| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/00511/И |
| Дугаар | 618 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 618
| 2019 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 151/ШШ2019/00618 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 25 байр, 4 тоотод оршин суух Боржигон овогт Болдбаатарын Баяржаргал /НЭ87071108/
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 25 байр, 4 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхжаргалын Содбаяр /НЮ88012017/
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баяржаргал, хариуцагч М.Содбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2000 онд М.Содбаяртай танилцан улмаар 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Цэлмэг маань төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү С.Цэлмэг нь миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Баяржаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, гэрлэлтээ цуцлуулна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баяржаргал хариуцагч М.Содбаярт холбогдуулан гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Цэлмэг төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдардаг, цаашид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хариуцагч М.Содбаяр хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд ээждээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж хүү С.Цэлмэгийг эх Б.Баяржаргалын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч Б.Баяржаргал, хариуцагч М.Содбаяр нар хүүхдүүдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх үндэслэлтэй болно.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Бодбаатарын Баяржаргал /НЭ87071108/, Боржигон овогт Мөнхжаргалын Содбаяр /НЮ88012017/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Цэлмэгийг эх Б.Баяржаргалын асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг М.Содбаяр, эх Б.Баяржаргал нарт үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Содбаяраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР