| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00279/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2019-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 75
| 2019 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2019/00075 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, Борт овогт Л-ийн Л /..../-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 153/2018/00278/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг дуустал хонь, ямаа малладаг байсан.
Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн карт, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна.
Иймд Л.Л намайг 1980 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад малчнаар /хонь, ямаа/ ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Л нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 870 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон 292633 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Б.Наранцэцэгийн ....Би 1975-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр ирж, саальчнаар ажилласан....Л.Л нь 1980 онд илгээлтээр тус нэгдэлд ирж 1992 он хүртэл бог мал малласан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Наранцэцэгийн нэр дээрх Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1984, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, гэрч Ж.Цэрэнбадамын ....Би 1973 онд эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд мал маллаж байгаад 1975 онд илгээлтээр ирж, 1992 он хүртэл саальчнаар ажилласан....Л.Л нь 1980-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан....Яг тухайн үед хэдэн настай байсныг сайн санахгүй байна. Л.Лгийн аав нь нас барсны дараа удалгүй нэгдэлд илгээлтээр ирж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Цэрэнбадамын нэр дээрх Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1984, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 14, 22-23, 24-25, 68, 73-76 дугаар тал/
Гэрч Б.Наранцэцэг, Ж.Цэрэнбадам нар нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984-1989 онд ажиллаж байсан болох нь тэдгээрийн нэр бичигдсэн Ховд аймгийн Мянгад сумын 70 дугаар дансны хуулбараар нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагч нь 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн буюу 16 насанд хүрсэн, түүнчлэнАжилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний 0501907 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Иймд Л.Лгийн тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагч Л.Лгээс өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаарх хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Борт овогт Лувсангийн Лгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ