Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт******* ******* холбогдох эрүүгийн 22200000452 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, ам бүл 5, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  ******* овогт******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын *******-р баг Ивээл хорооллын 19 дүгээр байрны урд талын гудманд 2022 оны 11 дүгээр сарын -ны орой 20 цагийн орчимд үл ялих зүйлээр маргалдан зодож биед нь тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 50,000 төгрөг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр манай гэрт танил эгч ирээд бид хоёр ойролцоох дэлгүүр орж 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг том савтай пиво аваад гэртээ орж нэгийг нь ууж байхдаа хөрш найз г утсаар дуудсан. Удалгүй нөхөр хамт манайд орж ирэхээр нь ууж байсан пивоноосоо хийж өгөөд дуусгасан. Ингээд үлдсэн 3 ширхэг пивоо аваад ******* сумын 2-р баг Дэнжийн 4-9 тоотод байх төрсөн эгч хүргүүлсэн. ...авч очсон пивоо ууж дуусгаад орой 20 цагийн үед гийн нөхөр дуудаад СМУ-гийн 19-р байрны гадаа машинтай явж байхад найз хэдүүлээ баар оръё гэхээр нь би орохгүй гэхэд над руу уурлаж миний хацар руу алгадсан. Тэгэхээр нь би түүний үснээс зулгаахад бас миний үснээс зулгааж бид 2 машинаас бууж маргалдаж эхэлсэн. Тэр үед намайг газар унагаад хөлдүү мөсөн дээр миний толгойг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад сэргэхэд 2 цагдаагийн албан хаагч ирсэн байсан. ...би одоогоор 50,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ мөнгийг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэнэ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой 20 цагийн үед гийн нөхрийг дуудаад машинаар нь СМУ орох гээд , , бид хэд явсан. Тэгээд СМУ-гийн 19-р байрны урд талд явж байхад би гэрийнхээ хувцастай яаж бааранд орох юм бэ би болилоо гэж хэлэхэд уурлаж чи юун сүртэй юм бэ гэж хэлээд гийн нүүр рүү алгадахад гийн үснээс зулгааж тэр хоёр зууралдаад маргалдаж эхэлсэн. Тэгээд машинаа зогсооход тэр 2 машинаас бууж байгаад г газар унагааж дээр нь суугаад толгой руу нь хэд хэдэн удаа цохихоор нь би г хувцаснаас нь татаж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар  өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр гэртээ хүүхдийн хамт байж байхад найз утсаар залгаад нөхөртэйгөө ороод ирэх үү гэхээр нь нөхөр хамт тэдний гэрт ороход эгч ын хамт 2.5 литрийн савтай пиво уучихсан сууж байсан. Тэгээд ууж байсан пивоноос нь ганц хоёр аяга пиво уугаад нөхөр гийн эгчийн гэр рүү бид хэд хүргүүлсэн. эгчийн гэрт очоод авч очсон 3 сав пивоо уусан. Ингээд пивоо ууж дуусгаад манай нөхрийг дуудаж бааранд оръё гээд бид хэд гарч ******* сумын *******-р баг СМУ-гийн 18-р байрны урд явж байхад бааранд орохгүй айл руу явъя гэж хэлэхээр нь би уурлаад г алгадаж бид 2 машин дотор маргалдсан. Тэгээд машинаас бууж би г газар унагаад хэд хэдэн удаа алгадахад хамт явж байсан эгч биднийг салгах гэж байх үед цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 702 тоот дүгнэлтэд:

1. биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд  зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 30-31/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

- Хохирогчийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн /

- Гэрч С.*******чимэгийн мэдүүлэг /хх-ийн 25-2*******/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын -ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын *******-р баг Ивээл хорооллын 19 дүгээр байрны урд талын гудманд үл ялих зүйлээр маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 702 тоот “... биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд  зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, эм тарианы мөнгө 223,500 төгрөг нэхэмжилж байна” гэж тэмдэглүүлсэн байх бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч өөр учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3*******.3 дугаар зүйлийн 3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* г дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА