг дуудсан. Ганц хүүгээ алдана гэдэг үнэхээр хэцүү байна.Би шүүхийн болон банкны хүмүүст дахин дахин ажил учруулаад яваад байгаадаа хэцүү байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөөд үндсэн зээлийг надаар хоёр жилийн хугацаатай төлүүлж өгөөч. Би Улаанбаатар хотод цэвэрлэгч хийгээд оюутан хүүхдээ сургадаг. Оюутан хүүхэд явчихаар би Ховд аймагт ганцаараа амьдардаг. Намайг гэх ах, дүү, хамаатан садан байхгүй. Би муугаа үзүүлэхгүйн тулд өнөөдрийг хүртэл явж байна. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөөд үндсэн зээл дээр надад хугацаа өгвөл би төлнө. Би хүүгээ нас барсны дараа нас барсныхан гэрчилгээг аваад охиноо дагуулаад *******н банкны н.******* дарга дээр хүүг нь зогсоож өгөөч гэж очсон.н.******* дарга нарийн бичгээ дуудаад энэ гэрчилгээг нь канондчих, намайг өргөдөл бичээд өгчих гэж хэлсэн. ******* дарга 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл энэ асуудлыг цааш, нааш нь шийдэж өгөөгүй. Одоо н.******* даргын ажлыг нэг шинэ залуу авсан байсан. Очиж уулзахад би энэ асуудлыг мэдэхгүй би гардаж хийгээгүй гэсэн хариулт өгсөн.Тухайн үед би банкны барьцаанд гэрээ барьцаалсан. Би айлын хашаанд амьдардаг. Барьцаалсан хөрөнгөнөөс телевизор шатсан, буйдан ор байгаа. Миний хүүгийн ажиллуулж байсан лангууны компьютер алга болчихсон байсан. Барьцаа хөрөнгө байхгүй учраас зөвшөөрөхгүй байна....Хөлдөөгч, гэр байхгүй байгаа. Зурагт нь шатсан. Бараа материалууд нь хүнд хэрэглэгдэхгүй эд зүйл болсон. Компьютер нь алга болсон. Булангийн буйдан нь байгаа....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******н банк ХХК нь С.Сд холбогдуулан үндсэн зээл 2,235,405.34 төгрөг, зээлийн хүү 1,935,487.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,518.78 төгрөг, нийт 4,456,412.04 /дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч С.С шүүх хуралдаанд ....Үндсэн зээлийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү, барьцаанд тавьсан эд хөрөнгөөс булангийн буйдан байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.... гэж тайлбарлав.
Б.*******г, хариуцагч С.С нар нь *******н банкны Ховд аймаг дахь Цаст Алтай тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, 32 инчийн LCD телевизор, 6 ханатай гэр 1 ширхэг, 6 ханатай /шинэ/ гэр 1 ширхэг, бараа материал, ASER маркийн компьютер, булангийн буйдан зэргийг барьцаалан авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10 дугаар тал/
Үндсэн зээлдэгч Б.*******г нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдлоо.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 5,000,000 төгрөг авч, 2,764,594 төгрөгийг буцаан төлсөн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Сгаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Үндсэн зээлдэгч Б.*******г нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч С.Сгаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь *******н банк ХХК-дИргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүснэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу *******н банк ХХК нь шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 1,935,487.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,518.78 төгрөг нэхэмжилж байгаа боловч үндсэн зээлдэгч Б.*******г нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байх тул уг өдрөөр буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн зээлийн хүү, нэмэгдлүүлсэн хүүг Хүү тооцооллын хүснэгт-ээс тооцон /хх-ийн 11-13 дугаар тал/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч С.Сгаас үндсэн зээл 2,235,405.34 төгрөг, зээлийн хүү 764,102.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,336.82 төгрөг, нийт 3,008,844.79 /гурван сая найман мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******н банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,447,567,25 /нэг сая дөрвөн зуун дөчин долоон мянга таван зуун жаран долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******н банк ХХК нь хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээнд заасан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, 32 инчийн LCD телевизор, 6 ханатай гэр 1 ширхэг, 6 ханатай /шинэ/ гэр 1 ширхэг, бараа материал, ASER маркийн компьютер, булангийн буйдан зэрэг эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-тбарьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна гэж заасан.
Үндсэн зээлдэгч Б.*******г, хариуцагч С.С нарын барьцаалуулсан хөдлөх хөрөнгүүдийг цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул дээрхи барьцаа хөрөнгүүдийг баталгаажсан барьцаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******н банк ХХК-ийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******н банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сгаас 3,008,844.79 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******н банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШЗ2018/02825 дугаартай шүүгчийн захирамжаар С.Сгийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,456,415.4 /дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун арван таван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хариуцагч С.Сгаас үндсэн зээл 2,235,405.34 төгрөг, зээлийн хүү 764,102.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,336.82 төгрөг, нийт 3,008,844.79 /гурван сая найман мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******н банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,447,567,25 /нэг сая дөрвөн зуун дөчин долоон мянга таван зуун жаран долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******н банкны ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,253 /наян зургаан мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 63,092 /жаран гурван мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******н банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШЗ2018/02825 дугаартай шүүгчийн захирамжаар С.Сгийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,456,415.4 /дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун арван таван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ