Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00012

 

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2019/00012

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн . оршин суух, Цагаан гэгээн овогт Э.ын Д. /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-19 тоотод оршин суух, Ж.ийн У.т холбогдох,

6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 153/2018/00774/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Д нь Ж.Ут 6,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй өгөөд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буцааж авахаар тохиролцоод 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Уийн 5845397974 дугаартай ХААН банкны дансанд өөрийн 5863185186 дугаартай данснаас 6,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөнгө шилжүүлсэн баримтаа хавсаргасан байгаа. Ж.У нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авсан мөнгөө зохих хэмжээгээр өгсөн боловч бүрэн гүйцэт өгөөгүй. 5,000,000 төгрөг үлдсэн байдаг. Энэ мөнгийг хэн хэн нь мэдэж байгаа. Би үлдэгдэл мөнгөө 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс хойш нэхэхэд 2018 оны 7 дугаар сарын 01-нд өгнө гэж хэлсэн. 7 сарын 01 болоход өгөөгүй тэгээд намайг мөнгөө нэхэхэд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тооцоо хийж энэ өдрөөс хойш боломжоороо ямар хугацаанд яаж төлөх тухайгаа өөрөө хуваарь гаргаж өгсөн байдаг. Баримт нь байгаа өөрийнх нь гарын үсэгтэй хавсаргасан болно. Энэ заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй намайг хохироож байна. Би илүү их мөнгөтэйдээ Ут мөнгө өгөөгүй. Манайх 3 оюутантай 3 оюутны төлбөр төлдөг. Миний цалин бага хаанаа ч хүрэлцдэггүй, нөхөр ажилгүй тул би хэд гурван төгрөг эргэлдүүлж хүүхдүүдийнхээ төлбөрт нэмэр хийх гэж өөрийн дүү Хувьзаяагаас тодорхой хэмжээний мөнгө зээлээч гэж гуйж авсан юм. Энэ мөнгөнөөсөө Ут зээлсэн. Би эндээс ашиг олж чадаагүй өөрөө өрөнд ороод эндээс болж гэр бүлийн дунд ч таагүй уур амьсгал үүсч асуудал хүндэрсээр байна. Би Ж.Ут бөөнд нь өгч чадахгүй бол бага багаар ч гэсэн боломжоороо өгөөч гэж хугацаа сунгаж удаан хүлээсэн. Гэтэл У нь намайг үл тоож өөрөө ч асуудлаа хүндрүүлж намайг ч хүндрүүлж хохироосоор байна. Намайг мөнгөө нэхэхээр хүлээж байгаач өгнө зээл аваад өгнө гэж хэлсээр олон хоногийн хугацаа алдаж байна. Би энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид хандаж зөвлөгөө авахад миний нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлал хүлээж авах боломжгүй яагаад гэвэл Ж.Ут холбоотой нэхэмжлэл манайд байгаа мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурахгүй манайхаар шийдүүлэхгүй гээд ирээгүй учир хүлээж авах боломжгүй чи шууд шүүхдээ хандаж нэхэмжлэлээ гарга гэж амаар хариу тайлбар хэлсэн. Иймд Ж.Ут зээлүүлсэн 6 сая төгрөгийг үлдэгдэл 5,000,000 төгрөг болон 2018 оны 7 сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны 10 хувийн хүү болох 1,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Уээс гаргаж намайг миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбатогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Миний бие нь Э.Дгийн нэхэмжлэлтэй Ж.Ут холбогдох 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Ж.У нь өөрийн эхдээ тэр мөнгийг дамжуулж авч өгсөн байсныг эх нь миний данс руу шилжүүлсэн тул надад олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь Ж.Ут холбогдуулан үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Уийн ээжийн данснаас миний данс руу мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбатогтох нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.Бямбатогтоход итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбатогтоход нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 16 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк дахь 5866075974 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийн тал хувь болох 59,475 /тавин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 59,475 /тавин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчЭ.Дд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчЭ.Дгийн нэхэмжлэлтэй, Ж.Ут холбогдох, 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбатогтох нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийн тал хувь болох 59,475 /тавин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 59,475 /тавин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ