Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 00004

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00003

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, ******* банк ХХКомпани /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ,,, тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ,, оршин суух, Олхонууд овогт Дын Т /,,,/-т холбогдох,

үндсэн зээл 816,395.90 төгрөг, зээлийн хүү 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,552.94 төгрөг, нийт 1,083,958.54 /нэг сая наян гурван мянга есөн зуун тавин найман төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00821/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дашнямын Т нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* банкны Цаст-Алтай тооцооны төвтэй Цалингийн зээлийн гэрээ байгуулж цалингийн орлого болон хөдлөх хөрөнгүүд нь барьцаалан банкнаас 5,254,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 4,437,604 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт төлсөн. Д.Т нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Иймээс Д.Ттой байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 816,395.90 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,552,94 төгрөг, нийт 1,083,958.54 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* банкнаас зээл авсан нь үнэн. Би ажлаасаа гэнэт халагдсан тул зээлээ төлж чадахгүй өдий хүрлээ. Одоо би зээлээ ямар нэгэн байдлаар төлнө татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Д.Тт холбогдуулан үндсэн зээл 816,395.90 төгрөг, зээлийн хүү 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,552.94 төгрөг, нийт 1,083,958.54 /нэг сая наян гурван мянга есөн зуун тавин найман төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 816,395.90 төгрөг, зээлийн хүү 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,552.94 төгрөг, нийт 1,083,958.54 /нэг сая наян гурван мянга есөн зуун тавин найман төгрөг тавин дөрвөн мөнгө/төгрөгийг ******* банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* сангийн ******* дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,565 төгрөгийн тал хувь болох 15,282.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,282.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Тоос улсын тэмдэгтийн хураамж тал хувь болох 15,282.5 төгрөгийг гаргуулан тус туснэхэмжлэгч ******* банк ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч  Д.Т  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тт холбогдох, үндсэн зээл 816,395.90 төгрөг, зээлийн хүү 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,552.94 төгрөг, нийт 1,083,958.54 /нэг сая наян гурван мянга есөн зуун тавин найман төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь үндсэн зээл 816,395.90 төгрөг, зээлийн хүү 255,009.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,552.94 төгрөг, нийт 1,083,958.54 /нэг сая наян гурван мянга есөн зуун тавин найман төгрөг тавин дөрвөн мөнгө/төгрөгийг ******* банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,565 /гучин мянга таван зуун жаран тав/ төгрөгийн тал хувь болох 15,282.5 /арван таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,282.5 /арван таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Тоос тал хувь болох 15,282.5 /арван таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ