Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 100

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00100

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 байрлах, Жимобайл ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Төгрөг гол 50-тын 2-4 тоотод оршин суух, Салхин таваг овогт Энхтайваны Бөхболд /.../-д холбогдох,

NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00080/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр манай компанитай 1193006 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр 20,000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд cap бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Э.Б нь одоогийн байдлаар манай компанид NP-10M төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд Э.Боос Төхөөрөмж зээлээр авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1059 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Э.Бод холбогдох 330,000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна.

Хариуцагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жимобайл ХХК-ийн ХААН банкин дахь 5038006208 тоот дансанд үндсэн төлбөрөөс 110,000 төгрөгийг төлсөн.

Үлдэгдэл болох үндсэн төлбөрийн 110,000 төгрөгийг 2018 оны 3 сарын 28-ны дотор бүрэн барагдуулна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгийн үлдэх хэсэг болох алданги 110,000 төгрөгөөс татгалзаж байна. Дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах болно....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь Э.Бод холбогдуулан NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-ныөдөр эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жимобайл ХХК-ийн ХААН банк дахь 5038006208 тоот дансанд үндсэн төлбөрөөс 110,000 төгрөгийг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор Жимобайл ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь алданги 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашням нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/711 дугаартай албан бичгээр Ц.Алтангэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Боос улсын тэмдэгтийн хураамж 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бод холбогдох, NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жимобайл ХХК-ийн ХААН банк дахь 5038006208 тоот дансанд үндсэн төлбөрөөс 110,000 төгрөгийг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор Жимобайл ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь алданги 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Боос улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ