Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

      2022         12            22                                          2023/ШЦТ/16

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Э.Тий хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

иргэний хариуцагч “АК” ХХК-ийн төлөөлөгч Л.Г,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00271 0354 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймаг Дэлгэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 361 гармаас Улаанбаатар хот явах замд “АК" ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 23. Хүн тээвэрлэх, 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвш дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөДөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хөДд оролцох үедээ тээврийн хэрэгслийг огцом тоормосолсны улмаас тэвшин дээр зорчиж явсан зорчигч нар ачаан дээр ачсан компрессорт хавчуулагдан зорчигч 17 настай, эрэгтэй Э.Тий эрүүл мэндэд хүнд хохирол, 20 настай, эрэгтэй Э.Гэ, 44 настай, эрэгтэй Т.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн хувийн байдал, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Д.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч “АК” ХХК-г эрүүгийн хариуцлагад татах, зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардал бусад хохирол гаргуулах шаардлага гаргаж оролцсон.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 361 гармаас Улаанбаатар хот явах замд “АК" ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 23. Хүн тээвэрлэх, 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөДөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хөДд оролцох үедээ тээврийн хэрэгслийг огцом тоормосолсны улмаас тэвш дээр зорчиж явсан зорчигч нар ачаан дээр ачсан компрессорт хавчуулагдан насанд хүрээгүй хохирогч Э.Тий эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Э.Гэ, Т.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх6-13/, Насанд хүрээгүй хохирогч Э.Тий “ ... туслах инженер Д ажилчдын автобус дуудах уу, ачааны машины тэвшин дээр суугаад явах уу гэж асуухаар нь хийн компрессор нь урагшаа болчихгүй биз дээ гэж асуухад хэн ч юм дуугараагүй. Тэгээд бид дөрвүүлээ ачааны машины тэвш дээр гарч, хийн компрессор урд хэсэгт суугаад явж байснаа санаж байна. ...нэг мэдэхэд л ардаас маш хүчтэй шахагдаж нүд харанхуйлаад өөр зүйл санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх148-149/,

- Хохирогч Э.Гийн “ ...ачаан дээр нь гарч суусан. Тэгээд Улаанбаатар хот чигтэй 361 гарам өнгөрөөд явж байгаад нөгөө автомашин огцом тоормос гишгээд автомашинаа зогсоосон. Тэр үед автомашины дээр ачиж явсан компрессор урагш гүйж ирээд ****бид 2-ыг дарсан. Зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Хамт ажиллаж байсан хүмүүс гараад суухаар нь би араас нь гарч суусан...” гэсэн мэдүүлэг /1хх18/,

- Т.З иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “...16 цагийн орчимд бид хэдийн ажиллаж байсан зам дээр ашиглаж байсан зам цэвэрлэдэг моторын түлш нь дууссан тэгээд бид хэд хотын төв рүү явах болоод тухайн зам цэвэрлэдэг мотор ачсан өргөгчтэй крантай автомашинаар явахаар болсон. Тухайн машины кабин дүүрэн байсан тул надтай хамт ажиллаж байсан Т, Гэ, Г нар тухайн машины тэвш дээр гараад суусан байсан тэгээд ах гараад ир гэж хэлсэн тэгэхээр нь би гарч суусан. Тэгээд замдаа явж байтал гэнэт тоормос гишгээд зам цэвэрлэдэг моторын бэхэлсэн тросс нь тасраад тэвшин дээр сууж явсан би хэдийг шахаад бид хэд дарагдсан. Тухайн үед миний зүүн талын доод талаасаа 3 дахь хавирга хугарсан байсан, мөн баруун хөлийн тавхай хэсэг хавчуулагдаж дарагдсан, баруун гарын шууны арьс хууларч унасан. Хөдөлж чадахгүй ажлын газар 20 гаран хоног байсан...” гэсэн. /1хх108-109/.

- гэрч С.Дий “ ...миний ажилладаг “***” ХХК нь Улаанбаатараас Дархан явах замыг шинээр тавьж хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэн хийж байгаа юм. ... компрессор түлшгүй болсон юм чинь ажилчдаа эрт амраагаад маргааш эртхэн ажлаа эхлээрэй гэсэн. Тэгэхээр нь би ажилчид дээр очоод автобус иртэл ажиллаж байх уу эрт буух уу гэж асуухад бүгд эрт бууя гэсэн. Тэгж хэлээд би компрессор ачсан ачааны машины бүхээгт орж суусан. ...уг автомашин дээр суусныг ч би мэдээгүй, учир нь би автомашины бүхээгт хамгийн түрүүлж орж ирээд суусан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх21/,

- гэрч Д.Гын “...Хово маркийн автомашины ачаан дээр Т, ***, З бид 4 суусан. Намайг хэн нэгэн хүн дээр суу гэж хэлээгүй. Бусдад хэлсэн эсэхийг би мэдэхгүй. Суугаад 52-оос хөдлөөд 361 өнгөрөөд явж байтал машин гэнэт тоормослоод ард байсан копрессор урагшаа шахаад ороод ирсэн. Би голд, Т миний баруун гар талд урд нь ***, З миний зүүн гар талд сууж явсан. Ачаан дээр компрессорыг нарийн троссоор бэхэлсэн байсан бөгөөд бид хоёр хоорондоо нарийн зүйлээр бэхэлсэн байна гэж ярьж байсан. Тоормослох үед миний нуруу руу компрессор шахахаар нь би бостол тросс нь тасраад тэр гурав хавчуулагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх217/, хохирогч нарын биед хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлт /1хх122-127/,  мөрдөгчийн магадалгаа /1хх128/, шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

4.  Авто тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөДий дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөДд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Уг ослын улмаас 3 хүний эрүүл мэндэд хохирол учирсан ба хохирогч Э.Гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Э.Гийн биед баруун талын умдаг ясны дээд салаа, доод салаа, зүүн талын сүүжний дэлбээ ясны ар хэсгээр ууц сүүжний үе дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” /хх32/ гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тий биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Э.Тий биед цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, чацархайн урагдал, нойр булчирхай, 12 хуруу гэдэсний няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, /500мл/, зүүн 11 дугаар хавирга, сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын арын сэртэн хоорондын холбоосын урагдал, сээрний 11 дүгээр нугалмын бүрэн мултрал, нугасны сувгийн хавчигдалт, цээжний хөндийд хий, цус хуралдалт, хэвлий, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” /хх47/ гэжээ.

Хохирогч Т.Згийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Т.Згийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн мултрал, баруун өлмийд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шуу, сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн 2-р нугалмын хөндлөн сэргийн зөрүүгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөлийн 3-р хурууны үзүүрийн шивнүүрийн мултрал, баруун өлмийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх103/ гэжээ.

5. Мөн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999302 дугаартай дүгнэлтэд: Ухрах арааны гэрэл асдаггүй, ардаа улсын дугаар зүүгээгүй байна. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1 ба 3 дугаар тэнхлэгийн тоормос нь стандартын шаардлага хангахгүй байна. ..1 ба 3 дугаар тэнхлэгийн тоормос нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боломжтой” гэсэн бол /1хх125/,

Ослын шалтгаан нөхцөл, замын хөДий дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 676 дугаар магадалгаа гаргасан байх ба тус магадалгаанд “Хово” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил шил арчуур ажиллахгүй бол хөДөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо” гэжээ. /1хх128/

Тус дүрмийн 23.2-т “Ачааны автомашины тэвшинд ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний хашлаганы дээд ирмэгээс нам зассан суудалд суулгаж тээвэрлэхийг зөвшөөрнө. Ингэхдээ жолооч хөД эхлэхийн өмнө аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, уг хүмүүст буух, суух, зорчих журмыг зааварчилж, хөДий үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино”. 23.3-т “Батлан хамгаалах, хууль сахиулах, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага нь өөрийн дотоодын хэрэгцээнд ачааны автомашины тэвшин дотор зорчигчийн суудал засаж, шат, бүрхүүл гэх мэт хэрэгслээр нэмж тоноглон хүн тээвэрлэх зориулалтаар ашиглаж болно. Ийм тээврийн хэрэгсэлд тавих нэмэлт шаардлага, замын хөДд оролцоход баримтлах зааврыг энэ дүрэм болон холбогдох журам, стандартад нийцүүлэн тогтоож мөрдөнө” гэж заажээ. Үүнээс үзэхэд жолооч нь ачааны онцлогоос хамааран түүнийг дагалдан, эсвэл хүлээж авахаар яваа хүмүүст, аюулгүй байдлыг анхааруулан тээвэрлэх, бусад тохиолдолд ийнхүү тээвэрлэхгүй байх үүрэг хүлээсэн байна. 

6. Хохирогч Э.Тий хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс осол гарахад “****” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, түүнтэй холбоотой журам зөрчсөнөөс шалтгаалан осол гарсан, тус ослыг үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон акт гарсан гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” үйлдвэрлэлийн ослын тохиолдолд  хамааруулахаар заасан. Гэвч энэхүү зохицуулалт нь аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн шууд утгыг илэрхийлэхээргүй байна.  

Замын хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих болон Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль аль нь материаллаг бүрэлдэхүүнтэй /хор уршиг учирсан байхыг шаарддаг/ гэмт хэрэг буюу үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн хооронд зайлшгүй шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тухайн үйлдлийн шууд шалтгаанаас үүдэлтэй хор уршиг учирсан байх нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болдог. 

Дээрх тохиолдолд шүүгдэгч Д.Д нь жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөДий дүрмээр өөрт хүлээлгэсэн үүргийг биелүүлэх буюу техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээр хөДд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн тэвш дээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүн тээвэрлэхгүй байх үүргээ биелүүлээгүй байна. Жолоочийн хувьд хүнд оврын тоног төхөөрөмж бүхий ачаа ачсанаа мэдсээр байж тус ачааны урд талын тэвшний зайд хүмүүсийг суулган тээвэрлэсэн нь хүлээсэн үүргээ зөрчсөн, улмаас хөДий явцад ачааны бэхэлгээ тасран, ачаа инерцээрээ гүйсний улмаас тэвш дээрх хүмүүс ачаанд дарагдаж гэмтжээ.

7. Шүүгдэгч Д.Д болон хохирогч нар хуралдаанд мэдүүлэхдээ талбайн туслах инженер С.Д хэлсний дагуу тэвш дээр суулгасан, урд өдөр нь мөн ингэж явж байсан гэх боловч Замын хөДий дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн тэвш дээр хүн суулгах эсэхийг жолооч өөрөө хариуцан шийдвэрлэхээр байна. Мөн жолооч нь үүрэг даалгавар биелүүлэх чиг үүрэгтэй этгээд биш байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зөв байна.     

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Дг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөДий дүрмийг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

9. Тус хэрэгт хохирогч Т.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэснийг дахин тодруулах, эрхийг хангах зорилгоор прокурорт даалгавар өгч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээч техникийн шинжтэй алдаа гаргасан, гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарахыг дэлгэрүүлэн дүгнэсэн. Уг дүгнэлттэй хохирогчийг танилцуулах зорилгоор прокурорын болон шүүхийн шатанд холбогдох ажиллагааг хийсэн боловч оршин суугаа хаягтаа байхгүй байсан тул түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн буюу хохирогчийн эрхийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил арилсан гэж үзсэн болно.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

          10. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.З нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн бол хохирогч Э.Гэ нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд эмнэлэгт байх хугацааны эмчилгээний зардлыг байгууллагаас төлж байсан. Ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын төлөлт тасарсныг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

          11. Насанд хүрээгүй хохирогч Э.Тий хувьд ослын улмаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, 4 удаагийн хагалгаанд орж амь аврагдсан, одоо биеийн байдал хүнд, хөдөлмөрийн чадвараа 90 хувьд алдсан /Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт дугаар 0572709/, байнгын асаргаанд байдаг нь хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

          Түүний хууль ёсны төлөөлөгч хуралдаанд мэдүүлэхдээ “...технологи өндөр хөгжсөн оронд нөхөн сэргээх физик эмчилгээ тууштай хийлгэхийг эмч нар зөвлөж байгаа, манай улсад физик эмчилгээний тоног төхөөрөмж байхгүй, хэд хэдэн улсыг судалж холбогдох шинжилгээнүүдийг хүргүүлсэн, улмаар хамгийн боломжтой нь болох Бүгд найрамдах Турк улсын “Medical Park Gebze” эмнэлэгт очиж эмчлүүлэхээр баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. Тус эмнэлгийн үзлэгийн үнэ 6.500 ам доллар, эмчилгээний нэг сар үргэлжлэх үнэ 10.000 ам доллар, нэг жилийн үнэ 126.500.00 ам доллар, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, хохирогчийн сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны нэг удаагийн тэтгэмж 16.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 915.396 төгрөг, бензиний зардалд 2.012.061 төгрөг, хоол хүнсний зардалд 3.484.712 төгрөг тус тус нэхэмжилж байна гэжээ.  

          12. Иргэний хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч Л.Г мөрдөн байцаалтын шатанд “...ажилчдын автобус зайтай байсан гэх шалтгаанаар хэний ч зөвшөөрөлгүйгээр хийн компрессор ачиж явсан ачааны автомашины тэвшин дээр сууж жолоочийн кабинд туслах инженер Д сууж явсан байдаг. Ингээд автомашин урдуур нь орж шахахаар нь тоормос гишгэж осол гаргахгүйн тулд замын хажуу руу дарах үед хийн компрессорын бэхэлгээ тросс тасарч тэвшин дээр сууж явсан 4 туслах ажилтны 3 нь гэмтэл бэртэл авсан. Тухайн үед шуурхай арга хэмжээ авч, хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргүүлж, эмнэлгийн тусламж авхуулж, эмчилгээ, эм тариатай холбоотой гарсан зардлыг байгууллагын зүгээс хариуцаж байна” гэсэн бол /1хх157/, шүүх хуралдаанд хохирогч нарын эмчилгээнд байгууллагын зүгээс 36.136.610 төгрөгийн зардал гаргаад байгаа, үүнтэй холбоотой тооцоог гаргаж өгсөн, байгууллагын зүгээс хохирлын асуудалд анхаарч ажиллаж байгаа, Турк улсад очиж эмчлүүлэх зардал нь зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардал гэдэг нь тогтоогдохгүй байна, дотооддоо физик эмчилгээнд явах тохиолдолд зардлыг бүрэн хариуцах боломжтой, энэ асуудлыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, сэтгэл санааны хохирлыг мөн нээлттэй үлдээх, нэг удаагийн тэтгэмжийг байгууллага хуульд заасны дагуу олгох бүрэн боломжтой буюу хүсэлтээ гаргасан тохиолдолд шийдвэрлэх боломжтой, эмчилгээний зардал, замын зардал болох шатахууныг төлөхийг зөвшөөрч байгаа, харин хоол хүнсний зардал төлөх хуулийн үндэслэл байхгүй гэжээ.  

          13. Шүүгдэгч Д.Д нь “***” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, үндсэн ажилтан байх ба албан үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Түүний жолоодож явсан “Хово” маркийн*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***" ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр “***” ХХК нь техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргаж байсан нь ослын шууд шалтгаан болоогүй ч, осол гарахад нөлөөлсөн, ослын улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг байгууллага бүрэн хариуцан арилгах үүрэг хүлээхээр байна. Ялангуяа насанд хүрээгүй хүнийг ажиллуулах, түүний ажиллах орчин нөхцөлийн тал дээр “***” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан нарийвчилсан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байгааг мөн тэмдэглэж байна. 

14. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

15. Хохирогч Т.З, Э.Гэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба тэдгээр нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна. 

16. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээнд “***” ХХК-ийн зүгээс зарцуулсан үнийн дүн дээр талууд маргаагүй бөгөөд тухайн дүнд ороогүй байдлаар дээрх хохирлыг нэхэмжилсэн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

16.1. Зайлшгүй шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээний зардал урьдчилан нэхэмжилсэн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлгээс насанд хүрээгүй хохирогч Э.Тд цаашид нөхөн сэргээх физик эмчилгээнд явах зайлшгүй шаардлага тогтоогдож байна гэж дүгнэлээ. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Бүгд найрамдах Турк улсын “Medical Park Gebze” эмнэлэгт эмчилгээ хийлгэхтэй холбоотой холбогдох баримтыг баталгаат орчуулгаар орчуулуулан, нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн байна. Эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх шаардлага гаргах нь хохирогч өөрөө зардлыг гаргах бололцоогүйгээс цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлэх боломж олгох, тухайн эмчилгээ хийгдэх нь зайлшгүй байгаа нөхцөл байдлыг ойлгохоор байна. Хохирогч Э.Т нь байнгын асаргаанд, бүсэлхийнээс доош мэдээгүй байх ба нөхөн сэргээх физик эмчилгээнд сайтар явсан тохиолдолд эрүүл мэндийн байдал сэргэх боломжтой гэсэн хууль ёсны төлөөлөгчийн шаардлагыг няцаан үгүйсгэх боломжгүй байна. Мөн хуралдааны явцад нөхөн сэргээх эмчилгээ нэг удаадаа 1-3 сарын хугацаагаар үргэлжлэх, бидний хувьд бүтэн жилийн хугацааны төлбөрийг гаргуулах хүсэлтэй гэснээс шүүх 3 сарын хугацаагаар гаргуулах, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь үзлэгийн үнэ 6.500 ам доллар, нэг сар үргэлжлэх үнэ 10.000 ам доллар буюу 3 сарын төлбөр 36.500 ам доллар байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкнаас зарласан АНУ долларын ханш 3424.04 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн буюу 36.500 ам доллар нь 124.977.460 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс Иргэний хуулийн 228.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК-аас 124.977.460 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.    

16.2. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зардал 915.396 төгрөг, эмчилгээ, сувилгаанд явах замын зардалд /шатахууны төлбөр/ нийт 2.927.457 төгрөгийг мөн иргэний хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв. Харин нэхэмжлэлээс хоол хүнсэнд зарцуулсан гэх 3.484.712 төгрөг нь нэмэгдэл хоол хүнс болох нь тогтоогдохгүй байх тул хоол хүнстэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.3. Өмгөөлөгчийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.1, Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6 дахь хэсгийн 2.6.6-д зааснаар насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэж заасныг тус тус үндэслэн дээрх зардлыг хариуцагч “***” ХХК-аас гаргуулах нь зөв гэж дүгнэв.

16.4. Хохирогчийн сэтгэл санааны хохиролд 50.000.000 нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ өмгөөлөгч дараах байдлаар тодорхойлсон. Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гээд ослын улмаас өсвөр насны хүүхэд нуруу нугасны хүнд гэмтэл авч хүний гарт орсон, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон, хэзээ ч хөл дээрээ босохгүй байж магадгүй гэсэн дүгнэлтийг эмч нараас сонссон, 9 хоногийн хугацаанд 4 удаагийн хүнд хагалгаанд орсон, 90 кг жинтэй хүүхэд 40 кг болтлоо жин нь багассан, амиа хорлох асуудал ярьдаг болсон гэжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт байхгүй. Иймээс шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.” гэж зааснаар гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг ч багтах[1] талаар Улсын дээд шүүх хуулийг тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч талаас хэдийгээр шаардлагаа тодорхойлохдоо сэтгэл санааны хохирлын хэмжээний талаар тодорхой шалгуур гаргаагүй ч сэтгэл санааны хохирол учраагүй гэж үзэх боломжгүй, мөн нарийвчилсан шалгуур шаардах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ. Улмаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэн шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзээд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх, эдийн бус хохирлыг арилгах үүрэгт нийцнэ гэж дүгнэн, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

16.5. Хөдөлмөрийн чадвар алдсан, үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор 16.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг зохицуулжээ. Насанд хүрээгүй хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2022.12.07-ны өдөр гарсан, хохирогч талаас үүнтэй холбоотой хүсэлтийг “АК” ХХК-д гаргаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих зөв байна. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагчийн төлөөлөгчийн хуулийн дагуу байгууллага шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зөв байна.

Тиймээс Иргэний хуулийн 228.4, 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК-аас нийт 140.904.917 төгрөг гаргуулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

17. Мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

18. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах дүгнэлт гаргасан.

19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид тохирох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол, 

20. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 3.441.000 төгрөг төлсөн, “***” ХХК-д ажиллаж байгаа, мөн хохиролтой холбоотой сар бүр цалингаасаа суутгал хийлгэж байгаа зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах дүгнэлт гаргасан.

21. Шүүгдэгч Д.Д нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

22. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

24. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг төлж байгаа, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

26. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

27. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримтыг хэрэгт хавсарган ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

28. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

29. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497.1, 498.1, 499.1, 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК-аас 140.904.917 /нэг зуун дөчин сая, есөн зуун дөрвөн мянга, есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс хоол хүнсний зардалд 3.484.712 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон, нэг удаагийн тэтгэмжид 16.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирлоос 40.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм хорыг хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР

 

 

[1] Улсын Дээд Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/01152 дугаар иргэний хэргийг шийдвэрлэсэн тогтоолд.