Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ц Бд холбогдох эрүүгийн 2213002390250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, Ж овогт Ций Б, РД:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 07 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Жусам” гэх газарт иргэн К.Хын эсгий гэрт болсон хурим найранд иргэн Х.Ктэй маргалдаж, улмаар түүний зүүн хөлрүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213002390250 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч Х.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал/,

2.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 621 дугаартай “иргэн Х.Кийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

2.3. Гэрч Д.Хий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2.4. Гэрч Х.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

2.5. Гэрч Х.Амантайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2.6. Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/,

2.7. Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 56, 58, 61-65, 90-91, 96-98, 100-103 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 07 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Жусам” гэх газарт иргэн К.Хын эсгий гэрт болсон хурим найранд иргэн Х.Ктэй маргалдаж, улмаар түүний зүүн хөлрүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хохирогч Х.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байсан. Манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Хийн хүү А нь эхнэр аваад Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 03 дугаар багийн нутаг “Жусам” гэх газарт эсгий гэрт нь найр болсон. Тус найранд хамаатан садангууд болон хөрш

айлын хүмүүс ирсэн байсан.

Хүмүүс Х ахын гэрт оройн 21 цаг болж байхад ирээд найр эхэлсэн. Мэдээж хурим найр болсон болохоор хүмүүс дуулж, ганц нэг нь архи дарс уусан. Ингээд бөөндөө сууж байхад Б гэх залуу нэлээн согтсон байдалтай орилоод хашгираад байхаар нь би түүнд хандаж хүмүүст хоолыг нь идүүлээд зүгээр суугаач гэсэн чинь надруу салаавч гаргасан. Тэгэхээр нь би босоод Быг гэрээс гаргах гээд дөхөж очиход тэр босож ирснээ намайг заамдаж аваад миний духны хэсэг рүү нэг удаа гараараа цохиж авсан. Тэгсэн ойрхон сууж байсан манай хоёр дүү болох Х, К нар босож ирээд Быг салгах гээд араас нь татаж байхад миний зүүн талын хөлийн шагайны хэсэгт Б нэг удаа өшиглөхөд би газарт унасан юм. Быг манай хоёр дүү аваад гарсан, харин би босох гэсэн чинь хөл маань газарт гишгүүлэхгүй байсан.

...Б нь надад хэлэхдээ миний буруу боллоо, надаас бүх зүйл боллоо, намайг уучлаарай, хоёулаа урьд өмнөх шигээ ах дүү хэвээрээ байя гэж хийсэн хэргээ ухаарч надад учирсан хохирлыг төлж барагдуулсан ба манай гэрт Б нь 2-3 удаа эхнэр хүүхдүүдээ дагуулж ирээд уучлалт гуйж, 2.000.000 төгрөг надад өгч, миний хохирлыг барагдуулсан юм. Миний зүгээс одоо Ц.Бд ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал/,

3.1.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 621 дугаартай “1.Иргэн Х.Кийн биед зүүн талын тахилзуур болон шаант яс нь доод булангаар гадна эргүүлгээр цуурч хугарсан, зүүн шилбээ доод хэсэг ба хөлийн шагай хэсгийг хамаарсан бүхэлдээ битүү хавантай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл. 3.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх. 4.Иргэн Х.Кийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3.1.3. Гэрч Д.Хий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...шөнийн 02 цагийн орчимд байх хоол болоод тэрийг нь таваглаад гэрт оруулж ирж, хүмүүсийн голд тавьж байхад хоёр хүний хооронд маргалдсан дуу гарсан ба эргэж харсан чинь Кенжебек, Б нар бие, биенийгээ заамдаж авсан, хоорондоо хэрүүл хийсэн зогсож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод Кийг барьж аваад татаж Боос салгаад Быг Кн татаж салгаж авсан. Ингээд зогсож байхад Б нь К рүү хандаад юм ярьж байснаа баруун хөлөөрөө байх Кийн зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, тэгсэн К өшиглүүлсэн хөлийнхөө тал руу өнхрөөд унаад өгсөн. К Быг аваад гадагшаа гарсан, би Кйг босгох гээд үзсэн чинь хөл хугарсан уу, гишгэж чадахгүй байна гэж хэлээд, хөл дээрээ босож чадаагүй. Тэгэхээр нь хоёр талаас нь дэмжиж өргөөд машинд нь суулгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

3.1.4. Гэрч Х.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би К.Хийн эсгий гэрт гаднаас орж ирэхэд Х.К С.Б нар нэг нэгнийгээ заамдаж авсан байдалтай зогсож байсныг Х бид хоёр салгаад, би С.Быг гэрээс гаргасан ба С.Б өөрийнхөө гэр руу яваад өгсөн. Дараа нь Кйг Х өргөөд машинд суулгаад гэр рүү нь аваад явсан. Тухайн үед Кнь хөлөөрөө гишгэж чадахгүй, хөл маань өвдөж байна, С.Б миний хөл рүү өшиглөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

3.1.5. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоол идэхээр сууж байхад гэнэт хоёр хүн хоорондоо хэрэлдээд газраар зассан байсан идээ ундааг бүгдийг н0 тарааж, дээр нь гишгэж цацсан ба харахад Кк, Б хоёр нэг нэгнийгээ заамдаж зууралдсан байсан. Би тухайн үед зарим хүмүүсийн хамт шуугилдахад гараад явсан. Тухайн гэр дотор К, Б хоёр үлдсэн. Түүний дараа гэр дотор юу болсныг хараагүй, гадна зогсож байхад Кк, Б хоёр гарч ирээд Быг нэг залуу дагуулаад явсан. Харин К нь газарт суугаад гуталтайгаа зууралдаад хөл өвдөөд байна, хугарсан юм шиг байна гээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ц.Бын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “...зүүн талын тахилзуур болон шаант яс нь доод булангаар гадна эргүүлгээр цуурч, хугарсан, зүүн шилбээ доод хэсэг ба хөлийн шагай хэсгийг хамаарсан бүхэлдээ битүү хавантай, цус хуралттай гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.3. Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Кийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Кээс мөрдөн шалгах ажиллагааны үед “Би Ц.Бтой сайн дураараа эвлэрч, 2.000.000 төгрөг төлүүлж авлаа, хохирлын талаар ямар нэгэн санал гомдол байхгүй болно” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ц.Б хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд 1986 онд төрсөн, эхнэр хүүхэдтэй, урьд нь ял шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.6. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн ялын тооцоог харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Бын биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.  

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Улаанхус  сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

2.8. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

2.10. Шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Цэй Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т