Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:6/2022/0388/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** ,************** нарт холбогдох эрүүгийн 2218000000427 дугаартай хэргийг хэргийг22 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Боржигин овгийн************** ....... ... оны дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,“ ” ХК-д ажилтай, ам бүл , эцэг, эх дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Урианхан овгийн Д..... Б..... .... ... оны дугаар сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техник засварын мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл , ээж, эмээ дүү нарын хамт Дархан-Уул аймаг, сум,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ22 оны дүгээр сарын -ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй баарны гадна******* тэй маргалдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун гарын дүгээр хураанд шарх, хамрын угт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь22 оны дүгээр сарын -ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй баарны гадна ******* тай маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, эрүүн дор зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч : Хохирол төлбөрт ******* аас00,000 төгрөг авсан. Гомдол саналгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ы : Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад:

Хохирогч : Найз ийн хамтаар баарнаас гараад тамхи татаад зогсож байхад танихгүй 2 залуу 2-3 охины хамт ирээд гал асуусан. Тэгээд гал байхгүй гэхэд асаасан тамхиныхаа галыг өгчих гээд жаахан дээрэлхүү маягтай асуухаар нь “би чиний галыг бэлдэх ёстой юм уу” гэж хэлээд маргалдсан. Бм мөрний орчим гараараа нэг удаа цохисон. Тэр залуу зөрүүлээд хамарны орчим нэг удаа мөргөх үед миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би түүнээс зайгаа аваад баар луу орж нүүр гараа угаачихаад гараад ирэхэд нөгөө залуу байж байсан ба над руу томрохоор нь би уурандаа түүн рүү дайрахад тэр залуу хагархай пивоны шил бариад над руу дайрч миний толгойг зүссэн. Үүний дараа дахин далайхдаа миний баруун гарны сарвууг зүсэж гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Хохирогч *******ы : баарны гадаа тамхи татах гэж зогсож байгаад нэг залуугаас “галаа өгөөч хөгшөөн” гэсэн чинь өөдөөс “би чиний галыг бэлдэх ёстой юм уу” гэсэн. Тэгэхээр нь би ямар сонин ааштай пизда вэ гэхэд тэр залуу миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би уурандаа хамар руу нь мөргөсөн чинь түүний хамраас цус гараад эхэлсэн. Энэ үед тэр залуу болъё гэж хэлээд дотогшоо орсон ба би бас баар луу орж ширээн дээр үлдээсэн ундаа, пивоо аваад баарнаас гараад ирсэн чинь нөгөө залуу хоёр найзтайгаа зогсож байсан. Тэгээд дахин хэрүүл маргаан болж би тэнд байсан залуугийн хацар руу нэг удаа мөргөсөн чинь түүний хацар зулгарсан. Энэ үед нөгөө залуу нүүр лүү гараараа цохих үед би хойшоо саваад газар унасан чинь нөгөөх нь дээрээс хөлөөрөө жийгээд ороод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн/

Гэрч ийн: Би найз н хамт баарнаас гарч тамхи татсан. Баарны гадаа хоёр залуутай таарахад нэг залуу нь*******эс “галаа өгөөч” гэж асуусан. Тэгтэл******* байхгүй гэж хэлтэл яагаад гал байдаггүй юм гэж хүний дургүй хүргэсэн үг хэлсэн юм. Энэ үед******* тэр залууг цааш нь түлхэхэд нөгөө залуу буцаж дайраад******* тэр залуутай хамт хоорондоо зодолдож эхэлсэн.г харсан чинь хамарнаас нь цус гарсан байхаар ньг дотогшоо орж цусаа угаа гэж хэлээд баар луу оруулсан.г буцаад гараад ирсэн чинь нөгөө залу газраас пивоны шил аваад газар цохиж хагалаад хагархайгаар ньн толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаж байтал дотроос манай 2 найз болох , нар гараад иртэл пивоны шилээрээ цохисон, мөн ий хацрыг пивоныхоо шилээр зүссэн байсан. Гэхдээ , нарын биед гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч .... ий:*******, хоёр тамхи татахаар баарнаас гарсан ба би ын хамт бааранд сууж байтал гаднаас орж ирээд******* гадаа зодуулаад байна гэсэн. Тэгэхээр нь гараад хартал Г-г нэг танихгүй залуу толгойн тус газарт нь хагархай пивоны шилээр цохиж байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл тэр залуу өмдний тэлээгээрээ миний нүүрний орчим нэг удаа цохисон. Гэхдээ миний биед гэмтэл учраагүй. Мөн ын толгой руу тэр залуу хагархай пивоны шилээр цохиж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн/

Гэрч ын:******* тамхи татахаар гадаа гарсан. Би хэсэг хугацааны дараа******* ы араас баарнаас гарсан чинь******* газар уначихсан тойроод баахан залуучууд шаваад зогсож байсан. Энэ үед*******ы ах гэх залуу гэнэт гарч ирээд*******ыг үүрээд зам хөндлөн гараад явсан.******* ы ширээн дээр очиж суухад дандаа пиво уусан бололтой байсан. Сүүлд нь эмнэлэг дээр ирсэн байхад тэр залуугийн толгой хагарсан байхыг би анзаарч харсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч .... ын: Би тэр өдөр******* , .... , нарын хамтаар нэртэй бааранд орж хэсэг суусан. Сууж байгаад би тамхи татах санаатай баарнаас гарахад******* тэй нэг залуу зодолдож байсан. Тэгэхээр нь би голоор орж салгаж байтал******* тэй зодолдож байсан залуу миний толгой руу нэг зүйлээр цохисон ба миний биед гэмтэл учраагүй болохоор би тэд нарыг салгаад буцаад баар руу орсон гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны22 оны дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай “н биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун гарын-р хуруунд шарх, хамрын угт цус хуралт тогтоогдлоо. Дээрх баруун гарын-р хуруунд шархны гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн, бусад гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.н биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

2022 оны дүгээр сарын 24-ний өдрийнн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны22 оны дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай “ *******ы биед тархи доргилт, хуйхны хаван, зүүн бугалга, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, эрүүн дор зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ22 оны дүгээр сарын-ны шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ ” нэртэй баарны гадна*******тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун гарын дүгээр хуруунд шарх хамрын угт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч******* нь согтуурсан үедээ22 оны дүгээр сарын-ны шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ ” нэртэй баарны гадна*******тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, эрүүн дор зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэв.

 

Шүүгдэгч******* , ******* нар нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар дүгнэлт хэлээгүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* , ******* нар нь согтуурсан үедээ22 оны дүгээр сарын-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй баарны гадна маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун гарын дүгээр хураанд шарх, хамрын угт цус хуралт бүхий хөнгөн хохирол, *******ы эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, эрүүн дор зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч******* , ******* нарын бие биеэ хүндэтгэж маргалдсаны улмаас харилцан зодолдсон үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч******* , ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчн гэм буруутай үйлдлийн улмаас *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаасн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба*******, ******* нар нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Шүүгдэгч*******,  ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92, 93/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу00.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим,.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан00.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн**************, Урианхан овгийн Д..... Б.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу00.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан00,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР