Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00101

Жаргалант сум

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 байрлах, Жимобайл ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 13-16 тоотод оршин суух, Боржигин овогт Дагвадоржийн Тд холбогдох,

NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2019/00081/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Жимобайл ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т нь 2015 оны 02 сарын 04-ний өдөр манай компанитай 1193335 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NР-10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр 20.000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.Д.Т нь одоогийн байдлаар манай компанид NР-10 төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд Д.Таас Төхөөрөмж зээлээр авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1059 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Дагвадорж овогтой Тд холбогдох хэрэгт хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага 330,000 төгрөгийг төлсөн тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь Д.Тд холбогдуулан NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөг гаргуулах төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашням нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/711 дугаартай албан бичгээр Ц.Алтангэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тд холбогдох, NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ