Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Б.Бй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С,

шүүгдэгч Х.А, Ж.М,

шүүгдэгч Х.Аийн өмгөөлөгч Х.З, Ж.Эн,

шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын  Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,  шүүгдэгч Х ургийн овогт Иийн А, М ургийн овогт Жсын М нарт холбогдох 2213000150143 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо тус аймгийн Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багийн 35 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х ургийн овогт Ийн А, регистрийн дугаар,

2. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тус аймгийн Өлгий сумын хүүхдийн .. дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт  оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М ургийн овогт Жын М, регистрийн дугаар

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч И.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай шүүгдэгч Ж.Мтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Ж.Мийн хамаарал бүхий хүн болох түүний ээж Ш.Гүлнарын эзэмшлийн Инор ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ  байгуулж, уг компаниар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 6365100 төгрөгний үнэ бүхий гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, хөнжил, нүүрс зэрэг эд зүйл,  мөн тухайн компанитай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” гэрээг дахин байгуулж, уг компаниар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5282680 төгрөгний үнэ бүхий мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариутгалын бодис зэрэг эд зүйл, эд хөрөнгийг тус тус Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт нийлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нараас гаргасан мэдүүлэг,

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А мэдүүлэхдээ “...Миний бие Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон. Энэхүү эрхлэгчээр ажиллах хугацаанд яллах дүгнэлтэд дурдсанчлан өөрийн удирдаж буй Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт хувиасаа болон хамаарал бүхий хүн, аж ахуйн нэгжээр дамжуулан мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариун цэврийн хэрэгсэл нийлүүлж байгаагүй. Ийм байдлаар Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариун цэврийн хэрэгсэл нийлүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Инор ХХК-ийн захирал Ш.Гүлнар нь миний албаны өрөөнд ирж танай хүүхдийн цэцэрлэгтэй 2012 оноос гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Тухайн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулах саналтай байна гэхээр нь настай хүнийг хүндэтгээд Инор ХХК-тай гэрээ байгуулсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн цар тахалтай холбоотой аймгийн Засаг дарга, Улсын онцгой комиссын шийдвэрээр улс даяар цэцэрлэгийн үйл ажиллагаа 2 жил гаруй хугацаанд зогссон. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр холбогдох яамнаас цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин сэргээх тухай шийдвэр гарсан. Тухайн үед гаднын нэг хүнээс Ш.Гүлнар нь манай цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Мийн ээж нь гэдгийг сонсоод Авлигатай тэмцэх газраас шалгахаас өмнө буюу дээрх гэрээг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цуцалсан. Инор ХХК нь 2012 оноос 2021 оны 08 дугаар сар хүртэл гэрээ байгуулж Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа материал нийлүүлж байсан байна.

Хавтаст хэргийн 56-65 дугаар хуудаст авагдсан Төрийн аудитын газрын дүгнэлт, танилцуулгад тусгагдсанаар Инор ХХК-аас Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 122 кг хонины махны үнийг шилжүүлж байсан байна. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс Инор ХХК-нд 110 кг хүхрийн махны үнийг кг тутмыг 7500 төгрөгөөр тооцоолоод нийт 838200 төгрөгийн гүйлгээ хийж байсан байна. Тэгэхээр эдгээр нотлох баримтуудаас харахад Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс би тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдохоос өмнө ч хамтран ажиллаж байсныг харж болно.

Төрийн аудитын газар  Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг Инор ХХК-тай олон жил гэрээтэй байсныг мэдэж байсан. Хагас жил, бүтэн жилийн тайлан өгөхдөө ч энэ талаар мэдэх боломжтой байсан. Үнэхээр зөрчилтэй байсан бол өнгөрсөн хугацаанд Төрийн аудитын газраас ямар нэгэн дүгнэлт, гаргах ёстой байсан. Тиймээс одоо хүртэл зөрчилгүй гэж явж байгаа. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ш.Серикбол, түүний эхнэр Ш.Алтынгүл, тогооч М.Алтынгүл нар надад өс хонзон санадаг хүмүүс. Ш.Серикбол болон М.Алтынгүл нар нь хоёулаа Молхы ургийн овогтой төрөл садны холбоотой хүмүүс. Ш.Серикболын намайг хүүхдийн мөнгийг 3-4 дахин нэмж бичээд өөртөө зарцуулдаг гэж өгсөн мэдүүлэг нь худал, тухайн мэдүүлэг нь одоо хүртэл нотлогдоогүй. Мөн И.А үхрийн фермтэй гэж мэдүүлэг өгсөн боловч тухайн мэдүүлэг нь ч гэсэн нотлогдоогүй. ...Эдгээр хүмүүс надад өс хонзон санадаг хүмүүс учраас намайг гүтгэж зориуд худал мэдүүлэг өгсөн. Ийм гүтгэлгээр хэрэгт холбогдож байгаадаа маш харамсаж байна. Би зөвхөн гэрээ байгуулсан компанид л зохих төлбөрийн шилжүүлж байсан. Бид махыг малын ченж хийдэг М.А гэх хүнээс худалдаж авдаг байсан. Тэр хүн манай цэцэрлэгтэй гэрээтэй байсан компанитай тохирч мөнгөө компанийн дансанд шилжүүлж авч байсан. Сүүг 2019 оноос 2020 он хүртэл Ж.Амл гэх хүний ЖСК хоршооноос, 2020 оноос 2021 он хүртэл Х.Е захиралтай Нурхымыз ХХК-аас авч байсан. Энэ талаар Х.Е мэдүүлэг өгч, үнээний фермийнхээ зургийг баримтжуулж өгч байсан. Хавар сүү тасарсан үед Саван Марс ХХК-аас ч сүү авдаг байсан...

... Хэрэв би үнэхээр сүү нийлүүлсэн бол нярав Ж.Ергазы, тогооч М.Алтынгүл нар тэмдэглэл үйлдээд, бүртгэлдээ бүртгээд авах ёстой байсан. Гэтэл энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэргийг дутуу шалгаад, надад өс хонзон санадаг Х.С, Ш.А, М.А нарын мэдүүлгээр намайг ийм хэрэгт татсанд харамсаж байна.

Цэцэрлэгийн хэрэглээний нүүрсийг Н ХХК-ний захирал Х. аас авч байсан. Тэрээр том оврын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд мэдүүлэг өгөхдөө үүнийгээ батлаад мэдүүлсэн. Машиныхаа зургийг ч нотлох баримтаар өгсөн. Цар тахалтай холбоотой Хотгорын уурхай болон Өлгий сумын зам хаагдах үед Саяжан гэх иргэнээс 2 удаа гуйж байгаад нүүрс авч байсан. Миний нөхөр А.Нурланы машин 2014 оноос хойш үзлэгт ороогүй, татвар нь төлөгдөөгүй учраас огт замын хөдөлгөөнд оролцоогүй. Үзлэгт ороогүй, татвар нь төлөгдөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдэг нь ойлгомжтой зүйл.

...И.А том оврын тээврийн хэрэгсэлтэй, малтай учраас өөртөө давуу байдал бий болгох нь ойлгомжтой гэдэг байдлаар хандаж намайг зориуд гүтгэж байгаа. Нөхөр А.Н 10 жилийн хугацаатай хашаа, башин барих зээл авсан. Нөхөр маань ажилгүй, манай гэрт ганц би ажилтай учраас А.Н сард 1-2 удаа ирээд мал худалдаад зээлийн төлбөрөө төлдөг. А.Нын дансны хуулганд малын үнэ, махны үнэ, ноолуурын үнэ гэх мэтээр олон удаа хүмүүсээс мөнгө шилжүүлснийг харж болно. А.Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 онд Инор ХХК-ийн хиамны цехэд 2 тооны үхэр худалдсан гэж мэдүүлсэн байна. Тухайн мэдүүлэг нь үнэн. Тухайн мөнгө нь 1363500 төгрөг байсан. А.Н тухайн мөнгийг Инор ХХК-аас буюу Ш.Гүлнар гэх хүнээс авсан. Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн данснаас А.Н бид хоёрын дансанд мөнгө орж ирсэн удаа байхгүй. Ш.Гүлнар болон А.Н нарын хооронд хийгдсэн гүйлгээнд холбогдуулан намайг буруутгах үндэслэл байхгүй.

Мөн Ж.М 2020 оны 11 дүгээр сард А.Нуос идэшний 2 адуу авсан байна. Тухайн адууны мөнгийг Ж.М Инор ХХК-ийн данснаас болон өөрийн данснаас шилжүүлж гүйлгээний утгад адуу 1, адуу 2 гэх мэтээр бичиж хувааж төлж байсан байна. Адууны мөнгө гэж Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн данснаас мөнгө А.Нын дансанд орж ирсэн тохиолдол алга. ...Хэрэв адууны махыг Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт орлогоор авсан тохиолдолд “а мах” гэж авах ёстой байсан. Зөвхөн “ү мах”, “х мах” гээд орлого авсан тухай баримтууд байгаа. Мөн адууны махтай холбоотой гүйлгээ хийсэн нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн санхүүгийн баримтууд дотроос харагдахгүй байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн данснаас махны үнэ гэж 1573500 төгрөг гарсан. Харин Инор ХХК-ийн данснаас 1365500 төгрөг гарсан байна. Энэ хоёр дүн хоорондоо зөрөөд байгаа шүү. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 529000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 714000 төгрөгийг тус тус нүүрс, түлээний үнэ гэж Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс Инор ХХК-нд шилжүүлсэн. Энэ мөнгө ч гэсэн А.Нын дансанд орж ирсэн удаа байхгүй. А.Н Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт үнэхээр нүүрс буулгасан бол энэ мөнгө түүний дансанд орж ирэх ёстой байсан. Энэхүү 2 удаа буулгасан нүүрс цар тахлын хязгаарлалтын дэглэмтэй холбоотой уурхайн замыг хаах үед Саяжан гэх хүнээс худалдаж авсан нүүрс. Энэ талаар гэрч яагаад худал мэдүүлэг өгснийг би ойлгохгүй байна.

...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Инор ХХК-аас “жылхы” гэсэн утгатай гүйлгээг 400000 төгрөг, 500000 төгрөг, 450000 төгрөг гэх байдлаар шилжүүлж байсан бол 2020 оны 11 дүгээр сарын сүүлд буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр адууны үнийн үлдэгдэл 309000 төгрөг Инор ХХК-аас миний дансанд орж ирсэн. Харин цэцэрлэгийн данснаас 397066 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Инор ХХК-нд шилжүүлсэн. Одоо хүртэл миний дансанд Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс мөнгө орсон тухай баримт алга. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс Инор ХХК-нд хүнсний үнэ гэж 2153000 төгрөг шилжүүлсэн. Харин тухайн өдөр Инор ХХК-аас А.Нын дансанд 762000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ хоёр гүйлгээний дүн мөн адил зөрж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ариутгалын мөнгөнд Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгээс 140000 төгрөг шилжүүлсэн. Ариутгал хийсэн хүний нөхөр цус харвасан учраас мөнгөө нэхэж, шаардаад байсан тул би тухайн мөнгийг Инор ХХК-аас өөрийн дансанд шилжүүлж аваад барилгын материалын дэлгүүрийн ПОС машинд картаа уншуулаад гаргаад өгсөн. Миний зүгээс Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон тохиолдол байхгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээс намайг цагаатгаж өгөхийг хүсэж байнагэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна.” гэв.

1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саулеш мэдүүлэхдээ: “Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг нь Өлгий сумын харьяа бүхий цэцэрлэг, төсөвт байгууллага юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд 11647780 төгрөгийн хэмжээтэй хохиролтой холбоотой тайлбар гаргая. Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг тухайн мах, сүү, нүүрс, хөнжил гудсыг өдөр тутмын хэрэглээндээ тухай бүр хэрэглэж байсан. Хөнжил гудас нь одоо хүртэл Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн хэрэгцээнд байгаа. Тиймээс хохирлын талаар ямар нэгэн гомдол санал байхгүй, хуулийн хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Хохирлыг тогтоосон хэмжээнд төлүүлж өгөхийг хүсэж байгаа” гэв.

2. 2213000150143 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өлгий сумын хүүхдийн 11-р цэцэрлэг нь төрийн байгууллага, тэр утгаараа санхүүжилтийг улсын төсвөөс тодорхой үе шаттайгаар санхүүжилдэг. Манай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас цэцэрлэгийн төсвийг баталж өгсөн үед сумын хурал хуралдаад баталгаажуулсан байдаг. ... Аливаа цэцэрлэгийн нягтлан нь санхүүгийн баримт дээр 2 дугаар гарын үсгийг зурж баталгаажуулдаг албан тушаалтан юм. Тэр утгаараа өөрийн хамаарал бүхий компанийн бүтээгдэхүүнийг цэцэрлэгт нийлүүлэх нь зохисгүй. Энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын  зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Мөн дээрх ашиг сонирхол үүссэн, үүсэх боломжтой гэдгийг мэдсээр байж цэцэрлэгийн эрхлэгч, албан тушаалтан хамаарал бүхий хүний компанитай гэрээ байгуулж болохгүй.  Таны асуултаас харахад И.А нь энэ компаниар дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлж, мөнгө гаргаж авч байсан нь харагдаж байна. Дээрх байдлаас харахад тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч албан тушаалтнууд нь хууль зөрчиж ашиг сонирхлын үүднээс хандаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж харагдаж байна. Танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад гэм буруутай нөхцөл байдал тогтоогдож байгаа бол би учирсан хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Өлгий сумын хүүхдийн 11-р цэцэрлэгийн төсөвт төвлөрүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал),

2.2. Гэрч Х.Сеын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.А нь 2019 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр ирж байсан юм. ...Мөн өөрийнхөө үхрийн фермийн сүүг тус цэцэрлэгт өндөр үнээр, өөр хүний нэр дээрээс тушаалгаж байгаа. ...2021 оны хавар цэцэрлэгийн ажилчдаас хүн тус бүрээс 20000-30000 төгрөг хурааж цэцэрлэгийн хашаан дотор хүлэмж байгуулан, уг цэцэрлэгт ажилчдыг ажиллуулан нарийн ногоо хурааж авч өөртөө авсан. Нарийн ногоог цэцэрлэгт өгөөгүй. Цэцэрлэгийн хүүхдийн орон тоог 3-4 дахин нэмэгдүүлж, төсөв батлуулан  авч мөнгийг өөртөө хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал),

2.3. Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай цэцэрлэгийн эрхлэгч И.А нь Өлгий сумын 10 дугаар багт сүүний чиглэлийн 4 үхэртэй юм. Тэр өглөө болгон үхрийн сүүг гэрээсээ авч ирж цэцэрлэгийн тогооч нарт өгдөг. Манай цэцэрлэгийн нярав Еы тэр талаар сайн мэднэ.И.А өөрийнхөө үхрийн сүүг Нурхымыз ХХК-иас гэрээгээр олгож байгаа мэтээр баримт бүрдүүлдэг.. Түүнээс биш уг компанийн захирал Х.Е нь манай гэрийн хажууд 2 үхэртэй байдаг ба үхрийнхээ сүүг өөрсдөө хэрэглэдэг.  ...Тэр талаар цэцэрлэгийн ажилчид айгаад юм хэлэхгүй байж магадгүй...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),

2.4. Гэрч М.Алтынгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг И.А нь 2019 оны 06 дугаар сард томилогдож ирсэн юм. Тэр эрхлэгчээр томилогдож ирснээс хойш эхний удаа хүмүүстэй гэрээ байгуулан сүү худалдаж авч байсан. Харин 2019 оны сүүлээр “манайх үхэртэй. Сүүг би нийлүүлнэ. Тэгэхгүй бол хувь хүмүүсээс сүү авахаар зарим нь чанаргүй сүү ирж байна” гэж хэлж байсан. Тэр яриа гарснаас хойш их удалгүй 2020 оны эхэн үеэр өөр компанийн нэрээр сүү нийлүүлдэг болсон. И.А өдөрт 20 литр сүүг авч ирдэг. Тэгэхдээ сүүний ханшийг тухайн үед зарагдаж байсан зах зээлийн ханшаар нийлүүлдэг байсан. Тэр өглөө болгон сүүгээ өөрөө авч ирж надад хүлээлгэн өгдөг. Мөн надтай хамт ажилладаг туслах тогооч Ш.Зояа, сав угаагч Ч.Арман нар бас авч байсан. Ч.Арман нь цэцэрлэгийн нярав Ергазын эхнэр юм. Би И.Аийн Өлгий сумын 10 дугаар сургуулийн хашаанд байх гэрт нь очиж байсан. Тэгэхэд тэдний хашаанд сүүний чиглэлийн 4 үхэртэй байсан. И.А нь өдөр бүр 20 литр сүү, 7 хоногийн 5 өдөр 20 литр тараг авч ирж нийлүүлдэг юм. Тэр нийлүүлсэн сүү, таргийн мөнгийг гэрээ байгуулсан компанийн данс руу хийлгэж авдаг юм шиг байна. Би нэг удаа санхүүгийн баримт харахад өөр компани нэр дээр мөнгө шилжүүлж байсан. ...Инор ХХК нь манай цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Мийн компани юм. Бусад компаниудыг сайн мэдэхгүй байна. Сүүг И.А 2020 оны эхэн үеэс хойш өөрөө авч ирж нийлүүлж байгаа...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),

2.5. Гэрч К.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өлгий сумын хүүхдийн 11-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Уг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь ажил хүлээлцэхтэй надад дээрх гэрээнүүдийг үлдээгээгүй. Тэр байгаа материал энэ гээд хэдэн санхүүгийн баримт руу заасан ба тэр баримт дотор нь таны асуусан иргэн, хуулийн этгээдтэй цэцэрлэгт бараа, материал авч байсан талаарх гэрээ байхгүй байсан. ...Би эрхлэгч болсноос хойш энэ компаниас манай цэцэрлэгт бараа материал нийлүүлсэн удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал),

2.6. Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би болон миний эхнэр И.А нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт мах, сүү, нүүрс, түлээ бусад хүнсний зүйлийг нийлүүлж байсан удаа байхгүй. Би Инор ХХК-ийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ нэг хиам хийдэг компанид одоогоос 2-3 жилийн өмнө ганцхан удаа 2 үхрийн мах нийлүүлж байсан. Өөр мах худалдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал),

2.7. Гэрч Ж.Еын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Эрхлэгч И.А нь манай цэцэрлэгт 2019 оны сүүлээр сар өдрийн санахгүй байна. Нэг удаа мах нийлүүлж байсан санагдаж байна. Тэр үед уг махыг Инор ХХК-иар дамжуулан өгч байсан. Тэр мах хэдэн килограмм байсныг санахгүй байна.  Түүнээс хойш мах авч ирж нийлүүлж байсан эсэхийг мэдэхгүй байна. Эрхлэгч И.А нэг удаа өөрөөсөө малын мах цэцэрлэгт нийлүүлж байсныг мэдэж байна. Энэ талаар манай цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М сайн мэдэх байх. Учир нь ИХХК нь Ж.Мийн ээжийнх нь компани. Тэр талаар би сүүлд мэдсэн. Инор ХХК-иас манай цэцэрлэгт талх, нарийн боов авдаг ба талх нарийн боовыг нягтлан бодогч Ж.М авч ирж надад болон манай тогооч нарт өгдөг.

...Мөн цэцэрлэгийн эрхлэгч И.А нь гэрээ хийсэн компанийн сүү гэж малын өтгөн сүү авч ирж тогтооч нарт хүлээлгэж өгч байсан удаатай. Сүүний мөнгийг мөн Инор ХХК-иар дамжуулан авагдаг юм шиг байлаа. Сүү нийлүүлэхээр гэрээ байгуулсан компаниуд сүүг өөрсдөө авч ирж нийлүүлдэг. Эрхлэгч И.А нь 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд 2 удаа цэцэрлэгт нүүрс авч ирж нийлүүлж байсан удаатай. Уг нүүрсийг авсан санхүүгийн баримт нь байгаа байх. Нүүрсийг улаан өнгийн ачааны авто машинтай Саяжан гэх миний зүс таних залуу авч ирж буулгаж өгч байсан. Тэгэхдээ мөнгийг нь шилжүүлэхдээ Саяжанд өгөөгүй ба нягтлан бодогч Инор ХХК-иар дамжуулан өгсөн байх. Учир нь тэр компанийг нүүрс нийлүүлснээр баримт гарч байсан санагдаж байна.

...Мөн эрхлэгч И.А, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт 2 сая төгрөгийн ор, хөнжлийн даавуу зэргийг авч ирж байсан. Түүний мөнгийг Инор ХХК-иар шилжүүлсэн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

2.8. Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын гарын аудиторуудын Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн 2019-2021 оны төсвийн зарцуулалтыг шалгасан тухай танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 56-70 дахь тал),

2.9. Инор ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал),

2.10. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай  И.Аийг Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон захирамжийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал),

2.11. Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Аийн Н ХХК, БХХК, ЖСКТ хоршоо, иргэн М.Е, М.А, Х.А нартай байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээний хуулбарууд  (1 дүгээр хавтаст хэргийн 111-137 дахь тал),

2.12. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Аийн  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Инор ХХК-тай байгуулсан “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн худалдан авах захилгаар нийлүүлэх тухай” гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

2.13. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Аийн  2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Инор ХХК-тай байгуулсан “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн худалдан авах захилгаар нийлүүлэх тухай” гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 159-186 дахь тал),

2.14. Инор ХХК-иас Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талаарх төлбөрийн баримт, орлогын баримт, төлбөрийн хүсэлт,  нэхэмжлэх зэрэг санхүүгийн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 158-186 дахь тал),

2.15. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал),

2.16. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан иргэн, хуулийн этгээдийн арилжааны банкин дахь дансанд үзлэг хийсэн талаарх “.... Хаан банкнаас ирүүлсэн албан тоотын хүрээнд:

1. Инор ХХК-ийн 5180714228 тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү,  нарийн боов, нүүрс, түлээ, хөнжлийн даавуу, ариутгал гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсан байна. Тухайн компанид тус цэцэрлэгээс орсон мөнгөнөөс И.А болон түүний нөхөр А.Нын дансанд доорх гүйлгээг орлогоор хийж байсныг хүснэгтээр харуулав.

...2. Нурхымыз ХХК-ийн 5180577788 тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү, нүүрс, түлээ гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсныг хүснэгтээр харуулав.

3...ЖСКТ хоршооны 5197012232 тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү, нүүрс, түлээ гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсныг хүснэгтээр харуулав.

...4. И.Аийн 5024463524 тоот дансанд Инор ХХК-иас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 532000 төгрөгийг зарлагаар зарцуулан дуусгасан байна. Х.Еы данснаас ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна.

5. А.Нын 5180959019 тоот дансанд Инор ХХК-иас 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3325500 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, зээл төлж, зарлагаар зарцуулан дуусгасан байна.   

6. Ж.Мийн 5180588258 тоот дансанд үзлэг хийхэд Инор ХХК-ийн 5180714228 тоот данснаас орлогоор 11 дүгээр цэцэрлэг болон бусад байгууллагаас хийгдсэн гүйлгээг шилжүүлж байсан байна. Тухайн компанийн  мэдээллийг улсын бүртгэлээс гаргуулж авахад үүсгэн байгуулагч нь Жыналысын Айнур гэх Ж.Мтэй овог нэг хүн байх тул уг компанитай хамааралтай эсэхийг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болов...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал),

2.17. Иргэн Ж.Мийн эзэмшлийн Голомт банкны 5815100216, 5805012703 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 200-209 дэх тал),

 2.18. Алтыншах ХХК-ийн эзэмшлийн Хас банкны 5000785596 тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 211-213 дахь тал),

2.19. Иргэн И.Аийн эзэмшлийн Төрийн банкны 291500062414 тоот харилцах дансны харилцагчийн хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 215-231 дэх тал),

2.20. Иргэн А.Нын эзэмшлийн Төрийн банкны 290800196782 тоот харилцах дансны харилцагчийн хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал),

2.21. Иргэн Ж.Мийн эзэмшлийн Төрийн банкны 291401865293 тоот харилцах дансны харилцагчийн хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал),

2.22. Инор ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5180714228 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 239-243 дахь тал),

2.23. Иргэн И.Аийн эзэмшлийн Хаан банкны 5024463524 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 4-20 дахь тал),  

2.24. Иргэн А.Нын эзэмшлийн Хаан банкны 5180959019 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 21-35 дахь тал),  

2.25. Иргэн Ж.Мийн эзэмшлийн Хаан банкны 5180588258 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 36-91 дэх тал),  

2.26. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2213000150143 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол  (2 дугаар хавтаст хэргийн 125-128 дахь тал),  

 

2.27. Яллагдагч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тогтоолтой танилцлаа. Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...2019 оны намар 11 сард цэцэрлэгийн эрхлэгч И.А нь манай ээж Ш.Гүлнарын Инор ХХК-ний нэрээр нэг удаа үхэр, хонины мах нийлүүлж байсан. Тэр үед манай компанийн дансанд орсон 1600000 гаруй төгрөгөөс татварын мөнгийг хасаад өгч байсан удаатай. Надад ямар нэгэн хувийн аж ахуй нэгж байхгүй. Миний ээж Ш.Гүлнар Инор ХХК-тай юм. Уг компанийн санхүүгийн үйл ажиллагааг миний бие хариуцан явуулдаг.Инор ХХК-ийг 2012 онд миний төрсөн дүү Ж.Айнур анх үүсгэн байгуулж байсан. Тэрээр Улаанбаатар хот руу сурахаар явахдаа ээж Шадетийн Гүлнарт шилжүүлж байсан. Түүнээс хойш би ээжийн хамтаар уг компанийг ажиллуулж байгаа. Миний ээж 2010 оноос хойш одоог хүртэл өвчтэй байгаа ба сар бүр аймагт болон Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг. Сүүлийн хэдэн жил Турк улсад эмчилгээ хийлгэж байгаа. Өнөөдрийн байдлаар ээж маань Турк улсад эмчилгээтэй явж байгаа. Тэр шалтгааны улмаас ээжийн нэр дээр байх Инор ХХК-ийн санхүүгийн гүйлгээг би хариуцдаг.

...Инор ХХК-иас 11-р цэцэрлэгт гэрээгээр талх, нарийн боов, хөнжлийн даавуу зэргийг нийлүүлж байсан удаатай. Харин мах, түлээ, нүүрс зэргийг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь надад хэлж манай компаниар дамжуулан нийлүүлж байсан. И.А нийлүүлсэн бараа, материалын мөнгийг түүнд болон түүний нөхөр А.Нын дансаар шилжүүлэн өгч байсан. И.А нь Инор ХХК-ний нэр дээрээс сүү, мах, нүүрс зэргийг нийлүүлж байсан. Тэрээр заримдаа өөрийнхөө данс руу хийлгэдэг. Зарим үед нөхөр Нынхоо дансыг өгч хийлгэж байсан удаатай. Инор ХХК-нд нийлүүлэх мах, сүү, нүүрс, түлээ байхгүй. Тус компани болон болон миний ээж, надад нийлүүлээд байх мах, мал, сүү, сүүний ферм, түлээ, нүүрс нийлүүлэх ачааны авто машин байхгүй.

...2019 оны 09 дүгээр сард үйл ажиллагаа эхлэх үед би эрхлэгч И.Ад хандан Инор ХХК нь миний ээжийн компани юм. Манай цэцэрлэгт талх нарийн боов нийлүүлж байсан гэж хэлэхэд тэрээр Инор ХХК-тай цаашид гэрээ хийнэ гэж надад хэлж намайг Инор ХХК-тай холбоотойг мэдсэн. Тэр утгаараа надад танай компанийн нэрээр мах, сүү, түлээ, нүүрс нийлүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би болно гэхдээ таны нийлүүлсэн бараа материалаас ашгийн татварыг хасаад өгнө шүү гэж хэлэхэд тэрээр болно гэж зөвшөөрсөн. Эрхлэгч надад өөр компани байхгүй, олдохгүй байна гэж хэлж байсан.

...И.А нь өөрөө мах, сүүг цэцэрлэг дээр авч ирээд нярав Е-д хүлээлгэн өгсөн байдаг. Надад нярав мах сүүний тооцоог хэлэхээр нь би И ХХК-ийн нэр дээр мөнгийн  шилжүүлээд И.А болон түүний хэлснээр нөхөр Нд дансаар өгч байсан. Түлээ нүүрсийг ачааны улаан машин ирж буулгаж байсан. Тухайн үед автомашины дугаар болон жолоочийн хараагүй. И.А цэцэрлэгт түлээ нүүрс буулгана гэж хэлэхээр нь шилжүүлж байсан. ...Тухайн гэрээнүүдэд миний ээж гарын үсэг зурж байсан. Зарим үед би ээж дээрээ гэрээ авч очиж гарын үсэг зуруулдаг байсан. .

..И.А нь миний ээж Ш.Гай уулзаж компанийнх нь нэрээр бараа материал нийлүүлж байсан удаа байхгүй. Тэр талаар ээж Ш.Гүлнар мэдэхгүй. И.А надтай уулздаг байсан. Тэгээд ч Инор ХХК-ийн данс руу мөнгө орж гарсан үед  гүйлгээгийн би интернэт банкаар шилжүүлж байсан. ...Энэ мөнгийг манай цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А бид хоёр Инор ХХК-ийн данс руу мөнгийг шилжүүлсний дараа өөрсдөө ор, хөнжлийн даавуу зэргийг цэцэрлэгт авч байсан. Тухайн үед цар тахал гарсан байсан. Тэр утгаараа өөрсдөө худалдаа хийж, цэцэрлэгт ашигтай байдлаар орлого оруулсан....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-135 дахь тал),  

2.28. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай Ж.Мийг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 173, 187 дахь тал),

2.29. Гэрч А.Ахметжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гурван төрлийн тайланг аж ахуйн нэгжээс цахимаар хүлээн авдаг ба ямар нэгэн байдлаар таны асуусан компани болон бусад компаниас цаасан тайланг авч байсан удаа байхгүй. Инор ХХК-ийн зүгээс тайлан илгээхдээ Гүлнар гэх хаягаас илгээдэг. Тэр хүн нь ямар хүн байхыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал),

2.30. Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин шинэ системийн хэрэглээний эрхийн удирдлагаас харахад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Жанатын Бекбол 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шадетын Гүлнар нар байгууллагын эрх холбохоор өөрийнхөө нэр дээр холбуулан авсан байна. Байгууллагын эрх холбоход хуучин системийн нууц үгээр татвар төлөгч өөрөө холбох боломжтой...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал),

2.31. Гэрч Ж.Бекболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Инор ХХК-ийн татварын тайланг гаргаж байсан удаа байхгүй. Би нягтлан бодогч мэргэжилтэй хүн биш. Тэгээд ч татварын тайлан яаж гаргадаг талаар мэдэхгүй. Би Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас зарлагдсан төслийг авах гээд материал бүрдүүлэх явцад тухайн төслийн дагуу компанитай байх ёстой гэж хариуцсан мэргэжилтэн нь надад хэлсэн. Тэгэхээр нь найз Мтэй уулзаж энэ талаараа хэлээд танай ээжийн компанийг миний нэр дээр түр шилжүүлээд өгч болох уу гэж асуусан. Тэгэхээр тэр миний ээж Казахстан улсад байгаа, компанийг чиний нэр дээр шилжүүлэх боломжгүй. Харин компанитай холбоотой байдлаар чамайг бүртгүүлж болно гэсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал),

2.32. Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2-46/3117 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Ж.Айнур, Ш.Гүлнар нарын Монгол Улсын хилээр зорчсон талаарх лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал),

 2.33. Өлгий цэвэр нуур ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэл хийсэн тухай акт (3 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал)  зэрэг болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болно.

2.34. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

1. Шүүгдэгч И.Аийн талаар:

1.1. Эд хөрөнгөтэй эсэх тухай дэлгэрэнгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал),

1.2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал),

1.3. Тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал),

1.4. Гэрлэсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 155-156 дахь тал),

1.5. Шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал),

1.6. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгосон Батламж, Сертификат, Жуух бичиг, “Боловсролын тэргүүний ажилтан”-ны хүндэт тэмдгийн үнэмлэхийн хуулбар,

1.7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 183 дахь тал) зэрэг,

2. Шүүгдэгч Ж.Мийн талаар:

2.1. Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал),

2.2. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),

2.3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал),

2.5. Ж.Мийн зан байдлын тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал),

2.6. Гэрлэсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

2.7. М.Асхат, М.Айбике, М.Абылай нарын төрсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал),

2.8. Гэрч Д.Өр-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нөхөр Ж.М нь эцэг, эхээсээ тавуулаа. Тэрээр айлын 3 дахь хүүхэд. Түүний том ах Ж.Маралбек нь Казахстан улсад эмчээр ажилладаг. Эгч Ж.Ахмаржа нь Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажилладаг. Дүү Ж.Айнур нь Казахстан улсад магистрын сургалтад сурч байгаа. Дүү Ж.Ахтолхын нь Казахстан улсад шүдний эмчээр ажилладаг. Хадам аав намайг энэ айлд бэр болохоос өмнө нас барсан. Хадам ээж Ш.Гүлнар нь багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Миний нөхөр Ж.М нь үр хүүхэд, ханьдаа халамжтай хань, сайн аав юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 143 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

2.35. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч И.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчаар ажилладаг шүүгдэгч Ж.Мтэй бүлэглэж, шүүгдэгч Ж.Мийн ээж Ш.Гүлнарын эзэмшлийн Инор ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ  байгуулж, уг компаниар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 6365100 төгрөгийн үнэ бүхий гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн, ор, хөнжлийн даавуу, нүүрс зэрэг эд зүйлсийг,  мөн  2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус компанитай “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээг Инор ХХК-тай дахин байгуулж, тухайн компаниар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5282680 төгрөгний өртөг бүхий мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон нүүрс, ариутгалын үйлгээ зэргийг тус тус Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт нийлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Таны асуултаас харахад И.А нь энэ компаниар дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлж, мөнгө гаргаж авч байсан нь харагдаж байна. Дээрх байдлаас харахад тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч албан тушаалтнууд нь хууль зөрчиж ашиг сонирхлын үүднээс хандаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж харагдаж байна....” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3.1.2. Гэрч Х.Слын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөн өөрийнхөө үхрийн фермийн сүүг тус цэцэрлэгт өндөр үнээр, өөр хүний нэрээр тушаалгаж байгаа...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал),

3.1.3. Гэрч Ш.Алтынгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай цэцэрлэгийн эрхлэгч И.А нь Өлгий сумын 10 дугаар багт сүүний чиглэлийн 4 үхэртэй юм. Тэр өглөө болгон үхрийн сүүг гэрээсээ авч ирж цэцэрлэгийн тогооч нарт өгдөг...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),

3.1.4. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин 2019 оны сүүлээр “манайх үхэртэй. Сүүг би нийлүүлнэ. Тэгэхгүй бол хувь хүмүүсээс сүү авахаар зарим нь чанаргүй сүү ирж байна” гэж хэлж байсан. Тэр яриа гарснаас хойш их удалгүй 2020 оны эхэн үеэр өөр компанийн нэрээр сүү нийлүүлдэг болсон. И.А өдөрт 20 литр сүүг авч ирдэг. Тэгэхдээ сүүний ханшийг тухайн үед зарагдаж байсан зах зээлийн ханшаар нийлүүлдэг байсан. Тэр өглөө болгон сүүгээ өөрөө авч ирж надад хүлээлгэн өгдөг. Мөн надтай хамт ажилладаг туслах тогооч Ш.Зояа, сав угаагч Ч.Арман нар бас авч байсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),

3.1.5. Гэрч Ж.Еын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Эрхлэгч И.А нь манай цэцэрлэгт 2019 оны сүүлээр сар өдрийн санахгүй байна. Нэг удаа мах нийлүүлж байсан санагдаж байна. Тэр үед уг махыг Инор ХХК-иар дамжуулан өгч байсан. ...Эрхлэгч И.А нь 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд 2 удаа цэцэрлэгт нүүрс авч ирж нийлүүлж байсан. Уг нүүрсийг авсан санхүүгийн баримт нь байгаа байх. ...Тэгэхдээ мөнгийг нь шилжүүлэхдээ Саяжанд өгөөгүй ба нягтлан бодогчийн Инор ХХК-иар дамжуулан өгсөн байх. Учир нь тэр компанийг нүүрс нийлүүлснээр баримт гарч байсан санагдаж байна. ...Мөн эрхлэгч И.А, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт 2 сая төгрөгийн ор, хөнжлийн даавуу зэргийг авч ирж байсан. Түүний мөнгийг Инор ХХК-иар шилжүүлсэн санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

3.1.6. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Аийн  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон  2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Инор ХХК-тай байгуулсан “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн худалдан авах захилгаар нийлүүлэх тухай” гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

3.1.7. Инор ХХК-иас Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талаарх төлбөрийн баримт, төлбөрийн хүсэлт,  нэхэмжлэх зэрэг санхүүгийн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 158-187 дахь тал),

3.1.8. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан иргэн, хуулийн этгээдийн арилжааны банкин дахь дансанд үзлэг хийсэн талаарх “.... Хаан банкнаас ирүүлсэн албан тоотын хүрээнд: 1. Инор ХХК-ийн 5180714228 тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү,  нарийн боов, нүүрс, түлээ, хөнжлийн даавуу, ариутгал гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсан байна. Тухайн компанид тус цэцэрлэгээс орсон мөнгөнөөс И.А болон түүний нөхөр А.Нын дансанд доорх гүйлгээг орлогоор хийж байсныг хүснэгтээр харуулав. ...4. И.Аийн 5024463524 тоот дансанд Инор ХХК-иас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 532000 төгрөгийг зарлагаар зарцуулан дуусгасан байна. Х.Еы данснаас ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна.  5. А.Нын 5180959019 тоот дансанд Инор ХХК-иас 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3325500 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, зээл төлж, зарлагаар зарцуулан дуусгасан байна....” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал),

3.1.9. Инор ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5180714228 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 239-243 дахь тал),

3.1.10. Иргэн И.Аийн эзэмшлийн Хаан банкны 5024463524 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 4-20 дахь тал),  

3.1.11. Иргэн А.Нын эзэмшлийн Хаан банкны 5180959019 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 21-35 дахь тал),  

3.1.12. Яллагдагч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны намар 11 сард Цэцэрлэгийн эрхлэгч И.А нь манай ээж Ш.Гүлнарын Инор ХХК-ний нэрээр нэг удаа үхэр, хонины мах нийлүүлж байсан удаатай. Тэр үед манай компанийн дансанд орсон 1600000 гаруй төгрөгөөс татварын мөнгийг хасаад өгч байсан удаатай. Надад ямар нэгэн хувийн аж ахуй нэгж байхгүй. Миний ээж Ш.Гүлнар Инор ХХК-тай юм. Уг компанийн санхүүгийн үйл ажиллагааг миний бие хариуцан явуулдаг. ...Инор ХХК-иас 11-р цэцэрлэгт гэрээгээр талх, нарийн боов, хөнжлийн даавуу зэргийг нийлүүлж байсан удаатай. Харин мах, түлээ, нүүрс зэргийг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь надад хэлж манай компаниар дамжуулан нийлүүлж байсан. И.А нийлүүлсэн бараа, материалын мөнгийг И.Ад болон түүний нөхөр А.Нын дансаар шилжүүлэн өгч байсан. И.А нь Инор ХХК-ний нэр дээрээс сүү, мах, нүүрс зэргийг нийлүүлж байсан. Тэрээр заримдаа өөрийнхөө данс руу хийлгэдэг. Зарим үед нөхөр Нынхоо дансыг өгч хийлгэж байсан удаатай. Инор ХХК-нд нийлүүлэх мах, сүү, нүүрс, түлээ байхгүй.

...2019 оны 09 дүгээр сард үйл ажиллагаа эхлэх үед би эрхлэгч И.Ад хандан Инор ХХК нь миний ээжийн компани юм. Манай цэцэрлэгт талх, нарийн боов нийлүүлж байсан гэж хэлэхэд тэрээр Инор ХХК-тай цаашид гэрээ хийнэ гэж надад хэлж намайг Инор ХХК-тай холбоотойг мэдсэн. Тэр утгаараа надад танай компанийн нэрээр мах, сүү, түлээ, нүүрс нийлүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би болно гэхдээ таны нийлүүлсэн бараа материалаас ашгийн татварыг хасаад өгнө шүү гэж хэлэхэд тэрээр болно гэж зөвшөөрсөн.....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-135 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон зарим үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Инор ХХК-ийн үйл ажиллагааг миний бие хариуцан явуулдаг. И.А нийлүүлсэн эд зүйлсийн мөнгийг түүнд болон түүний нөхөр А.Нын дансаар шилжүүлэн өгч байсан. И.А нь Инор ХХК-ний нэрээр сүү, мах, нүүрс зэргийг нийлүүлж байсан” гэсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь гэрч Х.Серикбол, Ш.Алтынгүл, М.Алтынгүл,  гэрч Ж.Ергазы нарын мэдүүлэг, Инор ХХК-ийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 3.4. Харин шүүгдэгч И.Аийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэж, шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргав.

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч И.Аийн үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байгаа тул түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн дараах дүгнэлтийг гаргаж байна.... Шүүгдэгч И.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зааснаар өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл И.А нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд Инор ХХК-тай гэрээ байгуулсны хувьд өнөөдөр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон эсэх асуудал бол өнөөдрийн 3 хавтаст хэрэгтэй байгаа нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...

...Инор ХХК нь гэрээний үндсэн дээр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байсан болохоос биш И.А, түүний нөхөр А.Н нар нь Инор ХХК-аар дамжуулан Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт мах, сүү, нүүрс нийлүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. ...Ж.М нь Инор ХХК-ийн төлөөлөгч биш, тухайн компанийг төлөөлж мэдүүлэг өгөх эрх бүхий албан тушаалтан биш учраас өнөөдөр Ж.Мийн мэдүүлгийг иш үндэс болгож хүнийг гэмт хэрэгт буруутгана гэвэл энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн асуудал болно. ...Яллагдагчаар өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг яллагдагч зааж чадахгүй байгаа. Мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол энэ нь нотлох баримт болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч  мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлгийг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан...

... Яллах талын шүүгдэгч И.Аийн гэм бурууг нотолж байгаа гэх гэрчийн мэдүүлгүүдийг өгсөн хүмүүс мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруу нь нотлогдон тогтоогдоогүй, гэм буруугийн асуудал эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлаад мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар И.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож энэ шүүх хуралдаанаар түүнийг цагаатгаж өгөхийг хүсэн байна..” гэв. 

2. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Яллах дүгнэлт болон Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд И.Аийг буруутгаж байгаа үндэслэл нотлогдон тогтоогдоогүй учраас И.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь үндэслэлтэй гэж үзэн дараах дүгнэлтийг гаргаж байна. И.А болон Ж.М нар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах, захиалгаар нийлүүлэх гэрээг хоорондоо байгуулаагүй, өөртөө давуу байдал бий болгоогүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан уг гэрээнд Инор ХХК-ийн захирал Ш.Гүлнар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байгаа. Үүгээрээ И.А болон Ж.М нар хоорондоо гэрээ байгуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байна....

...Шүүгдэгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон эсэхийг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж өгөхийг хүсэж байна. .... Улсын яллагчийн зүгээс Инор ХХК-ийн данснаас И.А, А.Н нарын данс руу орсон орлогын дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлно гэж байгаа. Гэтэл үүгээр хохирлын хэмжээг тогтоох боломжгүй....

...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэг биш. Өөрөөр хэлбэл Төрийн аудитын дүгнэлтээр хохирол учирсан нь тогтоогдоогүй. ... Тиймээс дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаас биш гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй... ...Шүүхээс нэмэлт ажиллагаа хийхэд бүхэл бүтэн 60 хоног өгч байхад ганц хоёр хүнийг гэрчээр асуусан болоод Хил Хамгаалах Ерөнхий Газраас гаргаж өгсөн лавлагааг хавсаргаж нэмэлт ажиллагаа хийсэн гэж ирж болохгүй. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд И.Аийг гэм буруутайд тооцох боломжгүй учраас түүнийг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

3. Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч А.Серикжанаас “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гээд, 4.1.2-т бол төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нийтийн албан тушаалд хамаарна гэж маш тодорхой заасан байна. Нийтийн албан тушаалтан болохын хувьд Авлигын эсрэг хуулийн 10-дугаар зүйлийн 10.1-т зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд нэгдүгээрт нийтийн албан тушаалтан биш. Биш гэдэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаггүй байдлаараа нотлогдож байна.  ...Тиймээс энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Нийтийн албан тушаалтан биш гэдгийн нотолгоо нь энэ байгаа.

...Хоёрдугаарт өөртөө яаж эдийн засгийн ашигтай байдлыг бий болгож байгаа юм? Угтаа бусад юм биш үү? Инор ХХК-ийн ашиг сонирхлын төлөө ийм үйлдэл гаргасан юм биш үү? ...Инор ХХК-ийн данс руу махны үнэ, хөнжлийн үнэ, нүүрсний үнэ, ариутгалын мөнгө гэдэг байдлаар мөнгө ороод буцаад И.А, А.Н нарын данс руу ороод явсан байдал харагдаж байгаа. Тэгэхээр Инор ХХК-ийн дансны шилжүүлгээс харах юм бол Ж.Мийн өөрт нь ямар нэгэн байдлаар ашиг бий болсон юм уу?... ...Тэгэхээр Ж.Мийн хувьд өөртөө юм уу, эсвэл бусдад давуу байдлаа бий болгосноос болоод ашиг хүртээгүй учраас хохирол учраагүй юм байна. Хохирол учраагүй учраас хохиролтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

3.5. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.А, Ж.М нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар энэ хэрэгт ямар нэгэн хохирол тогтоогдоогүй, И.А Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагүй гэж тайлбарлаад байгаа боловч улсын яллагчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзэж байна. Иймд 2019 оны үйлдэлд 6365100 төгрөг, 2020 оны үйлдэлд 5282680 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч И.А, Ж.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

3.6.  Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дарах үйл баримт тогтоогдож байна.

3.7. Шүүгдэгч И.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч шүүгдэгч Ж.Мийн ээж Ш.Гүлнарын эзэмшлийн Инор ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, улмаар уг компаниар дамжуулан гурил, гурилан бүтээгдэхүүнийг шүүгдэгч Ж.М, үхрийн мах, сүү, нүүрс зэрэг хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлийг шүүгдэгч И.А, шүүгдэгч нар хамтран ор, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг тус  тус Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт нийлүүлж, Инор ХХК нийлүүлсэн мэтээр санхүүгийн баримт бүрдүүлэн улмаар Өлгий сумын хүүхдийн 11  дүгээр цэцэрлэгийн 100021315211 тоот данснаас Инор ХХК-ийн 5180714228 тоот данс руу нарийн боов, махны үнэ, хөнжлийн үнэ, мод, нүүрсний үнэ нэртэйгээр дараах байдлаар мөнгийг нь шилжүүлжээ. Үүнд:

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “нарийн боовны үнэ” гэж 522800 төгрөг,

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “махны үнэ” гэж 1573500 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “нарийн боов” гэж 384000 төгрөг,

2019 оны  12 дугаар сарын 18-ны өдөр “н/боов” гэж 403200 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “хөнжлийн үнэ” гэж 2000000 төгрөг,

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “н/боов, ногооны үнэ” гэж 238600 төгрөг,

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “нүүрс, мод үнэ” гэж 529000 төгрөг,

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “нүүрсний үнэ” гэж 714000 төгрөг,

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “нарийн боов” гэж 420800 төгрөг,

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “хүнсний үнэ” гэж 1300370 төгрөг,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “нарийн боовны үнэ” гэж 424000 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “нарийн боовны үнэ” гэж 192000 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “сүүний үнэ” гэж 397614 төгрөг,

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “хүнсний үнэ” гэж 2153096 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “нарийн боовны үнэ” гэж 252800 төгрөг,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “ариутгалын үнэ” гэж 142000 төгрөг нийт  11647780 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Дээрх байдлаар цэцэрлэгийн данснаас гүйлгээ хийхээс гадна Инор ХХК-ийн Хаан банкны 5180714228 тоот данснаас шүүгдэгч И.Аийн нөхөр иргэн А.Нын Хаан банкин дахь 5180959019 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1363500 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “нүүрсний үнэ” гэж 250000 төгрөг,  2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр “manka jilhi 2”, “manka jilhi” гэсэн утгатайгаар  950000 төгрөг,  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “сүүний үнэ” гэж  762000 төгрөг нийт 3325500 төгрөгийг, шүүгдэгч И.Аийн Хаан банкны 5024463524 тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “сүүний үнэ” гэж  390000 төгрөг,  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 142000 төгрөг нийт 532000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

3.8. Мөн Инор ХХК-ийг иргэн Ж.Айнур үүсгэн байгуулсан, гүйцэтгэх удирдлага буюу захирлаар иргэн Ш.Гүлнарыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн хэдий ч ээжийнхээ нэрийн өмнөөс компанийн үйл ажиллагааг шүүгдэгч Ж.М  хариуцан явуулж, Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт гурил, гурилан бүтээгдэхүүнийг өөрөө нийлүүлж, компанийн данснаас гүйлгээ хийдэг зэрэг нөхцөл байдал шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, Инор ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5180714228 тоот данс, шүүгдэгчийн эзэмшлийн Хаан банкны 5180588258 тоот депозит данснуудын дэлгэрэнгүй хуулга, гэрч Ж.Ергазын мэдүүлэг зэрэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50, 239-243 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 36-91, 132-135 дахь тал дэх тал) хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал),

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.  Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’ гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна” гэж тус тус заажээ.

4.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай  захирамжаар И.Аийг Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон байх бөгөөд шүүгдэгчийн эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ. (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал),

          4.3. Нийтийн  албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд  үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.

          Тодруулбал, цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчилсан цэцэрлэгийн эрхлэгчийн нийтлэг эрхийг эдэлж, үүргийн хүлээхээс гадна Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулиар өөрт нь тухайлан олгосон бүрэн эрх, үүргийг болон тухайн цэцэрлэгийн төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д зааснаар бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгож,  мөн хуулийн 16.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.

          4.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.” 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”,  6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”,  6.5 дахь хэсэгт “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.

          4.5. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай тушаалаар шүүгдэгч Ж.Мийг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилон ажиллуулсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал),

          4.6. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгэнэ.” гэж хуульчилжээ.

          4.7. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах юм.

          4.8. Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоонд ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй боловч  тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилладаг шүүгдэгч Ж.М нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээнэ.

          4.9. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

          4.10. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.

          4.11. Харин “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус  тус хуульчилжээ.

4.12. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч И.А нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч, шүүгдэгч Ж.Мийн ээж Ш.Гүлнарын эзэмшлийн ИХХК-тай гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлаж үхрийн мах, сүү, нүүрс, ариутгалын үйлчилгээ зэргийг болон шүүгдэгч Ж.Мтэй хамтран ор, хөнжлийн даавууг нийлүүлж,  Инор ХХК-ийн нэрээр санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэн,  Өлгий сумын хүүхдийн 11  дүгээр цэцэрлэгийн данснаас Инор ХХК-ийн 5180714228 тоот данс руу нарийн боов, махны үнэ, хөнжлийн үнэ, мод, нүүрсний үнэ нэртэйгээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд  16 удаагийн гүйлгээгээр 11647780 төгрөгийг шилжүүлж, улмаар Инор ХХК-ийн дансанд орж ирсэн мөнгийг шүүгдэгч Ж.Мээр дамжуулан тус компанийн Хаан банкны 5180714228 тоот данснаас шүүгдэгч өөрийн нөхөр А.Нын Хаан банкин дахь 5180959019 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд    5 удаагийн гүйлгээгээр нийт 3325500 төгрөгийг, өөрийнхөө Хаан банкны 5024463524 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 532000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийтийн албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.3, 6.4, 6.5 дахь хэсэгт  заасныг тус тус зөрчиж, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, шүүгдэгч Ж.Мтэй бүлэглэж, өөртөө болон Инор ХХК-нд эдийн засгийн ашигтай, давуу байдал бий болгосон гэж үзлээ.  

Тодруулбал, Инор ХХК нь цэцэрлэгийн нягтлан бодогч, шүүгдэгч Ж.Мийн ээжийн буюу хамаарал бүхий компани гэдгийг шүүгдэгч И.А нь мэдсээр  байж тухайн компанитай гэрээ байгуулан, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлснээр гэрээний дагуу зөвхөн гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх байтал компанийн нэр, тухайн компанитай байгуулсан гэрээг ашиглан шүүгдэгч нар өөрсдөө эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр гэмт санаагаа хэрэгжүүлсэн байна.

          4.13. Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.А нь шүүгдэгч Ж.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж, Инор ХХК-нд давуу байдал олгож, улмаар тухайн компаниар дамжуулан шүүгдэгч Ж.М болон өөртөө хүнсний бүтээгдэхүүн, эд зүйл нийлүүлэх боломжийг бүрдүүлэх замаар хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэлээ.

          4.14. Харин шүүгдэгч Ж.М нь өөрт нь И ХХК-иас компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрх олгогдоогүй байхад ээж Ш.Гүлнарт туслах нэрийдлээр өөрийнхөө ажилладаг байгууллагатай гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж, улмаар гэрээний дагуу гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлж, ажлын байрны тодорхойлолт, хууль, тогтоомжоор олгосон цэцэрлэгийн нягтлан бодогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдал болон Инор ХХК-ийн санхүүгийн гүйлгээг хариуцан хийдэг байдлыг ашиглан Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн данснаас 16 удаагийн гүйлгээгээр 11647780 төгрөгийг Инор ХХК-нд шилжүүлж, шүүгдэгч И.Аийн цэцэрлэгт нийлүүлсэн мах, сүү, түлээ, нүүрс зэрэг эд зүйлс, ариутгалын үйлчилгээний төлбөр 3857500 төгрөгийг Инор ХХК-ийн дансаар дамжуулан шүүгдэгч И.А болон түүний нөхөр А.Нын дансанд шилжүүлэн олгох зэргээр шүүгдэгч И.Атэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн байна.

          4.15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсоныг, эсхүл үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус  хуульчилсан бөгөөд шүүгдэгч И.А, Ж.М нар нь урьдчилан үгсэж тохиролцож Инор ХХК-иар дамжуулан цэцэрлэгт өөрсдөө хүнсний бүтээгдэхүүн, эд зүйл нийлүүлж  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн байна.

          4.16. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Аийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, түүнийг цагаатгах, шүүгдэгч нар гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4.17. Иймээс шүүгдэгч И.А, Ж.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          4.18. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал албан тушаалын байдлаа  ашиглаж, эдийн засгийн ашигтай байдал бий болгосон байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

           4.19. Иймд шүүгдэгч И.А, Ж.М нарыг “бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          4.20. Шүүгдэгч нарын өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болгож, ашиг хонжоо олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.А, Ж.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч нарын нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрс бусад эд зүйлсийг орлогын баримт үйлдэж Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт хүлээн авч, албаны хэрэгцээнд хэрэглэгдсэн учраас гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч И.А, Ж.М нарыг шүүхээс “бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зан байдлын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч И.А нь хувийн байдлын хувьд ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэрэгт холбогдох үед Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, тогтмол орлоготой, төрийн үйлчилгээний албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, гэмт  хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг, шүүгдэгч Ж.М нь ам бүл 6, ээж, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг, тогтмол орлоготой, тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт  оршин суудаг, гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус  тогтоогдож байна.  (2 дугаар хавтаст хэргийн 151-156, 175-178, 183-184 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 30-35 дахь тал),

2.4. Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр гэмт санаагаа хэрэгжүүлсэн  учраас энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч И.А, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч И.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Мт нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч И.А, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, энэ хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна...”  гэсэн,

шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч А.С-наас “Шүүгдэгч Ж.М нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Зөвхөн хохиролтой холбоотой хэсэгт эргэлзээ гарсан учраас энэ талаар маргасан. Шүүхээс энэ хэргийн улмаас бодитой хохирол тогтоогдоогүй гэсэн шийдвэр гаргасан. ...Иймд шүүгдэгч Ж.Мийн хувийн байдал, ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн,

шүүгдэгч И.Аийн өмгөөлөгч Х.Зулхашаас “...Ж.Энхжаргал өмгөөлөгчтэй зөвшилцөж тодорхой шийдэлд хүрсэн учраас шүүгдэгч И.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг Ж.Энхжаргал өмгөөлөгч гаргах болно” гэсэн, 

шүүгдэгч И.Аийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас “ Нэгэнт шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэр гаргасан байх тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаж байна. ... И.Аийн нөхөр нь мал аж ахуйтай учраас шунахайн сэдэл байгаагүй. Мөн торгуулийн ялыг биелүүлэх хэмжээний хөрөнгөтэй хүн. Тэрээр насаараа боловсролын байгууллагад багшаар, эрхлэгчээр ажиллаж байсан хүн юм. Иймээс И.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүгдэгч И.А, Ж.М нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.   

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.

2.8. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр, шүүгдэгч Ж.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэв.

2.9. Шүүгдэгч И.А, Ж.М нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэлээ.

2.10. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч И.А нь Инор ХХК-ийн нэрээр Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрс, ариутгалын бодис нийлүүлж, улмаар тус компанийн дансаар дамжуулан нөхөр А.Нын харилцах дансаар 5 удаагийн гүйлгээгээр нийт 3325500 төгрөгийг, өөрийнхөө харилцах дансаар 2 удаагийн гүйлгээгээр 532000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдэж орлого олгосон гэж үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос  3857500 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

3.2. Шүүгдэгч М.А, Ж.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах болон тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.3. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй  учраас тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.4. 2213000150113 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт Иийн А, М ургийн овогт Жын М нарыг “бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ийн Ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа)  сарын хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 (арван сая) төгрөгөөр  торгох ял, 

шүүгдэгч Жын Мт нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 5 (тав)  сарын хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 (зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр  торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ад оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  10000000 төгрөгөөр,  шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав)  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч И.А, Ж.М нарт тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А, Ж.М нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3857500 (гурван сая найман зуун тавин долоон мянга таван зуу)  төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч И.А, Ж.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. 2213000150143 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.Б