Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/995

 

  

                                                           

 

 

 

   

       2022        12         20                               

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батхүүгийн Г, Ашлай овогт Санждоржийн Б, Боржгон овогт Ганхүүгийн Г, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галтууд овогт Ганболдын Т нарт холбогдох эрүүгийн 2111 00000 0913 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Батхүүгийн Г, /РД: У.6/,

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 4 дүгээр гудамж 382 тоотод оршин суудаг,

урьд 2008 оны 06 сарын 10-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2,1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

2010 оны 10 сарын 04-ний өдөр Багахангай Налайх дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 07 сарын 06-ны өдөр хорих ялыг хугацаанаас өмнө 1 жил 9 cap 5 хоногийг тэнсэж хянан харгалзаж сулласан,

 Ашлай овогт Санждоржийн Б, /РД:./,

 Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар, хороо “Скай таур” 90В байрны 55 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Боржгон овгийн Ганхүүгийн Г, / РД:Т./, 

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 41 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбо хотхоны 53-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Галтууд овгийн Ганболдын Т, /РД:./,

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Сарухо мон соло” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо “вива сити” Н4-3 тоотод оршин суудаг,

урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Дэлгэрмаагаас Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500,000 төгрөг авч залилсан,

Мөн шүүгдэгч Б.Г нь Г.Г, С.Б. нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визны урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б. нь Б.Г, Г.Г нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визны урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь Б.Г, С.Б. нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визны урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Т нь

1. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Жанчивдоржид “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4,500,000 төгрөг авч залилсан,

2. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбаярт гадаад паспорт гаргаж өгнө, Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,350,000 төгрөг авч залилсан,

3. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт иргэн Б.Баасанжаргалд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,600,000 төгрөг авч залилсан,

4. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Буянхишигт Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,550,000 төгрөг авч залилсан,

5. 2019 оны 11 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Центр пойнт” төвийн дэргэд иргэн Г.Билэггүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан,

6. 2019 оны 08 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Бридж” ХХК-ийн байранд иргэн А.Тэлмэнд Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж бусдад нийт 24,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228/а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж” тэдгээрийн өмгөөлөгч нар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Г нь ганцаараа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Дэлгэрмаагаас Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500,000 төгрөг авч залилсан,

Мөн шүүгдэгч Б.Г нь Г.Г, С.Б.нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визний урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б.нь Б.Г, Г.Г нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визний урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь Б.Г, С.Б.нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нью бриж консалтинг” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визний урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Т нь

1. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Жанчивдоржид Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4,500,000 төгрөг авч залилсан,

2. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбаярт гадаад паспорт гаргаж өгнө, Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,350,000 төгрөг авч залилсан,

3. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт иргэн Б.Баасанжаргалд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,600,000 төгрөг авч залилсан,

4. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Буянхишигт Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,550,000 төгрөг авч залилсан,

5. 2019 оны 11 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Центр пойнт” төвийн дэргэд иргэн Г.Билэггүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан,

6. 2019 оны 08 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Бридж” ХХК-ийн байранд иргэн А.Тэлмэнд “Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж бусдад нийт 24,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сард оффис дээрээ байхгүй хойгуур өмгөөлөгч Батдэлгэр, Г хоёр ирээд манай ажилчдаас захирлынхаа утсыг өгчих гээд миний утсыг авсан. Тэгээд намайг эмнэлэг дээрээ байхад яриад ажлын санал тавихаар ажил дээр уулзахаар болж маргааш нөгөөдөр нь ажил дээр байж байхад Г, Батдэлгэр хоёр ирээд 40 хүний визийг ном журмынх нь дагуу орчуулаад хуулийн дагуу элчин сайдын яаманд визийг нь өгөнгүүт танил талаа ашиглан хурдан хугацаанд гаргаж өгнө гэсэн санал тавьсан. Би тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй гүйцэтгэх захиралтайгаа уулзаж байж шийдье гээд явуулсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь Ттэй уулзаад Г нарын тавьсан саналыг хэлтэл уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд хуулийн хүн худлаа хэлэхгүй гэж бодоод 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд манай компани Б тал болж ямар ажил хариуцах вэ гэхээр үйлчлүүлэгчдийн бүрдүүлэн өгсөн материалыг хуулийн дагуу орчуулж шалгаад Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд визийг мэдүүлж код авсны дараа уг кодоо Гт өгөхөөр нөгөө тал бусад асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Тэгээд манай компани гэрээний дагуу нэг хүний 1,000,000 төгрөг гэж бодож нийт 44 сая төгрөгийг цувуулж аваад мөнгийг кодын хамт Г, Батдэлгэр, Г нарт цувуулж өгсөн гэх /5-р хавтаст хэргийн 207-208 дугаар тал/,

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “ ... Батдэлгэр, Г нар манай компанид ирж санал тавьсан. Тэгээд хүлээж аваад 44 саяыг Гт өгсөн. Г бол толгойлоод өөрөө хариуцаад явж байсан гэж ойлгож болно. Би Гтай гэрээ хийсэн. Гт маш их гомдолтой, хохиролтой байгаа. 44 саяыг авсан хэр нь одоо болохоор 5 саяыг өгчхөөд одоо би болчихсон гээд байна. Одоо хамаг зүйлийг нь толгойлж хийсэн хэр нь сүүлд нь бусад руу булзааруулж чихэж байна. Шүүгдэгч Ган-Эрдэнийн хувьд бол өөрөө ухаараад мөнгөө төлөөд хүмүүсийг хохиролгүй болгоод явж байна. Гын хувьд бол ял завших гэж байгаа юм шиг үйлдэл харагдаад байна. 44 сая төгрөгийн 17,700,000 төгрөгийг нь би өөрөөсөө гаргасан байгаа. Түүний 5 сая төгрөгийг нь өгсөн. Тэгээд 12,700,000 төгрөг нь одоогоор орж ирээгүй байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлээсэй гэж хүсэж байна...” гэх,

Хохирогч Б.Дэ.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гт 500,000 төгрөг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн үүднээс шилжүүлсэн. Тухайн үед Г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай эгчийн байрны гэрчилгээ дээр байрны өргөтгөл нь ордоггүй байранд өргөтгөлийг нь бичиг баримт дээр оруулж өгье гээд авсан  /4-р хавтаст хэргийн 218-219 дүгээр тал/,

1. Хохирогч Л.Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын орчимд Фейсбүүк цахим хаяг дээр “Temuulen Temka Ganbold” нэртэй хаягаас Солонгос улс руу 1 жилийн хугацаатай “мульти виз” баталгаатай гаргана гэсэн зарын дагуу “Temuulen Temka Ganbold” хаяг болон 80114205 дугаарын утсаар холбогдож Ганболдын Т гэх хүнтэй 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр уулзаад зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад 4,500,000 төгрөгийг Г.Тгийн өөрийн данс болох Голомт банкны данс руу би шилжүүлж өгсөн бөгөөд 45 хоногийн дараа виз гарна гэсэн ч гараагүй, утсаа салгаад алга болсон” гэх /1-p хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Л.Ж. Хаан банкны харилцагчийн дансны хуулга болон зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Г.Тгийн Голомт банкны харилцагчийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 36-46 дугаар тал/,

2. Хохирогч Б.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын эхээр фейсбүүк зараас “Солонгос улсын виз гаргана” гэсэн зарын дагуу 80114205 гэсэн дугаараар холбогдож Т гэдэг эрэгтэй хүнтэй уулзсан. Урьдчилгаа 5 саяыг өгчих гэхээр нь би 2 саяыг өгье тэгээд виз гарвал 12 саяыг өгөхөөр болтол хэд хоногийн дараа над руу залган материалыг чинь цааш нь өгөх гээд гадаад паспорт чинь хэрэгтэй байна гэсэн. Өмнө нь визэнд ороод татгалзсан хариу авсан тул шинэ гадаад паспорт гаргуулна гэхэд данс руу 150,000 төгрөгийг хийчих, би яаралтайгаар гаргуулна гээд авсан ч миний виз гараагүй бөгөөд өдий хүртэл мөнгийг минь өгчих гэхээр өнөө маргаашгүй виз чинь гарлаа гэсээр байна” гэх /1-р хавтаст хэргийн 71-72/,“....2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Макс моллын барилга дээр ажиллаж байхдаа Тгийн Хаан банкны 5011465265 тоот данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 8 дугаар сарын 23-ны өдөр мөн Тгийн Хаан банкны 5011465265 тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Элчин сайдын яаманд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулж виз гаргаж өгнө гэсэн. Өнөө маргаашгүй виз чинь гарлаа гэж хойшлуулсаар өдийг хүрсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 72-72 дугаар тал/,

3. Хохирогч Б.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 сарын 19-нд Г.Ттэй гэх залуутай холбогдоод Бүгд Найрамдах Солонгос улсын гаргуулахаар хандаж хоёр хүний виз гаргуулах гэсэн юм хэдээр гаргах вэ гэтэл нэг хүний 6,000,000 төгрөгөөр гаргана. Тэгээд урьдчилгаа мөнгө гэж нэг хүний 2,000,000 төгрөг гадаад паспортын хамт өгнө. Одоо 2 дугаар ээлжийн 30 хүн оруулчихсан байгаа тэр дунд та хоёрыг багтаана, хурдан урьдчилгаа мөнгөө өгчих та хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй учраас ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай гэж хэлэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэтэл нэг хүний 100,000 төгрөгөөр гаргаж өгдөг хүн байгаа, танай хамт явах хүн чинь тэтгэврийн хүн болохоор тодорхойлолт шаардлагагүй гэхээр нь тэр дор нь би 100,000 төгрөгийг Б.Буянхишиг эгчид өгөөд Голомт банкны 2105110901 тоот данснаас Г.Тгийн Голомт банкны 2205047187 тоот данс руу шилжүүлээд маргааш холбогдъё гэж хэлсэн. Тухайн үед байрныхаа эгч Буянхишигтэй хамт байсан. Бид хоёр өмнө нь Солонгос явах талаар ярилцаж байсан юм аа. Тэгээд Буянхишиг эгч бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Г.Тгийн хэлсэн мөнгийг өгөөд явахаар шийдэж 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Г.Тгийн 80114205 дугаарт холбогдож урьдчилгаа мөнгө болох 2,000,000 төгрөгийг би Буянхишиг эгчийн данс руу шилжүүлээд Г.Тгийн голомт банкны 2205047187 тоот данс руу Б.Буянхишиг эгч Голомт банкны 2105110901 данснаасаа Хан-Уул дүүргийн 1р хороо 4 байранд байдаг гэртээ гар утасны мобайл банк ашиглан 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.Ттэй уулзаад хамт машин дотор нь явж байхад та хоёрын визийг гаргаж байгаа хүнд хоолны мөнгө өгөх хэрэгтэй байна гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 50,000 төгрөг гэж хэлэхээр нь тэр хүн рүү чинь шилжүүлэх үү гэсэн чинь үгүй миний дансанд шилжүүлчих гэсэн учраас Буянхишиг эгч өөрийнхөө голомт банкны данснаасаа Г.Тгийн голомт банкны дансанд шилжүүлж өгөөд салаад явсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г. Т над руу гар утсаар холбогдоод та хоёр тус тусдаа 500,000 төгрөг нэмээд өгчих гэхээр нь Тэмүүлээн чи чинь бид хоёроос урьдчилгаа мөнгөө авсан биз дээ гэхэд та хоёрын мөнгийг виз гарах хүндээ өгсөн байгаа дахиад мөнгө өгөх хэрэгтэй байна гэсэн учраас тэр даруй Баянзүрх дүүргийн Чингис зочид буудлын хойно байрлах “E-Mart” худалдааны төвийн 2 давхарт Хас банкны тооцооны төвөөс бэлнээр 1,000,000 төгрөг Г.Тгийн Голомт банкны 2205047187 тоот дансанд банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд би дараа нь Б.Буянхишиг эгчээс Г.Тд 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлээд 500,000 төгрөг авсан. Тэгээд виз гаргуулахаар болж хэд хэдэн удаа нийт 2,600,000 төгрөгийг өгсөн...” /2-р  хавтаст хэргийн 32-35 дугаар тал/,

Хохирогч Б.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байрны Б.Баасанжаргалтай юм ярьж сууж байхдаа Солонгос явах талаар ярьсан. Тэгсэн чинь Б.Баасанжаргал урьд өмнө нь Г. Т гэх залуугаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулж явж байсан юм аа гэсэн. Тэгээд тэр хүнтэйгээ холбогдоод Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж чадах талаар асууж үзье гэсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр холбогдоход би хажууд нь байсан. Б.Баасанжаргалын гар утас нь сайн сонсогддог ярьж байгаа зүйлийг нь бүгдийг нь сонссон. Тэгээд утсаар холбогдоод асуухад нэг хүний 6,000,000 төгрөгөөр гаргана гэж байсан. Урьдчилгаа мөнгө гэж нэг хүний 2,000,000 төгрөг гадаад паспортын хамт өгнө. Одоо 2 дугаар ээлжийн 30 хүн оруулчихсан байгаа тэр дотор та хоёрыг багтаана, хурдан урьдчилгаа мөнгөө өгчих та хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй учраас ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай гэж хэлэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэтэл нэг хүний 100,000 төгрөгөөр гаргаж өгдөг хүн байгаа, тантай хамт явах хүн чинь тэтгэврийн хүн болохоор тодорхойлолт шаардлагагүй гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Баасанжаргал Г.Тгийн 80114205 дугаарт холбогдож урьдчилгаа мөнгө болох 2,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байх аа тэгээд би өөрийн 2,000,000 төгрөгийн хамт Г.Тгийн Голомт банкны данс болох 2205047187 тоот дансанд өөрийнхөө Голомт банкны 2105110901 данснаасаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байх гэртээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Баасанжаргалын хамт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Ттэй хамт машин дотор ярьж байхад та хоёрын визийг гаргаж байгаа хүнд хоолны мөнгө 50,000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь голомтын данснаасаа 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баасанжаргал над руу яриад Г. Т над руу ярилаа нэг хүний 500,000 төгрөг өгье гэж хэлээд Б.Баасанжаргалыг гэртээ ирэхээр нь 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш Б.Баасанжаргал байнга Г.Ттэй холбогдож суудаг байсан. Тэгээд нийтдээ 2,550,000 төгрөгөөр хохирсон ...” гэх /2-р хавтаст хэргийн 38-41 дүгээр тал/,

Г.Тгийн Голомт болон Хаан банкны дансны гүйлгээний хуудас /2-p хавтаст хэргийн 106-126 дугаар тал/,

4. Хохирогч Г.Б.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Бүгд Найрамдах Солонгос улс руу 5 жилийн мульти виз гаргуулахаар Ганболд овогтой Ттэй 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Центр пойнтын” дэргэд байрлах нотариатын газарт уулзаж улмаар зээлийн гэрээ байгуулж, Г.Тгийн Голомт банкны 2205047187 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5121004194 дугаарын данснаас 6,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Улмаар Г. Т удахгүй виз гарна, бүтэх гэж байна гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн ба мөнгөө авъя гэхээр бас өгөхгүй байна...” /2-р хавтаст хэргийн 99  дүгээр тал/,

5. Хохирогч А.Тэлмэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Солонгос улс руу явж ажил хийхээр хөөцөлдөж байсан тэгэхэд хамгийн анх манай хамаатны ах болох Батмөнх гэдэг ах маань Солонгос улс руу найдвартай виз гаргадаг хүн байгаа гэнэ, тэр хүнтэй уулзъя гээд Батмөнх ах бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн захиргааны байрны зүүн талд байрлах нэг виз мэдүүлгийн газарт очиж Г.Т гэх хүнтэй уулзсан тухайн үед уулзахад Г.Т нь Батмөнх ах бид хоёрт 7 хоногийн дотор визийг чинь гаргаж өгнөө, Солонгос элчин дотор таньдаг хүн байгаа, хүнээр дамжуулж хэлж яриулаад визний асуудлыг бүтээгээд өгнө гэсэн зүйлийг ярьж байсан бөгөөд чи харин визнийхээ материалыг бүрдүүлээд өгчих, тэгэхээр чинь чамд виз мэдүүлгийн газраас нэг код өгнө тэр кодыг харин надад өгчхөөрэй, харин урьдчилгаанд 6 сая төгрөг өгөх шаардлагатай виз гарсны дараа 4 саяыг өгөөрэй, нийт бол 10 сая төгрөг шаардлагатай гэж хэлж байсан. Ингээд тухайн үед Г.Т гэх хүнтэй уулзаад үлдсэн бөгөөд харин Батмөнх ах тухайн үед ажилтай болоод яваад өгсөн. Би урьд нь Солонгос улс руу явах гээд визний материал бүрдүүлчихсэн бэлэн байсан бөгөөд тухайн үед тэр Солонгос улсын виз мэдүүлгийн буюу тухайн уулзсан газраа материалаа өгсөн, харин надад нэг кодтой цаас өгсөн. Тэр цаасыг нь би харин Г.Тд өгөөд өөрөө хуулбар хувийг нь авч үлдсэн. Үүний дараа Г.Ттэй хамт тэдний ажил руу очиж зуучлалын гэрээ байгуулсны дараа нь хамт яваад багшийн дээдийн тэнд байдаг “UBH” барилгын 2 дугаар давхарт байрлах нотариатын газар очсон тэгээд би мөнгөө өгсөн авсан гэдгээ баталгаажуулах үүднээс Г.Ттэй зээлийн гэрээ байгуулсан, түүний дараа би 3 сая төгрөгөөр 2 удаа Г.Тгийн Голомт банкны данс руу урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн гүйлгээний утга дээр “Тэлмэнгээс виз” гэсэн утгаар тодорхой шилжүүлсэн байгаа...” гэх /3-р хавтаст хэргийн 57-60 дугаар тал/,

Гэрч Д. Чулуунтогоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын сүүлээр Г нь над руу холбогдоод чи надад хүмүүс олоод өгч чадах уу эхний ээлжид 40 хүн нийт 120 хүнийг аяллын визээр Солонгос гаргах боломжтой болсон. Би сайн судалсан төрийн байгууллагын ажилтан байгаа юм гэсэн. Үүний дагуу би хамт оффис түрээсэлдэг Үржинханд эгчтэй ярилцахад Г ярьж байгаа юм чинь найдвартай байх эгч нь гялс зар тавиад хүн олоод өгье. Тэгээд хамтрахаар болж Г надад 1 хүний виз мэдүүлэх ажилтай холбоотой 5 сая төгрөг болно харин Г, Г тус тус 1 сая төгрөгийг харин танайх оффис түрээслэх, бичиг цаас их гарна тиймээс 1,5 сая төгрөг авна гэж надад хэлсэн...” гэх /4-р хавтаст хэргийн 82-85 дугаар тал/,

Д. Чулуунтогоогийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 130-157 дугаар тал/,

Гэрч Г. Урангоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 онд “Нью Бридж” ХХК-нд ажиллаж байгаад манай компанид орчуулагчаар ажиллаж байсан Энхтүвшин гэж залуу миний ажиллаж байсан “Нью Бридж” ХХК Солонгос улс руу хүмүүсийг 7 хоногийн дотор найдвартай гаргаж өгч байна гэхээр уг компаний захирал Гтой уулзахад найдвартай 7 хоногийн дотор виз гаргаж өгнө нэг хүний 1,200,000 төгрөгөөр гаргаж өгнө мөнгөө яаралтай бэлд гэхээр нь итгээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний хооронд Солонгос улс руу манай компанийн зүгээс явуулахаар бэлдсэн байсан хүмүүсийн материалуудыг нэг хүний 800,000 төгрөгөөр тооцож авсан байсан хүмүүс рүүгээ дахин ярьж Гийн итгүүлж хэлсэн үг яриаг нь хэлээд 1,200,000 төгрөг авч Гийн данс руу шилжүүлж байсан. Г нь тухайн үед өдөр шөнөгүй яриад материал нэрсээ өгөхгүй бол хаслаа шүү гэж дарамт үзүүлж байсан... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 06 сарын 24-ний хооронд хийсэн. 2019 оны 06 сарын 13-ны өдөр 5751039061 тоот данснаас 3,600,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 1,200,000  төгрөг нийт 7,200,000 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ны өдөр “АТМ”-с 2,000,000, 1,200,000, 400,000 төгрөг нийт 3,600,000, 2019 оны 6 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2019 оны 06 сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 5753561995 тоот захирал Оюуны данснаас 2019 оны 6 сарын 24-ний өдөр 4,000,000төгрөг, 2019 оны 6 сарын 25-ний өдөр 800,000 төгрөг, 2019 оны 6 сарын 26-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 6 сарын 27-ны өдөр 1,200,000 төгрөг 7,200,000 төгрөг шилжүүлсэн” /5-р хавтаст хэргийн 210-211 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд,

шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй  нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г, Г.Г, С.Батдэлгэр нарыг бүлэглэн, Г.Т ганцаараа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г, Г.Г, С.Батдэлгэр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,

 шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал тус тус гаргасан.

Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруу, хууль ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан шүүгдэгч С.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч С.Батдэлгэр, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг,

Шүүгдэгч Б.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүгдэгч Б.Г, Г.Г нар бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч С.Батдэлгэрээс нийт 10,200,000 төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 8-р хороо, 7-20 тоотод оршин суух, Батбаярын Г /РД:ЧД86060377/-д олгох,

шүүгдэгч Г.Тгээс нийт 16,450,000 төгрөг гаргуулан  хохирогч Завхан аймгийн Улиастай сумын Богд гол баг Хангамжийн хэсэг 3-2 тоотод оршин суух, Лхагважавын Жанчивдорж /РД: ИХ89101632/-д 3,000,000 төгрөг,

хохирогч Баянгол дүүргийн 12-р хороо, 25-99 тоотод оршин суух, Амаржаргалын Т. /РД:НО96080311/-д 3,000,000 төгрөг,

хохирогч Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгат 4-17 тоотод оршин суух, Бямбаагийн Б./РД:ШЗ74120667/-д 1,600,000 төгрөг,

хохирогч Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 4-11 тоотод оршин суух, Батсүхийн Буянхишиг /РД:ШЗ60122667/-д 1,500,000 төгрөг,

хохирогч Баянгол дүүргийн 4-р хороо, 15-32 тоотод оршин суух, Батцэрэнгийн Б.РД: ШД82061414/-д 2,350,000 төгрөг,

хохирогч Сүхбаатар дүүргийн 8-р дугаар хороо, 1-306 тоотод оршин суух, Ганболдын Билэггүн /РД:УУ91071011/-д 5,000,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ашлай овогт Санждоржийн Б., Боржигон овгийн Батхүүгийн Г, Боржгон овгийн Ганхүүгийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Галтууд овгийн Ганболдын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Шүүгдэгч Б.Г, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Б., Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг,

Шүүгдэгч Б.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Батдэлгэрээс нийт 10,200,000 төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 8-р хороо, 7-20 тоотод оршин суух, Батбаярын Г /РД:ЧД86060377/-д,

Шүүгдэгч Г.Тгээс нийт 16,450,000 төгрөг гаргуулан

хохирогч Завхан аймгийн Улиастай сумын Богд гол баг, Хангамжийн хэсэг 3-2 тоотод оршин суух, Лхагважавын Жанчивдорж /РД: ИХ89101632/-д 3,000,000 төгрөг,

хохирогч Баянгол дүүргийн 12-р хороо, 25-99 тоотод оршин суух, Амаржаргалын Тэлмэн /РД:НО96080311/-д 3,000,000 төгрөг,

хохирогч Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгат 4-17 тоотод оршин суух, Бямбагийн Баасанжаргал /РД:ШЗ74120667/-д 1,600,000 төгрөг,

хохирогч Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 4-11 тоотод оршин суух, Батсүхийн Буянхишиг /РД:ШЗ60122667/-д 1,500,000 төгрөг,

хохирогч Баянгол дүүргийн 4-р хороо, 15-32 тоотод оршин суух, Батцэрэнгийн Батбаяр /РД: ШД82061414/-д 2,350,000 төгрөг,

хохирогч Сүхбаатар дүүргийн 8-р дугаар хороо, 1-306 тоотод оршин суух, Ганболдын Билэггүн /РД:УУ91071011/-д 5,000,000 төгрөг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Г.Г, Г.Т, С.Батдэлгэр нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.АРИУНБОЛД