Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/952

 

5.38 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг машиныг ********ий нэр дээрээс Цогтсайхан гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Машиныг Цогтсайханы нэр рүү шилжүүлэхэд ашигласан хуурамч бичиг баримтыг ************** надад хийж өгсөн. Цогтсайхан гэх залуу тухайн үед дуудлагын жолоочоор ажиллаж байсан, ядарсан амьдралтай залуу байсан юм. Тэр залуу надад итгээд юу ч мэдэхгүй байгаа. Би тухайн үед Цогтсайханд “ах нь машинаа зарах гэж байгаа юм, бүгд хуулийн дагуу, түр чиний нэр дээр шилжүүлээд, зарах гэж байгаа юм” гэж хэлээд бичиг баримтуудаа үзүүлсэн. Тэгээд Цогтсайхан миний үзүүлсэн бичиг баримтуудыг үзээд зөвшөөрсөн. Нотариатын газарт очиход ямар ч асуудал, зөрчил гараагүй, машиныг Цогтсайханы нэр дээр шилжүүлсэн. Тэгээд Цогтсайханаас цааш нь өөр танихгүй хүнд 170.000.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна. Би энэ зүйлийг хийхээс өмнө зарим нэг буруу зүйл хийж байгаад тухайн хүмүүстээ баригдсан юм. Тэдгээр хүмүүсийн хохирлыг цагдаад мэдэгдүүлэхгүйн тулд уг машиныг хууль бусаар зараад мөнгөөр нь бусад өөр хүмүүсийн хохирлыг барагдуулсан юм...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 90-92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Зургаа. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** 60,23 м2 талбай бүхий ********** дугаарт бүртгэлтэй ********** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, улмаар Сүх************** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” банканд тухайн орон сууцыг өөрийнх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, ********** дугаарт бүртгэлтэй хуурамч гэрчилгээг ашиглан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 75,600,000 төгрөгийн зээл гаргуулан авч, их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** 60,23 м2 талбай бүхий ********** дугаарт бүртгэлтэй ********** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********, ******** нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

6.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ын хохирогчоор өгсөн: “Nice” сервис “Уран ********** зууч” ХХК-ний улсын бүртгэлийн хуулбар, ********аас үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ ба манай барьцаанд тавих орон сууцны барьцаа хөрөнгийн лавлагаа зэрэг бичиг баримт гаргаж өгсөн ба манай банк 2016 орны 12 дугаар сарын 22-ны өдөр 3055/2016-176 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр ********ийн ************* тоот дансанд 75.600.000 төгрөг шилжүүлсэн болно. Тухайн өдрөө манай салбараас орон сууц худалдан борлуулсан ********ын данс руу 108.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт гэсэн утгатай шилжүүлсэн байна. 2018 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 709.900.58 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 29.221.130 төгрөгийг тус тус төлсөн байна. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөлгүй байж байгаад тодорхой хугацаанд эдийн засагчтай харилцаж байгаад сураггүй алга болсон ба 2019 оны 4 сард СБД-ийн иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргасан ба шүүхээс эрэн сурвалжилсан ба тэрнээс хойш хариу өгөөгүй ба тухайн худалдан авсан барьцаанд байгаа орон сууцанд очиж шалгахад тухайн орон сууцанд түрээслэгч иргэн байсан ба энэ талаар мэдэхгүй гэсэн. Ингээд манай байгууллагын зүгээс тухайн иргэн нь хуурамч бичиг баримт ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн байна үзэн цагдаад хандаж байна. Манай банкнаас бодит хохирол болох 74.000.000 төгрөг барагдуулах хүсэлтэй байна. Анх зээл судалж байх үед эдийн засагч биеэр очиж шалгасан байсан, манайхаас зээл олгохдоо улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг үндэслэн зээлийг олгодог. Би шүүх хуралд биеэр оролцоно. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй тухайн этгээдээр хохирлыг барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал)

 

6.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ын гэрчээр өгсөн: “Манай банканд 2016 оны 12 сарын 05-ны өдөр ******** манай Сүх************** дүүрэг 1-р хороонд байрлах салбарт Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапид харш ************* тоот 60.23 м.кв бүхий орон сууцыг ******** гэх хүнээс худалдан авах гэрээ хийж 75.600.000 төгрөгийг сарын 1.9 %-тэй жилийн 22.81 %-ийн нөхцөлөөр зээлээр авах хүсэлт гаргаж өгсөн ба зээл авахдаа гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх  хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, СХД-ийн татварын хэлтэст бүртгэлгүй гэх тодорхойлолт, СХД-ийн оршин суух тодорхойлолт, ШШГГ-аас өр төлбөргүй гэсэн бичиг, хамтран зээл хүссэн Ж.************** НД-ийн дэвтрийн хуулбар Ж.************** ажлын тодорхойлолт, ******** өөрийн үйл ажиллагаа явуулдаг гэх “Nice” сервис “Уран ********** зууч” ХХК-ний улсын бүртгэлийн хуулбар, ********аас үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ ба манай барьцаанд тавих орон сууцны барьцаа хөрөнгийн лавлагаа зэрэг бичиг баримт гаргаж өгсөн. Манай банк 2016 оны 12 сарын 22-ны өдөр 3055/2016-176 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба 2016 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр ********ийн ************* тоот дансанд 75.600.000 төгрөг шилжүүлсэн болно. Тухайн өдрөө манай салбараас орон сууц худалдан борлуулсан ********ын данс руу 108.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт гэсэн утгатай шилжүүлсэн байна. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 709.900.58 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 29.221.130 төгрөгийг тус тус төлсөн байна...Анх зээл судалж байх үед эдийн засагч биеэр очиж шалгасан байсан, манайхаас зээл олгохдоо улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг үндэслэн зээлийг олгодог. Сүх************** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/01010 дугаартай эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. 2019 оны 12 сарын 04-ний өдөр ХУД-ийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх барьцаа хөрөнгийг өөрийн байгууллагын эзэмшилд барьцаа хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаар лавлагаа авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл тус улсын бүртгэлд уг үл хөдлөх эд хөрөнгө нь ********** банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлгүй байна буюу гэрчилгээний дугаар, мкв зөрүүтэй байна,гэсэн хариуг бичгээр өгсөн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага иргэн ********д олгосон орон сууцны зээл болох 75.600.000 төгрөгөөс 74.890.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хохирлыг минь барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал)

 

6.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ын хохирогчоор өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 16-нд өгсөн: “...2016 оны 12  сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 сарын 17-ны өдрийн хооронд нийт үндсэн зээлээс 709,900 төгрөг, үндсэн зээлийн хүүгээс 29,221,130 төгрөг, нийт 29,931,192 төгрөг төлсөн байна. Одоо үлдэгдэл мөнгө 45,668,968 төгрөг дутуу төлөөгүй байгаа нь манай байгууллагад учруулсан бодит хохирол байгаа юм ...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал)

 

6.4 ********ийн “**********” банкнаас зээл авахдаа бүрдүүлж өгсөн материалууд (7 дугаар хавтаст хэргийн 205-235 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 01-11, 21-24 дэх тал)

 

6.5 ********, Ж.************** нарын “**********” банктай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 75.600.000 төгрөгийг зээлэхээр байгуулсан 3055/2016-176 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 235-250 дахь тал)

 

6.6 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** хаягт байршилтай 60,23 м2 талбайтай 2 өрөө орон сууцны ********** дугаартай гэрчилгээ (8 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал)

 

6.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1318 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 12 сар 22 өдөр гэсэн огноотой ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 12 сар 22 өдөр гэсэн огноотой ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний цаас нь үнэт цаас байна. Дээрх гэрчилгээний цаасыг үнэт цаасны технологийн аргаар хийсэн байна. Уг гэрчилгээний хэвлэлийн нууцлалын шинж тэмдгүүд, хамгаалалтын торон хээнд механик засвар орсон шинж тэмдэг илрэхгүй байна. 2016 оны 12 сар 22 өдөр гэсэн огноотой ************* дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний зүүн доод хэсэгт байх Улсын бүртгэгч 6/2-23 гэсэн дугаартай улаан өнгийн будагчтай тэмдгийн дардас нь хэвлэмэл бичиглэлийн доор /өмнө/ дарагдсан, уг гэрчилгээ нь хуурамч.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8 дугаар хавтаст хэргийн 33-37 дахь тал)

 

6.8 ********ийн ********** банкны ************* дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “16/155 тоот ГХШ дагуу зээл олгов ********” гэсэн утгатай 75,600,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө “********т ХУД 15 хороо, 6а-16 тоот байрны төлбөрт ********өөс” гэсэн утгатай 108,000,000 төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал)

 

6.9 ********ын ********** банкны 3055001658 дугаарын дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал)

 

6.10 ********ийн зээлийн дансны хуулга (8 дугаар хавтаст хэргийн 68-76 дахь тал)

 

6.11 ************* овогт Жүгдэрнамжилийн ************** нь 2018 он 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоосон нас барсны гэрчилгээний хуулбар (8 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал)

 

6.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сард ********** банктай гэрээ байгуулж орон сууцны зээл авсан. Энэ зээлийг авахдаа Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапид харшид байрлах орон сууцыг барьцаалж гэрээ хийж 75.600.000 төгрөг зээлсэн.  Ингээд би зээлийг авснаас хойш 1 жил гаран хэвийн төлж байгаад сүүлдээ төлбөрийн чадваргүй болсон ба удаа дараа банкнаас зээл төлөх талаар надад хэлж байсан боловч төлж чадаагүй. Тэгээд сүүлд банкнаас өөрсдийн дотоод хяналтаар дээрх орон сууцны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоож цагдаад хандаж байсан. Би барьцаанд тавьсан тэр орон сууцыг Цагаан гэх хүнээс 1 жилээр түрээсийн гэрээ хийгээд төлбөрийг 3 сараар өгч байсан түрээслэн амьдарч байсан орон сууц тэгээд тэр орон сууцыг ашиглан гэрчилгээг хуурамчаар үйлдэн банканд барьцаанд тавьсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуурамч би энийг 2015 онд танилцаж байсан ************** гэх хүнээр хийлгэж байсан. Яг ажлын байр оффисыг нь **********а байдгийг нь мэдэхгүй гадуур уулзаж байсан хоёр гэрчилгээг 4.000.000 төгрөгөөр гаргуулж байсан. Одоо энэ хүн **********а байгааг мэдэхгүй. Мөн тухайн банкнаас зээл авахаар бүрдүүлж өгсөн бусад бичиг баримт бүгд хуурамч. Би ********ыг танин надад мөнгөний хэрэг гарсан бусдад өртэй байсан тэгээд зээл аваад дээрх өрийг барагдуулъя гэж бодоод бичиг баримт бүрдүүлж банканд өгч зээл авсан. ******** бол манай танил дүүгийн найз би гуйж гэрээ болон бусад материал дээр гарын үсэг зуруулсан энэ хэрэгт ******** ямар ч хамаарал байхгүй энэ асуудлыг мэдэхгүй. Би ********т мөнгө төгрөг өгөөгүй, энэ асуудлын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал)

 

            6.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ын яллагдагчаар өгсөн: “...миний хувьд 75,600,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй...******** нь миний нэрийг ашиглаад надаас байр худалдаж авч байгаа мэтээр бичиг баримт бүрдүүлж зээл авсан. Миний хувьд ********ийг гуйгаад байхаар нь өөрийн бичиг баримтыг өгсөн...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Долоо. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер-150 Прадо загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д ”********” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 109,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд Ланд Круйзер 150 Прадо маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “**********” банканд 109,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “**********” ХХК, “**********” ХХК-ийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, *********ын 0000000000 дугаарын “**********” банкны дансны хуулга,  “**********”, “**********” банкны дансны хуулга, түрээсийн гэрээ зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

            7.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын хохирогчоор өгсөн: “Зээлдэгч ******** 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 109,000,000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар зээл авч зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан. Ланд Круйзер маркийн авто машиныг барьцаалуулж зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 101,647,789 төгрөг, зээлийн хүү 38,925,812.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 466,323.11 төгрөг нийт 141,039,924.36 төгрөгийн үлдэгдэлтэй. ********** нь ********** ХХК-ийн Автомашины лизингийн зээлийг судлан олгож ********* ХХК, ********** ХХК, ********** нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ” байгуулж зарим төрлийн зээлийн эрсдэлийг даатгуулсан. Уг гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд зээл авсан зээлдэгч ********, М.Сайнсанаа, Ч.Мөнхтулга, М.Уранчимэг, Ж.Өлзийжаргал, Б.Батболд, Т.Соронзонболд, ********, ********, Х.Удвалцэцэг /4 ширхэг зээл/ нарын автомашин /Ланд Круйзер-200/-ын зээлийг даатгуулж даатгалын төлбөрийг “**********” ХХК-иас даатгагч “*********” ХХК”-д даатгалын хураамжийг төлсөн. Банкны хувьд дээрх нэр бүхий зээлдэгч нарын зээлийн төлбөрийг ********** нь ********** ХХК-ийн Автомашины лизингийн зээлийг судлан олгож ********* ХХК, ********** ХХК, ********** нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний дагуу ********* ХХК төлөх үүрэгтэй, ********* ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк ********* ХХК-тай холбогдуулан гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Эдгээр зээлдэгчийн төлбөрийг ********* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний дагуу **********инд төлөх үүрэгтэй. ********* ХХК нь дээрх нэр бүхий зээлдэгч нарын төлбөрийг эхний ээлжид гэрээний дагуу банканд төлөх ба дараа нь өөрт учирсан хохирол төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардах хууль зүйн үндэслэлтэй болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал)

 

            7.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын хохирогчоор өгсөн: “...******** нь 2017 оны 11 сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 109.000.000 төгрөгийг 96 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй автомашин худалдах, худалдан авах зориулалтаар зээл авч зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан 29-79 УНП улсын дугаартай JTMEBX3FJ40K290071 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг барьцаалуулж зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 101,290,455.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 38,925,812.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 466,323.11 төгрөг, нийт 140,682,580.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна...******** нь зээл авсан өдрөөс үндсэн зээлийн төлбөрт 7,709,554.05 төгрөг төлсөн байна...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

7.3 Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ  (14 дүгээр хавтаст хэргийн 12-17 дахь тал)

 

7.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Анармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “*********” ХХК нь “**********” ХХК болон “**********” банк ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн эрсдэлийн даатгалын гурвалсан гэрээг байгуулж, “**********” ХХК-иас автомашин худалдан авах нөхцөлтэйгөөр “**********” ХХК-иас автомашины зээл авсан зээлдэгч зээлээ 60 хоногоос дээш хугацаанд төлөхгүй байх эрсдэлийг даатгасан. Иргэн ******** /УХ88043015/ түүний хамтран зээлдэгч ********* /АФ89021187/ нар нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “**********” ХХК-иас 157 000 000 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авахдаа 18.000.000 төгрөгийн урьдчилгаа байршуулан, үлдсэн 139.000.000 төгрөгийг “**********” ХХК-иас зээлж, тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Гэвч иргэн ******** түүний хамтран зээлдэгч ********* нар өөрийн нэр дээр худалдан авсан 47-55 УНЛ улсын дугаартай автомашинаа зээл авсан даруйд санаатайгаар цааш худалдан борлуулсан байна. “*********” ХХК нь даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 сарын 28-ны өдөр ********ийн зээлийг хэвийн ангилалд оруулах хэмжээнд тооцоолон 5.450.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээл авсан даруйд барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр, санаатайгаар цааш худалдан борлуулж ашиг олсон үйлдэл гаргасан байна. Энэ хэргийн улмаас тус компанид 5.450.000 төгрөгийн хохирол учирсан болно. Мөн дээрх зээлийн судалгааг зохих журмын дагуу шалгаагүй буюу зээлдэгчийн бүрдүүлж өгсөн хуурамч материалыг үндэслэж, зээлдэгчид ашигтай байдлаар зээл гаргасан, барьцаалагч болон зээлдүүлэгчийн хууль, гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлэлгүйгээр барьцааны зүйлийг хууль бусаар бусдад шилжүүлэх боломж олгосон “**********” ХХК-ийн холбогдох ажилчид дээрх этгээдүүдтэй урьдчилан үгсэн тохиролцсон байх магадлалтай байна. Энэхүү зээлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж /бизнесийн орлого, нийгмийн даатгал, дансны хуулга/ зээл авсан болох нь зээлдэгчийн зээлийн хувийн хэргээс холбогдох улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон төдийгүй дээрх этгээдүүд санаатай, зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг хамтран үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэг, 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй байх бөгөөд дээрх хуурамч зээлийн материалаар зээл гаргаж, тус хуурамч материалын дагуу даатгалын нөхөн төлбөр авах гэж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлд заасан Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд иргэн ******** /УХ88043015/, хамтран зээлдэгч ********* /АФ89021187/ болон “**********” ХХК-ийн холбогдох ажилчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал)

 

            7.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Анармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Иргэн ******** гэж хүний 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “**********” ХХК-иас 29-79 УНП улсын дугаартай JTMEBX3FJ40K290071 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашины төлөлтийн хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй 2,071,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон...энэ хэргийн улмаас манай компанид 2,071,000 төгрөгийн хохирол учирсан болно...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал)

           

            7.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Насанжаргалын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Иргэн ******** /ЧТ80051111/ түүний хамтран зээлдэгч *********/ ШЕ78040110/ нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “**********” ХХК-иас 126.500.000 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авахдаа 17.500.000 төгрөгийн урьдчилгаа байршуулан, үлдсэн 109.000.000 төгрөгийг “**********” ХХК-иас зээлж, тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Гэвч иргэн ******** нь өөрийн нэр дээр худалдан авсан 13-88 УНВ улсын дугаартай тус автомашинаа зээл авсан даруйд санаатайгаар цааш худалдан борлуулсан байна. “*********” ХХК нь даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 сарын 27-ны өдөр ********ийн зээлийг хэвийн ангилалд оруулах хэмжээнд тооцоолон 2.071.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээл авсан дариуд барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр, санаатайгаар цааш худалдан борлуулж ашиг олсон үйлдэл гаргасан байна. Энэ хэргийн улмаас манай компанид 2.071.000 төгрөгийн хохирол учирсан болно. Мөн дээрх зээлийн судалгааг зохих журмын дагуу шалгаагүй буюу зээлдэгчийн бүрдүүлж өгсөн хуурамч материалыг үндэслэж, зээлдэгчид ашигтай байдлаар зээл гаргасан, барьцаалагч болон зээлдүүлэгчийн хууль, гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлэлгүйгээр барьцааны зүйлийг хууль бусаар бусдад шилжүүлэх боломж олгосон “**********” ХХК-ийн холбогдох ажилчид дээрх этгээдүүдтэй урьдчилан үгсэн тохиролцсон байх магадлалтай  байна. Мөн энэхүү зээлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж /бизнесийн орлого,нийгмийн даатгал, дансны хуулга/ зээл авсан болох нь зээлдэгчийн зээлийн хувийн хэргээс холбогдох улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон төдийгүй дээрх этгээдүүд  санаатай, зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг хамтран үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг, 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй байх бөгөөд дээрх хуурамч зээлийн материалаар зээл гаргаж, тус хуурамч материалын дагуу даатгалын нөхөн төлбөр авах гэж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлд заасан Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэргийн шинжтэй байна.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал)

 

            7.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхбатын гэрчээр өгсөн: “Миний бие 2016 оноос хойш Ард кино театрын **********ны орчим гадагшаа явж буй хүнд хөрөнгийн баталгаа хийж байгаа. 2017 оны үед ******** гэх хүнтэй танилцаж байсан. ******** тухайн үед ********** компаниас Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл авах гэж байгаа учир дансанд мөнгө байх шаардлагатай байна. Машинаа аваад зараад мөнгийг нь буцааж өгнө гэж хэлж байсан. Тэгэхэд нь би ********** ХХК-аас утсаар залгаж “Танайхаас худалдаж авсан машиныг зарж болох уу” гэж асуухад “Болно” гэж хэлсэн байдаг. Би тэгэхдээ ********д мөнгө байршуулж өгөөгүй. Сүүлд хүмүүсээс энэ талаар сонсоход **********оос автомашин зээлээр худалдаж аваад зарсан хүмүүсийг сонсож байсан. Тухайн үед Өлзийжаргал гэх залуу гадаад явах гээд мөнгө байршуулах хүн хайж яваад ********тэй танилцаж байсан. Тэгээд ******** нь Өлзийжаргалтай нийлж 1 удаа ********** ХХК-аас Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл авч байсан. Ингэхдээ ******** нь банканд өгөх материалыг бэлдэж Өлзийжаргал банкнаас зээл авч, тэр 2 машинаа аваад ченжид зарж байсныг мэдэж байна. Би ********, Өлзийжаргал нарт 1 төгрөг ч өгч, 1 төгрөг ч аваагүй. Өлзийжаргалын ээжийнх нь эгч нь гэх хүн зээлийн урьдчилгаа болон мөнгийг нь өгч байсан гэж яригдаж байсан. Ч.Мөнхтулга гэх залуугийн хувьд мөн **********оос автомашин зээлээр авахаар хөрөнгийн баталгаа гаргуулахаар над дээр ирж байсан. Би ямар нэгэн хөрөнгийн баталгаа болон өөр туслалцаа үзүүлээгүй. Би тухайн үед **********ны 5057423128 дугаарын данс эзэмшдэг байсан. Би огт мөнгө авч байгаагүй. ********, ************* гэх 2 залуу хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсныг мэднэ. Тэр талаар мэдэх зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар Өлзийжаргалтай хамтран зээл авсан байдаг. Тухайн үед Ч.Мөнхтулга банканд зээл авахад материал бүрдүүлэх мөнгөө надаас зээлж байсан ба зээл нь бүтээд автомашинаа зараад миний өрийг өгсөн мөнгө байна. Тэрнээс өөрөөр энэ хүмүүст мөнгө өгч, мөнгө авч байсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал)

 

            7.8 ********ийн зээлийн хувийн хэргийн материал (8 дугаар хавтаст хэргийн 229-250 дахь тал, 9  дүгээр хавтаст хэргийн 01-20 дахь тал)

 

            7.9  “**********” банкны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5в/5798 дугаартай “******** нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус банканд 5002266880 тоот хадгаламжийн данс, ********* нь 5002674520 тоот харилцах данс, 1880006572 тоот зээлийн данс эзэмшиж байна” гэсэн албан бичиг (9  дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал)

 

7.10 ********, ********* нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаанд бүртгэлгүй талаарх баримт (11  дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

 

7.11 ********, ********* нарын “**********” банкны 5069308985 дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 109 сая төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга (14 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал)

 

7.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “...миний бие 2017 оны сүүлээр 10 сард манай дүү *************ын найз ******** гэх залуутай уулзаж надад банкнаас зээл авах гэж байгаа юм. Тоёота ********** ХХК-иас зээлээр машин худалдан аваад зарж зарсан мөнгөөрөө бизнес хийж, түүгээрээ зээлээ төлнө, энэ зээлээ таны нэр дээр авах хэрэгтэй байна. Хэрэв тэгэх юм бол танд тодорхой хэмжээний хувь өгнө гэж хэлсэн учир би зөвшөөрсөн. ******** надаас иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэргийг гаргуулж үлдсэн бичиг баримтыг ******** бүрдүүлж өгсөн. Тэгээд уг зээлийн баримтаараа Тоёота **********оос Тоёота Прадо загварын машиныг зээлээр худалдан авсан. Уг машинаа ******** бид хоёр хамт явж Төмөр замын вокзалын баруун талд байсан авто зах дээр очиж зарахаар болсон. Гэвч данс байхгүй байсан учир 10 дугаар хороололд байдаг ********** банкны шинэ данс нээж машин зарсан мөнгөө шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс 30 сая төгрөгийг би авч, үлдсэн мөнгийг ******** авсан. Миний эхнэр Мөнхзул миний хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан. Зээл авснаас хойш нэг жил гаруй хугацаанд 28,000,000 орчим төгрөгийг төлж барагдуулаад байна...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 188-189 дэх тал)

 

7.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Миний танил залуу ******** гэгч хүн надтай 2017 оны 11 сард холбогдож мөнгөний хэрэг байна, зээл гаргаад өгөөч, зээлээр машин аваад зардаг гэж байна, та зээлийн бичиг баримт бүрдүүлээд надад туслаач” гэж хэлсэн, энэ дагуу би Батболдтой холбогдож ********ийн зээлийн материал болох ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэж надад өгсөн бөгөөд ******** өөрийн хамтран зээлдэгчээр Мөнхзул гэх хүнийг хамтран зээлдэгчээр оруулж ********** ХХК-аас Тоёота Ланд крузер-200 загварын машин зээлж авсан. Авсан машинаа яасан талаар мэдэхгүй байна. Миний хуурай дүү *************ын хамаатан гэж хэлж танилцаж байсан. Батболдыг 2015 оноос хойш танина, Банк санхүүгийн байгууллагад ажилладаг байсан.  Бэлнээр 200.000-400.000 төгрөг өгч Батболдоор хийлгэдэг байсан. ********ийн зээлийг бүтээхэд хэдэн төгрөг өгснөө санахгүй байна тодорхой хэмжээний мөнгийг ********оос авч Батболдод өгч байсан.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн  214 дэх тал)

 

7.14  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Миний бие 2017 оны сүүлээр 10 дугаар сард манай дүү *************ын найз ******** гэх залуутай уулзаж надад банкнаас зээл авах гэж байгаа юм, ********** ХХК-иас зээлээр машин худалдаж аваад зарж, зарсан мөнгөөрөө бизнес хийж, түүгээрээ зээлээ төлнө, энэ зээлээ таны нэр дээр авах хэрэгтэй байна, хэрэв тэгэх юм бол надаас иргэний үнэмлэх гэрлэлтийн баталгаа зэргийг гаргуулж үлдсэн бичиг баримтыг ******** бүрдүүлж өгсөн бөгөөд уг зээлийн бичиг баримтаараа Тоёота **********оос Тоёота Прадо загварын машиныг зээлээр худалдан авсан. Авсан машинаа ******** бид хоёр хамт явж Төмөр замын вокзалын баруун талд байсан авто зах дээр очиж зарахаар болсон. Гэвч данс байхгүй байсан учир 10-р хороололд байдаг ********** банкны шинэ данс нээж дансны дугаараа санахгүй байна уг данс руу машин зарсан мөнгөө шилжүүлэн авсан. Уг мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг би авч үлдсэн мөнгийг ******** авсан. Миний эхнэр Мөнхзул миний хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан. Миний хамаатны дүү *************ын найз гэж танилцаж байсан. **********наас зээл хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд уг жагсаалтыг ********д өгч ******** хавтастай материалыг бүрдүүлж надад өгсөн. Зээл авснаас хойш нэг жил гаруй буюу 28.000.000 орчим төгрөгийг төлж барагдуулаад байна.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         

Найм. Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн бүлэглэн “**********” ХХК-ийн худалдан борлуулж буй Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д ”********” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 139,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ********** дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ********** дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ********** арлын дугаартай Ланд Круйзер 200 Прадо маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “**********” банканд 139,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “**********” ХХК, ********** ХХК-ийн тодорхойлолтууд, ********, ********* нарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, ********ийн “**********” банкны 000000000 дугаарын дансны хуулга, *********ын “**********” банкны 000000000 дугаарын дансны, “Худалдаа хөгжлийн” банкны 000000000, 000000000, 000000000 дугаарын дансны хуулга зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

 

8.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын хохирогчоор өгсөн: “...зээлдэгч ******** нь 2018 оны 02 дугаарын сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 139.000.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан 47-55 УНБ улсын дугаартай ********** арлын дугаартай Ланд Круйзер автомашиныг барьцаалуулж зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 127,069,895 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 53,210,565 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,979 төгрөг, нийт 180,836,439 төгрөгийн үлдэгдэлтэй байна...******** нь зээл авсан өдрөөс үндсэн зээлийн төлбөрт 11,930,105 төгрөг төлсөн байна...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

8.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын хохирогчоор өгсөн: “Зээлдэгч ******** 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 139.000.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар зээл авч зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан ЗТМН1Ю13635136684 арлын дугаартай Ланд Круйзер маркийн авто машиныг барьцаалуулж зээл авсан Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 127,069,895 төгрөг, зээлийн хүү  53.210.565.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,979.00 төгрөг нийт төгрөгийн үлдэгдэлтэй. ********** нь ********** ХХК-ийн Автомашины лизингийн зээлийг судлан олгож ********* ХХК, ********** ХХК, ********** нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ” байгуулж зарим төрлийн зээлийн эрсдэлийг даатгуулсан. Уг гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд зээл авсан зээлдэгч ********, М.Сайнсанаа, Ч.Мөнхтулга, М.Уранчимэг, Ж.Өлзийжаргал, Б.Батболд, Т.Соронзонболд, ********, ********, Х.Удвалцэцэг /4 ширхэг зээл/ нарын автомашин /Ланд Круйзер-200/-ын зээлийг даатгуулж даатгалын төлбөрийг “**********” ХХК-аас даатгагч “********* ХХК”д даатгалын хураамжийг төлсөн. Банкны хувьд дээрх нэр бүхий зээлдэгч нарын зээлийн төлбөрийг ********** нь ********** ХХК-ийн Автомашины лизингийн зээлийг судлан олгож ********* ХХК, ********** ХХК, ********** нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний дагуу ********* ХХК төлөх үүрэгтэй, ********* ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк ********* ХХК-тай холбогдуулан гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Эдгээр зээлдэгчийн төлбөрийг ********* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90С1720010004/1587 тоот “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ’’-ний дагуу ********** ХХК-д төлөх үүрэгтэй. ********* ХХК нь дээрх нэр бүхий зээлдэгч нарын төлбөрийг эхний ээлжид гэрээний дагуу банканд төлөх ба дараа нь өөрт учирсан хохирол төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал)

 

8.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Анармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “*********” ХК нь “**********” ХХК болон “**********” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн эрсдэлийн даатгалын гурвалсан гэрээг байгуулж, “**********” ХХК-иас автомашин худалдан авах нөхцөлтэйгөөр “**********” ХХК-иас автомашины зээл авсан зээлдэгч зээлээ 60 хоногоос дээш хугацаанд төлөхгүй байх эрсдэлийг даатгасан. Иргэн ******** /УХ88043015/ түүний хамтран зээлдэгч ********* /АФ89021187/ нар нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “**********” ХХК-иас 157.000.000 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашин худалдан авахдаа 18.000.000 төгрөгийн урьдчилгаа байршуулан, үлдсэн 139.000.000 төгрөгийг “**********” ХХК-иас зээлж тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Гэвч иргэн ******** түүний хамтран зээлдэгч ********* нар өөрийн нэр дээр худалдан авсан 47-55 УНЛ улсын дугаартай автомашинаа зээл авсан даруйд санаатайгаар цааш худалдан борлуулсан байна. “*********”ХК нь даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ********ийн зээлийг хэвийн ангилалд оруулах хэмжээнд тооцоолон 5.450.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээл авсан дариуд барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр, санаатайгаар цааш худалдан борлуулж ашиг олсон үйлдэл гаргасан байна. Энэ хэргийн улмаас тус компанид 5.450.000 төгрөгийн хохирол учирсан болно. Мөн дээрх зээлийн судалгааг зохих журмын дагуу шалгаагүй буюу зээлдэгчийг бүрдүүлж өгсөн хуурамч материалыг үндэслэж, зээлдэгчид ашигтай байдлаар зээл гаргасан, барьцаалагч болон зээлдүүлэгчийн хууль, гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлэлгүйгээр барьцааны зүйлийг хууль бусаар бусдад шилжүүлэх боломж олгосон “**********” ХХК-ийн холбогдох ажилчид дээрх этгээдүүдтэй урьдчилан үгсэн тохиролцсон байх магадлалтай байна. Энэхүү зээлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж /бизнесийн орлого, нийгмийн даатгал, дансны хуулга/ зээл авсан болох нь зээлдэгчийн зээлийн хувийн хэргээс холбогдох улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон төдийгүй дээрх этгээдүүд санаатай, зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг хамтран үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг, мөн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй байх бөгөөд дээрх хуурамч зээлийн материалаар зээл гаргаж, тус хуурамч материалын дагуу даатгалын нөхөн төлбөр авах гэж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлд  заасан Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд иргэн ********/УХ88043015/, хамтран зээлдэгч ********* /АФ89021187/ болон “**********” ХХК-ийн холбогдох ажилчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал)

 

8.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Анармаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...******** гэх хүний 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “**********” ХХК-иас 47-55 УНБ улсын дугаартай ********** арлын дугаартай Ланд Круйзер автомашины зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй 5,450,000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал)

 

8.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бибишийн гэрчээр өгсөн: “...********** арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сарын дундуур Улаан************** хотод эхнэр С.Ганчимэгийн хамт явж байгаад “Уран ган” гэх нэртэй автомашины захаас Занданбал гэх хүнээс 132.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үедээ төлбөр мөнгийг нь бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал)

 

8.6 “*********” ХХК-иас “**********” банканд 5,450,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон нөхөн төлбөрийн хуудас (9 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал)

 

8.7 ********, ********* нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “**********” банктай байгуулсан ********** дугаартай гэрээгээр 139,000,000 төгрөгийг “автомашин худалдан авах зориулалтаар” 96 сарын хугацаатай зээлсэн Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээтэй холбоотой бусад баримтууд (9 дүгээр хавтаст хэргийн 168-203 дахь тал)

 

            8.8 ********* нь тус банканд 50011895****** картын данс, 5000422742 дугаарын харилцах данс эзэмшдэг, ******** нь тус банканд данс эзэмшдэггүй болохыг нотолсон “**********” банкны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5в/1602 дугаартай албан бичиг (10 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал)

 

            8.9 ********, ********* нарын “**********” банкны 5175045446 дугаарын дансанд 2018 оны 02 сарын 27-ны өдөр 139.000.000 төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга (14 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)

 

            8.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн: “...2018 оны 01 сард ******** нь над дээр ирээд **********оос Ланд 200 маркийн автомашин чиний нэр дээр зээлээд авмаар байна. Зээлийн төлөлтийг би өөрөө хийнэ гэсэн. Эхний удаад би зөвшөөрөөгүй учраас ******** надтай хэд, хэдэн удаа ирж уулзаад би зээлийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгнө чи гэрлэлтийн баталгаа болон нийгмийн даатгалын дэвтрээ өгчих гэсэн. Харин би чамд 20-25 сая төгрөг оронд нь өгнө гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд ********д нийгмийн даатгалын дэвтэр болон гэрлэлтийн баталгаа хоёрыг өгсөн. Ойролцоогоор 10 хоногийн дараа ******** надтай яриад би чиний зээлийн материалыг бүрдүүлчихлээ гээд надад бүрдүүлсэн материалыг өгөөд бид 2 **********ын хажууд байдаг **********ны салбар дээр очсон. Гэтэл татгалзсан хариу өгсөн...Дараа нь баруун 4 зам дээр байдаг **********ны салбар дээр очоод зээлийн эдийн засагчид нь ********ийн надад бүрдүүлж өгсөн материалыг өгөөд тэндээс урьдчилгаа 17 сая төгрөг өгөөд 154 сая төгрөгийн зээл гарсан....Миний дансанд 25 сая төгрөг үлдсэн. Тэр үлдсэн 25 сая төгрөгийг намайг ав би асуудалгүй төлнө гэж ******** надад хэлсэн. Хэд хоногийн дараа ******** яриад 25 сая төгрөгөөс зээлчих гээд 5 сая төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал)

 

8.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа. Яллагдагчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие гэмт хэрэг үйлдээгүй, миний эхнэр энэ талаар огт мэдэхгүй, хуурамч гэх гэрлэлтийн баталгаа нь хууль ёсны баримт. Найзаараа дамжуулан танилцаж байсан. Танилын холбоотой хүмүүс Энэ талаар сайн мэдэхгүй. Огт мэдэхгүй, ажиллаж байгаагүй. ******** бүрдүүлж өгсөн. Сайн мэдээгүй. Урьдчилгаа 18.000.000 төгрөгийг ******** надад өгч ********** ХХК-аас Ланд-200 загварын машиныг худалдаж авсан. Уг машинаа ********д өгсөн цааш юу болсон талаар мэдэхгүй. Миний бие ********д залилуулсан бөгөөд тухайн хүнээс болж яллагдагчаар татагдсан.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал)

 

8.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Би ******** гэх хүнтэй 2017 онд *********** гэх хүнээр дамжуулан танилцаж байсан. 2018 оны 02 дугаар сард би ********ид **********оос зээлээр машин аваад түүнийг зарж мөнгө олох арга байна гэж хэлсэн бөгөөд ******** зөвшөөрсөн. Ингээд би ********ийн зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн бөгөөд уг материалыг Б.Батболд гэх хүн надад бүрдүүлж өгсөн. Үүний дараа би ********ид хуурамч материалыг өгч ******** уг материалаараа ********** ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ланд крузер-200 загварын машиныг зээлээр авсан. Зээлийн урьдчилгааг би Эрдэнэбат гэх хүнээс зээлж авч **********анд өгч байсан. Машинаа зээлээр авсаны дараа ******** бид хоёр зарын дагуу үл таних хүнтэй холбогдож бэлэн мөнгөөр зарсан /үнийн дүнг санахгүй байна/. Уг зарсан мөнгийг ********той хувааж авсан /хэр хэмжээний мөнгө хувааж авснаа санахгүй байна/. Батболдыг 2015 оноос хойш танина, банк санхүүгийн байгууллагад ажилдаг байсан. Бэлнээр 200.000-400.000 төгрөг өгч Батболдоор хийлгэдэг байсан. ********ийн зээлийг бүтээхэд хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна тодорхой хэмжээний мөнгийг ********оос авч Батболдод өгч байсан. Мэдэж байсан, би анх материал бүрдүүлэхдээ хуурамчаар материал бүрдүүлнэ гэдгийг хэлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  ********, ******** нарын мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт                                            бодисыг хууль бусаар ашигласан үйлдлийн талаар

 

Ес. Шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй,  3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

9.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал)

 

9.2 Хүний биед үзлэг хийсэн “******** дээгүүрээ ногоон нимгэн куртик, түүний дотуур цэнхэр эрээн өнгийн цамц, түүний дотуур хар өнгийн ханцуйгүй футболк, доогуураа хар өнгийн даавуун өмдтэй, түүний дотуур саарал өнгийн дотоож, хар өнгийн кет, түүний дотуур хар өнгийн оймс өмссөн, 34 настай, 181 см өндөртэй, 82 кг жинтэй гэх, халимаг үстэй эрэгтэй хүн байх бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байна. ********ийн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөв. ******** “надад байгаа, би сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд өмссөн байсан ногоон өнгийн куртикний халааснаас цагаан өнгийн гялгар уутаар ороосон, хар бор өнгөтэй, 2 хэсэг шавар мэт зүйл гаргаж өгсөн. Уг 2 хэсэг шавар мэт зүйлийг №1, №2 гэж хаяглан цахилгаан жингээр шалгаж үзэхэд №1 гэж хаягласан шавар мэт зүйл 1.1481 грамм жинтэй, №2 гэж хаягласан шавар мэт зүйл 2.2202 грамм байсныг тэмдэглэлд тусган, гэрэл зураг авч бэхжүүлэв. ********ийн өмссөн хувцасны халаасанд 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг /нийт 15.000 төгрөг/, хар өнгийн оосортой 1 ширхэг түлхүүр, ЕМРОRIO АРМАNI гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг,цагаа өнгийн асаагуур 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, CHANGE ESSE гэсэн бичиглэлтэй тамхи хайр байх ба хайрцаг дотор 2 ширхэг янжуур тамхи, хуйлсан цаас 1 ширхэг, Е баримтын цаас 2 ширхэг, цагаан өнгийн салфетик цаас, өмдний зүүн талын урд халааснаас хар бор өнгийн хатсан шавар мэт зүйл байсныг №3 гэж хаяглан цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0.5125 грамм жинтэй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 139-141 дэх тал)

 

9.3 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ************** ********ийн биеэс биологийн дээж болох шээсний дээж авахад ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал)

 

9.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************** гэрчээр өгсөн: “2019 оны 08-р сарын 22-ны өдөр 19 цагийн үед намайг гэртэй байх үед найз ******** манай гэрийн гадна ирээд намайг дуудсан. Би гэрээс гараад ********тэй хамт 3, 4-р хорооллын “Алтан төгрөг” нэртэй дэлгүүрийн гадна очсон. ******** тэнд хүнтэй уулзана гэж хэлж байсан. Тэр уулзах ёстой хүнийг нь хүлээж байх хооронд ******** өөрийнхөө халааснаас тугалган цаасан дээр наасан байсан жижиг хэмжээтэй шавар шиг зүйл гаргаж өгсөн. Би тэрийг мансууруулах бодис гэдгийг мэдэж байсан болохоор аваад тугалган цаасны доод талаас нь асаагуураар шатаагаад наалдсан шавраас гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгсэн удалгүй цагдаа ирээд ******** бид 2-ыг барьсан. ******** надтай хамт байхдаа “шавар” гэх мансууруулах бодисоос хэрэглээгүй. ******** бид хоёр бага байхаасаа найзалж эхэлсэн юм. Уулздаг, холбоотой байдаг юм. ******** надад тэр тугалган цаастай, шавар гэх мансууруулах бодисыг өгөөд хариуд нь ямар нэгэн зүйл аваагүй. ******** надад “ийм зүйл байна” гэж хэлээд гаргаж үзүүлсэн юм. Би өмнө нь Солонгос улсад байхдаа уг шавар гэх мансууруулах бодисоос хэрэглэж байсан болохоор ********ийг тэр тугалган цаастай шавар гэх мансууруулах бодисыг гаргаж ирэхэд хараад шууд таньсан. Тэгээд тэрийг нь ********өөс аваад “би нэг үзье" гэж хэлээд аваад татаж хэрэглэсэн юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал)

 

            9.5  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар  сарын 28-ны өдрийн 4709 дугаартай “ ...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлүүдэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.“ гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал)

 

            9.6  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4711 дугаартай “************** ******** ЧН85071717” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.“ гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал)

 

9.7 Шүүх сэтгэц эмгэг судлалын 1027 дугаартай “******** нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******** нь одоо сэтгэцийн эмгэг үгүй байна. ******** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******** нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал)

 

9.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********ийн яллагдагчаар өгсөн: “Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг мэдэж байгаа. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эгчийнхээ эзэмшлийн, хар өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашинтай хувиараа таксинд явж байсан. Шөнө 01 цагийн үед Сүх************** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “21” нэртэй баарны орчим явж байхад 20-25 орчим насны 3 залуу гар өргөхөөр нь авсан. Тэр 3 залуу “Сансарын түнэл дээр буусан. Тэр 3 залууг буусны дараа хойд, урд суудлаа шалгахад дотроо 3-аас 4 ширхэг тамхи, асаагуур бүхлээрээ гялгар уутанд ороосон шавар мэт зүйл тамхины хайрцагт байсан. Тэр шаврыг хараад мансууруулах төрлийн шавар гэх зүйлийг хараад “шавар” гэх мансууруулах бодисын төрөл байна гэдгийг мэдсэн. Өмнө нь интернэтээс тэр шавар гэх мансууруулах бодисын талаар харж байсан болохоор тэр гялгар ууттай шавар мэт зүйлийг хараад шууд мансууруулах шавар гэх зүйл мөн байна гэж мэдсэн. Тухайн үед тэр хайрцагтай зүйлүүдийг авч тэр чигт нь машины дотор талын голын хайрцагт хийсэн. Тэгээд шөнө 4 цаг хүртэл явж байгаад буусан. Тэр өдрийн маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр интернэтээр нөгөө “шавар” гэх мансууруулах бодисыг хэрэглэх аргыг нь судалж байгаад олсон “шавар” гэх мансууруулах бодисоо хэрэглэж үзсэн. Өлөн дээрээ тамхи татахад толгой эргэдэг шиг тэр шавар шиг зүйлийг хэрэглэх үед мөн адил толгой эргэж байсан. Тэрнээс хойш дахиж хэрэглээгүй. Үлдсэн “шавар” гэх мансууруулах бодисыг өөрийн өмсөж явсан ногоон өнгийн куртикний дотор талын халаасанд хийж хадгалсан. Тэрнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр найз ********тай гар утас зарах гэж холбогдсон. Тэр үед ******** “лагер дээрээ байна” гэж хэлсэн. Би зарах гэж байсан Huawei Р-20 рrо маркийн гар утсаа зарах санаатай, үзүүлэхээр *********** лагерын гэрийн гадна очсон. *********** лагерын гэр рүү явахаас өмнө нь нөгөө хадгалж байсан “шавар” гэх мансууруулах бодисоос бага зэргийг тасалж аваад асаагуурын хажуу хэсэгт наагаад, өөрөө хэрэглэх зорилгоор авч явсан юм. Тэгээд *********** лагерын гэрийнх нь гадна очиход ******** гарч ирсэн. *********** машин дотор нь бид 2 уулзсан. Би зарах гэж байгаа утсаа ********д үзүүлсэн. Тэгсэн ******** маргааш лагераас хот руу орно, тэгээд хүмүүсээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргааш нь хотод уулзахаар тохироод салсан. Би *********** гэрээс гараад 1 цаг орчмын дараа нэг газар зогсоод нөгөө хэрэглэх гэж авч явсан “шавар” гэх мансууруулах бодисоо халааснаасаа гаргах гэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь бодож байгаад *********** машинд үлдээсэн байж магадгүй гэж бодоод ******** руу залгасан. Би ********д машинд дотор чинь асаагуур унагаасан байна уу, хараадхаач гэж утсаар холбогдож хэлсэн чинь тэр дор нь ******** өө байна, энэ асаагуур дээр наалдсан байгаа зүйл юу вэ гэж асуусан. Тэгэхээр нь би наадах чинь чамд хамаагүй, миний юм байгаа, маргааш уулзахаараа авъя, цааш нь хийчих гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ таксинд явах гэж ганц нэг тойрч байгаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ очоод хадгалж байсан “шавар” гэх мансууруулах бодисоос хэрэглэж гэж бага зэргийг тасалж авсан. Тэрнээсээ хэрэглэж байгаад үлдсэн жижигхэн хэсгийг өмднийхөө халаасанд хийсэн юм. Тухайн өдрийн маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******** руу нөгөө зүйлээ авах гээд, хүн амьтан мэдчих байх гэж бодоод байн байн залгасан. ******** утсаа авахгүй байж байж, нэлээн хэд дуудуулж байгаад лагериас нүүж байна, оройхон манай гэрт ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед гэрээсээ *********** гэр рүү явах гэж гарсан. Гарах үедээ өмнөх өдөр нь өмдний халаасандаа хийсэн жижигхэн “шавар” гэх мансууруулах бодисоо хайгаад олохгүй байхаар нь үлдсэн “шавар” гэх мансууруулах бодисыг 2 хэсэг хуваагаад, тэндээсээ бага зэргийг хэрэглээд гэрээсээ гарсан. Харин үлдсэн 2 хэсэг хуваасан “шавар” гэх мансууруулах бодисоо гэртээ ногоон өнгийн куртикний халаасанд хийгээд үлдээх гэхэд ээж хувцас угаах гэж байгаад олж харчхаад, санаа нь зовж магадгүй гэж бодоод санаа зовсондоо ногоон өнгийн куртикээ тэр чигт нь өмсөөд гарсан. Гэрээсээ гараад найз ***********тай утсаар холбогдсон. *********** надаас хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад нь би хороололд хүнтэй уулзах гэж байна, чи завтай бол хамт явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд би таксинд суугаад ***********ыг замаас аваад *********** гэрийн гадна очсон. Таксинд явж байх үед би халааснаасаа нөгөө мансууруулах бодисоо хаячхаж магадгүй гэж шалгаж үзсэн чинь хажуугаас *********** санамсаргүй байдлаар харсан. Тэгсэн *********** сонирхоод байхаар нь дэмий дээ, жоохон сонин юм байна, энийг одоо яадаг юм билээ гэж хэлэхэд *********** сонирхож үзье, тамхинаас хэр юм гэж гуйгаад байхаар нь бага зэргийг тасалж авч өгсөн. Тэгээд буугаад ******** руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь *********** гэрийн гадна зогсож хүлээсэн. Тэр хооронд *********** дэлгүүр ороод ирье гэж явсан. *********** 5-аас 7 минут болсны дараа ирсэн. Тэгээд ********ас хурдан юмаа аваад явчих гээд утас руу нь байн байн залгасан. Удалгүй цагдаа нар ирээд намайг барьсан. *********** намайг дагаж явж байгаад надтай хамт цагдаад баригдсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш гэмшиж байна. Буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байгаа. Мөн гэм зэмгүй явж байсан ***********, ******** нарыг ийм асуудалд хутгалдуулсандаа маш их санаа зовж байна. Энэ асуудалд ***********, ******** нар хамааралгүй юм гэдгийг хэлмээр байна. Би уг “шавар” гэх мансууруулах бодисыг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл өөрийн ногоон өнгийн куртикний халаасанд хадгалж байсан юм. Өөр ямар нэгэн зорилго агуулаагүй. Би ********д уг “шавар” гэх мансууруулах бодисыг өгөөгүй. Санамсаргүй байдлаар машинд нь үлдээсэн гэдгээ мэдээд буруу зүйл бодчих байх гэж бодоод хурдан буцааж авах гэж байсан юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Арав. Шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,3274 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

10.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал)

 

10.2 Шүүх сэтгэц эмгэг судлалын 1029 дугаартай “******** нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******** нь одоо сэтгэцийн эмгэг үгүй байна. ******** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******** нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал)

 

10.3 Хүний биед үзлэг хийсэн “...Б.*********** өмссөн хувцасны халаасанд хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цэнхэр өнгийн тамхины хайрцаг байх ба дотор нь 14 ширхэг янжуур тамхи, цианокобаламин гэсэн бичиглэлтэй дээд амсар хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг, оосортой 3 ширхэг түлхүүр, цэнхэр өнгийн асаагуур байх ба хажуу талд нь бор шаргал өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал)

 

10.4 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ““...уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхийн өмнө ******** уг тээврийн хэрэгсэл дотор мансууруулах бодис байгаа гэж хэлээд баруун урд хаалгыг онгойлгож жолоочийн рулийн доод хэсэгт байрлах жижиг хайрцгаас шар өнгийн асаагуур гаргаж өгсөн. Уг асаагуурын хажуу хэсэгт бор өнгийн шавар мэт зүйл наалдсан байгааг гэрэл зургаар бэхжүүлж, наалдсан шавар мэт зүйлийг хуулан авч зиплок түгжээтэй гялгар уутанд хийж цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0,6351 грамм байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал)

 

10.5 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.*********** биеэс биологийн дээж болох шээсний дээж авахад ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасан гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал)

 

10.6 Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал)

 

10.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*********** яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг  (14 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

                                  Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцлоо.  

 

Гэм буруугийн талаар хохирогч “********** банк”-ны хууль ёсны төлөөлөгч *********,  “**********”-ны хууль ёсны төлөөлөгч *********, иргэний нэхэмжлэгч “*************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************* түүний өмгөөлөгч ************, иргэний нэхэмжлэгч “*********” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************** нар санал, дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Ж.Баасанжаргалаас “...2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өөрчлөгдөж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах боломжгүй болсон...миний үйлчлүүлэгчийн ард 2-3 хүн байгаа гэж үнэн зөвөөр мэдүүлдэг боловч мөрдөгч шалгаж тогтоогоогүй. Залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон зүйл байхгүй тул залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлд хамруулж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч ********ий өмгөөлөгч М.Хандармаагаас “******** үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, маргах зүйл байхгүй. ********ий тухайд 183,000,000 төгрөгөөс авч ашиглаагүй. Мөнгө ашиглаагүй нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн,

шүүгдэгч ********ын өмгөөлөгч Б.Чинзоригоос “Залилах гэмт хэрэг буюу 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлтэй маргахгүй. Харин бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч ********ын өмгөөлөгч Б.Батбаяраас “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон үйлдэл нь 2016 онд үйлдсэн байдаг.  Хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй байгааг анхаарах нь зүйтэй. ******** бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэмт хэрэгт оролцсон асуудал байна.  Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн,

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч К.Манлайгаас “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид бичиг баримт ашигласан үйлдлийг хамааруулж ойлгож байгаа.” гэсэн,

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилоос “******** гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллаж байгаа хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн,

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Н.Даваасүрэнгээс “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Ундрах-Оргил өмгөөлөгчтэй санал нэг байна” гэсэн,

шүүгдэгч Б.*********** өмгөөлөгч Б.Тэнгисээс “ Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэсэн,

иргэдийн төлөөлөгчөөс “Санаатай болон санамсаргүйгээр ******** нь гэмт хэрэгт ********, ********, ********, ******** нарыг гэмт хэрэгт татан оролцуулсан байна. Иймд ********, ******** нарыг гэм буруутай, харин ********, ********, ********, ******** нарыг санамсаргүйгээр гэмт хэрэгт оролцож, хувьдаа мөнгө аваагүй гэж мэдүүлж байгаагаас гэм буруугүй гэж үзэж байна. ******** гэм буруутай ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдэд “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтын цаас нь жинхэнэ үнэт цаас мөн боловч  мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрж мэдээллийг арилгаж, мэдээллийг ердийн хэрэглээний лазер хэвлэх төхөөрөмжөөр дахин хэвлэсэн хуурамч гэрчилгээ, тамгыг улаан өнгийн будагчтай тэмдгийн дардас нь хэвлэмэл төхөөрөмжөөр хэвлэсэн, хэвлэмэл бичгийг өмнөх хэвлэмэл бичгийг хусаж арилгасны дараа, бусад хэвлэмэл бичгүүдээс өөр төрлийн лазер хэвлэх төхөөрөмжөөр нэмж хэвлэсэн, ************, ************** гэсэн бичвэр бүхий гар бичвэрүүдийг 1 хүн бичсэн,  “************** Эн” ХХК-ийн БГД-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт Б.************** гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.************** гэх гарын үсгийн загваруудтай тохироогүй, төхөөрөмжөөр нэмж хэвлэсэн “Нүүрс тээвэрлэх гэрээ” гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь **********гийн гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохироогүй, шинжилж буй тэмдгийн дардас харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай тохирохгүй гэж дүгнэсэн нь шинжээчийн тусгай мэдлэг шаардсан шинжилгээний объектод шинжилгээ хийж, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан шинжлэх у**********ы тодорхой арга зүйд тулгуурлан “өнгөт принтерээр хэвлэх аргаар үйлдсэн болохыг” тогтоосон байна.

 

Бичиг баримт хуурамчаар ашиглах гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж хийсэн баримт бичгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг хэлэх бөгөөд ********ын нэр дээр бүртгэлтэй 00000000000 /**********/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нүүрс тээвэрлэх гэрээ, ********ын 0000000000 дугаарын дансны мэдээлэл зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичиг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 00-00 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ, ***************** /РД:************/ гэсэн иргэний үнэмлэх, ********ий орлого нотлох баримтууд болох нүүрс тээвэрлэх гэрээ, компанийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ********** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш ********** 60,23 м2 талбай бүхий ********** дугаарт бүртгэлтэй ********** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********, ******** нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, **********” ХХК, “**********” ХХК-ийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, *********ын 0000000000 дугаарын “**********” банкны дансны хуулга,  “**********”, “**********” банкны дансны хуулга, түрээсийн гэрээ, “**********” ХХК, ********** ХХК-ийн тодорхойлолтууд, ********, ********* нарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, ********ийн “**********” банкны 000000000 дугаарын дансны хуулга, *********ын “**********” банкны 000000000 дугаарын дансны, “Худалдаа хөгжлийн” банкны 000000000, 000000000, 000000000 дугаарын дансны хуулга, ********, ********** нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”, ********** дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “**********” ХХК-д лангуу түрээслэн түүний түрээсийг төлж байсан мэт бэлэн мөнгөний орлогын баримт, ********** байгуулсан “Түрээсийн гэрээ” зэргээр зээл авч залилах гэмт хэргийг төгс үйлдэхийн тулд эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

Энэ хэргийн хувьд хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргээр эхэлж, залилах гэмт хэргээр төгссөн буюу нийлмэл гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөр өөр цаг хугацаанд нийгэмд аюултай бие даасан янз бүрийн үйлдэл (эс үйлдлээр) хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх, түүнчлэн нийгэмд аюултай нэг үйлдэл (эс үйлдлээр) хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх замаар илрэн гардаг онцлогтой.

 

Мөн шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******** нь ганцаараа 3 удаагийн, ********, ********, ********, ********, ******** нартай тус бүрт нь нэг нэг удаа бүлэглэж 5 удаагийн үйлдлээр нийт 8 хохирогчид 875.930.601 төгрөгийн хохирол учруулж, өөрсдийн өмчлөлийн мэтээр бүрдүүлсэн хуурамч баримт бичгийг ашиглан зээл авсан, ******** нь өөрийн хийж хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгэл үнэмшил төрүүлж залилсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  арга, гэмт үйлдлийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Бярзууны ******** болон нэр бүхий хохирогч байгууллагуудад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********ийн зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэнээр шүүгдэгч ********ийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хяналтын прокуророос хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч ******** нь дээрхээс өөр аргаар ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлого олж амьдрал ахуйгаа авч явдаг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

 

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

********ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон хувийн хэрэгцээндээ зарцуулах, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж хувьдаа ашиглаж, өөрийн хэрэгцээг хангах, амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг гол эх сурвалж болгон үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь ганцаараа болон ********, ********, ********, ********, ******** нартай хамтран, үгсэн тохиролцож амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж тэдгээрийн үйлдлийн хоорондоо шууд харилцан хамаарал бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг ********, ********, ********, ********, ******** нар нь шилжүүлэн авсан мэтээр орон сууц болон, автомашины гэрчилгээ зэргийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр авсан автомашиныг бусдад зарж борлуулсан тус бүрийн оролцоотой нэг удаагийн үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан.

 

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул ********тэй ******** нь “*********** ББСБ-д 100.000.000 төгрөг, ********тэй ******** нь “**********” ХХК-д 239.930.601 төгрөг, ********тэй ******** нь “**********” банканд 75.600.000 төгрөг, ********тэй ******** нь “**********” банканд 109.000.000 төгрөг, ********тэй ******** нь 136.000.000 төгрөгийн  хохирол учруулсан үйлдэлд прокуророос

********, ********, ********, ********, ******** нарыг “их хэмжээний хохирол учруулсан” гэх  залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамаарал бүхий хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг нотолж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ********ийн гэмт үйлдлүүд залилах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулсан байх ба байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нар нь ********тэй тус бүр нэг удаагийн үйлдэлд хамтран оролцож залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “Залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх,  зүйлчлэл өөрчлөх,  мөн хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжид хамаарна.” гэх агуулга бүхий санал дүгнэлтүүдийг шүүх тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Б.Баасанжаргалаас гаргасан “...хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт ***********, *********** гэх хүмүүсийг шалгах шаардлагатай...” гэсэн санал хүсэлтийн тухайд  хавтаст хэрэгт шүүгдэгч ********  ***********, *********** нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хэлэлцэн шийдвэрлэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн тус тусын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн *********** гэм буруугийн талаар гаргасан “...********, ********, ********, ******** нарыг гэм буруугүй...” гэсэн дүгнэлт нь хуулийн үндэслэлгүй тул шүүх хүлээн аваагүй болно.

 

Харин ********ын үйлдсэн залилах болон хуурамч баримт бичиг ашигласан үйлдэл нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байх бөгөөд  хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлаагүй нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүйн гадна шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасан.

 

Иймд ********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх журамлав.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд;

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч ******** нь 2019 оны 8 дугаар сарын 21-нээс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дельта 9 тетрагидроканнабинол  агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,3274 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай юм.

 

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн “...шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

шүүгдэгч ********ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нарыг бусадтай бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ******** нарыгтусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт,

шүүгдэгч ********, ******** нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ******** нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирол хор уршгийн талаар

Залилах болон хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийн улмаас ********, ******** нар нь “************” ББСБ-д 100.000.000 төгрөг, ******** нь хохирогч ********од 6.400.000 төгрөг, “**********” ХЗХ-той 70.000.000 төгрөг, ******** ******** нар нь “**********” ХХК-д 239.930.601 төгрөг, ********, ******** нар нь “**********” банканд 75.600.000 төгрөг, ********, ******** нар нь “**********” банканд 109.000.000 төгрөг, ********, ******** нар нь “**********” банканд 139.000.000 төгрөг,  ******** нь “**********” банканд 136.000.000 төгрөгийн хохирол тус тус буюу нийт 875.930.601 төгрөгийн хохирол бусдад учруулсан байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллага болох **********ны  хууль ёсны төлөөлөгч ********* нь “учирсан хохирлоо зээлийн эрсдэлийн гэрээний дагуу “*********” ХК-аас нэхэмжилнэ, шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэхгүй” гэж,

Иргэний нэхэмжлэгч “*********” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************** нь “Иргэний журмаар **********наас нэхэмжилнэ. Манай байгууллага шүүгдэгч ********ийн 10,400,000 төгрөг, шүүгдэгч ********ийн 2,071,000 төгрөг, шүүгдэгч ********ийн 5,450,000 төгрөгийн хохирлыг **********анд төлсөн. Манай байгууллага шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж тус тус мэдүүллээ.

 

“*********” ХК болон “**********”, “**********” ХХК-ийн  хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өдөр 1587 дугаартай зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээнд “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчиж зээлийн төлбөр төлөх хугацааг 60 хоногоор хэтрүүлж төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу даатгуулагчид зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд шаардах эрхийг шилжүүлэхийг шаардах;...Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид бүрэн олгосноос хойш зээлдэгч зээлийн төлбөрийг даатгуулагчид төлсөн тохиолдолд зээлдэгчийн төлсөн хэмжээтэй тэнцэх хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг ажлын 5 хоногийн дотор Даатгагчид шилжүүлнэ...” гэж тус тус заасан байх боловч;

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэж бусдад учруулсан хохирлыг гэм буруутай этгээд шууд хариуцвал зохино. Иймд **********ны хууль ёсны төлөөлөгч *********ын гаргасан дээрхи хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллага “**********” ХХК нь Тоёота Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “*************” ХХК-иас нэхэмжилж байна.

 

Шүүгдэгч ********, ******** нарын хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглаж, залилах гэмт хэрэг  үйлдсэний  улмаас Тоёота Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэд хэдэн хүнд дамжмал байдлаар зарагдаж борлуулагдсан байна.  Уг тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд “*************” ХК худалдаж авчээ.  Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д  “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно.” гэж хуульчилсан байх тул “*************” ХК нь Тоёота Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч ********өөс 183.269.781 төгрөгийн  хохирлыг  гаргуулж “**********” ХХК-д олгож, хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 960 дугаартай зөвшөөрлөөр Тоёота Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийг  шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********өөс хохиролд нийт 676.426.140 төгрөг гаргуулж, хохирогч “************” ББСБ-д 73.000.000 төгрөг, ********од 5.100.000 төгрөг, “**********” ХЗХ-д 66.500.000 төгрөг, “**********” ХХК-д 183.269.781 төгрөг, “**********” банканд 45.668.968 төгрөг,  “**********” банканд нийт  302.827.391 төгрөг, шүүгдэгч ********оос  “**********” банканд 4.002.658 төгрөг олгохоор,

-гэм хорын хохиролд ********өөс 10.400.000 төгрөг, ********оос 5.450.000 төгрөг, ********оос 2.071.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “*********” ХК-д тус тус олгохоор  шүүх шийдвэрлэв.

 

 Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Т.Даваасүрэн, шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Ж.Баасанжаргал нараас  “хохирол төлөх завсарлага авах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн” хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны  өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал...өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж зааснаар гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ********, ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан хүртэл цагдан хорив.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Ж.Баасанжаргалаас хохиролд тооцуулахаар 4.830.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан баримтыг,

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч К.Манлайгаас “**********” банканд 4.002.658 төгрөгийг 0000000000 тоот дансанд тушаасан баримт, *********” ХК-д 5.450.000 төгрөгийг 0000000000 тоот дансанд тушаасан баримт,

********ийн өмгөөлөгч Т.Даваасүрэн, Х.Ундрах-Оргил нараас “********* ХК-д 2.071.000 төгрөгийг 0000000000 тоот дансанд тушаасан баримт гаргалаа.

 

Шүүгдэгч ********, ******** нар бусдад төлөх төлбөрөө нөхөн төлсөн байх тул төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ********ийн талаас хохиролд тооцуулахаар 4.830.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан баримтыг гаргасныг үндэслэн түүний нийт төлөх 676.426.140 төгрөгөөс 4.830.000 төгрөгийг **********аж  төлөгдөөгүй хохирлыг 671.596.140 төгрөгөөр тооцох боловч 4.830.000 төгрөгийг хохирогчдод хэрхэн, яаж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэвэл зохино. 

Шүүгдэгч ********ийн бусдад учруулсан гэмт хэргийн нийт 676.426.140 төгрөгийн хохиролд иргэний нэхэмжлэгч “*********” ХК-д гэм хорын хохиролд төлөх 10.400.000 төгрөгийг  оруулан тооцоогүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********, ********, ********, ********, ********,  ********  нарт холбогдуулан зүйлчилсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч ********д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ********, ******** нарыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч ********ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ********ыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ********ыг  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

 

Шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Ж.Баасанжаргалаас “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  сольж өгнө үү...”

шүүгдэгч ********ий өмгөөлөгч М.Хандармаагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хамгийн бага нэгжээр торгож, 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчилж төлөх боломжийг харгалзан үзнэ үү...”

шүүгдэгч ********ын өмгөөлөгч Б.Чинзоригоос “...хохирлоо нөхөн төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрхэлсэн тодорхой ажилтай. Мөн энэ намар 9 сард хүүхэд нь төрсөн. Торгуулийн ялыг багаар оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү ...”

шүүгдэгч ********ын өмгөөлөгч Д.Батбаяраас “...торгох ялын хамгийн бага нэгжээр оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...”

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч К.Манлайгаас “...хамгийн бага нэгж болох 10.000 нэгжээр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү ...”

шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилоос “шүүгдэгчийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөн хувийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн байгаа. Ажлын тодорхойлолт мөн сарын цалингийн тодорхойлолт мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээг гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаад 10.000 нэгжээр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...”

шүүгдэгч Б.*********** өмгөөлөгч Б.Тэнгисээс “...Гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2019 он байгаа болохоор зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Мөн 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс такси үйлчилгээний компанитай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Улаан**************аас гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

         Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********, ********, ********, ********, ********,  ********, ********  нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         ********, ********, ********, ********, ********,  ********, ******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.  

           

Шүүгдэгч Б.*********** өмгөөлөгч Б.Тэнгисээс гаргасан “...*********** Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд;

шүүгдэгч ******** сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг  2019 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийг  хүртэл хугацаанд үйлджээ.  Б.*********** үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарна. Иймд өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан дээрх санал дүгнэлтийг  шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч ********, ********, ********, ********, ********, ******** нарын амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, ********ийн үйлдлийн давтамж, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.  Мөн шүүгдэгч Б.*********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан  шүүхээс шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял;

шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял;

шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял;

шүүгдэгч ********, ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч ********, ******** нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

          Иймд шүүгдэгч ********, ******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус бүр оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*********** цагдан хоригдсон 4 хоногийг эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдэх 11 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********, ******** нарын оршин суудаг Улаан************** хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ********, ******** нарт анхааруулав. 

 

          Шүүхээс шүүгдэгч ********, ******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас,

          ********, ********, ******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан  арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаас тэдгээрийн цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон  нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 60.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, ********, ******** нарын  эдлэх ялыг 9.940.000 төгрөгийн торгох ялаар, ********, ********, ******** нарын эдлэх ялыг 11.940.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.  

 

          Шүүхээс шүүгдэгч ********ийг хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогчдын төлөгдөөгүй хохирлоос төлж хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Шүүгдэгч ********ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн ********, ********, ********, ********, ********, ******** нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1, №2, №3 гэж хаягласан 3 хэсэг ууттай бор өнгийн шавар мэт зүйл зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.  

 

          Энэ хэрэгт эрүүгийн 2109000000867, 100-0031930870, 2109000000869, 2105023850021 дугаартай хэрэг тусгаарлагдсан, хураагдсан иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                     

ТОГТООХ нь:

1. ************** ********ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт;

- ********, ********, ********, ********, ******** нарыг бусадтай бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт;

-********, ********, ********, ********, ********, ******** нарыг “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт;

-********, ******** нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. ********, ********, ********, ********, ********,  ********  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

 

-шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

 

-шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

 

-шүүгдэгч ********, ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

 

-шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч ******** ******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********д оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*********** цагдан хоригдсон 4 хоногийг эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдэх 11 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

9. ********, ******** нарын зорчих эрхийг шүүхээс тэдгээрийн оршин суудаг Улаан************** хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч ********, ********, ********, ********, ******** нарт тус бүр оногдуулсан торгох ялаас  тэдгээрийн цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон  нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 60.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, ********, ******** нарыг 9.940.000 төгрөгийн торгох ялыг, ********, ********, ******** нарыг 11.940.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-********, ********, ********, ********, ********, ******** нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********өөс хохиролд нийт 676.426.140 төгрөг гаргуулж, хохирогч “************” ББСБ-д 73.000.000 төгрөг, ********од 5.100.000 төгрөг, “**********” ХЗХ-д 66.500.000 төгрөг, “**********” ХХК-д 183.269.781 төгрөг, “**********” банканд 45.668.968 төгрөг,  “**********” банканд нийт  302.827.391 төгрөг, шүүгдэгч ********оос  “**********” банканд 4.002.658 төгрөг олгох;

-гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч “*********” ХК-д 10.400.000 төгрөг тус тус олгосугай.

 

15. Шүүгдэгч ********өөс хохиролд тооцуулахаар Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 4.830.000 төгрөгийг хохирогч нарт олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

16.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1, №2, №3 гэж хаягласан 3 хэсэг ууттай бор өнгийн шавар мэт зүйл зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

17. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 960 дугаартай зөвшөөрлөөр Тоёота Ланд круйзер 200 маркийн 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийг  хүчингүй болгосугай.

 

         18. Энэ хэрэгт эрүүгийн 2109000000867, 100-0031930870, 2109000000869, 2105023850021 дугаартай хэргүүд тусгаарлагдсан, хураагдсан иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

 

         19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

  

        

                 ШҮҮГЧИД                                   А.АЛТАНХУЯГ

 

 

                                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ