| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00812/и |
| Дугаар | 00007 |
| Огноо | 2018-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00007
| 2018 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00007 | *******нт сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн *******нт сумын *******н багийн ... оршин суух, ******* овогт Бийн Б /.../,
нэхэмжлэгч: Ховд аймгийн *******нт сумын *******н багийн ******* байрны ******* тоотод оршин суух, Е овогт Нийн ******* /.../ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн нэхэмжлэлтэй,
хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах, 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын23-ны өдөр 153/2018/00812/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би өнөөдрийн шүүх хуралдаанд Б., Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б., Н.******* нарын охин Б.*******э нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Тухайн үед Б., Н.******* нар хурим хийж гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Н.*******ыг төрөх үеэр охины эцэг Б. Улаанбаатар хотод сургалттай байсан учир түүний эцэг эх нь өөрийн бэрээ төрүүлэхээр Ховд аймагт ирсэн байсан. Тухайн үед Н.******* нь Говь-Алтай аймгийн харьяалалтай байсан бөгөөд охин Б.*******э төрөөд эхийнхээ овгоор овоглох гэтэл төрсөн эцэг нь байхад эхээр нь овоглох нь эвгүй юм байна. Миний том ач охин учраас бид нар өөрсдийнхөө нэрээр овоглоно гэж ярилцаж тохиолцсон учраас өвөө нь Иргэний бүртгэлтэй очиж уулзахад үрчилж авснаар таны овгооровоглох боломжтой гэж хэлсний дагуу охиныг үрчлэн авсан. Үрчлэлт хийлгэснээс хойш охин Б.*******э өөрийн төрүүлсэн эцэг, эхийнхээ хамт амьдарч тэдний асрамжид байгаа. Ам бүл 5, 2 дүү, эцэг, эхийн хамт амьдардаг. Прогресс сургуульд сурдаг. Одоо охин Б.*******э том болж гадагшаа сургуульд явуулах гэтэл овгийн зөрчил гарсан. Мөн төрсөн эцэг, эхийнхээ эд хөрөнгө өвлөх гэтэл өөр овогтой учраас асуудал гарсан. Иймд Б.*******эг Б.*******, Л. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэрийг *******ийн болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Мөн Н.*******, Б. нар нь охин Б.*******эг өсгөсөн гэдгийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна....Охин Б.*******э сургуульд явах гэтэл асуудал гарсан. Мөн эцэг, эхийнхээ эд хөрөнгийг өвлөх асуудал дээр 2 дүүд нь эд хөрөнгө өвлөх эрх байгаа боловч охин Б.*******эд эд хөрөнгө өвлөх эрх байхгүй байгаа учраас охины нэрийг нэмж оруулах шаардлагатай гэсэн 2 үндэслэлээр эцгийн нэрийг нь солиулах гэж байгаа. Үүний дагуу Иргэний бүртгэл дээр очиж уулзахад эхлээд үрчлэлтийг шүүхээр хүчингүй болгуулсны дараа эцгийн нэрийг солиулах ёстой гэсэн учир шүүхэд хандсан....Багийн Засаг даргын тодорхойлолт дээр охин Б.*******э нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэж тодорхойлдог. Харин хүн амын тооллого дээр үрчлэлт хийлгэсэн. Овог өөр учраас өвөө, эмээгийнхээ нэр дээр тоологдож байгаа. Охин Б.*******э амралтын өдрүүдэд хааяа өвөө, эмээгийндээ очдог. Түнээс биш гэртээ төрсөн эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг....гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эхнэр бид 2 бэр охиноо төрүүлэхээр 2005 оны 7 дугаар сард Булган сумаас Ховд аймгийн төвд ирсэн. Тухайн үед миний хүү Улаанбаатар хотод ажилтай байсан учир төрсөн ааваар нь овоглуулах боломжгүй байсан. Эхнэр бид хоёр бэр охинтойгоо болон хүүтэйгээ утсаар ярьж тохиролцоод охин Б.*******эг өөрийн нэрээр овоглохоор тохирсон юм. Тэгээд Б.*******эг үрчилж авсан. Одоо охин Б.*******э гадагшаа сургуульд явах болсон учир овог нэрний зөрчлийн асуудал гарсан. Иймд охин Б.*******эг төрүүлсэн эцгээр нь овоглох хүсэлтэй байна. Нас өндөр болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна....Манайх 5 хүүхэд төрүүлж өсгөснөөс 2 хүүхэд минь нас барсан. Одоо 3 хүүхэдтэй, ач охин Б.*******эг оруулаад 4 хүүхэдтэй....Хоёр хүүхэд маань 2,3 настай байхдаа нас барсан....Миний эхнэр 50 настайдаа тэтгэвэрт тогтоолгосон....Улсад 25 жил ажилласан. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учраас тэтгэвэр тогтоолгосон....гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. нь шүүхэд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах....нэхэмжлэлийн бүх шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд татгалзах үндэслэл байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах, 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Б.*******эг Б.*******, Л. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэрийг *******ийн болгон өөрчлүүлэх гэж тодруулав.
А. Б.*******эг Б.*******, Л. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд:
Н.******* нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр охин *******ийг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 36/005848 дугаартай Н.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, №******* дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаадлага гараагүй гуравдагч этгээд Б.******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7, 53 дугаар тал/
Нэхэмжлэгч Н.******* нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр охин *******ийг 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хадам эцэг Б.*******, хадам эх Л. нарт үрчлүүлсэн болох нь №******* дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0086*******0 дугаартай Б.*******ийн үрчлэгдсэний дараах төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаадлага гараагүй гуравдагч этгээд Б.******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдлоо. /хх-ийн 9 дүгээр тал/
Үрчлэгч ын *******, ын нар нь охин *******эг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус үндэслэн дээрх байдлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.
Иймд 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин Ямбийнхан овогт *******ийн *******э //-ийг ******* овогт ын *******, овогт ын нарт 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, охин *******э //-ийг төрүүлсэн эх овогт гийн ******* //-ын асрамжид шилжүүлэх нь зүйтэй.
Б.*******ийн цэцэрлэг, сургуульд хүргэх, зохион байгуулсан ажилд төрүүлсэн эх Н.******* нь оролцдог байсан болох нь гэрч Э., Б., Д. нарын мэдүүлгээр тогтоогдлоо.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу үрчлэгч Б.*******ийн шүүх хуралдаанд гаргасан ....Манайх 5 хүүхэд төрүүлж өсгөснөөс 2 хүүхэд минь нас барсан. Одоо 3 хүүхэдтэй, ач охин Б.*******эг оруулаад 4 хүүхэдтэй....Хоёр хүүхэд маань 2,3 настай байхдаа нас барсан....Миний эхнэр 50 настайдаа тэтгэвэрт тогтоолгосон....Улсад 25 жил ажилласан. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учраас тэтгэвэр тогтоолгосон.... гэх тайлбараар үрчлэгч Л. нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. гэж заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон тогтоогдож байх тул Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна. гэж хуульчилжээ.
******* овогт *******ийн , овогт гийн ******* нар нь 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон болох нь №0042871 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлэн хуулбараар тогтоогдлоо.
Охин Б.*******эгийн төрсөн эцэг нь *******ийн мөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй буюу Б.*******ийн төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байх тул Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэрийг *******ийн болгон өөрчлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Харин Б. нь Б.*******эг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хүсэлтээ Иргэний бүртгэлийн байгууллагад гарган *******ийн эцгийн нэрийг өөрчлүүлэх боломжтойг дурдлаа.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин Ямбийнхан овогт *******ийн *******э //-ийг ******* овогт ын *******, овогт ын нарт 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн гаргасан Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэрийг *******ийн болгон өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин *******э //-ийг эх овогт гийн ******* //-ийн асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин Ямбийнхан овогт *******ийн *******э /.../-ийг Я овогт Бн Б, Ш овогт Лын А нарт 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн гаргасан Б.*******ийг эцэг *******ийн , эх гийн ******* нар нь асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоолгох, Б.*******ийн овог, эцэг /эх/-ийн нэрийг *******ийн болгон өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин Н //-ийг эх Е овогт Нийн Н /../-ийн асрамжид шилжүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ