Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0369/Э |
Дугаар | 2022/ШЦТ/398 |
Огноо | 2022-12-06 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0369/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Ж.Шоовдор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Жамсран гийн Шоовдор т холбогдох эрүүгийн 2218000000420 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигон овогт Жамсран гийн Шоовдор /РД: ... / 1973 оны 01 дүгээр сарын 28 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ... , .... , ам бүл .... , ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг, ..... тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд:
- Дархан хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 16 -ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 4 дүгээр сарын 25 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
- 1990 оны 01 дүгээр сарын 01 -ний өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153б-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
- Дархан хотын шүүхийн 1991 оны 08 дугаар сарын 13 -ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 1 дүгээр сарын 23 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дархан хотын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13 -ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 2 дугаар сарын 03 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дархан хот дахь сум дундын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 13 -ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 3 дугаар сарын 26 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 20 -ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 3 дугаар сарын 29 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 21 -ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дуургийн шүүхийн 2006 оны 12 сарын 25-ны 08 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 5 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 28 -ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 27 -ны өдрийн 100 а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26 -ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай хийлгэх ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08 -ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 292 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 36 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 2 дугаар сарын 13 -нд ялын хугацаа дуусч суллагдсан,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Шоовдор ыг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт Б.Баасандорж ийн эзэмшлийн Самсунг А13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Шоовдор ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би архи уучихсан явж байгаад Бааска тай таарсан. Бааска гийн газарт унасан утсыг аваад 5500 төгрөгөөр зараад “Их монгол” нэртэй архи авч уусан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Баасандорж ийн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би шинэ захын автомашины зогсоол дээр найз Гонгор той таараад юм яриад зогсож байхад Апачи хүрч ирээд наалдаад зогсоод байсан. Тэгээд би найзаасаа салж яваад гар утсаа үзэхэд миний халаасанд байсан гар утас байхгүй байсан. Эргэн тойрноо харахад миний гар утас байхгүй, Апачи ч алга болчихсон байсан. Би гар утсаа куртикнийхээ гадна талын баруун халаасанд хийсэн байсан. Би гар утсаа 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Мобикомоос 619,000 төгрөгөөр авч байсан, Самсунг А-13 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн Самсунг А13 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг 550,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/
2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22202623 дугаартай Б.Баасандорж нь А13 маркийн гар утсыг 619,000 төгрөгийн үнээр 12 сарын хугацаатай зээлээр авсан гэх гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 31/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Ж.Шоовдор нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт Б.Баасандорж ийн эзэмшлийн Самсунг А13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судлагсан баринтуудаар нотлогдож байна. Хохирогчийн гар утас 550,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол 550,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажилллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Шүүгдэгч нь гэм бууруугаа хүлээсэн, мэтгэлцэх зүйл байхгүй, шүүгдэгч нь хохирлыг төлөхөө илэрхийлдэг гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Шоовдор нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын автозогсоол дээр хүнтэй уулзаад зогсож байсан Б.Баасандорж ийн халааснаас 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А13 маркийн гар утсыг нь авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг өөрөөр хэлбэл 300,000 төгрөг түүнээс доош хэмжээг ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Ж.Шоовдор ийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 550,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Ийм Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Шоовдор ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баасандорж ид 550,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 550,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч Ж.Шоовдор нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч Ж.Шоовдор оос 550,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баасандорж ид олгож шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Шоовдор нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, шийтгэх тогтоолуудын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч гэмт зан үйлээ засаагүй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас түүнийг зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Шоовдорт хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ...... гийн Шоовдор ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шоовдор ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Шоовдор т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Шоовдор оос 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16-15 тоотод оршин суух Борлууд овогт Бямбажав ын Баасандорж /РД: ТВ76082773 , утас: 99215944 /-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шоовдор т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Шоовдор т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР