Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0023/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Шүүгдэгч Л.Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуу овогт Лхагвасүрэнгийн Ойдовт холбогдох 201609000574 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Цагааннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар гурил ХК-д савлагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 8 дугаар хэсэг 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Зээрд адуу овогт Лхагвасүрэнгийн Ойдов /Регистрын дугаар: ВА94102811/, Шүүгдэгч Зээрд адуу овогт Лхагвасүрэнгийн Ойдов нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 12 дугаар баг 21 дүгээр байрны 87 тоот иргэн Х.Энхтайваны гэрийн хаалгыг онгорхой байхад нь сэм нэвтрэн орж зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, нүдний шил зэрэг эд зүйлс хулгайлж 400,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.Ойдовын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ижилмөрөн гэдэг найзтайгаа Тэдний найзынд нь очсон юм. Тэндээ айлд архи уусан. Тэр айлаас гараад, орцноос нь гарсан байсан, эргээд хартал Ижилмөрөн байхгүй байхаар нь буцаад орсон чинь хажуугийн орцонд орсон байсан, орохдоо мэдээгүй 2 давхарт гарсан чинь айлын хаалга онгорхой байхаар нь ороод, нүдний шилтэй авч гараад, нөүтбүүк, 2 гар утас аваад гараад гүйж байтал Ижилмөрөн орцонд сууж байсан. Бид хоёр үйлчилгээн дээр байж байгаад цагдад баригдсан” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Л.Ойдовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинэ хороололын 21 дүгээр байранд найз Ижилмөрөнгийн танл айлд орж архи уусан юм. Тэр өдөр Ижилмөрөн бид хоёр архи уучихсан явж байсан. Тэр айлаас 14 цагийн орчим архи авч гараад Ижилмөрөн тэр орцондоо үлдээд би зүүн талын эхний орц руу орж тамхи татах гээд орсон чинь 2 давхарын айлын хаалга онгорхой байхаар нь ороод том өрөөний ширээн дээр байсан Нөүтебүүк, хоёр ширхэг гар утас байхаар нь аваад гарсан. Гарах гэж яваад кродорт нүдний шил байхаар нь бас авсан. Тэгээд хажуугийн орцонд Ижилмөрөн сууж байсан. Бид хоёр таксинд суугаад үйлчилгээний төвийн Ломбарданд Нөүтебүүкийг тавих гэсэн чинь хуучны нөтебүүк байна авахгүй гээд бид хоёр буцаад гарч явсан чинь цагдаа нар таараад бид 2 баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/, Хохирогч Х.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол 21-87 тоот байрныхаа жижиг өрөөний 2 ширхэг модон цонхыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр вакум цонхоор солиулж байсан юм. тэгтэл цонх сольж байсан хүмүүс гадна хаалгыг онгорхой орхисон юм байна. Би тэрийг нь мэдэхгүй байж байтал гаднаас вакум цонх сольж байгаа газрын захиалга аваад байсан залуу ороод ирчихсэн коридорт зогсож байхаар нь хүүе яаж орж ирсэн юм бэ гэсэн чинь танай хаалга онгорхой байна. Надтай нэг залуу зөөрөөд гарсан гэхээр нь би том өрөөнд орж юмаа үзтэл манай буйдангийн хажууд байсан ширээн дээрээс нөүтебүүк, стенкний хажуугийн ширээн дээрээс 2 жижиг гар утас хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, “...Ойдовоос хохирол төлбөрөө авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралыг хийж өгнө үү” гэх хүсэлт, Гэрч Б.Тайваннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ байрны эзэн манай компанид цонхны захиалга өгөөд манай 2 ажилтан Рагчаа, Ариунбаяр нар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим цонхыг суулгаж байхдаа багаж мартсан байсан тул тэр багажийг тухайн айлд хүргэж өгөхөөр би очиход гадна бүргэд хаалга нээлттэй, дотор модон хаалга хаалттай байсан. Түгжээгүй байхаар нь дотогш ортол өмнөөс нэг залуу зөрөөд гарсан. Би цаад өрөө рүү ортол байрны эзэн эмэгтэй чи яаж орж ирсэн юм гэж надаас асуухаар нь хаалга чинь онгорхой байсан. Сая надтай нэг залуу зөрөөд гарлаа гэж гэсэн чинь юу вэ манайхаас хүн гарах ёсгүй гээд сандраад эд зүйлээ бүртгэж үзээд нөүтебүүк, 2 ширхэг гар утас алга байна гээд би нөгөө залуугийн араас гартал ойр орчим нөгөө залуу харагдаагүй. Тэгээд тэр байрны эзэн эгч цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, Гэрч Э.Рагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ байранд 13 цагийн орчим очоод нэг цонхыг мулталж аваад гадна тавиад буцаж орсон. Бид хоёрыг гарахад гадна хаалга онгорхой байсан. Бид 2 орохдоо хаалгыг түгжээгүй дотор хаалгыг хаагаад орхисон. Байрны эзэн тоос босоод байна гээд өрөөнүүдийнхээ хаалгыг хаачихсан. Би Ариунбаяртай жижиг өрөөнд байсан байрны эзэн бид хоёрыг хараад зогсож байсан. Тэгээд байж байтал манай захирал бид хоёрт шруп авч ирсэн юм. Тэгтэл нэг залуу зөрөөд гарлаа яав ийв хэн гарав гээд байсан. Том өрөөнөөс нь нөүтебүүк, 2 ширхэг гар утас алдагдсан гэсэн. Тэгээд цагдаа дуудса...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, Гэрч Э.Ариунбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн байранд 2 цонх захиалсан байсныг хамт ажилладаг Рагчаа ахтай хамт цонхыг суулгаж байсан чинь бид нар орж гарч байхдаа хаалгыг онгорхой орхиосон юм байна. Тэрийг нь анзаараагүй тэр хойгуур нь хулгай ороод том өрөөнөөс нь нөүтебүүк, 2 ширхэг гар утас хулгайлсан гэсэн. Би ямар нэгэн зүйл хараагүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, Гэрч Б.Дугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр 14 цагийн орчим Үйлчилгээний төвийн эсрэг талд Эрдэнэс плаза төвийн хажууд 2 залуу явж байхаар нь шалгасан чинь бор шаргал куртиктэй Ойдов гэх залуу нь куртик дотроо саарал өнгийн нөүтбүүк хийчихсэн байсан. Тухайн залуу найзынхаа нөүтбүүкийг аваад явж байгаа юм гэж тайлбар хэлж байсан. Тэгэхээр нь 102-т мэдэгдэж жижүүрийн машин дуудсан. Жижүүрийн машинд эрүүгийн төлөөлөгч ирж тухайн 2 залуу болон нөүтебүүкийг авч явсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, - Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/, - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, - Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргий 11 дүгээр хуудас/ - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, - Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, - Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Л.Ойдов нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 12 дугаар баг 21 дүгээр байрны 87 тоот иргэн Х.Энхтайваны гэрийн хаалгыг онгорхой байхад нь сэм нэвтрэн орж зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, нүдний шил зэрэг эд зүйлс хулгайлж 400,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Энхтайваны “...гаднаас вакум цонх сольж байгаа газрын захиалга аваад байсан залуу ороод ирчихсэн коридорт зогсож байхаар нь хүүе яаж орж ирсэн юм бэ гэсэн чинь танай хаалга онгорхой байна. Надтай нэг залуу зөөрөөд гарсан гэхээр нь би том өрөөнд орж юмаа үзтэл манай буйдангийн хажууд байсан ширээн дээрээс нөүтебүүк, стенкний хажуугийн ширээн дээрээс 2 жижиг гар утас хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, гэрч Б.Тайваннямын “...Түгжээгүй байхаар нь дотогш ортол өмнөөс нэг залуу зөрөөд гарсан. Би цаад өрөө рүү ортол байрны эзэн эмэгтэй чи яаж орж ирсэн юм гэж надаас асуухаар нь хаалга чинь онгорхой байсан. Сая надтай нэг залуу зөрөөд гарлаа гэж гэсэн чинь юу вэ манайхаас хүн гарах ёсгүй гээд сандраад эд зүйлээ бүртгэж үзээд нөүтебүүк, 2 ширхэг гар утас алга байна гээд би нөгөө залуугийн араас гартал ойр орчим нөгөө залуу харагдаагүй. Тэгээд тэр байрны эзэн эгч цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, гэрч Э.Рагчаагийн “...манай захирал бид хоёрт шруп авч ирсэн юм. Тэгтэл нэг залуу зөрөөд гарлаа яав ийв хэн гарав гээд байсан. Том өрөөнөөс нь нөүтебүүк, 2 ширхэг гар утас алдагдсан гэсэн. Тэгээд цагдаа дуудса...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, гэрч Э.Ариунбаярын “...том өрөөнөөс нь нөүтебүүк, 2 ширхэг гар утас хулгайлсан гэсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, гэрч Б.Дугарын “...Ойдов гэх залуу нь куртик дотроо саарал өнгийн нөүтбүүк хийчихсэн байсан. Тухайн залуу найзынхаа нөүтбүүкийг аваад явж байгаа юм гэж тайлбар хэлж байсан. Тэгэхээр нь 102-т мэдэгдэж жижүүрийн машин дуудсан. Жижүүрийн машинд эрүүгийн төлөөлөгч ирж тухайн 2 залуу болон нөүтебүүкийг авч явсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Л.Ойдовыг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Ойдов урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хэрэгт авагдсан ял шийтгэлийг шалгах хуудас \ хавтаст хэргийн 72 дугаар хуудас\-аар нотлогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Л.Ойдов нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа нөхцөл байдлыг харгагалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ойдов нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Ойдовын эзэмшлийн Самсунг маркийн 20 000 төгрөгний үнэлгээ бүхий гар утасыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.