Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00015

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2019/00015

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал  би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Төрийн банк ХХКомпани /5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Hовд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Оржал овогт М-ийн Б /.../-д холбогдох,

Үндсэн зээл 2,573,435.38 төгрөг, зээлийн хүү 2,267.57 төгрөг, нийт 2,575,702.95 /хоёр сая таван зуун далан таван мянга долоон зуун хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 153/2018/00704/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхнасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Галя Цэцгээ, Мөнхөө Б нар нь 2016 оны 12-р сарын 14-ний өдөр Төрийн банкны Буянт тооцооны төвтэй 110300111268 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,335,400 /дөрвөн сая гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун / төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд, тэтгэврийн орлого барьцаалсан. Галя, Цэцгээ, Мөнхөө, Б нар нь 2017 оны 02-р сарын 07-ны өдөр Төрийн банкны Буянт тооцооны төвтэй 110300111268 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 4,015,947.56 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 307,200 /гурван зуун долоон мянга хоёр зуун/ төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны Буянт тооцооны төвтэй 110300111268 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,166,842.53 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 193,500 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатан зээлсэн.

Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны Буянт тооцооны төвтэй 110300111268 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,693,895 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 471,900 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тэтгэврийн орлого, барьцаалсан. Зээлдэгч Г.Цэцгээ, М.Б нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 54,867.03 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

Зээлдэгч Г.Цэцгээ , М.Б нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ.

Иймээс Г.Цэцгээ, М.Б нартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ 4 дугаар зүйлийн 4.1-д заасныг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,573,435.38 төгрөг, зээл хүүгийн төлбөр 2,267.57 төгрөг, нийт хүүгийн төлбөр 2,575,702.95 төгрөгийг төлөөгүй байгаа.

Иймд хариуцагч М.Бгаас зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,575702.95 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Б нь Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкнаас ээжийнхээ тэтгэврийн зээлэнд хамтрагчаар орсон. Ээж маань өвчний учир 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өвчний учир нас барсан юм. Би хамтран зээлдэгчээр нь орсон болохоор ээжийнхээ тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2,575,702 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна.

Би Улаанбаатар хотод ажиллаж байгаад саяхан ирсэн тул өмнө шүүхэд итгэмжлэл олгож байсан Г.Жаргалмаагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь М.Бд холбогдуулан үндсэн зээл 2,573,435.38 төгрөг, зээлийн хүү 2,267.57 төгрөг, нийт 2,575,702.95 /хоёр сая таван зуун далан таван мянга долоон зуун хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь үндсэн зээл 2,573,435.38 төгрөг, зээлийн хүү 2,267.57 төгрөг, нийт 2,575,702.95 /хоёр сая таван зуун далан таван мянга долоон зуун хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг Төрийн банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,161 төгрөгийн тал хувь болох 28,080.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  28,080.5  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  М.Бгаас  улсын тэмдэгтийн хураамж  тал хувь болох 28,080.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч  М.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох үндсэн зээл 2,573,435.38 төгрөг, зээлийн хүү 2,267.57 төгрөг, нийт 2,575,702.95 /хоёр сая таван зуун далан таван мянга долоон зуун хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Б нь нийт 2,575,702.95 /хоёр сая таван зуун далан таван мянга долоон зуун хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,161 төгрөгийн тал хувь болох 28,080.5 /хорин найман мянга наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,080.5 /хорин найман мянга наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 28,080.5 /хорин найман мянга наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ