Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 87

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2019/00087

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 7-15 тоотод оршин суух, Молхы машан овогт Х А /.../-д холбогдох, 

Нийгмийн даатгалын сангаас 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2019/00049/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгаас тэтгэвэр авдаг иргэдийн мэдээллийг Ховд аймаг дахь Гадаадын иргэн, харъяатын баруун бүс дэх газарт хүргүүлэн шалгуулахад Турдбай овогтой Хапила /пл44012601/ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №72 дугаарт зарлигаар Монгол улсын харъяатаас гарсан байна. Ховд аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №20 тоот илүү олгосон тэтгэвэр буцаан төлүүлэх тухай актаар түүний Нийгмийн даатгалын сангаас 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарыг дуустал илүү авсан өндөр насны тэтгэвэр 5889000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, Т.Хапилагийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.А /пл81011001/-д танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж төлбөр төлөх гэрээ байгуулсан боловч төлбөрийг гэрээний дагуу төлөхгүй байгаа тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3.3-т зааснаар Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй гэж заасан үндэслэлээр нэхэмжпэл гаргаж байна.

Учир нь Т.Хапила нь Монгол улсын харъяатаас гарахдаа тэтгэврийн дэвтрээ авч ирж өгч хураалган тэтгэврээ зогсоолгох үүрэгтэй байтал охин Х.Ад итгэмжлэл хийж үлдээсэн байна. Энэ асуудлыг түүний охин Х.А, хүргэн К.Куланбай нар нь хүлээн зөвшөөрч акт дээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан болно.

Хэрэв даатгуулагч хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр тэтгэмжийг үндэслэлгүй авсан илүү тогтоолгож авсан тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлүүлж хариуцлага хүлээлгэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д заасан.

Тиймээс 2018 оны 06 сарын 04-ний өдрийн №20 тоот актын гүйцэтгэлийг хангуулжНийгмийн даатгалын сангаас 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарыг дуустал илүү авсан тэтгэвэр 5,889,000 төгрөгийг Х.Аээс гаргуулж өгнө үү.Нэхэмжпэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.А нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ээж Т.Хапила нь Казакстан улс руу ах дүү нартайгаа уулзахаар айлчилж очсон. Тэнд байж байхдаа даралт харвасан учир мөнгө хэрэгтэй байсан учир итгэмжлэлээр нь тэтгэврийн зээлийг нь авч ээждээ өгсөн юм. Одоо би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний бие нь эрхэлсэн ажилгүй амьдралын түвшин доогуур тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 5,889,000 төгрөгийг боломжоороо төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Х.Ад холбогдууланнийгмийн даатгалын сангаас 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нийгмийн даатгалын сангаасТ.Хапилаагийн 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийг үндэслэлгүйгээр авсан 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 109,174 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Аээс 5,889,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109,174 төгрөгийн тал хувь болох 54,587 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч  Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарнэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ад холбогдох, Нийгмийн даатгалын сангаас 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг дуустал үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагч Х.А нь 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 109,174 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Аээс улсын тэмдэгтийн хураамж 109,174 төгрөгийн тал хувь болох 54,587 /тавин дөрвөн мянга таван зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ