Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/952

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва,

иргэдийн төлөөлөгч ***********,  

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Ж.Баасанжаргал,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч К.Манлай,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Н.Даваасүрэн, Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Чинзориг,

хохирогч “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********,

хохирогч “**********”-ны хууль ёсны төлөөлөгч *********,

иргэний нэхэмжлэгч “*************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, ************* түүний өмгөөлөгч ************,

иргэний нэхэмжлэгч “*********” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан;

Баяжих овогт ********, Боржигон овогт ********, Жинчин овогт ********, Олхонууд овогт  ********, Сартуул овогт ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан;

Гал овогт Болдын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911009921200 дугаартай 16 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******оны * дугаар сарын *-нд Улаан************** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Өнөр хорооллын **** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:*************** /, Боржигон овогт ********.

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны * дугаар сарын *-нд Улаан************** хотод төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр” зах дээр дугуй зардаг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Жанжны гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*************** /, Баяжих овогт ********.

 

3.  Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаан************** хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, эхнэр,  хүүхдийн хамт, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, тоотод оршин суух хаягтай, урьд нь 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн, /РД:************* /, Гал овогт ********.

 

4. Монгол Улсын иргэн, ******  оны  дүгээр сарын -нд Эрдэнэт хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*********” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-, эхнэр, * хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*********** /, Боржигон овогт ********.

 

5. Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Орхон аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт, Орхон, Баян-Өндөр сумын баг, Рашаант  гудамж  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:********** /, Жинчин овогт ********.

 

6. Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаан************** хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, “***********” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Консулын -р гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*********/, Олхонууд овогт ********.

  

7. Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаан************** хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “**************” ХХК-д хүнд машин механизмын операторч ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Жаргалантын  гудамж  тоотод оршин суух хаягтай, урьд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:************/, Сартуул овогт ********.

 

             Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

1.Шүүгдэгч ********,  ******** нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “**********” төвд үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж 00-00 тоот, 92,80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ********ын өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон, зээл авахад шаардлагатай хуурамч баримт бичиг ашиглан, барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “************” ББСБ-тай 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ********ын нэр дээр бүртгэлтэй 00000000000 /**********/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нүүрс тээвэрлэх гэрээ, ********ын 0000000000 дугаарын дансны мэдээлэл зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,  

 

2. Шүүгдэгч ******** нь Сүх************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зарыг цахим орчинд байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, ********од “батлан даалтын сангийн зээлд хамруулж өгнө, хүү нь бага байдаг зээл гаргуулж өгнө, хүнээр төсөл бичүүлэх хэрэгтэй байна, хамтран зээлдэгчээр эхнэрийг чинь оруулна, нийгмийн даатгалыг нь төлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6,400,000 төгрөгийг залилан авсан,

 

3. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ, ***************** /РД:************/ гэсэн иргэний үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ************ын нэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “**********” ХЗХ-той 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 01 сарын 5 хувийн хүүтэй, “махны бизнес хийнэ” гэж  хууран, “Зээлийн гэрээ” байгуулан залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

 

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ, ***************** /РД:************/ гэсэн иргэний үнэмлэх зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

 

        5. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн ********** ХХК-ийн худалдан борлуулж буй Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ********ий нэрээр хуурамч бичиг, баримт бүрдүүлэн өгч, тус компанитай 281,544,042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43,669,000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “********ий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Авто тээврийн үндэсний төвд өгч ашиглан ********** арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг ********ий нэр дээр гаргуулан авч, авто тээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн авто тээврийн салбарт олгогдсон ********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, ********** арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “**********” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч “**********” ХХК-ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны улмаас тус компанид 239,930,601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ********ий орлого нотлох баримтууд болох нүүрс тээвэрлэх гэрээ, компанийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

 

6. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** 60,23 м2 талбай бүхий ********** дугаарт бүртгэлтэй ********** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, улмаар Сүх************** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” банканд тухайн орон сууцыг өөрийнх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, ********** дугаарт бүртгэлтэй хуурамч гэрчилгээг ашиглан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 75,600,000 төгрөгийн зээл гаргуулан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** 60,23 м2 талбай бүхий ********** дугаарт бүртгэлтэй ********** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********, ******** нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

 

7. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер 150 Прадо загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д ”********” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 109,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд Ланд Круйзер 150 Прадо маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “**********” банканд 109,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “**********” ХХК, “**********” ХХК-ийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, *********ын 0000000000 дугаарын “**********” банкны дансны хуулга,  “**********”, “**********” банкны дансны хуулга, түрээсийн гэрээ зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

 

8. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д ”********” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 139,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 Прадо маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “**********” банканд 139,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “**********” ХХК, ********** ХХК-ийн тодорхойлолтууд, ********, ********* нарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, ********ийн “**********” банкны 000000000 дугаарын дансны хуулга, *********ын “**********” банкны 000000000 дугаарын дансны, “Худалдаа хөгжлийн” банкны 000000000, 000000000, 000000000 дугаарын дансны хуулга зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

 

9. Шүүгдэгч ******** нь “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д өөрийн нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 136,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “**********” банканд 136,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох ********, ********** нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”, ********** дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “**********” ХХК-д лангуу түрээслэн түүний түрээсийг төлж байсан мэт бэлэн мөнгөний орлогын баримт, ********** байгуулсан “Түрээсийн гэрээ” зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

 

10. Шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

11. Шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 21-нээс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,3274 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ зөвшөөрч байгаа. Авсан мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа. 6.400.000 төгрөг авсан гэх боловч би 6.400.000 төгрөг аваагүй. 2.000.000 төгрөг би өөртөө авсан. **********д хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийг үйлдэхэд *********** гэх хүн цахим үнэмлэх хуурамчаар хийж өгсөн. Би тэр үнэмлэхээр зээл авсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үнэмлэх хийж өгсөн хүнийг олж тогтоох хэрэгтэй. Тэр үнэмлэхийг надад хийж өгөөгүй байсан бол би энэ гэмт хэргийг үйлдэх боломжгүй байсан. Би анхнаасаа энэ хүний талаар мэдүүлэг өгөөд явсан. **********ны үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ланд Круйзер гэх машинтай холбоотой 139.000.000 төгрөг залилж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ үйлдэл дээр ******** гэх хүн хамтран оролцсон. ******** анх намайг *********** гэх хүнээр дамжуулж танилцаж байсан. *********** байхгүй байсан бол ********той танилцах боломжгүй байсан. *********** гэх хүн 30.000.000 орчим төгрөг авсан. *********** энэ хэрэгт оролцоотой гэж үзэж байгаа. ********тэй бүлэглэж 239.930.630 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 75.000.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн. ********той бүлэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.***************** гэх хүн хуурамч бичиг баримт хийж өгдөг байсан. Мөн Батболд гэх хүнтэй *********** танилцуулаад 1.000.000 төгрөг өгөөд дараа нь 800.000 төгрөг бэлнээр өгч бичиг баримт хийлгэж авсан. ********, ********, ********, ******** нартай бүлэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ********той бүлэглэсэн үйлдэл дээр *********** гэх хүн оролцоотой. Мансууруулах бодистой холбоотой үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв. 

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ ********тэй хамтарч залилах гэмт хэрэг болон хуурамч баримт бичиг ашигласан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “********тэй хамт залилж 139.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг болон хуурамч баримт бичиг ашигласан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. *********** манай багийн найз. *********** мөнгө төгрөг авсан асуудлыг би мэдэхгүй. ***********ээр дамжиж ********тэй танилцаж байсан. *********** энэ хэрэгт оролцоогүй. Би 25.000.000 төгрөг авсан. Зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөг дутуу байгаа би төлнө. *********** ******** нарын хооронд болсон зүйлийг би мэдэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “********тэй бүлэглэж 239.930.601 төгрөгийн хохирол учруулж залилсан, мөн энэ гэмт хэргийг үйлдэхдээ би хуурамч баримт бичиг үйлдээгүй. Харин хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашигласан.” гэв.

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Залилах болон хуурамч баримт бичиг ашигласан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “********тэй бүлэглэж ********** банканд 75.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуурамч бичиг баримт ашигласан гэдгийг би мэдээгүй. Би хуурамч баримт бичиг үйлдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний иргэний үнэмлэхийг авсан. Би цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Ах нь байраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн болохгүй байна гээд миний иргэний үнэмлэхийг авсан. ********** банкин дээр зээл авах гээд очиход нь хамт очсон. Тухайн үед олон хуудас зузаан баримт бичиг байсан. Рапит харшийн байрыг худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Би нээх их зүйл бодоогүй, зүгээр гарын үсэг зурчихсан.” гэв.

 

Хохирогч “**********”-ны хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хохирлыг дурдсан атлаа яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт ********** хохиролгүй гэж хэлж байна. ********ийн хохирлыг хэн төлөх вэ, үлдэгдэл мөнгийг хэн төлөх вэ, ********ийн үлдэгдэл зээлийг хэн хариуцах вэ, хохирлын хувьд илт зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ********, ********, ******** нартай тус бүрд нь гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар ********ийн зээлийн үлдэгдэл 123.831.440 төгрөг, ********ийн үлдэгдэл 101.290.445.50 төгрөгийн үлдэгдэл, ********ийн 127,690,895.37 үлдэгдэл байгаа. ********ийн үндсэн зээлээс ********* компани 10.000.000 төгрөг төлсөн байдаг. **********аж бодож байгаа нь үндэслэлгүй байна. ********ийн зээлээс 2.710.000 тус тус төлсөн. Эдгээрийг шүүгдэгч нарыг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Манай байгууллага хэдийгээр шууд хохирогч боловч  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан **********, *********, ********** группийн байгуулсан гуравласан зээлийн эрсдэлийн гэрээ байгаа. Мөн ********* нь өр зээлийн холбоотой нэхэмжлэлийг Сүх************** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргасан байгаа. Хохирогч **********ны хувьд хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй. Эдгээр төлбөрийг зээлийн эрсдэлийн гэрээний дагуу тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татагдаж орж ирсэн *********аас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. ********** нь зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу 670,000,000 төгрөг *********д төлсөн. Тэгэхээр эдгээр шүүгдэгч нараас биш *********аас нэхэмжилж байна. **********ны хувьд шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй. ” гэв.

 

Хохирогч “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Манай байгууллагад  нийт 239.930.601 төгрөгийн хохирол учирсанаас 56.660.820 төгрөгийн хохирол төлөгдсөн. Одоо 183.269.781 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэж шилжүүлж авснаас хойш машины хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэх хүсэлт прокурорт гаргасан боловч удаашраад шийдэгдээгүй. Одоо автомашин *************ын нэр дээр байгаа. Нийт 8 удаа нэр нь шилжсэн. Манайх Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч нь мөн тул ************* ХХК-иас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгуулж өгнө үү. ********** банк болон ********** нь нэгтгэгдсэн байгаа. Хуулийн дагуу **********ийн эрх үүрэг ********** банканд шилжсэн байгаа. ” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “*************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, ************* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Манай байгууллага 2019 оны 6 сарын 24-нд ************* гэх хүнээс Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг 195.000.000 төгрөгөөр худалдаж аваад 2020 оны 8 сард ************** ХХК-д 190.000.000 төгрөгөөр зарсан. Автомашины нэр шилжүүлэх гэсэн боловч прокуророос шилжилт хөдөлгөөн хязгаарласан байсан. Үүнээс шалтгаалаад тухайн автомашины өмчлөл нь манай байгууллага дээр боловч “**************” ХХК эзэмшиж байгаа. Тэр машин унасан сураг байна лээ. ********** банк гэмт хэргийн шууд хохирогч учир шүүгдэгч нараас хохирлыг мөнгөн хэлбэрээр ********** банканд олгож, Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ автомашины шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, манай өмчлөлд үлдээж өгнө үү.”гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “*********” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайх энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч байхаасаа  татгалзах хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтээ өнөөдөр дэмжиж байгаа. Шүүгдэгч нараас нэхэмжлэх ямар нэгэн хохирол байхгүй. Зээл олгосноороо **********ийг гэмт хэргийн шууд хохирогч гэж үзэж байна. Манайх бол иргэний журмаар **********наас  нэхэмжлээд явна. Сүх************** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр **********, манай байгууллагын хоорондын иргэний маргаан явж байгаа. Манайх шүүгдэгч ********ийн 10,400,000 төгрөг, шүүгдэгч ********ийн 2,071,000 төгрөг, шүүгдэгч ********ийн 5,450,000 төгрөгийг **********анд төлсөн. Манай байгууллага шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

********ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

-********, ********, ********, ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

-********, ********, ********, ********, ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт,

-********, Г.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

 Шүүгдэгч ********ийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн талаар

Нэг. Шүүгдэгч ******** нь ганцаараа “Жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зарыг цахим орчинд байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Бяруузаны ********од “батлан даалтын сангийн зээлд хамруулж өгнө, хүү нь бага байдаг зээл гаргуулж өгнө, хүнээр төсөл бичүүлэх хэрэгтэй байна, хамтран зээлдэгчээр эхнэрийг чинь оруулна, нийгмийн даатгалыг нь төлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6,400,000 төгрөгийг залилж авсан болох нь:

           

            1.1 Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал)

 

            1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Бяруузаны ********ын хохирогчоор өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 10-ны үеэр Сүх************** дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50-249 тоот гэртээ сууж байгаад гар утсаараа фейсбүүк хаягаар орж “Жижиг дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зар олж харсан. Тэгээд чатаар холбогдоод доор нь би утасныхаа дугаараа үлдээсэн. Тэгсэн над руу ************** гэсэн дугаараас миний утас руу залгаж “Жижиг үйлдвэрлэгчтэй хамтарна” гэсэн хүн байна аа, завтай бол ирээд уулзаач гэхээр нь Содон хорооллын 999 гэсэн маркетын гадаа уулзсан. Уулзахад 30 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд, өөрийгөө ******** гэж танилцуулсан. Би батлан даалтын сангийн зээл авч, авсан зээлийн мөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөсгөх гэсэн юм. Тэгсэн тэр залуу надад хэлэхдээ батлан даалтын сангийн зээл гэж байдаг, энэ зээлийн хүү бага байдаг, би чамд энэ зээлийг гаргуулахад тусалъя, чи надад тодорхой хувь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би энэ зээлийн талаар судалгаа хийхэд бүтэх юм шиг санагдсан. Тэгээд нөгөө залуутай эргээд холбогдоод өөрийнхөө хийж байгаа төмөр хийцийн үйл ажиллагааны талаарх бичиг баримтуудаа бүгдийг нь бүрдүүлээд 2019 оны 3 дугаар сарын 20-ны үеэр ******** гэх залууд 21-р хорооллын Содон хорооллын байрны гадна өгсөн. ******** гэх залуу миний бичиг баримтуудыг аваад зээл, авахад шаардагдах бүх баримтуудыг хөөцөлдөнө гэж хэлсэн. ******** нь ойр зуурын хэрэглээний мөнгө хэрэгтэй гэхээр нь гэрээсээ интернэт банкаар 300.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлж өгсөн. Би өөрийн **********ны ************** гэсэн данснаас түүний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Дансны дугаарыг нь хуулга аваад харах гэсэн боловч харагдахгүй байна. Дараа нь бичиг баримтыг чинь бүрдүүлэх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр интернэт банкаар гэрээсээ 300.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь төслийн зээл хөөцөлдөж байгаа болохоор төслийн мөнгө гэж мөнгө нэхэхээр нь ажил дээрээсээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр интернэт банкаар 800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэрний дараа над руу төсөл бичүүлчихлээ гэж хэлээд над руу мэйл хаягаар нэг төсөл явуулсан. Тэрийг нь хуулбарлаад гаргаж банкин дээр очиж үзүүлтэл шаардлага хангахгүй, хангалтгүй төсөл байна гэсэн, задалж боловсруулаад эргэж ир гэсэн. Тэгээд дараа нь төслөө боловсруулах гээд 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эхнэрийн дансаар 500,000 төгрөгийг ********д шилжүүлж өгсөн. Одоо төсөл чинь бараг болох гэж байна, одоо байгаль орчны үнэлгээ гаргуулах хэрэгтэй байна гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ************** гэсэн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ нь тэр үнэлгээ гаргах хүнийх нь данс гэж хэлэх шиг болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “за ер нь бүх юм чинь болчихлоо, нийгмийн даатгал бөглүүлэх хэрэгтэй байна, зээлд чинь батлан даагч хэрэгтэй байна, 3.500.000 төгрөгөөр эхнэр ч юм уу хамаатны хүнээ батлан даагч болго, энэ 3.500.000 төгрөгөөрөө тэр батлан даагчийнхаа нийгмийн даатгалыг төлүүл гэж хэлсэн. Үүний дагуу би 2019 онь 5 дугаар сарын 21-ний өдөр Дамбадаржаагийн эцсийн Тэс петролиум колонкийн гадаа уулзаад 10 хувийн урьдчилгаа болох 350.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа эхнэрийн чинь Нийгмийн даатгалыг бөглүүлчихлээ, чам руу чатаар зургийг нь явуулчихлаа, одоо үлдэгдэл 3,150,000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь чиний худалдаа Хөгжлийн данс руу 3 саяас дээш мөнгө шилжүүлэх гэхээр удах гээд байна, өөр **********ны данс байвал өгчих гэтэл над руу ************** гэсэн данс явуулсан. Энийгээ таньдаг хүнийхээ дансны дугаар гэж хэлсэн. Энэ данс руу би 3.150.000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Тэгээд ******** сүүлдээ утсаа авдаггүй, таг алга болчихсон. Өргөдөл өгснөөс 2 хоногийн даруу над руу ************** гэсэн дугаараасаа залгаад би архи уугаад хэд хоног хөдөө явчихжээ, чиний ажлыг удаахгүй бүтээчихнэ, чи намайг цагдаад өгчихсөн юм уу гээд байсан. Тэгээд нийгмийн даатгалын бөглүүлсэн баримтыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж хүний нөөц дээр нь үзүүлсэн чинь наад тамга тэмдэг нь 2011 оноос хойш ашиглахаа больсон тэмдгийн дардас байна гэж хэлсэн. Ингээд ******** гэх залуугаар 500.000.000 төгрөгийн зээл хөөцөлдүүлж, бүтэх юм бол 2 хувийг нь ********д өгөхөөр тохирсон боловч надаас удаа дараа мөнгө аваад алга болчхоод байна. ********д нийт 6.400.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 71-74 дэх тал)

 

            1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************** гэрчээр өгсөн: “...Би ************** ********ийг танина. Бид 2 бага байхдаа хамт тоглож өссөн найзууд байгаа юм. Хоорондоо холбоотой байдаг. Миний **********ны дансны дугаар **************. Би энэ дансыг 2012 оноос хойш эзэмшиж байгаа. Энэ ************** дугаарын данснаас өөр **********ны дансны дугаар байхгүй. Он сарыг нь сайн санахгүй байна. 2019 оны 5 дугаар сард байх ******** миний **********ны ************** дугаарын дансаар өөр нэг хүнээс 2-3 сая төгрөг авч байсан. Яг хэдэн төгрөг авч байсан талаар санахгүй байна. Энэ гүйлгээний талаар надад ямар нэгэн юм хэлээгүй. Ямар учиртай, хэнээс мөнгө авч байгаа талаар би ********өөс асуугаагүй. Тухайн үед ******** чамд **********ны данс байна уу надад **********ны данс байхгүй, би хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм. **********ны данс хэрэгтэй байна гэж асууж байсан юм. Тэгэхэд нь би ямар нэгэн зүйл бодолгүй өөрийнхөө **********ны дансны дугаарыг өгсөн юм. Тэр өдрөө би ********тэй хамт **********ны салбараас бэлнээр авч ********д өгсөн. Тэр мөнгөнөөс нь би нэг төгрөг ч аваагүй. Би ******** гэх хүнийг танихгүй. Тухайн үед миний дансаар ******** энэ мөнгийг хүнээс мөнгө шилжүүлж авч байсан юм. Би яагаад энэ мөнгийг ******** гэж санаж байна гэвэл тухайн үед ******** миний дансны дугаарыг мөнгө шилжүүлж авъя гэж хэлээд аваад хүн рүү явуулсан юм. Цаад хүн нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь АТМ-ээс авч өгөх гэхэд картын дансанд 5000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой гээд яг 500.000 төгрөг гарахгүй байсан юм. Тэгэхээр нь би картаас 490.000 төгрөг аваад, өөрт байсан бэлэн 10.000 төгрөгийг нэмээд ********д гаргаж өгч байсан юм. Тийм болохоор би энэ гүйлгээний талаар тодорхой санаж байна. ******** миний **********ны дансаар энэ 2 удаагийн гүйлгээнээс өөр ямар нэгэн гүйлгээг хийгээгүй. ******** хэнээс, ямар учиртай мөнгө шилжүүлж авч байгааг би мэдээгүй. ******** өөрөө ч надад хэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал)

 

1.4 ********ын “**********” банкны ************** дугаарын данснаас ************** “**********” банкны ************** дугаартай дансанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Байгаль орчны үнэлгээ” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөг шилжүүлснийг нотолсон ************** “**********” банкны ************** дугаарын дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал)

 

1.5 ********ын “**********” банкны ************** дугаарын данснаас ************** “**********” банкны ************** дугаарын дансанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  “********оос ********д” гэсэн гүйлгээний утгатай 3,150,000 төгрөг шилжүүлснийг нотолсон ************** “**********” банкны ************** дугаарын дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал)

 

1.6 ********ын “**********” банкны ************** дугаарын данснаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “********д” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “а” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “********” гэсэн гүйлгээний утгатай 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Байгаль орчны үнэлгээ” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “********” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлснийг нотолсон ********ын “**********” банкны ************** дугаарын дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 117-123 дахь тал)

 

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Би ******** гэж хүнээс мөнгө авсан нь үнэн боловч энэ мөнгөө цааш нь өөр хүнээр ажлыг нь бүтээлгэх гэж өгсөн. Тэгтэл тэр хүн маань одоо ямар ч сураггүй, холбоо барих боломжгүй болчхоод байгаа юм. Энэ хүнийгээ би өөрөө олж уулзаж авсан мөнгийг нь гаргуулж, ********ын хохирлыг барагдуулж асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Би 2019 оны 3 дугаар сарын эхээр мөнгө, санхүү зээл гэсэн фейсбүүк групп дээр “жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст зээл авахад зөвлөгөө өгнө, тусална” гэсэн зар байршуулсан. Үүний дагуу ******** гэдэг хүн надтай фейсбүүк чатаар холбогдож би түүнд ************** гэсэн дугаараа өгсөн. Тэгээд чаталснаас хойш хэд хоногийн дараа Содон хорооллын 999 гэдэг миний маркетын гадаа ******** гэж хүнтэй уулзсан. Тэгээд уулзаж ерөнхий мэдээллээ авчхаад эргээд холбогдъё гээд явсан. Тэгээд дараа нь фейсбүүкээр холбогдож байгаад ажлаа эхлүүлье **********аас нь юунаас эхлүүлэх вэ гэж байгаад эхэлсэн. Тэгээд ******** нь би төмөр хийцийн үйлдвэрлэл явуулдаг, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн юм, зээлийг ямар журмаар яаж яаж авах вэ гэж надаас асуухаар нь зээлийн батлан даалтын сангаас хүү багатай, урт хугацаатай боломжийн нөхцөлтэй зээл авах боломжтой гэж хэлж өгсөн. Тэгснээ дараа нь эргэж миний утсаар холбогдоод зээлийг чинь судалж үзлээ, ер нь боломжтой санагдаж байна, яаж зээл авах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би эхний ээлжинд танай үйлдвэрлэл аж ахуй нэгжээр явдаг юм уу, аль эсхүл хувь хүнээр явдаг юм уу гэж асуутал ямар ч бичиг баримт байхгүй, хувь хүнээр байдаг, хувь хүнээр хөөцөлдье гэж ярьж тохирсон. Ямар ч байсан ажлын байран дээр галын дүгнэлт гэдэг зүйл хэрэгтэй болж 300.000 төгрөгийг би өөрийн дансаар шилжүүлэн авч галын дүгнэлтийг нь 14 хоногийн дараа гаргаж өгсөн. Ойр зуурын хэрэглээний мөнгө хэрэгтэй байна гээд 300.000 төгрөгийг ********оос авсан. Дараа нь тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах төсөл гэдэг зүйл хэрэгтэй болж төслийг бичүүлэхэд 800.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Хүнээр энэ төслийг бичүүлээд ********ын фейсбүүк чатаар явуулсан. Тэгтэл ******** нь энэ төслийг банкин дээр очиж үзүүлээд ахиад жаахан засвар хийх хэрэгтэй байна, шаардлага хангахгүй байна гэж хэлж буцаасан байсан. Тэгээд намайг засаад өг гэхээр нь би 500.000 төгрөгийг нэмж аваад засаж өгсөн. Тэгээд төслийг нь бичүүлээд ********од өгсний дараа таг болсон. Байгаль орчны үнэлгээ гаргуулах хэрэгтэй болоод 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ********оос 1.000.000 төгрөг шилжүүлж авсан. Энэ мөнгийг би ээжийнхээ ************** гэдэг дансаар шилжүүлж авсан. Үүний дараа зээлийн батлан даалтад хамтран зээлдэгч хэрэгтэй болж ********ын эхнэрийг оруулахаар болтол ямар нэгэн ажил хийдэггүй, урьд нь нийгмийн даатгал төлүүлэхэд 3.500.000 төгрөг хэрэг болно гэж ярилцаж тохиролцоод эхлээд 350.000 төгрөгийг дансаар авсан. Үүний дараа би найзынхаа ************** гэсэн дансаар үлдэгдэл 3.150.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би ********оос үнэлгээ хийлгэнэ гэж авсан 1.000.000 төгрөгийг болон нийгмийн даатгалыг бөглүүлэх 3.500.000 төгрөгийг нийлүүлээд Батбаяр гэж хүнд өгчихсөн чинь энэ хүн аль алиныг нь гаргаж өгөлгүй хүлээлгэж явсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Одоо энэ Батбаяр **********а байгаа нь мэдэгдэхгүй байна. Миний хувьд ********оос 6.400.000 төгрөгийг авсан нь үнэн боловч энэ мөнгөнөөс би өөртөө 300.000 төгрөгийг ашигласан. Галын дүгнэлт төслийн мөнгө хоёрыг гаргаж өгсөн хүн нь ажлын зардалд ашигласан. Үлдсэн 4.500.000 төгрөгийг Батбаяр гэж хүнд авчхаад алга болчихсон...би **********ны данс ашигладаггүй учраас найз *********** болон ээж Болормаа нарын дансыг өгчихсөн юм. Манай найз болон ээж энэ асуудалд ямар ч хамааралгүй, зүгээр л дансыг нь ашигласан юм...Ямар ч байсан ойрын хугацаанд хохирлыг нь төлье гэсэн бодолтой байгаа.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хоёр. Шүүгдэгч ******** нь ганцаараа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ, ***************** /РД:************/ гэсэн иргэний үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ************ын нэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “**********” ХЗХ-той 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, “махны бизнес хийнэ” гэж  хууран, “Зээлийн гэрээ” байгуулан залилан авч их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ, ***************** /РД:************/ гэсэн иргэний үнэмлэх зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

2.1  “**************” ХЗХ, иргэн “************” нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”, зээл хүсэгчийн өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 191-198 дахь тал)

 

            2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад “**********” ХЗХ-ийн хууль ёсны төлөөлөгч ************** хохирогчоор өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 17-ны Баянгол дүүргийн 5 дугаар хороо “**************” ХЗХ ажлын байр дээр ***************** гэдэг эрэгтэй хүн ирээд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52а байр 62 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзүүлээд зээл авах хүсэлт гаргасан. Тухайн байрыг үзэх гээд очиход ************ нь би ганцаараа амьдардаг юм гээд 4 өрөө байраа үзүүлсэн. Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 99 дүгээр байрны 55 тоотод ээжтэйгээ хамт амьдарч байгаа, аав маань нас барсан учир хамт байгаа гэж хэлж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 00-00 тоотод би амьдрахгүй байгаа гэж хэлээд байраа үзүүлсэн. Байрыг үзээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ лавлагааг үзээд 70.000.000 төгрөгийн зээл хүсэхээр нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээд ир гээд баримтыг нь өгч явуулахад бүртгүүлсэн гээд ирэхээр нь 70.000.000  төгрөгийн зээл өгсөн юм. Зээлийн мөнгийг ************ бэлнээр аваад мөнгөө тоолоод ав гэхэд яараад байна гээд мөнгөө тоолохгүй аваад гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эргэн төлөлтөө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны ажлын байран дээр өөрийн биеэр ирээд 3.500.000 төгрөгийн хүү төлөөд явсан. Хүүг бэлнээр төлсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эргэн төлөлт хийхгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийг ТҮЦ машины сайтаар шалгаж үзэхэд регистрийн дугаар зөрсөн. Зээл авахдаа өгсөн эхний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн лавлагааны хуудсыг сайтаар шалгахад ЧН.......717 регистрийн дугаартай хүний үл хөдлөх хөрөнгө гэж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээд ир гэж явуулсан лавлагааг шалгахад бүртгэлгүй гэж гарч ирсэн. Ийм учраас ************ нь хуурамч баримт ашиглаж залилсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Хайтал овогт ***************** /РД:************/ гэсэн **********ны дансны хуулга, бас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 00-00 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа болон иргэний үнэмлэхийг нь үзсэн. Манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үлдээсэн байгаа. Иргэний үнэмлэхийг нь хараад нотариатаар батлуулж авч үлдсэн. Тухайн үед гэрээ хийхэд зургаа авч ирээгүй байсан. Тэгээд гараад зургаа доор авхуулаад өгсөн. Зээлийн анкет бөглөсөн зураг бол тухайн үед зээл авсан хүний зураг мөн. ТҮЦ машины лавлагааны доор сайт байсан тэр сайтаар ороод харахад ************** дугаартай гэрчилгээ нь регистрийн дугаар нь зөрүүтэй байсан. Тэгээд хуурамч юм байна гэдгийг мэдсэн. Тэр хүн мах авч зардаг, махны бизнес эрхлэх гэж байгаа гээд зээл авсан юм. Тухайн үеийн баримтыг хараад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд аваад зээл гаргасан. Тэр хүний 2 утасны дугаар нь холбогдоод мессеж бичээд 1 сард зээлээ төлнө гэчхээд сураггүй болсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал)

           

            2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************** гэрчээр өгсөн: “************** дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг би өөрөө ************ гэж хүний мэдүүлэг гаргасны дагуу мөнгөн тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************** ХХК-ийн захирал ************** гарын үсэгтэй тамга тэмдэгтэй тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, орон сууц захиалгаар бариулах гэрээ,*****************ын өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, байрны план зураг, гадна байдлаас харуулсан фото зураг зэргийг үндэслэн би өөрөө ************** дугаартай гэрчилгээг ************** тоотод олгосон. 2018 онд ************** гэж бүртгэгч Баянгол дүүрэгт ажиллаж байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь нэг үлд хөдлөх хөрөнгө дээр нэг гэрчилгээ гарна. Давхацна гэсэн ойлголт байхгүй. Бүртгэлийн системээс шалгахад ************** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандал 1 гудамж ************** тоот хаягт байршилтай 40 мкв талбайтаа хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө ба уг хөрөнгийг ************** дугаарт бүртгэсэн байна. Уг гэрчилгээ нь Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч ************** нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал)

 

            2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************** гэрчээр өгсөн: “************ нь манайхаас захиалгаар орон сууц худалдан авч байсан эмэгтэй байгаа юм. Нэг удаа би харж байсан. Өөр харьцаа байхгүй. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот гэж байдаг. Уг байрыг ************ эмэгтэй захиалгаар худалдан авч өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргуулсан байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал)

 

            2.5  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн:

“********тэй энгийн харилцаатай хүмүүс, төрөл садангийн холбоогүй. Тухайн байрыг ************** ХХК-ийн захирал ************** 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 397.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан. Уг байрны асуудлаар би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Саяхан шүүх хурал болж хэрэг мөрдөн байцаалтад буцсан. **************т урьдчилгаа 97.500.000 төгрөг өгсөн байгаа. Би гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлд хандаж байсан нь үнэн. Уг асуудлаараа өөр хэрэгт шалгагдаж байгаа. Би ********тэй байрыг барьцаанд тавихад хамт яваагүй учир **********а ямар банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал)

 

            2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн гэрчээр өгсөн: “...надад үзүүлсэн гэрчилгээ дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Мөн 0************** дугаартай гэрчилгээг программаар шүүхэд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 1 гудамжны ************** тоот хаягтай 40м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна. Гэхдээ уг гэрчилгээг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон гэж программд харагдаж байна... Би *****************, ************** ******** нарыг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн холбоогүй. Би 2018 оны 6 дугаар сараас 2021 оны үеэр эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан. 1 сард үзүүлсэн гэрчилгээ дээр дурдагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байсан. Мөн 0************** дугаартай гэрчилгээг программаас шүүхэд СХД-ийн 11-р хороо Мандал гудамжны ************** тоот хаягтай 40мкв бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна. Гэхдээ уг гэрчилгээг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон гэж прогррамд харагдаж байна. Мөн тус хөрөнгийн өмчлөлд ************** нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тухай гэрчилгээ олгогдсон байна. Гэрчилгээнд дарагдсан 228 дугаартай тэмдэг нь СХД-ийн улсын бүртгэгчийн тэмдэг мөн байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 212-214 дэх тал)

 

            2.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5224 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэх баримтын цаас нь жинхэнэ үнэт цаас мөн...жинхэнэ үнэт цаасан дээрх мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрж мэдээллийг арилгаж, мэдээллийг ердийн хэрэглээний лазер хэвлэх төхөөрөмжөөр дахин хэвлэсэн хуурамч гэрчилгээ байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 216-219 дэх тал)

 

            2.8 Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот байрны ************** дугаартай гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал)

 

            2.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1952 дугаартай “шинжилгээнд харьцуулах загвараар Б.************** гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар, Т.Хонгорзулын гэх гарын үсэг бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн **************, **************, **********, Ү-**************, ************** дугааруудтай хувийн хэргүүдийн 4,5 гэж дугаарласан хуудсуудад 2018.6.14, 2018.10.26-ны огноотой “************** Эн” ХХК-ийн БГД-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт Б.************** гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.************** гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивч хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн **************, **************, Ү-**************, ************** дугааруудтай хувийн хэргүүдийн 6-10 гэж дугаарласан хуудсуудад байх Орон сууж захиалан бариулах гэрээнүүдийн Захиалагчийг төлөөлж гарын үсэг гэсний ард байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн **************ын гэх гарын үсгийн загвартай тохирохгүй байна. Дээрх орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн **************ын гэх бичгийн хэвийн загвартай тохирохгүй байна. . Дээрх Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай хувийн хээгт байх Орон сууц захиалан бариулах гэрээний нөхөх хэсгүүдэд байх гар бичвэр, гүйцэтгэгчийг төлөөлж гэсэн хэсгийн доор Гарын үсэг гэсний ард хөх өнгийн будагчтай бичигт хэрэгслээр зурсан ************** гэсэн гарын үсгүүд болон Эрхийн улсын бүртгэлийн **************, **********, ************** дугааруудтай хувийн хэргүүдэд байх “БГД-ийн бүртгэлийн хэлтсийн архивд өргөдөл гаргах нь, Эрдэнэбилэг овогтой***************** миний бие...” гэсэн бичвэр бүхий гар бичвэрүүдийг 1 хүн бичсэн байна. Тохирч байгаа шинжүүдийг Үзлэг ба шинжилгээнээс харах. Дээрх **************, **************, Ү-**************, ************** дугааруудтай хувийн хэргүүдэд байх 2018.6.14-ний өдрийн “************** Эн” ХХК-ийн БГД-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсуудтай 1 бараар дарагдаагүй байна. Дээрх тохирохгүй байгаа тэмдгийн дардсуудыг дарсан барыг хэрхэн ямар аргааг үйлдсэн болон ашигласан тоног төхөөрөмжийг тогтоох нь Криминалистикийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй болно.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 248-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-33 дахь тал)

 

2.10 “************** Эн” ХХК, ******** нарын хооронд байгуулсан гэх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ” (3 дугаар хавтаст хэргийн 40-50 дахь тал)

 

2.11 ********ийн зурагтай ************ гэх иргэний үнэмлэхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал)

 

2.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн мөрдөгч Цэрэнхүүгийн шалгаж байгаа хэргийг өөрийн төрсөн эцгийн эзэмшлийн хашаа байшингийн гэрчилгээнд засвар хийж, өөрийн нэрийг оруулан “**************” ХЗХ-нд 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ мөнгийг буцааж төлөөгүй. Уг 70.000.000 төгрөгөөр зарим нэг жижиг өрөө дараад, ойр зуурын хэрэглээнд зарцуулсан. Сүх************** дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгагдаж байгаа хэрэгт мөн хуурамч бичигт үйлдэж 2017 онд ************** ББСБ-аас 50.000.000 залилж авсан. Энэ мөнгөний буцаан олголтыг бараг хийж дууссан байгаа. Уг байгууллагын данс руу өөрийн нэрээр шилжүүлсэн байгаа. Уг 50.000.000 төгрөгийг бизнес хийнэ гэж аваад түрээсийн байрны төлбөр, тухайн үед аавын бие муу байсан болохоор эмчилгээний зардалд өгсөн, аав, ээждээ хэрэглээний мөнгө өгсөн. Тухайн үед хамт амьдардаг байсан эмэгтэйн хэрэгцээнд, сургалтын төлбөрт нь зарцуулсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөгч Баярболдын шалгагдаж байгаа хэргийг 2018 онд өөр хүний эзэмшлийн байранд өөрийн нэрээр гэрчилгээ гаргаад тэрийгээ барьцаалж **************ББСБ-аас 100.000.000 төгрөгийн бизнес хийнэ гэж хэлээд зээл авсан. Уг 100.000.000 төгрөгийг өмнө нь авсан бусад хувь хүмүүсээс авсан зээлүүдээ буцааж төлөөд, үлдсэнээр нь идэж уугаад дуусгасан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өөр мөрдөгч дээр шалгагдаж байгаа хэргийг 2016 онд ломбард ажиллуулдаг хувь хүнээс хуурамч гэрчилгээ барьцаалж 20.000.000 төгрөг залилж авч байсан. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг нь би хувь хүнээс 5.000.000 төгрөг авсан. Тэсгэн тэр хүн нь өөр хүнээс 50.000.000 төгрөг зээлж аваад буцааж өгөөгүй, гадаад руу яваад, тэндээ нас барсан байсан. Тэр хүнийг сайн танихгүй, манай найз***************** зааж өгсөн юм. Сүх************** дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт ******** төслийн зээл авах гээд, тэрэнд холбоотой материал бүрдүүлээд өгөөч гэж надад мөнгө өгсөн. ********од бүтээж өгнө гэсэн ажлыг найз Батбаяраар бүтээлгэх гэж ********оос авсан мөнгөө Батбаярт өгсөн юм. Би ********оос бага багаар нийт 6.000.000 төгрөг авсан. Уг 6.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг Батбаярт өгсөн. Өөрөө дундаас нь 600 гаруй мянган төгрөг авсан. Өөр ямар нэгэн хэрэгт холбогдон шалгагдаагүй. Миний бусдад учруулсан нийт хохирол бол “**************” ХЗХ-нд 70.000.000 төгрөг хуурамч гэрчилгээ ашиглаж авсан, ************** ББСБ-аас 50.000.000 төгрөг хуурамч гэрчилгээ ашиглаж авсан. Гэхдээ 80-аад хувийг төлсөн байгаа. **************ББСБ-аас 100.000.000 төгрөг хуурамч гэрчилгээ ашиглаж зээлж авсан. Навчаа гэх хүнээс хуурамч гэрчилгээ ашиглаж 20.000.000 төгрөг авсан. Энэ зээлийг төлсөн байгаа. Цогт************** гэх хүнээс авсан 50.000.000 төгрөгөөс би 5.000.000 төгрөгийг нь авсан. ********оос ажил бүтээж өгнө гэж 6.000.000 төгрөг авсны 5.000.000 төгрөгийг Батбаярт өгсөн байгаа. Өөр бусдад учруулсан хохирол байхгүй. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт ашигласан хуурамч гэрчилгээ гэх зүйл нь миний төрсөн эцгийн эзэмшлийн хашаа байшингийн гэрчилгээ байгаа юм. Энэ гэрчилгээнд би өөрөө засвар оруулж, өөрийнхөө нэрийг нэмж бичээд барьцаанд тавьж зээл авсан. Бусад хуурамч гэрчилгээг ************** гэх хүнээс худалдаж авсан. **************аас нийт 3 ширхэг хуурамч гэрчилгээ гаргуулж авч байсан. ************** надад миний өгсөн мэдээллийн дагуу хуурамч гэрчилгээг бэлэн болгож өгдөг байсан. **************аас гэрчилгээний цаасанд 5.000.000 төгрөг, бусад тамга, тэмдэг, бусад шаардлагатай дансны хуулбар, шивэгдэх үнийн дүнгээс хамаарч 3.000.000-аас 5.000.000 төгрөг нэмж өгдөг байсан. Тэгэхээр 1 гэрчилгээнд 8.000.000-аас 10.000.000 төгрөгийг **************т өгч хуурамч гэрчилгээг авдаг байсан. 2015 онд би хувийн компани нээх гээд бичиг баримт бүрдүүлж яваад анх **************тай танилцсан. Тухайн үед ************** компанийн бичиг баримт бүрдүүлж өгдөг ажил хувиараа хийж байсан. Тэрнээс хойш **************тай холбогдсон. **************ын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Надтай уулзаад миний гар утас зэргийг надаас авч байгаад надтай ярьдаг байсан. ************** ************** утасны дугаартай байсан. Ихэвчлэн We chat-аар холбогддог байсан. Утсаар холбогдохгүй гэдэг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11-р сард **************ББСБ-аас 100.000.000 төгрөгийн зээл авахад ашигласан хуурамч гэрчилгээг авахад уулзсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Одоо **********а байгааг мэдэхгүй байна. Би ч гэсэн тэрнээс хойш **************тай холбогдохыг хүсээгүй. Дахин гэмт хэрэгт холбогдохыг хүсээгүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал)

 

2.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар дахин өгсөн: “...Энэ хэрэгт би огт хамааралгүй. Учир нь би таньдаг найз*****************аас мөнгө зээлэх санаатай утсаар холбогдсон юм. Тэгсэн***************** би нэг хүнээс авлагатай, тэр хүн удахгүй миний мөнгийг өгнө гэсэн, тэрийг авахаар бол мөнгө зээлье гэж хэлсэн. Тэгсэн тэр өдрөөс 2 хоногийн дараа байх орой 22 цаг өнгөрч байхад***************** над руу залгаад нөгөө хүн маань одоо мөнгөтэй болох гэж байна гэж байна, би нялх хүүхэдтэй болохоор гэрээс гарч чадахгүй байна, чи тэр хүнтэй уулзаад миний мөнгийг авчих гэж хэлсэн. Тэгээд*****************аас Цогт************** гэх хүний утасны дугаарыг өгсөн. Би*****************ын өгсөн утасны дугаараар нь холбогдож Цогт************** гэх хүнтэй уулзсан. Цогт************** гэх хүнтэй утсаар холбогдоход эхлээд намайг 1-р хороололд дуудсан. Би дуудсан газар нь очиход Цогт************** гэх хүн одоо хүн мөнгө шилжүүлнэ, хамт хүлээж бай, мөнгө нь ирэхээр*****************ын мөнгийг аваад явчих, удахгүй байх гээд байсан. Тэгээд тэр Цогт************** мөнгө орсон байна уу, үзээдэх гээд надад картаа өгөөд АТМ-рүү оруулаад байсан. Тэгсэн шөнө 02 цагийн үед байх Цогт**************ын дансанд мөнгө нь орж ирсэн. Тэгээд Цамбагаравын **********ны АТМ-ээс Цогт************** 10.000.000 төгрөг аваад надад 5.000.000 төгрөг өгөөд, өөрөө 5.000.000 төгрөгийг нь авсан. Тэгээд***************** руу мөнгийг нь шилжүүлэх гэсэн чинь АТМ нь ажиллахгүй болсон. Тэгэхээр нь би Баянхошуу явах гэж байсан болохоор Цогт**************тай хамт бичил хорооллын АТМ руу явж тэндээс*****************ын данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд салаад явсан.*****************, Цогт************** нарын хоорондох өглөг авлагын талаар би мэдэхгүй.*****************аас мөнгө зээлэх гэж холбогдоход***************** Цогт************** гэх хүний миний мөнгийг өгөх ёстой, тэр мөнгөнөөс нь чи мөнгө зээлж ав гэж хэлсэн. Тэгээд*****************ын хэлснээр Цогт************** гэх хүнтэй уулзаж*****************ын мөнгийг нь шилжүүлж, дундаас нь зээлнэ гэсэн 5.000.000 төгрөгийг авсан. Энэ хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй. Надад хамааралгүй. Би*****************д 5.000.000 төгрөгийг нь буцааж өгөөгүй байгаа. Би энэ хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 сард байх. Сайн санахгүй байна. Өмнө нь***************** надад “манай аавын компани Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 6-р хороонд бартераар байрнууд авч байгаа, энэ байрандаа түрээслэх, эсвэл хувь лизинг хийгээд авах хүн хэрэгтэй байна, хоосон байгаад байна. гэж хэлж байсан. Тэр үед миний нэг таньдаг ************** гэх хүн пластик карт хийж байгаа гэж хэлэхээр нь иргэний үнэмлэх хийж болох уу гэж асуухад болох байх, нөгөө хүнээсээ асууя гэж хэлсэн. Тэгсэн дараа нь ************** ер нь хийж болох юм байна, иргэний үнэмлэхийн бэлдэц, загвар хэрэгтэй болох юм байна, 1.000.000 төгрөгөөр хийж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь*****************ын байрны хаягийг ашиглаад хуурамч бичиг баримт хийж зээл авч болох юм байна гэсэн санаа төрсөн. Тэгээд Нарантуул захын хажуу талын хэрэггүй зүйл зардаг гэх хэсгээр явж байгаад 2-3 ширхэг иргэний үнэмлэх худалдаж аваад **************д өгсөн. Тэгсэн удалгүй миний зурагтай,*****************ын мэдээлэлтэй иргэний үнэмлэх хийж өгсөн. Тэгээд зээл авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй болсон болохоор өөрийн аавын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг дэр хашаа байшингийн гэрчилгээний цаас ашиглаад, дээр бичигдсэн мэдээллийг үрж, хусаж арилгаад дээр нь*****************ын авч байгаа байрны мэдээллийг аваад хэвлэж гаргасан. Тэгээд хуурамчаар хийгдсэн иргэний үнэмлэх, хуурамч гэрчилгээг ашиглаж “**************” ББСБ-аас 70.000.000 төгрөг зээлж авсан. Мөн*****************ын мэдээлэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагааг **************тай холбогдож хийлгэсэн юм. Тухайн үед ************** үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад өндөр үнэ хэлээд байсан болохоор би өөрөө үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ хийгээд, бусад үл хөдлөх хөрөнгийн лавлагааг **************аас хийлгэсэн юм. Уг 70.000.000 төгрөгөөс 15.000.00 төгрөгийг “************** Эн” ХХК-нд өгсөн. Үлдсэн мөнгийг нь бусад өр, зээлэндээ өгсөн. **************гийн талаар сайн мэдэхгүй. Найзуудтайгаа уугаад сууж байхад манай нэг найзтай хамт ирсэн байсан. Тэр үедээ “пластик карт”-ын талаар ярьсан юм. Батболд гэх хуурай ахыг дагж ирж байсан. Батболд нь одоо **********а байгаа мэдэхгүй байна. Муудалцаж маргалдаад дахиж уулзаагүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гурав. Шүүгдэгч ******** нь ганцаараа “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д өөрийн нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 136,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “**********” банканд 136,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох ********, ********** нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”, ********** дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “**********” ХХК-д лангуу түрээслэн түүний түрээсийг төлж байсан мэт бэлэн мөнгөний орлогын баримт, ********** байгуулсан “Түрээсийн гэрээ” зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

 

            3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын хохирогчоор өгсөн:“...******** нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 136 сая төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан 54-52 УНД улсын дугаартай ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашиныг барьцаалуулж зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 123,831,440 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 54,603,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 651,847 төгрөг, нийт 179,087,264 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Анармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...дээрх “Зээлийн эрсдэлийн даатгалын гурвалсан гэрээ”-ний дагуу “**********” ХХК-иас, “**********” ХХК-ийн зээлээр худалдан авсан ********ийн 54-52 УНД улсын дугаартай ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл 60 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй учир 10,400,000 төгрөгийг манай байгууллагаас “**********”-нд төлсөн...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал)

 

3.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Насанжаргалын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Иргэн ******** /ЧН85071717/ нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “**********” ХХК-иас 156.000.000 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авахдаа 20.000.000 төгрөгийн урьдчилгаа байршуулан, үлдсэн 136.000.000 төгрөгийг “**********” ХХК-иас зээлж, тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Гэвч иргэн ******** нь өөрийн нэр дээр худалдан авсан 54-52УНД улсын дугаартай автомашинаа зээл авсан даруйд санаатайгаар цааш худалдан борлуулсан байна.“*********” ХК нь даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 сарын 28-ны өдөр ********ийн зээлийг хэвийн ангилалд оруулах хэмжээнд тооцоолон 10.400.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээл авсан дариуд барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр, санаатайгаар цааш худалдан борлуулж ашиг олсон үйлдэл гаргасан байна. Энэ хэргийн улмаас тус компанид 10.400.000 төгрөгийн хохирол учирсан болно. Мөн дээрх зээлийн судалгааг зохих журмын дагуу шалгаагүй буюу зээлдэгчийн бүрдүүлж өгсөн хуурамч материалыг үндэслэж, зээлдэгчид ашигтай байдлаар зээл гаргасан, барьцаалагч болон зээлдүүлэгчийн хууль, гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлэлгүйгээр барьцааны зүйлийг хууль бусаар бусдад' шилжүүлэх боломж олгосон “**********” ХХК-ийн холбогдох ажилчид дээ этгээдүүдтэй урьдчилан үгсэн тохиролцсон байх магадлалтай байна. Манай байгууллагад ******** нь 10.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд иргэн ******** болон мөн **********ны холбогдох ажилтны гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэсэн мэдүүлэг  (10 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

 

3.4 ********ийн **********тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 136 сая төгрөгийг “автомашин худалдан авах зориулалтаар” 96 сарын хугацаатай зээлсэн Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээтэй холбоотой бусад баримтууд (10 дугаар хавтаст хэргийн 188-250 дахь тал, 11 дүгээр хавтаст хэргийн 01-10 дахь тал)

 

3.5 “*********” ХХК-иас “**********” банканд 10,400,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон нөхөн төлбөрийн хуудас, нөхөн төлбөрийн даалгавар (11 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал)

 

3.6 ********ийн “**********” банкны 5175046461 дугаарын дансанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 136.000.000 төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга (14 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал)

 

3.7 “**********” ХХК-иас борлуулсан автомашины арлын дугаарын мэдээлэл (14 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

                            Шүүгдэгч нарын бүлэглэсэн үйлдлийн талаар

Дөрөв. Шүүгдэгч ********,  ******** нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “**********” төвд үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж 00-00 тоот, 92,80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ********ын өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон, зээл авахад шаардлагатай хуурамч баримт бичиг ашиглан, барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “************” ББСБ-тай 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ********ын нэр дээр бүртгэлтэй 00000000000 /**********/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нүүрс тээвэрлэх гэрээ, ********ын 0000000000 дугаарын дансны мэдээлэл зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

4.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)

 

4.2************” ББСБ-ын төлбөрийн даалгавар (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

 

4.3************” ББСБ болон ******** нарын хоорондын байгуулсан зээлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал)

 

4.4 Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж 00-00 тоот, 92,80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны ********** дугаартай гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал)

 

4.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад “************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч **********ын хохирогчоор өгсөн: “...Манай ББСБ-д ******** гэх хүн өөрийн эзэмшилд бүртгэлтэй гэх Баянгол дүүргийн 06-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцны гэрчилгээг барьцаалж 100.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед манай байгууллагаас уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад ********ын эзэмшилд бүртгэлтэй байсан учир зээлийг олгосон. Гэвч ******** үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа хуурамч бичиг баримтын материал бүрдүүлж Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулсан байсан нь сүүлд мэдэгдсэн. Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс манай байгууллагад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ********ын эзэмшилд бүртгэлтэй Баянгол дүүргийн 06-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцын гэрчилгээг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлж байгаа талаар амаар мэдэгдсэн. Ингэснээр манай байгууллага нь 100.000.000 төгрөгийн хохирол учирч байгаа юм. Үүнээс 2.000.000 төгрөгийг ******** манай байгууллагын дансанд хохирлын төлбөр гэж төлсөн байсан. Мөн ******** нь Баянгол дүүргийн 06-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцын захиалах үедээ “************** Эн” ХХК-нд урьдчилгаа 25.000.000 төгрөг төлсөн байсан. “************** Эн” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргаж Баянгол дүүргийн 06-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан. Ингэхдээ “************** Эн” ХХК нь ********ийн байрны урьдчилгаанд өгсөн 25.000.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн. Одоо манай байгууллагад 73.000.000 төгрөгийн бодит хохирол үлдээд байна. Манай байгууллагаас ********од маш гомдолтой байна. ********той хамт ******** гэх хүн оролцсон талаар сүүлд мэдсэн. Б.********ийг ********той ямар харилцаатай, энэ хэрэгт ямар оролцоотой байгаа талаар сайн мэдэхгүй байгаа. Учирсан хохирлыг ********оос нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 118-119, 14 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)

 

4.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын хохирогчоор өгсөн: “Анх 2018 оны оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Болдхүүгийн ******** нь манай байгууллага дээр ирж, БГД-ийн 06 дугаар, 10 дугаар хороолол 52а байрны ******од орших 92,8 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авъя хэмээн хандаж байсан.Уг хүсэлтийн дагуу холбогдох материалыг нь шалган үзэхэд тус орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ нь хууль ёсны дагуу ********ын нэр дээр гарсан байсан ба ******** нь өөрөө тус байранд дээр манай зээлийн эдийн засагч Ж.Эрдэнэцэцэгийг дагуулан очиж үзүүлж байсан ба уг орон сууц нь шинээр баригдсан, дотроо тавилгагүй, хүн хараахан амьдарч эхлээгүй шинэ байр байсан. ******** нь манай байгууллагад тус орон сууцыг 100 сая төгрөгөөр барьцаанд тавих хүсэлт гаргасан ба манай байгууллын зүгээс түүний гарган өгсөн баримтуудыг шалгаж, орон сууцанд нь очиж үзсэнийхээ дараагаар ********оос хэрхэн зээлээ эргүүлэн төлөх талаар асуухад “...би Өмнөговь аймгийн Таван толгойгоос цагаан хад гэх газар руу нүүрс тээвэрлэх гэж байгаа” гэж хэлээд гэрээ үзүүлсэн ба мөн түүнчлэн өөрийн ********** банкны дансны хуулгаа баталгаа болгож, үзүүлсэн ба түүний дансны хуулгыг харахад их хэмжээний мөнгө орж гарсан байсан учраас манай байгууллага ********од итгээд, түүнийг зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх боломжтой хэмээн үзэж ********той зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт барьцааны гэрээгээ бүртгүүлсэн ба манай байгууллагын зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ********ын **********ны ********** дугаарын дансанд интернэт банкаар 100 сая төгрөгийг зээлийн эдийн засагч маань шилжүүлсэн байдаг. Ингээд гэрээ хийгдсэнээс хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ********ын зээлийн эргэн төлөх хугацаа болсон бөгөөд ********той холбогдоход “...Өмнөговьд ажлаар явуулж байсан том оврын машин маань эвдэрч, байсан мөнгөөрөө засвар хийчихлээ, энэ сарын зээлээ төлөх боломжгүй байна, 2019 оны 01 дүгээр сард зээлээ төлөхдөө 12 дугаар сарын төлбөрөө хамтад нь төлнө” гэж мэдэгдсэн ба манай ББСБ-ийн зүгээс түүнд итгээ, 1 сар хүлээхээр болсон. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу зээл төлөх хуваарьт өдөр ******** руу залгаж, төлбөрөө хэзээ хийх талаар асуухад ******** нь “...би хөдөө байна, хилээр гарч орох ажил байна, очиж уулзах боломжгүй байна” гэсэн шалтгуудыг хэлэх болсон ба сүүлдээ ********ын гар утас нь холбогдох боломжгүй болсон. манай байгууллагын барьцаанд бүртгэлтэй байгаа эсэхийг тодруулан лавлахад “...БГД-ийн прокурорын газраас тус тоот орон сууцны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан хориг тавигдсан байгаа” хэмээн мэдээлгэсэн ба БГД-ийн прокурорын газарт очиж, уг асуудлын талаар холбогдох прокуророос тодруулахад “..манай дүүрэгт 5 байрны бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх хэрэг шалгагдаж байгаа, холбогдогч нар нь Түвшинбаяр, ******** ******** гэх хүмүүс юм, гэхдээ ********той хэрхэн уг байрны асуудал нь холбогдоод байгаа талаар мэдээлэл байхгүй байгаа” гэж хэлсэн ба тухайн үед ********ын утас холбогдохгүй болохоор нь түүний фейсбүүк цахим хаягийг нь олж чатаар харилцахад ******** нь “...би яг үнэндээ уг байрыг ******** гэх найзынхаа ахынхаа гуйсны дагуу танайд барьцаанд тавиулсан юм, байрны гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга зэргийг бүгдийг нь ******** ах бэлдэж, надад өгсөн ба би авчирсан баримтуудыг нь аваад, танай ББСБ-аас зээл авсан юм, би одоогоор БНСУ-д байна, 2019 оны 4 дүгээр сард Монголд ирэхээрээ учрыг нь тайлбарлан хэлж өгье” хэмээн Туяа захиралд хэлж байсан гэдэг. Ер нь бол ********той тухайн үед манай ББСБ-ийн захирал ********** гол төлөв холбогддог байсан юм. ********ын манайд барьцаанд тавьсан байрны ордер нь жинхэнэ, хууль ёсны боловч, тус ордерыг гаргахдаа бүрдүүлсэн баримт бичгүүд нь мөн хуурамч байх магадлалтай юм. ******** нь өнөөдрийг хүртэл ямар ч зээлийн эргэж төлөлт хийгээгүй, ямар ч санал, санаачилга байхгүй бөгөөд манай ББСБ-ийн зүгээс ********той олон удаа уулзаж, хэрхэн уг асуудлыг хэн хэндээ нааштайгаар шийдвэрлэх талаар удаа дараа ярилцаж байсан. Гэвч ямар ч үр дүнд хүрээгүй, одоог хүртэл утсаа авахгүй, ирж уулздаггүй, анхнаасаа хуурч мэхлэх санаа зорилготойгоор манайхаар үйлчлүүлж зээл авсан байна хэмээн үзэж байна. Манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс 100 сая төгрөгөөр хохирсондоо ********од маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал)

 

4.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********гийн гэрчээр өгсөн: “Манай банк бус санхүүгийн байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Болдхүү овогтой ******** гэгч нь 100.000.000 төгрөгийн зээл авахаар ирж уулзсан юм. Тэр хүн барьцаанд нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52/а байрны ****** 92.8 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг сарын 3%-ын хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээл авъя гэсэн. Тэгэхээр нь манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, дансны хуулга, барьцаанд тавих гэж байгаа байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэргийг авч ирэхийг шаардсан. ********оос 100.000.000 төгрөгийн зээл авчхаад эргэн төлөлтийг ямар санхүүгийн эх үүсвэрээс төлөх талаар асуухад “...Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэрлэх гэж байгаа гэж” гэрээ үзүүлсэн мөн өөрийнхөө дансны хуулгаа авч ирсэн юм. Дансны хуулгыг нь харахад их хэмжээний орлого орсон байж харагдаад буцааж төлөх боломжтой юм шиг байсан. Тэгээд бичиг баримт нь их боломжийн байсан болохоор манай эдийн засагч Ж.Эрдэнэцэцэг барьцаанд тавих гэж байгаа байрыг шалгаж зураг авч баталгаажуулсан юм. Ингээд ажил дээр ирээд ********той зээл болон барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулаад, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт барьцааны гэрээгээ бүртгүүлж зээл олгохоор болж ********ын **********ин дахь ********** тоот дансанд 100.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Премум палас төвд байдаг **********ны салбараас шилжүүлсэн юм. Ингээд гэрээ хийгдсэнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоод ********той холбогдох гэхэд эхэндээ утас нь холбогдохгүй байж байгаад сүүлдээ өөрөө эргэж залгаад “...Өмнөговьд явуулж байсан машин маань эвдрээд тэрэндээ байсан мөнгөөрөө засвар хийгээд энэ сарын зээлээ төлж чадахгүй байна, машинаа засаад мөнгөтэй болчих юм бол өгье хэрвээ тэгж чадахгүй бол 01 дүгээр сарын 22-ны төлөлт дээрээ цуг төлчихье гээд тохиролцсон. 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон чинь зээл эргэн төлөлтөө хийхгүй болохоор нь холбогдож асуухаар янз бүрийн шалтаг тоочоод, ирж уулз гэхээр хөдөө байна, хил гарч байна, очиж уулзах боломжгүй байна гэх мэтээр ирэхгүй, сүүлдээ өөрийнх нь утас холбогдохгүй байсаар байгаад 3 дугаар сарын 14-ны өдөр жолоочийн утас гээд ********** дугаарын утсаар залгаад “...******** байна, жолоочийнхоо утсаар ярьж байна, 3 дугаар сарын 18-ны өдөр гэхэд зээлээ төлж эхэлнэ гэхээр нь бид нар улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцаанд байгаа байр манай барьцаанд хэвээрээ байгаа эсэхийг лавлахад Баянгол дүүргийн прокуророос Ганхөлөг гэх прокурор битүүмжилсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ганхөлөг прокурортой очиж уулзахад “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо 52 дугаар байранд 5 байрны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэрэг шалгагдаж байгаа юм аа, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Цэрэнхүү гэх хүнтэй уулз гэхээр нь уулзахад 190500852 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсан. Гэхдээ энэ хэрэг нь дээрх 5 байртай холбогдолтой болохоор уг байрыг битүүмжилсэн. 4 байр нь*****************, ******** гэх хүмүүст холбогдоод үлдсэн 1 байр нь ********од холбогдчихоод байна гэхдээ бас яг ********тойгоо холбогдсон эсэх нь тогтоогдохгүй байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь ********той фейсбүүкээр холбогдоход ******** гээд манай найзын ах нь намайг гуйгаад уг барьцаанд тавиулчихсан юм. Миний нэр байдаггүй байр байгаа юм, би өөрөө БНСУ-д байна 4 дүгээр сарын 11-ний өдөр очиж байгаад учрыг нь олоод өгье цагдаад битгий өгөөч тэгэх үү гэж мессеж бичээд байгаа юм. Одоо бол фейсбүүкийн мессенжерээр холбоотой байгаа юм. Өөрөө ирээд учрыг нь олж өгнө гээд байгаа юм. Ингээд хуурамч бичиг баримтаар манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авлаа гэж цагдаагийн байгууллагад хандаж байна. ********ын барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52 а байрны ****** 92.8 м/кв талбайтай 3 өрөө орон сууцны ордер нь жинхэнэ байгаад байдаг харин уг ордерыг авсан асуудал нь хуурамч материалаар авсан юм шиг байсан.” Гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал)

 

4.8 ********ын зээл авахад бүрдүүлж өгсөн материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 24-40 дэх тал)

 

4.9 ********ын “**********” банкны 0000000000 дугаарын дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал)

 

4.10 ********ын “**********” банкны ********** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал)

 

            4.11 “************** Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч **************: “...Манай “************** Эн” ХХК нь Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцны хуурамч бичиг баримтыг үндэслэн Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс гарсан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг цуцлуулах нэхэмжлэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс гарсан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнээс гадна манай “************** Эн” ХХК нь “**********” ББСБ-тай зөвшилцөж ********ийн манай компанид орон сууц захиалсны урьдчилгаа төлбөр болох 25.000.000 төгрөгийг “**********” ББСБ-д өгөхөөр тохирсон. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манай компани “**********” ББСБ-ны “**********” банкны дансанд 25.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 52а байрны ****** 3 өрөө орон сууцны гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Тэгсэн ч ********, ******** нарын гаргасан үйлдлээс болж манай компанид өөр бусад зүйлээр хохирол учирсан байгаа. Тухайн хохирсон бодит хохирлын хэмжээг нотлох баримтын баримтын хамт Шүүхийн шатанд гаргаж өгнө. ...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал)

 

4.12 “************** Эн” ХХК, ************** ******** нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 62-68 дахь тал)

 

4.13 Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52а байрны ****** үл хөдлөх эд хөрөнгийг ********ын нэр дээр бүртгэсэн ********** дугаар бүртгэлийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дугаартай шийдвэр (5 дугаар хавтаст хэргийн 126-132 дахь тал)

 

4.14 Дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай магадлал (5 дугаар хавтаст хэргийн 133-136 дахь тал)

 

4.15 “************** Эн” ХХК-иас “************” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөг шилжүүлсэн “**********” банкны шилжүүлгийн баримт (5 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал)

 

4.16 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********гийн гэрчээр өгсөн: “2018 оны 4-р сараас 2019 оны 4-р сар хүрэлт 1 жилийн хугацаанд “Эрдэнийн говийн хүлэг” ХХК-ны захирлаар ажиллаж байсан. Тухайн үед уг байгууллага нь “Таван толгой” ХХК-аас “Гашуун сухайт” хилийн боомт болон Хятад улсын “Ганц мод” гэх газар руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан. 2019 оны 4-р сараас “Эрдэнийн говийн хүлэг” ХХК-ны үйл ажиллагаа зогсоод, одоог хүртэл дахин ажиллаагүй. Би Болдхүүгийн ******** гэх хүнийг танихгүй. “Эрдэнийн говийн хүлэг” ХХК-ны захирлаар ажиллаж байх хугацаандаа хувь хүнтэй “Нүүрс тээвэрлэх гэрээ” байгуулж байгаагүй. Учир нь байгууллагынхаа үйл ажиллагааны шаардлагатай уялдуулаад зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагатай “Нүүрс тээвэрлэх гэрээ” хийж байсан. Мөн “Нүүрс тээвэрлэх гэрээ”-г 1 юм уу 2 байгууллагатай хийж байсан. Олон байгууллагатай хийж байгаагүй. Надад үзүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн он сартай “Нүүрс тээвэрлэх гэрээ”-г би байгуулаагүй. Гэрээн дээрх миний нэрээр байгаа гарын үсэг, утасны дугаар минийх биш байна. Би уг гэрээг байгуулаагүй. Мөн гэрээн дээр дарагдсан тамга, тэмдэг хүртэл манай байгууллагын тамга, тэмдэг биш байна. Тухайн үед манай байгууллагын ашиглаж байсан тамга, тэмдгийг Өмнөговь аймгаас авч байсан болохоор тэмдэг дээр Өмнөговь аймаг гэсэн бичиг байдаг, мөн үсэг болон хээ нь өөр байна. Тийм болохоор энэ гэрээг би байгуулаагүй гэж баттай хэлж чадна. Намайг уг мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, дарамт шахалт байхгүй. Би үнэн зөвийг мэдүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал)

 

       4.17 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2977 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2018.5.02-ны өдрийн Нүүрс тээвэрлэх гэрээ гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг, тэмдгийн дардас харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018.5.02-ны өдрийн Нүүрс тээвэрлэх гэрээ гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг, тэмдгийн дардсыг хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018.5.02-ны өдрийн Нүүрс тээвэрлэх гэрээ гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь **********гийн гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018.5.02-ны өдрийн Нүүрс тээвэрлэх гэрээ гэсэн баримтад дарагдсан шинжилж буй тэмдгийн дардас харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 154-165 дахь тал)

 

        4.18 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ын яллагдагчаар өгсөн:  “...Миний бие хуучны танил ах болох ******** ахтай 3,4 дүгээр хорооллын орчимд гудамжинд санаандгүй байдлаар таарсан бөгөөд тухайн үед ойр зуурын зүйл яриад салсан. Салах үед ******** ахтай утсаар дугаараа өгөлцөж авалцаж байсан. Үүнээс хойш 1 хоногийн дараагаар ******** ах над руу утсаар яриад ах нь нэг байр авах гэж байгаа юм, гэрчилгээг нь нэр дээр гаргаад зээл авъя гэхээр ахад нь боломж алга, би өөрөө банканд зээлийн муу түүхтэй учраас над дээр зээл гарах боломжгүй байна, тиймээс байрны гэрчилгээг чиний нэр дээр гаргуулж аваад, аль нэг банк бусаас зээл авах хэрэгтэй байна, чи ахдаа нэг тус болооч” гэхэд нь би бодож үзье гэж хэлээд зөвшөөрөөгүй. Ингээд 2-3 хоногийн турш ******** ах утсаар байн байн над руу залгаад гуйгаад байхаар нь эцэст нь түүнтэй уулзаж, түүнээс ямар нэгэн асуудал байхгүй биз дээ  дараа нь элдэв зүйл болохгүй биз дээ гэж асуухад надад ямар ч асуудалгүй, ах нь зээл авчихвал ойрын хугацаанд төлөөд дуусгачихна гэж хэлсэн бөгөөд миний бие ******** ахад итгэж, түүнд туслахаар зөвшөөрсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараагаар санагдаж байна ******** ах надад өөрийн худалдан авч байгаа орон сууцныхаа түлхүүрийг үзүүлээд ах нь байраа авчихсан, одоо бичиг баримтаа бүрдүүлээд чиний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлнэ, чи ахдаа харин зээл аваад өгөөрэй, төлөх нь бол асуудалгүй гэж хэлж байсан ба дахин 2-3 хоногийн дараа санагдаж байна ******** ах надтай Баянгол дүүргийн үл хөдлөхийн газарт уулзаад ******** ах надад ах нь бичиг баримтуудаа аваад ирлээ, чи эдгээр баримтуудыг аваад аль нэг цонх руу очоод би байрны гэрчилгээ гаргуулах гэж байгаа юм, материалууд нь энэ байна гэж хэлээд асуугаарай гэж хэлсэн бөгөөд тухайн үед би ******** ахын хэлсэн ёсоор надад өгсөн баримтуудыг нь аваад үл хөдлөх хөрөнгийн газрын нэгэн хүн багатай байсан нэг цонхон дээр очоод би орон сууцны гэрчилгээ гаргуулах гэж байгаа юм, бүрдүүлсэн бичиг баримтууд нь энд байна, одоо юу хийх ёстой вэ гэж асуухад миний баримтуудыг тухайн үед ажиллаж байсан нэгэн эрэгтэй ажилтан үзээд бүрдүүлсэн материал, бичиг баримт бүрэн байна, тиймээс та ********** банканд очоод 20,000 төгрөг тушаачхаад хүрээд ирээрэй гэж хэлсэн бөгөөд надад бас нэгэн анкет бөглүүлэхээр өгч байсан. Би тэрхүү анкетыг бөглөөд ********** банканд 20,000 төгрөг тушаагаад буцаж бүртгэлийн ажилтанд өгч байсан. Бүртгэлийн ажилтан нь надад 30 хоногийн дараа гэрчилгээ чинь гарна гэж хэлээд нэг нэрийн хуудас өгч байсан. Энэ талаар ******** ахад хэлээд хуудсаа үзүүлж байсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа ******** ах надаас нөгөө гэрчилгээ чинь гарсан  байж магадгүй чи нэг ороод асуучих гэж утсаар хэлж байсан бөгөөд би тухайн үед ******** ахын хамт очиж ******** ах гадаа нь үлдэж, харин би гэрчилгээ гарсан эсэхийг шалгуулахад гэрчилгээ нь гарсан байсан ба ******** ахад гэрчилгээг үзүүлэхэд ******** ах надаас гэрчилгээгээ аваад одоо ах нь зээл авах материалаа бүрдүүлье гэж хэлээд явж байсан. Би ******** ахаас юу бүрдүүлэх юм бэ гэж асуухад надад хэрэггүй ээ, ах нь бүгдийг нь бүрдүүлчихнэ гэж хэлээд надаас салаад явсан. Орой нь над руу утасдаад ахдаа ********** банкны дансны дугаараа өгчих, материал бүрдүүлэхэд хэрэг болоод байна гэж хэлж байсан ба би түүнд өөрийн ********** банкны 0000000000 дугаарын дансны дугаарыг өгсөн. Ингээд 3-4 хоногийн турш ******** ах над руу залгаж холбоо бариагүй ба нэг өдөр надад материал бэлэн болсон уулзах хэрэг байна гэж хэлээд бид 10 дугаар хорооллын орчимд уулзахад надад ******** ах зээл авахад бүрдүүлэх материал бэлэн болсон, миний өгч байгаа материалуудтай сайн танилцаарай гэж хэлээд тус бүрдүүлсэн материалаа өгч байсан ба тухайн үед ******** ах яг **********аас хэдэн төгрөгийн зээл авахаа тодорхойлоогүй байсан ба зээл олгоно гэсэн зарын дугаарууд руу залгаж ярьж байсан. Тэгээд 30.000.000, 40.000.000 төгрөгөөр зээл гаргана гэсэн хүмүүстэй холбогдож байтал CCI нэртэй ББСБ 80.000.000 төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой гэсэн зарын дагуу өөрийн 88816077 дугаарын утсаар Констракшн Комершл ББСБ-тай анх холбогдож байсан ба тус ББСБ-ийн зүгээс ирээд уулзахыг хүссэн. Ингээд ******** ах надад өнөөх зээл авахад бүрдүүлсэн баримтуудыг өгөөд очоод шууд уулзчих, материалтайгаа сайн танилцсан биз дээ гэж хэлж байсан ба би хэлсэн ёсоор нь ББСБ-руу очиж уулзаж, бүрдүүлсэн баримтуудыг буюу нүүрс тээвэрлэх гэрээ, миний дансны хуулгыг өөрчилсөн байдалтайгаар нь өгсөн. ******** ах нь надад ББСБ-ийн зүгээс хэрэв ямар ажил хийдэг гэж асуувал машинаар нүүрс тээвэрлэж мөнгө олдог ба дахин нэг нүүрс тээвэрлэх машин авахаар зээл авах гэж байгаа юм гэж хэлээрэй гэж намайг очиж уулзахын өмнө хэлж байсан ба би хэлсэн ёсоор нь ББСБ-ийн ажилчдад хэлэхэд ББСБ нь миний авчирсан ******** ахын хийж өгсөн баримтуудыг үзээд 100.000.000 төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой юм байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн ба зээлийн гэрээ хийж, тухайн үед 100.000.000 төгрөгийг **********ны ********** дугаарын дансаар хүлээн авсан ба Энэ талаар ******** ахад хэлэхэд намайг шууд уулзъя гэсэн. Би тус мөнгийг ******** ахад өгье гэхэд надад чи дансандаа 3-4 хоног байлгаж бай гэж хэлж байсан бөгөөд мөнгө миний дансанд байх хугацаанд ******** ах надаас цувуулан 1.000.000 төгрөг өгчих, энэ данс руу хэдэн төгрөг шилжүүлчих гэх мэтээр байнга багаар авч байсан ба эцэст нь намайг өөрийн данснаасаа 10.000.000 төгрөг бэлэн аваад ******** гэдэг утгатайгаар хийгээрэй гэж хэлээд 10.000.000 төгрөг эхлээд гаргуулж байсан. Дараа нь үлдсэн 82.000.000 төгрөгийг миний данснаас бэлнээр гаргуулж авч байсан бөгөөд ахдаа их тус боллоо ахаасаа мөнгө ав гэхэд нь би аваагүй бөгөөд ********ийг мөнгөө бэлэн болгож авахаас өмнө гэртээ юм авах мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь 1.000.000 гаруй төгрөгөөр идэж уух зүйл болон гэр ахуйн зүйлд зарцуулсан байсан. Хамгийн сүүлд дансанд 82.000.000 төгрөгийг ******** ахад гаргаж өгөх үед дансанд маань огт мөнгө үлдэж байгаагүй санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал)

 

4.19 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаад ашиглалтад орсон “Блю Жим” хотхоны 52а байрны ****** байрыг “************** Эн” ХХК-аас худалдан авахаар гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийн урьдчилгааг бэлнээр өгсөн. Тэрний дараа Баянгол дүүргийн Үл хөдлөх бүртгэлийн хэлтсээс байрны гэрчилгээг гаргахад ямар ямар баримт бичгүүд хэрэгтэй байгаа судалсан. Гэрчилгээ гаргахад бүрдүүлэх баримт бичгүүдийг хуурамчаар хийхэд боломжтой санагдсан. Тэр үед дүүгийн найз ********той уулзаад өөрийнх нь нэр дээр бичиг баримт бүрдүүлж байрны гэрчилгээг авах талаар хэлж, зөвшөөрүүлсэн. Тэгээд ********ын нэрээр “************** Эн” ХХК-аас байр худалдан авах төлбөрийг бүрэн барагдуулж дууссан гэх тодорхойлолтын гарын үсэг дуурайлгаж зураад, тэмдгийг нь дуурайлгаж хийгээд тосон будгаар дарсан, байрны худалдан авах гэрээн дээр төлбөр бүрэн төлсөн гэх хэсгийг нэмж оруулж баримт бичгүүдийг хуурамчаар хийсэн. Тэгээд бусад улсын тэмдэгтийн хураамж, байрны схем зураг зэргийг хавсаргаад Баянгол дүүргийн Үл хөдлөх бүртгэлийн хэлтэс ********оор дамжуулж өгсөн. Удалгүй ********ын нэр дээр Баянгол дүүргийн 6-р хороо “Блю Жим” хотхоны 52а байрны ****** байрны гэрчилгээ гарсан. Уг гэрчилгээг ашиглаж Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Банк бус санхүүгийн байгууллагаас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Уг ББСБ-аас зээл авахдаа ********ын нэр дээр гарсан гэрчилгээтэй хамт банкны дансны хуулга, Нүүрс тээвэрлэх гэрээг хавсаргаж өгсөн. Уг дансны хуулга, Нүүрс тээвэрлэх гэрээг хуурамчаар хийж гэрчилгээтэй хавсаргаж өгсөн. Зээлж авсан 100.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг ******** авсан. Үлдсэн 98.000.000 төгрөгийг тухайн үед зээлсэн байсан өр төлбөрөө барагдуулж дууссан. “************** Эн” ХХК-аас байр худалдан авах төлбөрийг бүрэн барагдуулж дууссан гэх тодорхойлолт, тэмдэг, байрны худалдан авах гэрээн дээр төлбөр бүрэн төлсөн гэх хэсгийг би өөрөө компьютер, хэвлэх төхөөрөмж ашиглаж хийсэн. Харин дансны хуулга, нүүрсний гэрээг ************** гэх хүн хийж өгсөн. ************** гэх хүний талаар огт мэдэхгүй. Надтай холбогдохдоо өөрийгөө их нууцалдаг байсан. Би тэр хүний талаар ************** гэж дууддаг байсан. Яг овог, нэр, утасны дугаар, гэрийн хаяг зэргийг нь мэдэхгүй. Надтай We Chat-аар холбогддог байсан. Энэ үйлдлээс хойш ************** гэх хүнтэй огт холбогдоогүй. We Chat-ны хаягийг нь мартсан байна. Би “************** Эн” ХХК-тай байр худалдан авах гэрээ байгуулахдаа урьдчилгаа 10.000.000 төгрөг бэлнээр, дараа нь 15.000.000 төгрөг байгууллагынх нь дансанд нь хийсэн. “************** Эн” ХХК одоо Баянгол дүүргийн үл хөдлөх бүртгэлийн хэлтэстэй захиргааны шүүхээр гэрчилгээний асуудлаар шүүхдээд ялсан байгаа. Би “************** Эн” ХХК-нд өгсөн 25.000.000 төгрөгийг авч өөр бусдад учруулсан хохирлыг барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Тав. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн ********** ХХК-ийн худалдан борлуулж буй Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ********ий нэрээр хуурамч бичиг, баримт бүрдүүлэн өгч, тус компанитай 281,544,042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43,669,000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “********ий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Авто тээврийн үндэсний төвд өгч ашиглан ********** арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг ********ий нэр дээр гаргуулан авч, авто тээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн авто тээврийн салбарт олгогдсон ********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, ********** арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “**********” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч, “**********” ХХК-ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны улмаас тус компанид 239,930,601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ********ий орлого нотлох баримтууд болох нүүрс тээвэрлэх гэрээ, компанийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

5.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч **********ын хохирогчоор өгсөн: “Манай ********** ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар дунд сургуулийн орчим байдаг “JJ” товрын 5 давхарт Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цэндийн ******** гэж хүн манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээгээр бол манай компаниас 00-00 УБД улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн машиныг 4 жилийн хугацаанд 239,930,401 төгрөгөөр түрээслэхээр болсон. 2018 оны 6 дугаар сарын 09-ний орчим байх ********** ХХК-ийн ажилтан Баасандуламтай утсаар яриад танай компанийн авсан машин өөр хүнд зарагдаад явж байна. Танай компаниас түрээсээр авсан ******** гэж хүн цааш нь машиныг зарсан юм биш үү гэж хэлсэн. Энэ дагуу тухайн үедээ Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтан энэ асуудалд орсон байж магадгүй гэж бодоод 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан. Ямар учраас санхүүгийн түрээсийн гэрээ дөнгөж хийгдээд гэрээний хугацаа дуусаагүй байхад өмчлөх эрх шилжүүлсэн байсан. Тийм учраас ингэж хийхэд Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтан оролцсон байх гэж бодсон. Манай компанийн хувьд одоо 00-00 УБД улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн авто машинаа нэхэмжилж байна. Манай компанийн хувьд ********** ХХК-аас дээрх авто машиныг худалдан аваад ******** гэж хүнд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлсэн байсан. Манай компани иргэн ********тэй байгуулсан гэрээг ************ ХХК-ын байранд хийсэн. ************ ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх байранд нь байгуулсан...манайхаас авч явсан машиныг олж авмаар байна. ******** гэх хүнийг огт мэдэхгүй. Манай байгууллагаас ******** гэх хүн санхүүгийн түрээсийн гэрээгээр Ланд Круйзер 200 маркийн автомашин авсан. Манай байгууллагад нийт 239,930,601 төгрөгийн бодит хохирол учирсан. Уг хохирлоос одоогоор төлж барагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг  (4 дүгээр хавтаст хэргийн 08, 5 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал )

 

5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын гэрчээр өгсөн: “Манай ********** ХХК нь Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа дагнаж эрхэлдэг юм. энэ хүрээнд бол 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ************ ХХК-аас Тоёота Ланд Крузер 200 VX маркийн автомашиныг 205,600,000 төгрөгөөр аваад мөн өдрийн иргэн ********тэй Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаад ********д машиныг биет байдлаар нь хүлээлгэж өгсөн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу гэрээний хугацаанд машин компанийн өмчлөлд байдаг. Энэ дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд хандаад JTВН\/053604248011 арлын дугаартай автомашиныг манай нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Энэ бичгийн дагуу Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай компанийн нэр дээр гаргаад уг гэрчилгээг манай компани нотариатаар орж батлуулж хуулбарыг нь авч үлдээд эх хувийг бол иргэн ********д автомашинтай нь хамт өгөөд явуулсан. ********** компани 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 205,600,000 төгрөгийг буюу Худалдах худалдан авах гэрээний дагуу тус компанийн нэхэмжлэхийн дагуу мөнгийг шилжүүлсэн. Иргэн ********тэй байгуулсан гэрээний хугацаа бол 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу нийт 48 сарын хугацаатай гэрээг байгуулсан байдаг. Манай байгууллага иргэнд үйлчлэхдээ түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс тухайн өдөртөө машиныг ************ компаниас хүлээж аваад тухайн өдөрт нь гэрээ байгуулаад иргэнд шилжүүлсэн. Автотээврийн үндэсний төвөөс Ланд 200 машинд 00-00 УБД улсын дугаар олгосон байдаг. ************ компанийн борлуулалтыг дэмжиж хамтран ажиллах хүрээнд ************ компанийн байранд манай ажилтнууд ажилладаг юм. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ************ компанийн ажилтан нь манай Баасандулам гэдэг ажилтанд танай компанийн авсан машин чинь өөр хүний нэр дээр явж байна гэсэн мэдээлэл өгсөн тул танай байгууллагад хандсан. Автотээврийн үндэсний төв манай компанийн өмчлөлд гэрчилгээ гаргаж өгсөн хэр нь тухайн өдөртөө өөр хүний өмчлөлд шилжүүлсэн гэсэн мэдээлэлтэй байна. Үндсэндээ манай компани 205,6 сая төгрөгөөр Ланд 200 худалдаж аваад иргэн ********д түрээслүүлсэн боловч одоогоор манай өмчлөлд уг тээврийн хэрэгсэл байхгүй байна. Манай компани хохироод байна. “WFM” компанийн бизнес эрхэлсэн захирал ажилтай бөгөөд тухайн компаниас тодорхойлолт ирсэн, мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг судлаад үндсэндээ тээврийн хэрэгсэл лизингээр худалдсан юм. Энэ тухай холбогдох тодорхойлолт болон анкетыг гаргаж өгье. Автотээврийн үндэсний төвийн эрх бүхий алба хаагч нар оролцож энэ үйлдлийг хийсэн нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд шалгуулж байгаа юм. Харин ************ ХХК-иас Ланд 200 маркийн машин худалдаж авсан талаар гэрээ, гаалийн мэдүүлгийн хуулбар, манай компаниас авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичиг, ************ компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх, манай компаниас төлбөр төлсөн баримтын хуулбаруудыг гаргаж өгье.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал)

 

            5.3 “**********” ХХК-иас өргөдөлд хавсаргаж ирүүлсэн “**********” ХХК, ******** нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”, Тоёота Ланд Круйзер 200 маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт (3 дугаар хавтаст хэргийн 116-124 дэх тал)

 

            5.4 “**********” ХХК-иас гаргаж өгсөн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, ********** ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, санхүүгийн түрээс хүссэн иргэний өргөдөл, цалингийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 130-138 дахь тал)

 

            5.5 “**********” ХХК-иас гаргаж өгсөн ********** ХХК-иас Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, ******** эхний сарын төлбөрөө төлсөн талаарх баримт, ********ий нэр дээрх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ********ий дансны хуулга, **********, “**********лизинг” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг (3 дугаар хавтаст хэргийн 140-151 дэх тал)

 

            5.6 Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 00-00 УБЦ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 156-169, 7 дугаар хавтаст хэргийн 98-125 дахь тал)

 

            5.7 ************ын гар утсанд үзлэг хийж ********тэй харьцсан мессежийг бэхжүүлэн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 176-179 дэх тал)

 

            5.8 Монгол Улсын тээврийн хэрэгслийн нэгдсэн сан болох “VRS” системд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 180-182 дахь тал)

 

            5.9 ********** ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал)

 

            5.10 Ч.********хангал нь 2020 оны 01 сарын 16-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол Улсаас гарсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа (7 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал)

 

            5.11 Автотээврийн үндэсний төвийн архивд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

            5.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн гэрчээр өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ********** ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байна. Худалдааны зөвлөх манай компанийн импортоор оруулж ирж байгаа тээврийн хэрэгслийг худалдан авагчид шууд борлуулах ажил юм. ******** гэж хүнийг би танихгүй. Би энэ машиныг борлуулсан. Иргэн ******** гэх залуу машиныг үзэж сонирхоод ирсэн тул би машины загваруудыг танилцуулсан. ******** нь дизль Ланд 200 сонирхож байна гэсэн. Би зээлийн байгууллагатай буюу ********** ХХК-ийн мэргэжилтний дугаарыг өгөөд энэ хүнтэй та уулзаад зээлийн асуудлаа судалж үзээрэй гээд явуулсан. 2-3 хоногийн дараа байхаа ******** нь зээл нь батлагдсан гээд машинаа авахаар болоод ирсэн. Зээл батлагдсан гээд ********** ХХК-ийн зөвшөөрлийн хуудсыг ******** авчирсан билүү зээлийн мэргэжилтэн нь авчирсан билүү ямар ч байсан ирсэн. Ингээд ******** тус арлын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг худалдаж авахаар болоод манай компаниас Автотээврийн үндэсний төвд хандаж улсын дугаар олгож ********** ХХК-ийн нэр дээр олгож өгнө үү гэсэн бичгийг гаргаад тухайн албан бичгийг би ********д өөрт нь өгөөд явуулсан. Худалдан авалтын хувьд ийм асуудал болсон. “**********” ХХК нь тухайн автомашины гэрчилгээ гараад улсын дугаар олгогдсоны дараа гэрээгээ бэлдээд манай байгууллага дээр машиныг хүлээлцэхээр ирдэг юм. Тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “**********” ХХК-ийн мэргэжилтэнд цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлээд хүлэлцэх актаа үйлдэж байсан. Би гэрчилгээг шалгаад байдаггүй, ********** ХХК-ийн ажилтан нь өөрөө үзчихдэг юм. ********** ХХК-ийн ************ гээд ажилтан ирсэн байсан. Ингээд хүлээлцэх актаа үйлдээд ланд 200 маркийн автомашиныг ********д өгч явуулсан. Улсын дугаараа гэрчилгээтэйгээ бариад хүрээд ирэхээр нь манай компани улсын дугаарыг нь автомашинд нь зүүж өгөөд явуулсан. Энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа болов уу нэг эрэгтэй хүн байгууллагын 75953333 гэсэн борлуулалтын албаны нэгдсэн дуудлагын утас руу залгаад арлын дугаарыг нь хэлээд энэ машиныг танайхаас авсан машин мөн үү шалгаад өгөөч гэсэн. Энэ хүн нь танай компаниас хэд хоногийн өмнө худалдаж авсан гэж байна, би энэ машиныг худалдаж авах гэсэн юмаа гээд ярьсан. Утсаар ярьсан хүн нь надад нэрээ хэлээгүй. Би машиныг сангаас шалгаж үзэхэд манай компанид бүртгэлтэй машин байна, гэхдээ та энэ машиныг худалдаж авч болохгүй, яагаад гэвэл энэ машин нь зээлийн компанийн барьцаанд байгаа машин байна гэдгийг хэлж тухайн хүнд нь сануулсан. Энэ асуугаад байсан машин нь ************ арлын дугаартай ********ий худалдаж авсан ********** ХХК-ийн нэр дээр манайд бүртгэгдсэн машин байсан. Тэр хүн нь надад хэлэхдээ энэ гэрчилгээ нь хувь хүний нэр дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ ********** ХХК-ийн нэр дээр байгаа шүү та энэ машиныг авах боломжгүй байгаа гэдгийг нь сануулсан. Тэр хүн тухайн мөчид удалгүй дахин дахин залгаад хувь хүний нэр дээр байна шүү дээ гээд асуугаад байхаар нь би дахин болохгүй гэдгээ хэлж байсан. Ингээд дахин дахин яриад байхаар нь би сэжиг төрөөд ********** ХХК-ийн ажилтан Баасандулам руу яриад ******** зээлээ хаасан юм уу, гэрчилгээ нь хувь хүний нэр дээр байна гээд нэг хүн худалдаж авах гэж байгаа тухайгаа хэлээд байна гэхэд Баасандулам нь зээлээ хаах нь байтугай эхний төлөлтөө ч хийгээгүй байна би нэг залгаад үзье гэж Баасандулам нь надад хэлсэн. Баасандулам нь ярьсныхаа дараа над руу залгаад би ******** рүү яриад асуухад би хувь хүний нэр дээр гэрчилгээ гаргуулчихсан юмаа уучлаарай миний буруу гэж хэлсэн. Тэгэхээр нь та хууль бус юм хийж байна шүү дээ дахин манай компаниас албан бичиг гаргуулж аваад ********** ХХК-ийн нэр дээр машиныг шилжүүлж өг гэдгээ хэлсэн гэж надад хэлсэн. Би энэ өдрөөс хойш бас л хэд хоногийн дараа Баасандулам руу ярихад өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан байна лээ, би хуульчдаа энэ асуудлаа хэлсэн байгаа гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Манай ************ ХХК нь худалдаж авсан машин бүрд үйлдвэрийн баталгаа 3 жил 100,000 км, урсгал үйлчилгээ буюу тос масло солих үйлчилгээг 30,000 км хүртэл үнэ төлбөргүй сольж өгдөг юм. Энэ машины хувьд тийм баталгаа байгаа бөгөөд манай компанийн дотоод журмаар үйлчлэгчээ халамжилж тос масло солиулах уу гэдгийг нь сануулах ёстой байдаг. Ингээд би өөрөө амжихгүй байсан болохоор ресейпшндээ хэлээд залгаад тос масло солиулах уу гээд асуулгахад ******** нь 100,000 км аль хэдийн давчихсан, хөдөө байгаа манай ах бариад явж байгаа, танайхаар үйлчилгээ хийлгэх шаардлагагүй гэж хариу өгч байсан.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал)

 

5.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн гэрчээр өгсөн: “******** нь тус машиныг үзэхээр ирсэн өдрөө ганцаараа ирж байсан ба маргааш нь буюу машин хүлээлцэж авах өдөр хамт явсан хүн байсан эсэхийг анзаараагүй. ********д машиныг нь үзэсгэлэнгийн танхимын машин хүлээлцэх хэсэгт машины түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Автомашин худалдаж авч буй бүх харилцагчид ************ ХХК болон санхүүгийн байгууллагаас авто тээврийн үндэсний төвд улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар олгож өгнө үү гэсэн албан бичгийг өөрийн биеэр авч яван улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар авдаг учир тус албан бичгийг өгч явуулсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал)

 

5.14 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “Би бүртгэлээ шүүж үзэхэд Цэндийн ******** гэх хүн тус тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуулбарлуулж батлуулсан бүртгэл байна. Нотариатын тухай хуульдаа бичиг баримтыг эх хувиар нь хуулбарлана гэсэн байдаг бөгөөд дээрх гэрчилгээ нь эх хувиар нь хуулбарлаж гэрчилсэн болно.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал) 

 

5.15 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “Би 2013 онд “**********” ХХК-д анх ажилд орсон бөгөөд 2015 оноос хойш харилцааны мэргэжилтнээр ажиллаж байна. Банкаар бол зээлийн мэргэжилтэн гэсэн үг юм. Харилцагч иргэний зээлийн судалгаа хийдэг. Мөн зээлийг гарсан тохиолдолд харилцагчтай харилцаж гэрээ хийж хөрөнгийг хүлээлцдэг. ******** гэдэг хүнийг танихгүй. ********** ХХК-аас тээврийн хэрэгсэл худалдан авах гэж байгаа гээд зээлээр авахаар “**********” ХХК-д хандаж ирсэн тул би зээлийн материалыг нь судалж Ланд 200 маркийн машиныг зээлээр худалдан авахад нь машиныг хүлээлцэж байсан. Тэрнээс өөрөөр танихгүй, ямар нэгэн холбоо байхгүй. Тухайн машин хүлээлцэх үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь хараагүй. Гэрчилгээний хуулбар хувийг нотариатаар батлуулчихсан байсан болохоор гэрчилгээний эх хувь гэж шаардаагүй байсан байж магадгүй юм. Гэхдээ би хараагүй, нотариатаар батлуулчихсан хувийг надад өгсөн болохоор би шалгаагүй юм. ************ надад танай нэр дээр байгаа машин зарагдах гэж байна гэх мэдээлэл хэлэхээр нь би авах гэж байсан хүнтэй нь ************ утсаар холбогдоход хямдхан машин болохоор нь авах гэсэн юм. Автотээврээс асуутал асуудалгүй машин байна, ********** ХХК-аас асуухад наад машин чинь зээлтэй байна гэсэн. Тэгэхээр нь манай нэр дээр байгаа машин учраас та авч болохгүй гэдгийг нь хэлсэн. Тэр хүн надад нэрээ хэлээгүй. Үүнийг ********тэй утсаар яриад энэ талаар асуухад үгүй тийм асуудал байхгүй би машинаа өөрөө унаад явж байна гэсэн. Дахин залгаад асуухад би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд дараа нь дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихсэн юм гэсэн. Тэгэхээр нь манай нэр дээр байгаа машиныг яаж шилжүүлсэн юм бэ гэхэд таньдаг хүнээрээ шилжүүлэгдсэн гэхээр нь тэр хүн чинь асуудалд орно доо гээд би уурласан. Тэгтэл ******** нь надтай уулзъя гээд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эхнэртэйгээ ирээд та хэд битгий асуудал үүсгээч, хэдүүлээ энэ асуудлыг дотооддоо шийдчихье тэгэх үү гээд байсан. Тэгснээ би буцаагаад танай компанийн нэр дээр шилжүүлээд өгье, танай компани бичиг хийгээд өгөөч гэсэн. Наад машин чинь манай компанийн нэр дээр байх ёстой, манай компани бичиг хийж өгөхгүй гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ******** нь утасдаад би төлбөр мөнгөө ямар ч асуудалгүй төлөөд явна гэхээр нь төлбөрөө их хэмжээгээр нь хийгээд хурдан зээлээ хааж манай компанийг хохиролгүй болго гэсэн. Тэрнээс хойш зээлийн хуваарийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би наадмын үеэр төлбөрөө төл гээд залгасан байх. Тэгтэл над руу төлбөрөө төлнө гээд мессеж бичсэн. Энэ мессеж нь утсанд хадгалагдсан байна. Манай компанийн зээлийн шийдвэр, нэр шилжүүлэх бичгийг аваад ********** ХХК-иас нэр шилжүүлж өгнө үү гэсэн бичгүүдээ аваад Автотээврийн үндэсний төвд ханддаг юм.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал)

 

5.16 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн гэрчээр өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ********** ХХК-д дэд захирлаар ажиллаж байна. ******** гэх хүнийг би танихгүй. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 18/1265 дугаартай албан бичгээр ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж Автотээврийн үндэсний төвд албан бичгийг хүргүүлсэн. Тухайн автомашиныг 205,600,000 төгрөгөөр худалдсан. Ер нь бол худалдан авагч иргэн нь албан бичгийг авч Автотээврийн үндэсний төвд хүргэж өгөөд тухайн тээврийн хэрэгсэлдээ улсын дугаар аваад ирсний дараа банк, манай байгууллага, худалдан авагч 3 тал хүлээлцээд машиныг шилжүүлэн өгдөг. Энэ тохиолдлын хувьд 06 сард манай байгууллага маш их борлуулалттай байдаг учраас нэг бүрчлэн хэнд өгч байгаа талаар нь хараад байж чаддаггүй. Мөн машиныг хүлээлцэх процесст би оролцоод байдаггүй. Энэ албан бичгээс харахад Автотээврийн үндэсний төвөөс гарч ирсэн хуулбар хувь нь хуурамч гэж үзэж байна. Яагаад гэхээр манайд албан бичиг 2 хувь үйлдэгдээд нэг хувь нь Автотээврийн үндэсний төвд, нэг хувь нь манай байгууллагад хадгалагдаж үлддэг юм. Манайд 18/1265 дугаартай албан бичгийн үлдсэн хувь нь эх хувиараа байгаа бөгөөд “**********” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг байна. Миний хувьд ********ий нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн бичиг гаргаж байгаагүй. Тэгэхээр миний гарын үсэгтэй ********ий нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг хуурамчаар үйлдэж Авто тээврийн үндэсний төвд хандсан гэж ойлгож байна. Уг автомашин санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдагдаж байгаа учраас ********** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой. Манайх уг албан бичгийг зээлийн шийдвэрийг үндэслэж албан бичгийг хийж өгдөг. Уг ********** ХХК-ийн нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн бичгийн хамт ********** ХХК-ийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, мөн ерөнхий захирал Батцэрэнгээс надад итгэмжлэл олгосон хуулбар нь хамт Авто тээврийн үндэсний төв рүү хүргүүлдэг. Яагаад гэхээр ********** ХХК-ийн гэрчилгээний хойд талд Батцэрэнг гүйцэтгэх захирлаар томилсон бичилт хийгдсэн байдаг бөгөөд миний нэр захирлаар бүртгэгдээгүй байдаг учраас автомашин худалдах эрхтэй гэдэг нь итгэмжлэлээр баталгааждаг юм. Тиймээс 3 ширхэг бичгийг Автотээврийн үндэсний төв рүү хүргүүлдэг гэсэн үг 2018 оны 5 дугаар сараас хойш Автотээврийн үндэсний төв рүү ингэж албан бичгийг хүргүүлдэг болсон.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал)

 

5.17 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “Би зарим үед хувиараа автомашины худалдаа эрхэлдэг. Он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 06-р сард Ланд Крузер-200 маркийн автомашин худалдаж авна гэж интернэтэд зар байршуулсан. Тэгсэн танихгүй нэг залуу утсаар холбогдож уг 00-00 УБД улсын дугаартай, хар өнгийн Ланд Крузер-200 маркийн автомашиныг үзүүлсэн. Уг автомашин нь тухайн залуугийнх нь нэр дээр бүртгэлтэй, хууль ёсны эзэмшигч нь байсан учир, тухайн үед Автотээврийн газар хамт очиж өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Машин шилжүүлэх үед ямар нэгэн саад, хориг байгаагүй. Тэр залуу уг машины хууль ёсны эзэмшигч нь мөн байсан учир миний нэр рүү шилжүүлэхэд ямар нэгэн саад учраагүй. Би тухайн үед нэлээн хэдэн Ланд Крузейр-200 маркийн автомашин авч зарсан болохоор уг 00-00 УБД улсын дугаартай Ланд Крузейр-200 маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр зарсан талаар санахгүй байна. Гэхдээ 180.000.000 гарангын үнээр зарсан байх. Яг тодорхой санахгүй байна. Би тэр залууд бэлнээр өгсөн санагдаж байна. Ирж уулзаад машиныг үзээд худалдаж аваад явсан. Тэрнээс хойш ямар нэгэн асуудал яригдаагүй. Өнөөдөр анх удаа цагдаагийн байгууллагаас дуудлаа. Энэ асуудал 3 жилийн өмнө болсон учир зарим зүйлийг үнэхээр тодорхой санахгүй байна. Ямар ч байсан уг машиныг авахад ямар нэгэн хориг саад байгаагүй, хууль ёсны эзэмшигчээс нь авсан. Тийм  учраас Авто тээврийн газраас миний нэр рүү шилжүүлсэн. Намайг худалдсан хүндээ шилжүүлэхэд мөн адил ямар нэгэн хориг саад учраагүй, Авто тээврийн газар тэр хүний нэр рүү шилжүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал)

5.18 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “2018 оны 06-р сард би Герман улсаас Монголдоо ирсэн юм. Монголд ирээд хөдөө явах болоод Ланд Крузер 200 маркийн автомашин хадалдаж авахаар хайсан. Тухайн үед ************, ********** зэрэг байгууллагуудаар явсан боловч шинэ байхгүй байсан. Тэгээд интернэтээс хайж байгаад ************* гэх хүнтэй утсаар холбогдож зарах гэж байгаа Ланд Крузер 200 маркийн автомашиныг нь очиж үзсэн. Тухайн үед тэр машин 100 гаран километр явсан, бараг шинээрээ машин байсан. Би уг машинаас ************* гэх хүнээс 200 сая төгрөгөөр худалдаж авсан. Машин худалдаж авахад Авто тээврийн газраар дамжуулж уг машиныг миний эзэмшилд шилжүүлж өгсөн. Би уг худалдаж аваад тоноглож засварлаад, 00-00 УБД улсын дугаарыг нь 00-00 УБЦ улсын дугаараа солиод, өмнөх 00-00 УБД улсын дугаарыг нь эхнэрийнхээ Тоёота Приус маркийн машин руу шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 3-р сард хамт Циркэд ажилдаг дүү ********хангалд 170 сая төгрөгөөр зарсан. Би 2019 оны 03-р сард Герман улс руу ажиллахаар явах байсан болохоор машинаа зарах шаардлагатай болсон. Тэгээд таньдаг дүү ********хангалд зарсан юм. ********хангал одоо Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа. Уг 00-00 УБД улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг хууль, дүрмийн дагуу Авто тээврийн газраар дамжуулж өөрийн эзэмшилд бүртгүүлсэн. Мөн ********хангалд уг машиныг шилжүүлэхэд Авто тээврийн газраас ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, саад хориг учраагүй, хуулийн дагуу шилжүүлж өгсөн. Уг машиныг худалдан авахад болон, бусдад худалдахад ямар нэгэн хууль бус үйлдэл хийгдээгүй. Сүүлд ********хангал надаас авсан машинаа зарчихсан гэж хэлж байсан. Уг машин одоо **********а байгааг мэдэхгүй. Энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал)

 

5.19 Мөрдөн шалгах ажиллагааны явцад  ************ийн гэрчээр өгсөн: “Dn 00-00 УБД улсын дугаартай, хар өнгөтэй, Ланд Крузер 200 маркийн автомашиныг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр интернэтэд Ланд Крузер 200 маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Циркийн хашаан дотор очиж уг машиныг үзсэн. Уг 00-00 УБД улсын дугаартай машиныг үзэхэд 2018 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн машин байсан. Тэр машиныг зарах гэж хүн нь гадаад руу явах гэж байгаа болохоор машинаа зарж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шалгаж үзэхэд яг тэр залуугийн нэр дээр бүртгэлтэй байсан. Тэгээд тэр машиныг нь худалдаж авахаар болоод авто тээврийн газарт хамт очиж нэр шилжүүлж, худалдаж авсан юм. Машиныг эзэмшигчийн нэр шилжүүлэхэд авто тээврийн газраас ямар нэгэн хориг, саад учраагүй, хуулийн дагуу шилжүүлж авсан. Уг машиныг нэр дээрээ шилжүүлж аваад мөнгийг нь өгсөн. Тэгээд нэр машинаа тэр өдрийн маргааш нь хамт машины ченж хийдэг ************ гэх залууд худалдаж авсан үнэн дээр 2.000.000 төгрөг нэмээд худалдсан. Тухайн үед би тэр залуугаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан, ************д хэдэн төгрөгөөр худалдсанаа тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан худалдаж авсан УНЭ дээр нь 2.000.000 төгрөг нэмээд ************д зарж байсан юм. Уг машиныг зарсан залууг огт танихгүй. Надад зарсан машинаа хэзээ, хэнээс яаж авсан талаар хэлж байгаагүй. Интернэт зарын дагуу утсаар холбогдож Циркийн хажууд очиж машиныг нь үзэж, шалгаад авахаар болсон юм. Энэ машинаас өөр машин ************д зарж байгаагүй болохоор санаж байгаа юм. Тэрнээс өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Энэ асуудал одоогоос 3 жилийн өмнө болсон явдал болохоор зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Би энэ төрлийн машиныг худалдан авч, тэрийг зарж дундаас нь ашиг олдог юм. Ланд Крузер 200 маркийн автомашиныг олон удаа авч, зарж байсан болохоор тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан уг машиныг шилжүүлж авах, бусдад шилжүүлэх үйлдэл бүгд хуулийн дагуу явагдсан. Авто тээврийн газраас миний нэр рүү ямар ч саадгүй шилжүүлж өгсөн. Миний нэрээс ************ руу ямар ч саадгүй шилжсэн. Дунд нь ямар ч хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал)

 

5.20 Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Б.************гийн гэрчээр өгсөн: “Би 00-00 УББ улсын дугаартай, ************ арлын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг эзэмшиж байсан. Би уг машиныг 00-00 УБЦ улсын дугаартай байхад нь ************ гэх хүнээс 178.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед төлбөрийг дансаар шилжүүлсэн. ************ гэх хүнийг танина, учир нь бид 2 хамт автомашины ченж хийдэг юм. ************ бид 2 хамт “Уран Ган” авто худалдааны төвд машин худалдаалдаг юм. ************ийг уг машиныг хэзээ, хэнээс яаж авсан талаар мэдэхгүй. Намайг уг машиныг ************өөс шилжүүлэн авч байхад тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнд ямар нэгэн хориг, саад байгаагүй. ************ бид хоёрын хооронд ямар нэгэн хууль бус үйлдлээр уг машиныг шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед миний таньдаг хүн 00-00 УБЦ улсын дугаарыг нь өгчих гээд гуйгаад байхаар нь уг машиныг зарах юм чинь гэж бодоож 00-00 УБЦ улсын дугаарыг нь зүгээр өгчихсөн юм. 00-00 УБЦ улсын дугаарыг авсан таньдаг ахын машин нь 00-00 УББ улсын дугаартай байсан болохоор машины улсын дугаарыг нь хооронд сольсон юм. Тэгээд удаагүй 00-00 УББ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг “*************”-ын Сайнбаяр гэх хүнд шилжүүлж өгөөд, төлбөрт нь 2 ширхэг автомашин аваад, зөрүү 10 гаран сая төгрөг, нийтдээ 195.000.000 төгрөгт тооцож зарсан. Одоо уг машиныг **********а байгаа мэдэхгүй. Сайнбаяр гэх хүн надаас 195.000.000 төгрөгөөр худалдан авсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг  (7 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал)

 

5.21 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “2020 оны 9 дүгээр сард манай эзэмшилд бүртгэлтэй 00-00 УББ улсын дугаартай, ************ арлын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг бусдад худалдах гэхэд Прокурорын байгууллагаас уг машинд шилжилт хөдөлгөөнд хориг тавигдсан байсан. Ингээд уг машины талаар судалж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь хууль бусаар бусдад шилжсэн болохыг мэдсэн. Манай байгууллага уг тээврийн хэрэгслийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ************* гэх хүнээс 195.000.000 төгрөгөөр худалдан авсан. Манай байгууллагын эзэмшилд бүртгэлтэй байсан 2 машиныг Б.************гийн эзэмшилд шилжүүлээд, дээр нь зөрүү мөнгийг нь бэлнээр шилжүүлж нийт 195.000.000 төгрөгөөр тооцож уг Ланд Крузер маркийн авто машиныг худалдаж авсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын эзэмшилд шилжүүлэхэд авто тээврийн үндэсний төвөөс ямар нэгэн хориг саадгүй шилжүүлж авсан. Бүгд хууль, дүрмийн дагуу уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийхэд хориг тавигдсан байсан. Манай байгууллага уг 00-00 УББ улсын дугаартай, ************ арлын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг хууль, дүрмийн дагуу шударгаар өмчлөлдөө авсан. Б.************ нь уг тээврийн хэрэгслийг ямар шугамаар яаж өөрийн эзэмшилдээ талаар мэдэхгүй. Энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Манай байгууллагын зүгээр уг тээврийн хэрэгслийг шударгаар өмчлөлдөө авсан гэдгээ нотлох баримтуудыг гарган өгч, хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.”  гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал)

 

            5.22 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн иргэний нэхэмжлэгчээс өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай албан бичгээр итгэмжлэл олгогдон энэ хэрэгт “*************” ХХК-нийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Өмнө нь манай байгууллагын захирал ************ гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн үед юу гэж мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Одоо би энэ мэдүүлэгт болсон зүйлийг тодорхой мэдүүлэх болно. Манай компани 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ************* гэх хүнээс 00-00 УББ улсын дугаартай, ************ арлын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг худалдан авсан. Түүний төлбөрт 2013 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгөтэй 01-85 УНД улсын Круйзер-200 маркийн автомашиныг 70.000.000 төгрөгөөр, мөн 2016 онд үйлдвэрлэгдсэн, 86-79 УБГ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн************ арлын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг 110.000.000 төгрөгөөр тооцож, дээрээс нь *************гийн **********ны ************ дугаарын дансанд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 7.000.000 төгрөг, Голомт банкны ************ дугаарын дансанд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 195.000.000 төгрөгт тооцож 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 00-00 УББ улсын дугаартай, ************ арлын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг “*************” ХХК-ны нэр дээр худалдан авч бүртгүүлсэн. Тухайн үед уг машиныг худалдан авахад Авто тээврийн газраас ямар нэгэн хориг, эрх хязгаарласан зүйл байгаагүй, хуулийн дагуу “*************” ХХК-ны өмчлөлд шилжсэн. Улмаар 2020 оны 8 дугаар сард уг машиныг өөр хүн рүү шилжүүлэхээр Авто тээврийн газарт хүсэлт өгөх үед уг машиныг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, хориг тавигдсан байсныг мэдсэн. Ингээд бид нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоригийг цуцлуулах талаар хүсэлт өгсөн боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн манай компани 00-00 УББ улсын дугаартай машиныг Монгол Улсын хуульд заасан журмын дагуу худалдан авч, төлбөрийг нь бүрэн барагдуулсан байгаа тул уг машиныг Шударга өмчлөгч гэж үзэж байгаа. Ийм уг машины бусдад шилжүүлэх хоригийг цуцалж өгнө үү. Манай байгууллагад уг машиныг 195.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Мөн нотлох баримтаар Авто тээврийн үндэсний төвөөс машин тус бүр дээр авсан тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.************гийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргуулахаар мөрдөгчид өгч байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал)

 

          5.23 “*************” ХХК-аас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Голомт”, “**********” банкны шилжүүлгийн баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 148-156 дахь тал)

 

          5.24 Тоёота Ланд Круйзер 200 маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал)

 

5.25 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ийн гэрчээр өгсөн: ”2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ************* гэдэг хүнээс 193.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулаад худалдаж авсан. Би өөрөө машин авахад нь цуг яваагүй бөгөөд манай нөхөр найзын хамт машин худалдаж авахаар явж байгаад 1 жил гаруй хугацаанд явсан Ланд 200 маркийн автомашин 174.000.000 төгрөг гэж байна түүнийг очиж үзнэ гээд явсан. Гэтэл Унаа.мн сайт дээр Ланд 200 зарна гэсэн зар байхаар нь очиж үзэхэд шинэ Ланд 200 байна гэсэн. Тэгээд энэ машиныг авахаар боллоо гэхэд ************* гэдэг хүний нэр дээр байсан боловч тэрэлжид амарч байна гээд ************* гэдэг хүн итгэмжлэлтэй байсан болохоор нь тэр хүнтэй нь гэрээ хийгээд худалдаж авсан. Тэгэхдээ энэ машиныг 7 буудал явах замд 17 гэх газарт Сайн Ломбардад 130.000.000 төгрөгөөр тавьсан байхаар нь түүнийг нь төлөөд зөрүү мөнгийг нь ************* гэх хүнд нь өгөөд машиныг худалдаж авсан. Худалдаж авсны дараа би 00-00 УБД улсын дугаарыг нь өөрийнхөө приус 30 маркийн автомашинд шилжүүлээд уг Ланд 200 маркийн машинд 00-00 УБЦ улсын дугаар авсан. Одоо машин 6 буудалд манай хадмын хашаанд байгаа. Манай нөхөр болон бид 2 хоёулаа танихгүй. Худалдаж авахдаа итгэмжлэлээр худалдаж авсан бөгөөд Итгэмжлэлтэй байсан ************* нь худалдах, худалдан авах гэрээн дээрээ ************* гээд нэрийг нь биччихсэн юм билээ. ******** гэдэг хүнийг огт танихгүй.” гэсэн мэдүүлэг  (3 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал)

 

5.26 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн гэрчээр өгсөн: “2012 оноос хойш Автотээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувийн дугаар 027 гэсэн дугаартай. Би 2018 оны 6 дугаар сард Авто худалдааны цогцолборт албан үүргээ гүйцэтгэж байгаагүй. Миний ээж 2018 оны 4 дүгээр сард зөөлөн эдийн хорт хавдар гэсэн онош тогтоогдсон. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07 цаг 20 минутын олон улсын галт тэргээр ээж Эрдэнэцэцэгийг аваад БНХАУ-ын Бээжин хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ээж маань БНХАУ-д таалал төгсөөд 2018 оны 7 сарын 16-ны өдөр Монгол Улсдаа галт тэргээр ирсэн. Миний ээлжийн амралтын хуваарь 2018 оны 6 сарын 11-ний өдөр байсан боловч би ээлжийн амралтаа аваад ээжийгээ аваад явсан юм. Би энэ хугацаанд БНХАУ-д байсан бөгөөд миний 027 гэсэн хувийн дугаар бүхий тэмдэг надад өөрт байсан. Тийм учраас энэ гэрчилгээ дээр дарагдсан байсан тэмдгийг хуурамчаар үйлдсэн байна гэж үзэж байна. Миний 027 дугаартай тэмдэг нэг хувь байдаг юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгосон албан тушаалтан нь гэрчилгээ олгосон хэсэгт гарын үсэг зурдаг бөгөөд энэ гэрчилгээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Тэгэхээр хуурамчаар үйлдсэн байна шүү дээ. Би тэмдгээ гэргээ үлдээгээд гэрийнхээ сейфэнд хийж түгжээд түлхүүрээ би өөрөө аваад явсан. Тэгэхээр миний тамгыг дарах ямар ч үндэс байхгүй.” гэсэн мэдүүлэг  (3 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал)

 

5.27 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ын гэрчээр өгсөн: “2018 оны 7 сарын 16-ны өдрөөс*************орлож түүний оронд бүртгэлийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэсэн. Би нярав *************ээс 99 ширхэг гэрчилгээг 2018 оны 7 сарын 02-ны өдөр хүлээн авсан. Миний танил *************гээд ************* дугаарын утастай 40 гаруй насны хүн байдаг бөгөөд 2018 оны 5 сарын сүүлээр билүү 6 сарын эхээр билүү надаас 1 ширхэг тамгатай гэрчилгээ өгөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би гэрчилгээний үнэ 24.500 төгрөг байдаг болохоор нь гэрчилгээний үнээ банканд тушаачих тэгээд баримтаа аваад ир гэсэн. Ингээд *************24.500 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн дансанд тушаагаад баримт аваад ирэхээр нь нярав *************ээс 1 ширхэг гэрчилгээг хоосон чигээр нь аваад *************д өгчихсөн. Гэрчилгээгээ алга болсон тохиолдолд 24.500 төгрөг төлдөг юм. Энэ мөнгийг нь төлүүлээд гэрчилгээг зарчихсан юм. Харин гэрчилгээ дээр тамга дарж өгөөгүй, яагаад гэхээр би өөрөө бүртгэлийн мэргэжилтний тамгагүй. ************* надад өгөхгүй гээд байхаар нь би гуйсаар байгаад авчихсан. Тэгээд зөндөө олон гэрчилгээ байхаар нь дундаас нь 1 ширхгийг авчихсан юм. Би тэрнээс гэрчилгээний дугаарыг нь анзаараагүй. Би *************гийн оронд ажиллахаар болоод гэрчилгээ авах болоход ************* надад та өмнө нь нэг гэрчилгээ авсан болохоор 99 ширхэг гэрчилгээ өгье, тэгээд 100 гэрчилгээ авсан гэдгээ гарын үсэг зураад ав гэсэн. Тэгээд би 100 ширхэг гэрчилгээг 2018 оны 7  сарын 02-ны өдөр авсан гээд гарын үсэг зурж өгсөн. Би 99 ширхэг гэрчилгээнээс шилжилт хөдөлгөөн хийхэд зарцуулчихсан. Үүнээс хүчингүй 3 гэрчилгээ байгаа, мөн 2 гэрчилгээ хоосноороо үлдсэн. 2018 оны 7 сарын 16-ны өдөр ************* утасдаад энэ гэрчилгээнүүдийг яасан бэ тайлангаа хурдан явуул гэсэн. Тэр үед Баян-Өлгий аймагт үер болчихсон, манай авто тээврийн төв байрлах багт үер болоод цахилгаангүй болчихсон байсан. Тэр өдөр над руу авто тээврийн үндэсний төвөөс над руу залгаад танайхаас гэрчилгээ алга болсон байна гэж байсан. Би тухайн үер усны цэвэрлэгээний ажилд дайчлагдаж байсан болохоор Засаг даргын тамгын газар дээр очоод бүх гэрчилгээг зарцуулсан гэсэн тайлан явуулчихсан. Би өөрөө 2018 оны 7 сарын 16-ны өдрөөс хойш бүртгэсэн. Бүртгэл нь байх ёстой. Одоо бүртгэлд 94 машины гэрчилгээ машины дугаартайгаа бүртгэгдсэн байгаа. *************надад Казакстан руу бүр мөсөн нүүж байгаа хүн 5 хүний суудалтай Истана маркийн машинаа МУ-ын хилээр гараад Казакстан руу нэвтрээд цаанаа очсон хойноо хоосон гэрчилгээгээ 8 хүний суудалтай гэж бичиж өгөөд Казакстан гэрчилгээ авахдаа хэрэглэх гэж байгаа юм гээд гуйгаад байсан. Би тамга тэмдэггүй өгсөн болохоор Монголд ашиглах боломжгүй юм чинь гэж бодсон. Казакстанд хэрэглэх гэж байгаа юм гээд ойлгочихсон учраас өгчихсөн. Гэрчилгээний үнэ 500 төгрөг, тэмдгийн хураамж 20,000 төгрөг, зарлуулсны төлбөр 40.00 төгрөг нийт 24.500 төгрөг төлж гэрчилгээгээ гээгдүүлсэн хүн төлж авдаг юм. Тэгтэл *************надад 500 төгрөгийн гэрчилгээ шүү дээ гуйгаад байсан юм. *************эрхэлсэн тодорхой ажилгүй, утас нь холбогдох боломжгүй байгаад байна.” гэсэн мэдүүлэг  (3 дугаар хавтаст хэргийн 212-213  дахь тал)

 

5.28 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*************ийн гэрчээр өгсөн: “************* гээд 1000 ширхэг гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Автотээврийн салбар руу манай нярав ************* нь 2018 оны 3  сарын 28-ны өдөр зарлагаар шилжүүлж Баян-өлгий аймгийн Автотээврийн салбарын нярав Алтанзул хүлээн авсан байна. Энэ хүлээн авснаа тухай баримтаа сканнердаад гарын үсгээ зураад буцаагаад явуулсан. Манай архив Баян-Өлгий аймгийн салбар тухайн 1000 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүлээн авсан баримт нь хуулбарласан хэлбэрээр хадгалагдаж байна. Ингээд тухайн Баян-Өлгий аймгийн Автотээврийн салбарын ахлах нягтлан бодогч Айболат нь 2018 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх гэрчилгээ зарцуулсан тайланг ирүүлэхдээ ************* хүртэл нийт 539 тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарцуулсан тухай тайланг ирүүлсэн. Тэгэхээр ********** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь энэ тайлангаас харахад Баян-өлгий аймагт зарцуулагдсан харагдаж байна. Баян-өлгий аймагт ************* гэдэг нэг бүртгэлийн мэргэжилтэн ажилладаг. Энэ тайлангаас харахад 800 ширхэг гэрчилгээг *************-д олгож 566 ширхэг гэрчилгээг зарцуулсан буюу тээврийн хэрэгсэлд олгосон байна. Би яагаад Улаан************** хотод зарцуулагдсан байгааг хэлж мэдэхгүй байна. Цаасан тайлангаар баталгаажуулж нэгтгээд хяналт тавьдаг. Тэрнээс \/Р8 программаар тээврийн гэрчилгээг хэчнээн тээврийн хэрэгсэлд өгсөн, ямар тээврийн хэрэгсэлд өгсөн тухай нэгтгэгдэж хянах боломжгүй байдаг. Эсхүл зарцуулалтыг нь нэг бүрчлэн гэрчилгээний дугаараар шүүх арга байдаг. Мэргэжилтнээр нь юм уу аймгаар нь программд дуудахад тухайн мэргэжилтэн хэдэн ширхэг гэрчилгээ зарцуулсан гэдэг нь харагддаггүй. Энэ VRS программд гэрчилгээний зарцуулалтыг шууд хянадаг болох ажил одоо хэрэгжих шатандаа явагдаж байна. Тэрнээс нэг бүрчлэн аймаг бүрийн зарцуулалтыг хянах боломж уг программд байдаггүй юм. 1 сард Улаан************** хотод 30,000 ширхэг гэрчилгээ, хөдөө орон нутагт сард дунджаар 11,000-12,000 хооронд шинээр гэрчилгээ илгээдэг. Манай байгууллагын хувьд уг гэрчилгээнүүдийг Зам тээврийн яамнаас хүлээн авч тараадаг. Зам тээврийн яам нь тухайн гэрчилгээнүүдийг 2017 онд Эдмон ХХК хэвлэдэг байсан бол 2018 онд Үндэсний үнэт цаас ХХК гэрчилгээг хэвлэдэг болсон гэсэн. Зөвхөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн зарцуулах эрхтэй. Бүртгэлийн мэргэжилтэн нь хувийн дугаар бүхий тамгатай, гэрчилгээ олгож улсын дугаар өгөөд гэрчилгээ дээр тамгаа дарж баталгаажуулдаг. Хэрвээ ********** дугаартай гэрчилгээ vrs системд бүртгэлгүй байвал надад зарцуулсан тухай ирүүлсэн тайлан нь худлаа тайлан ирүүлсэн байж болзошгүй байна. Бүртгэлийн мэргэжилтнүүд нь хөдөө орон нутагт очиж ажилладаг гэдэг ч хэрхэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарцуулдаг тухай нь мэдэхгүй байна. Орон нутгийн бүртгэлийн мэргэжилтнүүдийг хариуцсан ахлах мэргэжилтэн гэж байдаг юм. Тэр албан тушаалтан бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байхаа. Би энэ тухай хэлж мэдэхгүй байна. Хөдөө орон нутагт бүртгэлийн мэргэжилтэн нь программд бүртгэхгүйгээр олгодог асуудлыг мэдэхгүй байна Би нягтлангийн хувьд орон нутгийн нягтлангууддаа итгээд зарцуулсан тухай тайланг хүлээн авч нэгтгэж хяналт тавьж байна. Би \/Р8 системд нэвтэрч зөвхөн мэдээллийг харах эрхтэй, ямар нэгэн өөрчлөлт хийх эрх байхгүй. Орон нутагт гэрчилгээний зарцуулалтыг тухайн нягтлан бодогч нар нь хяналтаа тавьдаг. Улаан************** хотын хэмжээнд би санамсаргүй байдлаар VRS системд түүвэрлэж гэрчилгээний дугаараар нь дуудаж зарцуулсан байна уу гэдгийг нь хянадаг юм.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)

 

5.29 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ийн гэрчээр өгсөн: “******** бол манай нөхөр байгаа юм. Бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд манай охин одоо 4 настай. Миний ажиллаж байгаа “*************” ХХК нь байгууллагуудын санхүү татварын тайлан гаргадаг компани байгаа юм. Харин энэ “*************” ХХК нь манай компаниар тайлангаа гаргуулдаг бөгөөд үйл ажиллагаа нь зогсоод байнга X тайлан гаргадаг учраас тамга тэмдгээ өгчихсөн бөгөөд өөрсдөө гадаадад байдаг юм. Үүсгэн байгуулагчид нь одоо гадаадад байдаг. Энэ талаар сүүлд цагдаа дээр ирснээс нь хойш мэдсэн бөгөөд надад ******** яаж тамга тэмдэг дарснаа хэлээгүй. Дээрх компани тэмдэг миний ширээний шүүгээнд байдаг. Намайг ажил дээр нойл юм уу ийш тийшээ явсан хойгуур тэмдэг дарчихсан юм шиг байсан. Цагдаа дээр дуудагдах үед мэдсэн. ******** надад юу ч ярихгүй яваад байсан. Над дээр тэр авсан машинаа огт унаж ирж байгаагүй. ******** өөрөө хувиараа компьютертой холбоотой үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд компьютер оролдохдоо сайн. Photoshop программ дээр сайн ажилладаг. Веб сайт веб хуудас нээдэг байсан. Тийм болохоор өнгөт хэвлэлийн машин байдаг байсан бөгөөд сүүлийн үед тэр хэвлэлийн машин нь харагдахгүй байгаа. Надаас нуугаад надаа юм хэлдэггүй. 2016 онд байранд ороход ******** байрны урьдчилгаа гэж 10.000.000 орчим төгрөг олж ирсэн. Тэр мөнгийг нь хүнээс зээлсэн юм болов уу гэж би бодоод байгаа.” гэсэн мэдүүлэг  (4 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал)

 

5.30 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн гэрчээр өгсөн: “Би ************* ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд манай ХХК нь худалдаа, худалдааны жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Манай ХХК нь 2010 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад сүүлийн 2 жил үйл X тайлантай явж байгаа компани байгаа юм. ************* нь манай компанийн үндсэн ажилтан бөгөөд бичиг хэрэг, захиргааны ажилтны албан тушаалд байдаг. Одоо ч гэсэн энэ албан тушаалдаа байгаа манай ХХК-д 7-8 жил ажиллаж байгаа ажилтан. Гэхдээ одоогоор бол ажиллахгүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа. 2019 оны 10 дугаар сар хавьцаа амарсан санаж байна. ******** нь болохоор түүний нөхөр бөгөөд манай компанид ажилладаггүй, ажиллаж байгаагүй, манай компанид огт хамааралгүй хүн байгаа юм. Гэхдээ би таньж мэднэ. Ах, дүү хамаатан садан биш, зүгээр ажлын шугамаар танилууд байгаа юм. Манай тамга, тэмдэг, албан бланк нь бичиг хэрэг захиргааны ажилтан дээр буюу одоо *************ийн гар дээр хадгалагдаж, ашиглагдаж байдаг юм. тодорхойлолттой хүн байхгүй. Манайх ганцхан гүйцэтгэх захиралтай. Босоо удирдлагатай компани юм. Надад энэ албан бичгийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би ийм албан бичиг үйлдэж гарын үсэг зурж өгөөгүй ээ. Хэзээ **********а яаж хийснийг нь би мэдэхгүй байна. Энэ албан бланкны тоот нь буюу бланк нь манай компанийн бланк биш байна. Үүн дээр компанийн утасны дугаар, цахим хаяг болон лого эмблем нь биш,  миний гарын үсэг биш байна. Ганцхан тамга тэмдэг нь мөн байна. Миний гарын үсэг бол шал ондоо зурагддаг юм. Манай компанийн бланкны толгой нь өөрөөр компанийн компьютер дээр файлаар хадгалагдаж зарим шаардлагатай үед хэрэглэгддэг. Ер нь бараг албан бичиг бичээд байдаггүй. Жилдээ ойролцоогоор 4-5 ширхгийг бичдэг. Үүнийг би дуурайж хийж зохиож хийсэн гэж бодож байна. Одоогоор бол сүүлд ажилд орсон буюу Цэвэгмэдийн ажлыг хүлээж авсан манай ажилтанд байгаа.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

5.31 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ын гэрчээр өгсөн: “Би нарийн зүйлийг бол мэдэхгүй байна. Харин ******** нь ********ийг гуйгаад ийм аргаар машин авч зараад төлөлтөө сар сардаа өгчихвөл асуудалгүй гэж гуйгаад “**********” ХХК-д хуурамч бичиг баримт буюу зээлийн материал бүрдүүлэн өгч ********** ХХК-иас хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл авч байсан. Уг бичиг баримтуудыг нь бүгдийг ******** зохицуулж хийж янзалж өгч байсан бөгөөд би хэд хэдэн удаа хамт машинаараа үйлчилж явж өгч байсан. Өөр бусад зүйлийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэхийн хамт байсан нь гэвэл ******** компьютер Ланд төвөөс жижиг хэвлэх төхөөрөмж худалдаж аваад түүнийгээ манай оффис байсан СТӨ-ний ард байх “Одод” төвийн 302 тоот өрөөнд оруулж тавьж байгаад хоосон цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр компьютер болон тухайн хэвлэх төхөөрөмжөө ашиглаж гэрчилгээн дээр өмнө нь авсан ********ий нэр дээр гарсан гэрчилгээг хуулж бичиж байгаад хэвлэж байсан. Ингээд ********** дээр очиж машин авахад би хамт явсан бөгөөд машиныг нь аваад ******** унаж байсан. Тэрнээс хойш бол хэнд хэдэн төгрөгөөр яаж зарсан талаар би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход бүх зүйл нь болсон гэж байсан. Мөн ********ээ надад ******** 12.000.000 төгрөг өгөөд явлаа гэж хэлж байсан. Тэгээд л удалгүй цагдаа сэргийлэх болоод л эхэлсэн. Үүнээс хойш мэдэх зүйл алга байна. Тийм ээ, би анх танилцуулж байсан юм. Хоёулаа миний найзууд тул тэгээд л хоорондоо уулзаад л найзууд болсон. 2017 онд гэж санаж байна. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Надад тийм юм байхгүй. Би хэн нэгэнд хуурамч бичиг баримт хийж өгч, тухайн машин зарсан мөнгөнөөс нь авч үрэлцсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал)

           

5.32 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 393 дугаартай “...Авто тээврийн үндэсний төвийн архивд хадгалагдаж буй 2018 оны 06 дугаар сарын ************* хаягтай архивын баримтын 174 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 6 дугаар сарын 05 гэсэн огноотой, 18/1265 дугаартай ********** ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд “Хүсэлт гаргах тухай” гэсэн баримтын бичвэрийн болон бусад хэсгүүдэд механик аргаар засвар ороогүй байна. Харин утгын хэсэгт байгаа “Цэнд овогтой ********” /РД:*************/ нэр дээр улсын бүртгэлд бүртгэж дугаар олгож өгнө үү” гэсэн бичвэр нь баримт дээрх бусад бичвэрүүдтэй нэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдээгүй, өөр хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал)

 

5.33 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний  өдрийн 3446 дугаартай “...Шинжилж буй албан бичгийн “овогтой ********” /РД:ФМ*************/ нэр дээр улсын бүртгэлд бүртгэж дугаар олгож өгнө үү” гэсэн хэвлэмэл бичгийг өмнөх хэвлэмэл бичгийг хусаж арилгасны дараа, бусад хэвлэмэл бичгүүдээс өөр төрлийн лазер хэвлэх төхөөрөмжөөр нэмж хэвлэсэн...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 163-166 дахь тал)

 

5.34 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2977 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нүүрс тээвэрлэх гэрээ” гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь **********гийн гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй байна...шинжилж буй тэмдгийн дардас харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт  (5 дугаар хавтаст хэргийн 154-156 дахь тал)

 

5.35 “**********” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 424 дугаартай “******** нь тус компанитай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 47000196 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 41,120,000 төгрөг, гэрээний үүрэгт 15,540,820 төгрөг, нийт 56,660,820 төгрөгийг төлсөн бөгөөд 153,916,699 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохыг тодорхойлсон” албан бичиг (7 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал)

 

5.36 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3446 дугаартай “Автотээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй 2018 оны 06 сарын ************* хаягтай архивын баримтын 174 дүгээр хуудаст байгаа ************ ХХК-с Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн 18/1265 дугаартай албан бичгийн доод хэсэгт байх шинжилж буй тэмдэгний дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн загвартай тохирч байна. Шинжилж            буй албан бичгийн “овогтой ******** /РД:ФМ*************/ нэр дээр улсын бүртгэлд бүртгэж дугаар олгож өгнө үү" гэсэн хэвлэмэл бичгийг өмнөх хэвлэмэл бичгийг хусаж арилгасны дараа, бусад хэвлэмэл бичгүүдээс өөр төрлийн лазер хэвлэх төхөөрөмжөөр нэмж хэвлэсэн.” гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал)

 

            5.37 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ий яллагдагчаар өгсөн: “Надад энэ мөнгийг ************** овогтой ******** бэлнээр өгч байсан бөгөөд нийт 45.000.000 төгрөгийг хар өнгийн уутанд хийгээд надад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр **********ийн урд талд гадна хүлээж зогсож байх үед надад бэлнээр авчирч өгч байсан. Би уг мөнгийг нь аваад өөрийн ********** банкны 5001470680 тоот дансанд хийгээд тэр даруйдаа теллер дээрээс **********ийн 5000004609 тоот дансанд ********** ХХК Ард салбар 137 гэсэн салбараас Цэнд ******** РД:ФМ88110497 гэж бичиж хийсэн байдаг юм. Надад тухайн мөнгийг ******** **********аас олж өгсөн талаар би мэдэхгүй. Энэ тухай би асууж байгаагүй. Мөнгө чинь байгаа юм уу гэхэд байгаа  гэж хэлж байсан. Өөр зүйл тодруулаагүй. Ер нь энэ хэргийг бол анхнаасаа ******** хийе гэдэг санааг гаргасан. ******** нь миний танил найз бөгөөд миний 10-н жилийн ангийн найз *************ын найз нь гэж надтай анх ойролцоогоор 2015-2016 оны үед танилцаж байсан. Тэрнээс хойш холбоотой, ажил төрлийн шугамаар холбогдож найзууд болсон. 2018 оны 5 дугаар сүүлийн эхээр гэж санаж ******** нь надтай уулзаад  ************гаас **********ийг ашиглаад машин авах боломжтой байна, материалыг нь асуудалгүй бүрдүүлээд бүгдийн бэлдээд өгчихнө, чи ороод өөрийнхөө нэр дээр авахад л болно, ямар нэгэн асуудал гарахгүй, сар сардаа төлөлтөө хийгээд явчихад ямар нэгэн асуудал гарахгүй. Тэгээд бичиг баримтыг нь өөрчилж янзлаад машиныг нь зараад 2-уулаа бэлэн мөнгийг нь гаргаад авчихна, найз нь хүнд өртэй байгаа, энийгээ гялс зохицуулчхаад тэгээд чиний өрийг дарчихна, ********** бол энийг сар сардаа төлөлтөө хийж байхад огт мэдэхгүй тэгээд найздаа тус болсон гээд хэдэн төгрөг ч өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд ерөөсөө энэ бүх зүйл маш хурдан хугацаанд болж эхэлсэн бөгөөд бүх зүйл бүтэж ямар нэгэн асуудал гараагүй. Эхлээд надад ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй, ямар нэгэн газарт ажилладаг гэх тодорхойлолт хэрэгтэй болсон учир би өөрийн эхнэр *************ийн ажилладаг компанийн ************* ХХК нь санаанд ороод албан бичиг, түүний толгой, лого, албан бичиг дээрх утасны дугаар, цахим хаяг зэргийг нь бүгдийн зохиож компьютерын Ворд программ дээр өөрөө сууж байгаад нэрийг оруулж, цалин хөлс, албан тушаал зэргийг нь зохиож А5 хэмжээтэй хэвлэж гаргаад эхнэрийн ажил дээр нь очоод эхнэрийг ажлын өрөөнөөс түр гарах хооронд нь компанийнхан дөрвөлжин тамгыг дээрээс нь дараад нь он сар, албан бичгийн дугаар зохиож тавьж ажлынхан газрын захирал ************* гэх хүний гарын үсгийг ************* гээд бичсэн юм. Гарын үсгийг нь бол ******** зурсан. Тэгээд миний банкны загвар хуулга хэрэгтэй болсон учир өөрийн Худалдаа Хөгжлийн банканд эзэмшдэг ************* харилцах дансны хуулгыг авч өгсөн, Үүнийг яаж засаж ийм их гүйлгээтэй харагдуулсныг би мэдэхгүй байна. Миний хуулгыг авч яваад 2-3 хоногийн дараа шинэ зассан хуулга өгсөн ба тэр дээр банкны улаан өнгийн тэмдэг дараатай байсан. Харахад 20-30 сая төгрөгийн эргэлттэй данс байсан. Уг хуулгыг яаж хийсэн, яаж гаргасан талаар би мэдэхгүй. Үүний эксэл программ ашиглаж шивэх боломжтой, ******** өмнө нь ийм дансны хуулга шивээд сууж байхыг нь харж байсан Гэхдээ үүнээс өөр энэ хэрэгт холбогдолгүй зүйлд хийж байсан. Ингээд мөн ******** нь өөрөө Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлтэй миний нэр дээрх дэвтэр гаргаж ирсэн. түүн дээр яг л оригинал тамга, тэмдэг, дарагдаж бичиглэлд хийгдсэн байдалтай байсан. Мөн орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй учир чи хоёр үл хөдлөх орон түүний түрээсэлдэг тэгээд орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гээд надад хоёр үл хөдлөх хөрөнгө, миний нэр дээр нэг иргэний өмч гэсэн бичиглэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний канондсон хуулбар хоёр ширхгийг өгсөн, мөн түүнийг түрээсэлдэг гээд хоёр түрээсийн гэрээ хийж гарын үсэг зурж байсан. Энэ бүгдийг ******** **********аас яаж хийсэн талаар би мэдэхгүй байна. Өөрөө хамт байгаагүй, надад дандаа зээлийн чинь материал шүү гэж авчирч өгч байсан. Ингээд энэ бүгдийгээ бариад “**********” рүү ороод материалаа шалгуулаад ************гаас Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл авах сонирхолтой байна гээд зээлийн эдийн засагч Баасандулам гэх хүнтэй уулзахад зээлийн шалгуур хангаж байна, эргээд шалгаад хариу өгнө гэж хэлээд маргааш нь **********аас над руу яриад таны зээл батлагдсан, та авах гэж байгаа тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 20 хувийг манай дансанд байршуулна уу гэсний дагуу даатгал бусад зүйлтэй нь нийлээд 43.569.000 төгрөг өгөх шаардлага гарахад ******** авчирч өгөөд дансанд хийсэн. Ингээд буцаад ********** рүү ороод банкны урьдчилгаа төлсөн баримтаа өгөөд тухайн компаниас надад автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөн давхар авто тээврийн үндэсний төв рүү албан бичиг бичсэний дагуу ************ дээр очиж машинаа сонгож аваад ************гаас Авто тээврийн үндэсний төвд Ланд-200 маркийн автомашиныг “**********” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн утгатай албан бичиг аваад улсын дугаар аваад ир гээд албан бичгээ аваад явсан. Энэ хооронд бол ********, ************* хоёр  байнгын хамт явж байсан бөгөөд тухайн албан бичгийг МҮЭСТО-ны  хажууд байх түрээсийн оффис дотор алба бичгийн доод хэсгийг нь претик, зүү ашиглана л гэж яриад байсан нэг харахад л доод талыг хусаад арилгачихсан байсан ба маргааш өглөө нь ирэхэд миний регистрийн дугаар, овог нэрийг бичээд энгийн хар өнгийн хэвлэх төхөөрөмж ашиглаад хэвлэж гаргаж байсан. Нүдээр харахад бол мэдэгдэх зүйл байхгүй болсон байсан. Ингээд бид гурав СХД-ийн 32-р хороонд байх авто тээврийн үндэсний төв дээр очиж материалаа бүрдүүлэн өгч цонхон дээр нь очиж ийм дугаар байна гэхэд 00-00 УБД гэсэн дугаар байна гэхэд авъя гээд тэгээд миний нэр дээр гэрчилгээ гарч ирсэн. Ингээд номер дугаараа хийлгэж аваад гэрчилгээгээ аваад ************ дээр очиж номероо хийлгүүлээд машинаа аваад гараад явсан. Ингээд **********ээс машиныхаа гэрчилгээг канондоод нотариатаар батлуулаад аваад ир гэсэн ба өмнө нь нөгөө албан бичиг янзалж байх ********ийн тэр өрөөнд цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн хоосон, ямар нэгэн бичиглэлгүй, дээр нь улаан өнгийн бөөрөнхий тэмдэг, тамгатай хоосон гэрчилгээ байсан. Үүн дээрээ хэвлэгчээр хэвлэж ********** гэж нэр дээр хэвлээд тухайн хэвлэж гаргасан гэрчилгээгээ нотариатаар батлуулсан.  Би гэрчилгээг яаж хэвлэснийг сайн санаж байна. Тэгэхэд банк, авто тээвэр дээр хэвлэдэг хэвлэх төхөөрөмжийг компьютер ландаас худалдаж авч байсан. Тэгэхэд нь би хамт явж байсан. Тэгээд л яг ялгагдахгүй гэрчилгээ гарч ирсэн. Ингээд л маргааш нь билүү нөгөөдөр нь **********ээс яриад яагаад өөрийнхөө нэр дээр машин гаргаж байгаа юм бэ гэж ярингуут нь за юу ч гэсэн төлбөрөө төлж байгаарай гэж хэлэхээр нь тайвшраад байж байтал над руу АТГ-ээс яриад л би шалгагдаж эхэлсэн. Ингээд 2018.06.09- ний өдөр буюу хагассайн өдөр гэж санаж байна. ********, *************тай цуг ирээд машинаа зарчихлаа, хөгшөөн баярлалаа гээд бэлнээр 12.000.000 төгрөг авчирч өгсөн. Ингээд л шалгагдаж эхэлсэн ба би цагдаа дээр шалгагдах хугацаанд энэ хоёр ятгаж түр аргалж бай, удахгүй мөнгө олоод асуудлыг чинь дарж өгнө гэж байсан учир би бас өгсөн мөнгөнд нь болоод худлаа мэдүүлэг санаанаасаа зохиож байсан. Тэгээд надад мэдүүлэг ингэж өг, тэгж өг гэж хүртэл зааж өгч байсан. Тэгээд явцын дунд нь би холбоотой байгаад л байсан одоо бол сураг тасарсан байна. Би өгсөн мөнгө болон найзуудаа бодоод, хэрвээ найзуудыгаа илчилчих юм бол хохирол ч барагдахгүй бүлэг болоод хүндэрчих юм болов уу гэж бодоод хэлээгүй юм. Тэгээд зээлийг чинь шууд хаачихна аа асуудал байхгүй гээд байхаар нь итгээд л ингээд яваад байсан юм. Тухайн үед өгч байсан мэдүүлгүүд бүгд худлаа бөгөөд надад ******** зааж өгч байсан. Одоо тэнд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Би сүүлд хайгаад очиход хоосон өрөө байсан. Нийгмийн даатгалын дэвтрийг яаж хийсэн талаар мэдэхгүй байна. Хоосон тээврийн хэрэгслийн гэрчилгээг **********аас авсан талаар мэдэхгүй ******** л сайн мэдэж байгаа.”  гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал)