Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Х.Ө,

орчуулагч, хэлмэрч Б.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч С.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, К ургийн овогт Сийн Ад холбогдох 2213002770234 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын .... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Кургийн овогт Сийн А,  регистрийн дугаар

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Мын эзэмшлийн 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргА захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”,  мөн дүрмийн 12.3-т заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Айн ам нас хохирсон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заА гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас гаргА мэдүүлэг

1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г мэдүүлэхдээ: “Нэг өдөр нөхрөө алдана гэж бодоогүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ осол гэнэтийн осол байсан. Энэ хүмүүс бүгдээрээ өмнө нь сайн харилцаатай хүмүүс байсан. Энэхүү хэргийн улмаас таван хүүхэдтэйгээ би хохирогч үлдсэн. Надад ч гэсэн хүнд тусаж байна. 5 хүүхдээ яаж асарч, хамгаална гэж бодож байгаа. Өөр бодож санаж байгаа зүйл байхгүй.” гэв.

1.2. Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ:Энэхүү үйл явдал 2022 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр болсон. Найз маань манай гэрт архи аваад хүрээд ирсэн. Дараа нь хэсэг хугацааны дараа талийгаач ирсэн. Хэдүүлээ уул руу гарч архи, пивонуудыг уухаар болсон. Хэр газар очиж архи, пивонуудыг ууж, бууцаж ирэх замд энэхүү гэнэтийн осол болсон. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хүний машиныг жолоодсондоо маш их гэмшиж байна. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохирсон. Талийгаачийн оршуулгын зардалд нь тусалсан. Талийгаач миний төрсөн дүү мэт бид хоёр дотно харилцаатай хүмүүс байсан. Манайх ам бүл 6, нАд хүрээгүй хоёр хүүхэдтэй, хоёр нь сургууль төгсөөж удаагүй байгаа. Би таксины жолоочоор ажиллаад 23 жил болж байгаа. Шүүхээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213002770224 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.3. Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдрийн өглөө босоод хамт сууж цайгаа уусан. Тэгээд би 9 цагийн үед ажил руу явсан. Харин талийгаач түлээ түүж ирнэ гэж сууж байсан. Түүнээс хойш уулзаагүй. Орой зам тээврийн осол болсон гэж сонссон. Би тэр өдөр юу ч мэдээгүй. Дараа нь талийгаачийн 7 хоног нь өнгөрсний дараа А гэх хүн Мын машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргА тухай сонссон. Чухам ямар шалтгаанаар эдгээр хүмүүстэй хамт явж байсныг, өөр ямар ямар хүмүүс байсныг би мэдэхгүй. ...Нөхөр маань хэн нэгэн хүнтэй маргалдаж, муудалцаж байгаагүй, сэтгэл санааны хувьд тайван байсан. Тус өдрийн 15 цагийн үед над руу утсаар ярьсан. Тэр үед “би Атай хамт явж байна, миний машин Аы гэрийн хажууд байна” гэж хэлсэн. Өөр юу ч яриагүй. ...Би маш их гомдолтой байна. Миний нөхөр зүв зүгээр явж байгаад зам тээврийн осолд орж амь насаа алдсанд маш их харамсаж байна. Би одоохондоо юу ч хэлж чадахгүй байна. Одоо таван хүүхдээ яаж ганцаараа асрах болно гэдэгт маш их санаа зовж байна. Надад үнэхээр хэцүү байна. Одоо хүртэл сууж чадахгүй байна. ...Бид нар хохирлын талаар тооцож гаргаагүй байгаа. Хохирлын тооцоо шаардлагатай юм бол гаргаж авч ирж өгье.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бүх хохирлыг нэмэхэд 10,023,700 төгрөг гарч байгаа юм. Аы зүгээс өнөөдрийн байдлаар миний хувийн данс руу 9,700,000 төгрөг шилжүүлсэн байгаа.Шилжүүлсэн баримтуудыг С.А өөрөө гаргаж өгөх байх. С.Аы хувьд хэрэгт баримтуудаар гаргаж өгсөн хохирлыг сайн дураараа төлж өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал),

2.6. Иргэний нэхэмжлэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 6368 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр багийн төвд явж байхад С.Аы тээврийн хэрэгсэл хашааны гадна байсан. Тэр үед С.А таксинд яваагүй юм байна гэж бодоод түүнтэй уулзаж гарах гэж хашааны гадна очоод гэрт нь ороход С.А ганцаараа сууж байсан. Би түүнд хандаж “хоёулаа архи уух уу” гэж асуухад тэр ч гэсэн миний саналыг зөвшөөрсөн. Бид хоёр хашааны гадна гарч ирээд миний машины хойд талын суудалд суусан ба өмнө нь миний машин дотор явж байсан “Еликс” нэртэй 0,75 литрийн архины шилийн дундуур байсан тал архийг хувааж ууж сууж байхад үед Т.А өөрийн фургон маркийн тээврийн хэрэгслээр хүрээд ирсэн. С.А бид хоёр ууж байсан архинаас Т.Ад өгсөн боловч Т.А уг архийг уугаагүй. Тэгж юм ярьж сууж байхад С.А бид нарын хажууд ирсэн. Тэгээд бид дөрөв уулзсан үед Т.А өөрийн машинаас хоёр гурван ширхэг “Касс” нэртэй 0,5 литрийн пиво, нэг ширхэг “Сэрүүн” нэртэй 2,5 литрийн пиво аваад ирсэн. С.А, С.А, Т.А дөрвүүлээ уг пивыг багийн төвийн зах руу гарч байгаад уухаар болж тохиролцсон. Би амьдралдаа архи уух юм бол жолоонд суухгүй зантай. Тэгээд багийн төвөөс зах руу гарах болоход С.А миний машиныг жолоодсон. Т.А урд талын суудалд суугаад, С.А бид хоёр хойд талын суудалд суугаад багийн төвөөс ертөнцийн зүгээр хойд зүг рүү 2-3 км зайтай уулын хөвөө рүү чиглэн явж очоод зогсоон. Тэгээд дөрвүүлээ машинаас бууж гадаа сууж, Т.Айн авч ирсэн пивыг хувааж ууж дуусгА. Дараа нь буцаад багийн төв рүү ирж байх замдаа зам тээврийн осолд орсон юм. Бид нар сумын төв рүү ойртож ирсэн байсан болохоор хүмүүс харсан байна. Нэг мэдэхэд тэндээ олон хүмүүс цугларсан байсан. ...Тухайн үед С.А машиныг жолоодсон. Би урд талын суудалд суусан, харин талийгаач Т.А, С.А нар нь машины хойд талын суудалд суугаад явж байсан....

...Тэр өдөр С.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гол шалтгаан нь тэр болсон байх. Хоёрдугаарт гэхэд бид нар доошоо уруудаж ирж байхад зам дагуу байсан нэг чулуунаас бултах гэж огцом эргэх  үед тээврийн хэрэгсэл онхолдсон юм шиг надад санагддаг. Өөр ямар нэгэн шалтгаан болоогүй.

...Миний зүгээс Ад холбогдуулан түүнээс нэхэмжлэх зүйлгүй болно.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 90-94, 96 дахь тал),

2.7. Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16, 17 цагийн үед миний охин дүү болох Марзия манайд гүйж ирээд “сая над руу А утсаар залгаж Улаан үзүүр явах зам дээр зам тээврийн осолд орсон тухай ярьж байна, хоёулаа очоод ирэх үү” гэхээр нь охин дүүгээ гэртээ үлдээгээд Аманбек гэх залуугийн мотоциклээр осол болсон гэх газарт очиход Х.Мын Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож боссон байдалтай байсан. Хажууд нь С.А, Х.М, С.А, талийгаач дөрвүүлээ газарт хэвтэж байсан. Би анх очоод маш их сандарсан. Дөхөж очиж харахад С.А, Х.М, С.А-ш гурвын биеийн байдал гайгүй, харин талийгаач Т.Айн чихнээс нь цус гарсан арай гэж амьсгалж байсан. Би тэнд очсон мотоциклийг багийн эмч рүү явуулсан ба миний араас багийн эмч Серикболат ирсэн. Би багийн эмч ирэх хүртэл тэнд байсан хүмүүсийн хамаатан садан хүмүүс рүү утасдаж дуудсан. Мөн сумын удирдлага, цагдаа нарт утсаар холбогдож дуудлага мэдээлэл өгсөн. Хэсэг хугацааны дараа тухайн осол болсон гэх газарт хамаатан садан хүмүүс болон багийн иргэд ихээр цугларсан байсан. Манай багийн эмч сумын эмч нартай утсаар холбогдож чиглэл авсан ба сумын эмч нарын өгсөн чиглэлийн дагуу зам тээврийн осолд орж гэмтсэн хүмүүсийг багийн төвд гэр гэрт нь зөөвөрлөж авч ирсэн. Тэр хооронд сумын эмч нар ч гэсэн ирсэн. Талийгаач Т.Айг өөрийн гэрт нь хүргэж эмч нар үзэж байх хооронд өнгөрсөн. Бусад нь өөрийн гэрт эмчилгээ хийлгэсэн. Түүний дараа цагдаа нар ирээд уг асуудлыг шалгА. Анх хэргийн газарт надаас өөр хүн очоогүй. Би анх очиход талийгаач тээврийн хэрэгслээс 10-аад метрийн зайтай газарт ар нуруугаараа эгц дээш харсан байдалтай хэвтэж байсан. Харин А тээврийн хэрэгслийн жолооч талын арын дугуйн харалдаа хэвтэж байсан. С.А, Х.М нь Аманкелдээс 2-3 зайтай газарт хэвтэж байсан. ...Тухайн үед юу ч мэдээгүй. Дараа нь сонсож мэдэхэд тэр үед манай хүргэн хүү С.А тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.8. Гэрч А.Сетын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрт сууж байхад манай гэрт Аы хүүхэд нь болох Аманбек мотоциклтой манайд ирээд “Улаан үзүүр тийшээ явах замд зам тээврийн осол гарсан байна, тэндээ нэг хүний биеийн байдал хүнд байгаа юм байна” гэхээр нь тэр залууг явуулаад араас нь би өөрийн мотоциклтой зам тээврийн осол болсон газарт очиход Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож боссон байдалтай нэлээд эвдэрсэн, хажуу талд нь Х.М, С.А нар явж байсан ба С.А, Т.А нар газарт хэвтэж байсан. Би очиж үзэхэд С.А ухаанаа мэдэж байсан ба хөл өвдөж байна гэж хэлсэн. Харин Т.А нь ямар ч ухаангүй, хоёр чих болон амнаас нь цус гарсан, юм ярих чадваргүй, хурхирч хэвтэж байсан. Би тэр доор нь сумын хүүхдийн эмч Еркежан руу утсаар залгаж зөвлөгөө авч түргэн тусламж дуудсан. Бид нар тэнд байхад ар гэрийн хүмүүс бөөгнөрч цугларч эхэлсэн. Би талийгаач Т.Ад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байхад үлдсэн гурван хүнийг ар гэрийн хүмүүс нь багийн төв рүү гэр гэрт нь авч явсан байна. Тэр үед гадаа салхи салхилж шороотой болж эхлэхэд Т.Айг фургон машинд өргөж оруулаад сумын эмч нараас зөвлөгөө авахад Ботакөз эмч гарсан тухай хэлсэн. Сумын эмч нар очих хүртэл гэрт нь хүргээрэй гэхээр нь багийн төвд байдаг гэрт нь авч ирсэн. Тэр хооронд сумын эмч нар ч гэсэн ирсэн. Бид нар эмчилгээ хийх хооронд талийгаач өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал),

2.9. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг 40 минутын үед хашаандаа явж байхад манай хөрш С.Аы гэрийн хажууд Х.М /хоч Батахан/-ын Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд миний бие тэр машин руу дөхөж очиход машин дотор С.А, Х.М, Т.А нар 0,75 литрийн шилтэй “Еликс” нэртэй архийг ууж дуусгаж байсан. Тэгээд би очсоны дараа тэд нар намайг дуудаж машиндаа суулгА. Тэр үед Т.А машинаас буугаад өөрийн машинаас хоёр ширхэг “Касс” нэртэй 0,5 литрийн пиво, “Сэрүүн” нэртэй 2,5 литрийн пивоноос нэгийг аваад ирсэн. Тэгээд дөрвүүлээ уг пивонуудыг уухаар болоход тэндээ уухгүйгээр багийн төвөөс гарч байгаад уухаар болж тохиролцсон. Би анх машинд суухад тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд С.А сууж байсан. Х.М бид хоёр хойд талын суудалд суусан. Урд талын суудалд Т.А суугаад бид дөрөв багийн төвөөс дээшээ 2-3 км зайтай газарт уулын хөвөө рүү чиглэн очиж зогссон. Тэгээд дөрвүүлээ машинаасаа буугаад Т.Айн авч ирсэн пивыг ууж сууж байхад талийгаач Т.А бид хоёр бага зэрэг үг зөрүүлж маргалдахад С.А, Х.М нар бид нарын үгийг тасалж “боль, боль” гэж болиулсан. Дараа нь С.А машины жолооч талын суудалд суусан. Х.М урд талын суудалд суусан ба талийгаач Т.А бид хоёр хойд талын суудалд суугаад багийн төв рүү доошилж хөдөлсөн. Дараа нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан. Би газарт хэвтэж байсан. Дараа нь нэг ухаан ороход гэртээ авч ирсэн байсан. ...Тухайн үед С.А машин жолоодсон, Х.М урд талын суудал, харин талийгаач Т.А бид хоёр хойд талын суудалд сууж явж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал),

2.10. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Көбеген овгийн Сахариягийн А нь 1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “а” хэсэгт заА “...эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.Мөн дүрмийн 12.3-т заА “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.” гэсэн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал),

2.11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №102 дугаартай “...1. С.Аы биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. С.Аы цусанд 1.9 хувь промилли спиртийн агууламж илрэв. 3. С.А нь дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),

2.12. Баян-Өлгий         аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ен 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №36 дугаартай  “...1.Талийгаач Х.Айн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, суурь ясыг шалгахад суурь ясны баруун чамархай яснаас баруун чулуулаг яс дайрч дагз руу үргэлжилсэн шугаман хугаралтай, баруун талын 2,3,4,5,6-р хавиргануудад шууд хугарал, их бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, гэмтлийн шок гэмтлүүд тогтоогдлоо. 2, 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4, 5. Гавал, тархины битүү гэмтэл суурь ясны баруун чамархай яснаас баруун чулуулаг яс дайрч дагз руу үргэлжилсэн шугаман хугаралтай, баруун талын 2,3,4,5,6-р хавиргануудад шууд хугарал их бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, гэмтлийн шок, цаашид амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. 6. Архаг хууч өвчин үгүй. 7. Талийгаачийн цусанд 0,8% спиртийн агууламж илэрсэн. Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 134-139 дэх тал),

2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №771 дугаартай “...1.Иргэн С.Аийн биед баруун түнх орчим хавдартай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Иргэн С.Аийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд түр нөлөөлнө...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал),

2.14. “Ашид      билгүүн” ХХК-нийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-22-0309 дугаартай “...2022 оны 9 дүгээр сарын байдлаар 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер” маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас солих болон засварлах  боломжтой эд ангийн зах зээлийн үнэлгээг ажлын хөлсний хамт нийтдээ 10,995,000 төгрөг байх боломжтойг дүгнэв.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дахь тал),  

2.15.  Шинжээч “Алтан көлик” авто сургуулийн дүрмийн багш С.Еийн гаргА 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...2. Жолооч Сахария овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.ад заА "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т заА "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал),

2.16. Яллагдагч С.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11, 12 цагийн үед өөрийнхөө гэртээ байж байтал манай хашаанд Х.М өөрийнхөө эзэмшлийн "Тоёота Ландкруйзер 80" загварын машинаараа ганцаараа хүрч ирээд Х.М надад "миний машинд нэг тал архи байна, хоёулаа хувааж уух уу" гэж хэлэхээр нь би зөвшөөрч, гадаа гарч ирсэн. Тэгээд Х.М бид хоёр түүний машины хойд талын суудалд сууж түүний машин дотор байсан "Еликс" нэртэй тал архийг хувааж ууж сууж байхад манай хашаанд талийгаач Т.А өөрийн “Фургон” загварын тээврийн хэрэгслээр ганцаараа хүрээд ирсэн. М бид хоёр ууж байсан архинаас талийгаачид хийж өгсөн боловч тэр хүн архи уугаагүй. Тэгж байтал нөгөө тал архи дуусах үед Т.А машинаасаа 2,5 литрийн савлагаатай "Сэрүүн” нэртэй пиво, 3 ширхэг лаазтай "Сэрүүн" нэртэй пиво тус тус аваад ирсэн. Тэгж байтал хөрш А бас манай хашаанд хүрээд ирсэн. Тэгээд дөрвүүлээ дээрх пивонуудыг багийн төвөөс гадагшаа гарч уухаар болоод хөдлөх болох үед М надад машин барьчих гэхээр нь би машиныг жолоодож, манай хашаанаас хөдөлсөн. Тухайн үед талийгаач Т.А жолоочийн туслах талын урд суудалд суусан, харин Х.М, А хоёр хойд талын суудалд суусан. Дөрвүүлээ багийн төвөөс гараад 5 гаруй км яваад хээр гараад зогссон. Тэнд очсоны дараа бүгдээрээ машинаас буугаад гадаа сууж байгаад 2,5 литрийн савлагаатай "Сэрүүн” нэртэй пиво болон 3 ширхэг лаазтай "Сэрүүн" нэртэй пивог ууж дуусгА. Пиво дууссаны дараа буцаад багийн төв руу машинтайгаа хөдөлсөн. Машиныг мөн л би жолоодсон. Буцахдаа машины урд туслах талын суудалд Х.М өөрөө суусан, хойд суудалд Т.А, А нар суусан. Талийгаач Х.Мын хойно суусан байсан. Буцаж хөдлөөд 2-3 гаруй км зам яваад ирж байгаад зам дээр чулуу байхаар нь зүүн тал руу жолоогоо дарахад машин савлах шиг болоод хэд хэд онхолдоод, осол гарсан. Миний бие согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж, замын хөдөлгөөнд оролцож машины жолоодож яваад осол гаргасны улмаас иргэн Т.Айн амь нас хохирсон явдалд ихээр харамсаж байна. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дахь тал),

2.17. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дэх тал),

2.18. Эрх бүхий албан тушаалтны холбогдогч Хабаш овогтой Мад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3100031220014899 дугаартай шийтгэлийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал),

2.19. Хохирол, хор уршиг төлсөн банкны мөнгөн шилжүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 237, 2 дугаар хавтаст хэргийн 3, 6, 9дахь тал),

2.20. Иргэний нэхэмжлэгч Х.М, түүний өмгөөлөгч Х.З-ш нарын гаргА “Шүүгдэгч С.Ааас иргэний журмаар нэхэмжлэх зүйлгүй, төлүүлэх хохирол байхгүй, ямар нэгэн гомдол, саналгүй болно” гэсэн хүсэлт  зэрэг нотлох баримтууд болно.

2.21. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал),

2. Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлааг (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал),

3. Шүүгдэгч С.Аы иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, (1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал),

4. Шүүгдэгч С.Аы нэр дээр 5833 БӨТ улсын дугаартай “Митцувиши пажеро”, 2592 БӨҮ улсын дугаартай “УАЗ” загварын тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа  (1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал),

5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Сахария овогтой А нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багт оршин суудаг. Зан байдал нь хэвийн, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт  (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал),

6. Шүүгдэгч С.Аы төрсний гэрчилгээний болон гэрлэсний гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дахь тал),

7. Иргэн Ж.Марзиягийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.А, А.А, А.Ак нарын төрсний гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 242-245 дахь тал) болон бусад нотлох баримтууд  болно.

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заА үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заА үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч С.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Мын эзэмшлийн 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргА захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”,  мөн дүрмийн 12.3-т заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Т.Айн эрүүл мэндэд суурь ясны баруун чамархай яснаас баруун чулуулаг яс дайрч дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын 2, 3, 4, 5, 6-р хавиргануудад шууд хугарал, их бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, гэмтлийн шок зэрэг амь нАд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.  Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орой зам тээврийн осол болсон гэж сонссон. Би тэр өдөр юу ч мэдээгүй. Дараа нь талийгаачийн 7 хоног нь өнгөрсний дараа А гэх хүн Мын машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргА тухай сонссон. Чухам ямар шалтгаанаар эдгээр хүмүүстэй хамт явж байсныг, өөр ямар ямар хүмүүс байсныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),

4. Иргэний нэхэмжлэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд дөрвүүлээ машинаас бууж гадаа сууж, Т.Айн авч ирсэн пивыг хувааж ууж дуусгА. Дараа нь буцаад багийн төв рүү ирж байх замдаа зам тээврийн осолд орсон юм....Тухайн үед С.А машиныг жолоодсон, би урд талын суудалд суусан, харин талийгаач Т.А, С.А нар нь машины хойд талын суудалд суугаад явж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90-94 дэх тал),

5. Гэрч Ж.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аманбек гэх залуугийн мотоциклээр осол болсон гэх газарт очиход Х.Мын Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож боссон байдалтай байсан. Хажууд нь С.А, Х.М, С.А, талийгаач дөрвүүлээ газарт хэвтэж байсан. Би анх очоод маш их сандарсан. Дөхөж очиж харахад С.А, Х.М, С.А гурвын биеийн байдал гайгүй, харин талийгаач Т.Айн чихнээс нь цус гарсан арай гэж амьсгалж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),

6. Гэрч А.Серикболатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрт сууж байхад манай гэрт Аы хүүхэд нь болох Аманбек мотоциклтой манайд ирээд “Улаан үзүүр тийшээ явах замд зам тээврийн осол гарсан байна, тэндээ нэг хүний биеийн байдал хүнд байгаа юм байна” гэхээр нь тэр залууг явуулаад араас нь би өөрийн мотоциклтой зам тээврийн осол болсон газарт очиход Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож боссон байдалтай нэлээд эвдэрсэн, хажуу талд нь Х.М, С.А нар явж байсан ба С.А, Т.А нар газарт хэвтэж байсан. ...Харин Т.А нь ямар ч ухаангүй, хоёр чих болон амнаас нь цус гарсан, юм ярих чадваргүй, хурхирч хэвтэж байсан. ...Бид нар эмчилгээ хийх хооронд талийгаач өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал),

7. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.А машины жолооч талын суудалд суусан. Х.М урд талын суудалд суусан ба талийгаач Т.А бид хоёр хойд талын суудалд суугаад багийн төв рүү доошилж хөдөлсөн. Дараа нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан. Би газарт хэвтэж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал),

8. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал),

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №102 дугаартай “...2. С.Аы цусанд 1.9 хувь промилли спиртийн агууламж илрэв. 3. С.А нь дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),

10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №36 дугаартай  “...5. Гавал, тархины битүү гэмтэл суурь ясны баруун чамархай яснаас баруун чулуулаг яс дайрч дагз руу үргэлжилсэн шугаман хугаралтай, баруун талын 2,3,4,5,6-р хавиргануудад шууд хугарал их бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, гэмтлийн шок, цаашид амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. ... 7. Талийгаачийн цусанд 0,8% спиртийн агууламж илэрсэн. Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 134-139 дэх тал),

11. Шинжээч С.Ейн гаргА 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...2. Жолооч Сахария овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн ”а”- д заА ...,  мөн дүрмийн 12.3-т заА ... заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал),

12. Яллагдагч  С.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буцахдаа машины урд туслах талын суудалд Х.М өөрөө суусан, хойд суудалд Т.А, А нар суусан. Талийгаач Х.Мын хойно суусан байсан. Буцаж хөдлөөд 2-3 гаруй км зам яваад ирж байгаад зам дээр чулуу байхаар нь зүүн тал руу жолоогоо дарахад машин савлах шиг болоод хэд хэд онхолдоод, осол гарсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

4.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, гэм буруугийн шүүх хуралдаан улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

1. Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заА гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, 10237000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх саналтай”гэсэн агуулгатай дүгнэлтийг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн  зүгээс тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бүрэн хэрэгт холбогдуулан татаж шалгаагүй. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт зааснаар жолооч Х.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочид тээврийн хэрэгслээ шилжүүлсний улмаас 2 км яваад осол гаргаж хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “а” хэсгийг зөрчсөн Х.М гэх хүн тухайн гэмт хэргийг давхар үйлдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу хүнд чи тээврийн хэрэгслийг жолоодоорой гэж өгсний улмаас хүний алтан амь нас хохирч байгаа асуудал байгаа. Х.Мын энэхүү үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар давхар яллагдагчаар татаж хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.

...Гэхдээ энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хүний амь насыг нөхөн төлөх хор уршгийг арилгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хохиролтой холбоотой хэсгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хамт шийдвэрлэх учраас Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заА шаардлагыг хангах эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Гэхдээ хохирогчийн зүгээс хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “а” хэсэгт зааснаар Х.Мыг давхар яллагдагчаар татаж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заА гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргА болно.

4.4. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.Аы гэрт нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед иргэн Х.М 6368 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж “архи ууя” гэснээр Х.Мын машинд байсан “Еликс” нэртэй 0,75 литрийн тал архийг хоёулаа хувааж ууж байхад талийгаач Т.А болон С.А нар ирсэн. Улмаар талийгаач Т.А өөрийн машинаас савтай болон лаазтай пиво авч ирснээр дөрвүүлээ багийн төвөөс гарч пивыг уухаар болж Х.Мын машинд суусан. Тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.А жолоодон  багийн төвөөс холдож эзгүй газарт очиж зогссоноор дөрвүүлээ пивыг хувааж ууж дуусгаж буцах замдаа зам тээврийн осолд орсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Ад жолоодож, жолоочийн туслах талын судалд Х.М сууж, талийгаач Т.А, С.А нар машины хойд талын судалд сууж зорчиж явсан. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Т.Айн эрүүл мэндэд амьдрах боломжгүй амь нАд аюултай хүнд хохирол учирсны улмаас тэрээр нас барсан, хохирогч С.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэрэг үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

4.5. Мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаач Т.Айн цусанд 0,8% промилли, шүүгдэгч С.Аы цуснаас 1,9% промилли спиртийн агууламж илэрч,  үнэлгээ тогтоосон үнэлгээчний дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Х.Мын 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер ” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангиудын үнэлгээг 10,995,000 төгрөгөөр тогтоожээ.

          4.6. Шүүгдэгч С.А нь ВС, СЕ, Д ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 691080 дугаартай үнэмлэхтэй, түүний зам тээврийн осол гаргахад жолоодож явсан 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер ” загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Х.Мын нэр дээр бүртгэлтэй зэрэг үйл баримт, нөхцөл байдал, тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал),

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч С.Аы үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхэд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн  шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл юм.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заА гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж хуульчилжээ.

          5.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм.

          5.4. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оруулахгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

          5.5. Шүүгдэгч С.А нь 6368 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заА  “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заА “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан амь хохирогч Т.Айн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч нас барсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          5.6. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С.Аы цусан дахь спиртийн агууламж 1,9% промилли гарч, тэрээр дунд зэргийн согтолттой болох нь тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ.

          5.7. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гаргА шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтууд үндэслэлтэй байх тул эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          5.8. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч С.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн амь нас хохирох шалтгаан нөхцөл болсон  гэж дүгнэлээ.

          5.9. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн үйлдлийг хууль тогтоогч гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заА зөрчлийн шинжид хамааруулсан байна.

          5.10. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3100031220014899 дугаартай шийтгэлийн хуудсаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.Ад жолоогоо шилжүүлсэн жолооч Х.Мыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заА зөрчил үйлдсэн гэж 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

          5.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргА “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу хүнд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон учраас иргэн Х.Мын энэхүү үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар давхар яллагдагчаар татаж хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай” гэсэн дүгнэлт үндэслэлгүй,  хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          5.12. Иймээс шүүгдэгч С.Аы согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн   3.7-ийн “а”, 12.3-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний  амь нас хохирсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заА гэмт хэргийн шинжийг хангА, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          5.13. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

5.14. Иймд шүүгдэгч С.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргА захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний ам нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.15. Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон иргэний нэхэмжлэгч Х.Мын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн үйлдлүүд гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Шүүгдэгч С.Аы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Айн амь нас хохирч, иргэний нэхэмжлэгч Х.Мын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн эзэмшлийн 6368 БӨА улсын дугаартай “Тоёота Ландкрузер” загварын тээврийн хэрэгслийн эвдэрч, гэмтсэн  эд ангийн  зах зээлийн үнэ, өртгийг 10,995,000 төгрөгөөр тогтоожээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дахь тал)

 6.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”гэж, мөн хуулийн 508  дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.

6.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зан үйлтэй холбогдох зардал буюу гэмт хэргийн хор уршигт 10,023,700 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан нь банкны мөнгөн шилжүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Аы хувьд хэрэгт баримтуудаар гаргаж өгсөн хохирлыг сайн дураараа төлж өгсөн. Материаллаг хохирол байхгүй.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 237, 2 дугаар хавтаст хэргийн 3, 6, 9 дахь тал),

6.4. Иргэний нэхэмжлэгч Х.М нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний зүгээс Ад холбогдуулан түүнээс нэхэмжлэх зүйлгүй болно.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэж мэдүүлж (1 дүгээр хавтаст хэргийн 90-94, 96 дахь тал), нэхэмжлэх хохиролгүй талаар  шүүхэд хүсэлт гаргА байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.  

6.5. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч С.Аыг шүүхээс “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргА захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заА гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заА үндэслэл, журмын дагуу тусгай ангид заА төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улаанхус сумын Согоог багийн Засаг даргын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд 47 настай, гэрлэсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багт оршин суудаг, гэмт  хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 224, 227-229, 234, 238, 240-245 дэх тал),

2.4. Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заА “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заА гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 7 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байранд эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор боловч энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хохирол арилсан гэж үзэх боломжгүй. Иймд хэрэгт холбогдуулан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтогдоогүй байна. Хэрэгт холбогдуулан эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А цагдан хоригдож байгаагүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Иймд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн түүнд цагдаан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өмгөөлөгчөөс “..Улсын яллагчийн санал болгосон ялыг дэмжиж байгаа” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...С.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заА эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Ад 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргА болно.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилжээ.

2.7. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт  “гагцхүү хуульд тусгайлан заА тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж  эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заА тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд  хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжоор хүний амь наст учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох боломж хязгаарлагдмал юм.  

2.8. Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, амь хохирогчийн ар гэрээс уучлалт хүссэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нотлох баримтын хүрээнд нэхэмжилсэн оршуулгын зардал буюу гэмт хэргийн хор уршигт 10,023,700 төгрөгийг төлж, цаашид нэхэмжлэх хор уршгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, саналгүй гэж мэдүүлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

          2.9. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

          2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан  үеэс эхлэн тоолохоор тогтоов.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 3.2. Шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 10,023,700 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, иргэний нэхэмжлэгч Х.М нь “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэснийг, 2213002770234 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, дугаар зүйлийн  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Кургийн овогт Сийн Аыг “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргА захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заА  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Сйн Аы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан   үеэс эхлэн тоолсугай.

          5. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.  Шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 10,023,700 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг дурдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.  2213002770234 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Х.М нь “нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэснийг  тус тус  дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.Б