Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0390/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** д холбогдох эрүүгийн*******18000000440 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт********************* 2000 оны******* дугаар сарын******* -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,******* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сургуульд суралцдаг, оюутан, ам бүл , аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот дүүргийн дугаар хорооны тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн Хуучин хорооллын дугаар байрны тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ийг 2022 оны******* дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа алгадаж зүүн хэнгэргийн цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******* ий: Хохирогч бид хоёр үерхэж байх үедээ дандаа маргалддаг байсан. Би сэтгэцийн эрүүл мэндийн төвд сэтгэл заслын эмчилгээ хийлгэдэг. Одоо хоног тутамд нэг удаа эмчийн хяналтад ордог. тай хамт байхад үнэхээр хэцүү санагддаг байсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч гийн: 2022 оны******* дугаар сарын 03-ны өдөр намайг сургууль дээрээ байж байтал өмнө нь надтай үерхдэг байсан ******* гэх охин над руу 19 цаг минутын үед мессеж бичээд “парк дотор уулзъя чи ирэхгүй бол би чамайг сургууль дээр үсдэж чирнэ шүү, чи найзуудтайгаа ирж болохгүй ганцаараа ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би 21 цагийн үед Дархан сумын дүгээр баг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн дотор яваад очтол ******* нь найз болох ийг дагуулаад ирчихсэн байсан. Тэгээд надтай мэндэлсний дараа миний өмсөж байсан малгай, ороолтыг ******* нь гараараа тайлж над руу шидсэнээ над руу хүрч ирээд миний үснээс үсдээд “чи ямар том болчихсон юм бэ? чи эгчдээ хэлдэг хэн бэ? мэдрэл муутайг минь гайхаад бай луу, мэдрэл муутай хүн ийм байдаг юм” гэх мэтээр хэлээд миний толгой хэсэг, чих, шанаа руу гараараа алгадаад 4-5 удаа цохисон. Тэр үед миний чих юм сонсохоо больчихсон. Миний чихэндээ зүүчихсэн байсан ээмэгнээс гараараа татахад чихнээс цус гарсан. Хэд хоног миний чих өвдөөд зүүн талын чих юм сонсохгүй аймар шуугиад байхаар нь эмнэлэгт үзүүлээд зураг авхуулсан чинь зүүн талын чихний хэнгэрэг том хагараад цус шүүрчихсэн байсан. Би хувийн эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд ******* ээс 400,000 төгрөг гаргуулж хагалгааны төлбөрийг бэлнээр төлсөн гэх мэдүүлэг /ххийн 5-6, 8/,

Гэрч ийн: ******* над руу чат бичээд тай уулзах хэрэгтэй байна, чи хүрээд ирээч гэсэн. Бид 2 хамт паркийн хашаа руу ороход ганцаараа сууж байсан. ******* намайг чи жаахан холдоод байж бай бид хоёрт ярих юм байна гэхээр нь би*******-аад алхамын зайтай холдоод байж байтал тэр хоёр хоорондоо аяархан юм ярьж байснаа ******* ы дуу өндөрсөөд чи намайг сэтгэцийн өвчтэй гэж хэлсэн гэл үү гээд орилж хашгараад эхэлсэн. Тэр үед өөдөөс нь хараад инээгээд байсан чинь ******* нь уурлаад чи яагаад инээгээд байгаа юм бэ? би тийм өрөвдөлтэй харагдаад байгаа юм уу гэж хэлсэн ба удалгүй ******* ньг алгадаад авсан. бас өөдөөс нь хараад инээгээд байсан чинь ******* нь дахиад г алгадаж байсан. гэнэт уурлаад босож ирээд чи яагаад намайг ингээд байгаа юм бэ? гээд тэр хоёрын дуу нь өндөрсөөд маргалдаад байсан. Удалгүй тэр хоёр маргалдахаа болиод салсан гэх мэдүүлэг /хх-ийн*******/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны******* дугаар сарын 18-ны өдрийн*******17 дугаартай “ гийн биед зүүн хэнгэргэний цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн*******/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022 оны******* дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд иргэнтай маргалдаж нүүрэн тус газарт гараараа алгадаж зүүн хэнгэргийн цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчид 400,000 төгрөг төлсөн, өөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах саналтай байна байна

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар дүгнэлт хэлээгүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны******* дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд иргэнтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Маргалдах явцдаа нүүр хацар луу нь алгадаж зүүн хэнгэрэгний цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч ******* ий үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд зүүн хэнгэргэний цоорол бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрт 400,000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн9/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гаргасан бөгөөд шүүгдэгч нь Дархан-Уул аймагт сурдаг, гэр Улаанбаатар хотод байдаг тул явах зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ам бүлийн байдал, хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр*******0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 1, 4,6.3 дугаар зүйлийн,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт************** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр*******0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.  

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР