Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч М.Энхбаатар

шүүгдэгч *********** түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***********од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202005590407 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  сарын 0-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, “***********” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын баг, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***********/, ***********.   

 

                      Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч *********** нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 9 дүгээр байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 25,4 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Маш их гэмшиж, харамсаж байна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

         Хоёр: Эрүүгийн 2202005590407 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дахь тал)

 

2. Б.***********, М.***********, О.***********, ***********, Л.*********** нарын биеэс биологийн дээж буюу шээс авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-71 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.***********гийн гэрчээр өгсөн: “Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр намайг гэртээ байж байхад ***********тэй фейсбүүк чатаар холбогдоод 10-р хороололд очиж хамт сагсан бөмбөг тоглохоор болоод 10-р хорооллын Голден Парк хотхоны сагсны талбай дээр очиж сагсан бөмбөг тоглосон. Тэгэхэд ***********, ***********,*********** нартай тааралдаад  хамт сагс тоглосон. Тэгэхэд*********** надад тариа байна хэдүүлээ хийх үү гээд бид нар хамт замын эсрэг тал руу гараад цагаан цэнхэр өнгөтэй дээр үеийн орон сууцны орцонд орж***********ын гаргаж ирсэн тебантин гэх эмийг капсулаас гаргаж тарианы устай холиод дунджаар нэг хүн 5 ширхэг тебантин эмийг хольж тарьсан. Би хамгийн сүүлд тарих гэж байхад цагдаа нар орж ирээд бид нарыг барьсан. Цагдаа нарыг орж ирэх үед*********** зугтаачихсан. Тебантин эм, тарианы усыг*********** гаргаж ирсэн санагдаж байна, тариурыг бол бид нар эмийн сангаас авсан. Цагдаа нар ирээд үзлэг хийж байгаад орцонд байсан хогийн саван дотроос гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирсэн. Би тэр өвсийг бол***********ынх гэж бодож байна.*********** цагдаа нар ирэхэд зугтаахдаа хогийн савны хажуугаар гарч зугтаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) 

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.***********ийн гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 11 цагт Баянгол дүүргийн 4-р хороо Голден парк хотхоны гадаа сагсны шийдэн дээр байрны хүүхдүүдтэй сагс тоглож байхад өдөр 14 цагийн үед ***********, *********** нар ирж хамт сагс тоглосон. Удалгүй ***********, *********** нар ар араасаа ирж бид нар бүгдээрээ сагс тоглосон. Тэгээд байж байтал***********од тебантин эм байна бүгдээрээ хэрэглэе гээд хүн бүр 10,000 төгрөгөөр гаргахаар болоод би өөрт байсан 10,000 төгрөгөө өгсөн. Ингээд ***********, ***********, ***********,*********** бид 5 замын эсрэг тал руу гарч эмийн сан орж тариур, тарианы ус аваад хуучны 9 давхар орон сууцны нэг орцны 6 билүү 7 давхарт гарч***********од байсан тебантин гэх эмийг тарианы устай хольж тариур шахаад *********** ямар ч байсан өөрийнхөө судсанд хийгээд бусад нь хийх гээд бэлтгэж байтал гэнэт*********** цагдаа, цагдаа гэж хэлээд дээшээ гүйгээд лифтээр бууж зугтаасан бусад нь тэндээ байж байгаад цагдаа нарт баригдсан. Би бол тебантин хийгээгүй байсан. Тэгээд цагдаа нар орцонд үзлэг хийгээд орцонд байсан хогийн савнаас бид нарын хэрэглэсэн тебантин эм, эмийн цаас, тариурыг олж авсан бас хогийн савнаас гялгар ууттай ногоон өнгийн өвс гарч ирсэн. Яг хэн нь тэр хогийн сав руу гялгар ууттай өвс хийснийг би хараагүй, гэхдээ сүүлд зугтаасан***********ын өвс гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал) 

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.***********ын гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд багын найз ***********, ***********, *********** нарын хамт хоол идэх гэж 10-р хорооллын Голден паркийн шийдэн дээр уулзсан. Тэгээд ***********гийн он жав нэг залуу ирж байгаа гээд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд тэр нь ирээд 10, 10 мянган төгрөг өгчих бан хийх үү гэхээр нь бид нар тэгье гэсэн. Тэндээсээ 10-р хорооллын замын хойд тал руугаа зам гараад цэнхэр 9 давхар байрны дугаарыг нь мэдэхгүй нэг байрны 7 билүү 8 давхарт гараад бөөндөө нөгөө ***********гийн он жаваас тариур болон тебантин гэдэг эмийг аваад натрийн уусмалаар шингэлээд эхнээсээ гар руугаа тарьсан. Би тарьж амжаагүй байж байхад цагдаа нар хүрээд ирсэн асуудал болсон. Хамт байсан хүмүүсээс *********** хэрэглэчихсэн байсан. ***********гийн он жав нь бас хэрэглэчихсэн байж байгаад  зугтаачихсан. Ийм л асуудал болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал) 

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.***********ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө гэртээ байж байгаад ***********тай холбогдоод Модны 2-т уулзсан. Тэгээд бид 2 хамтдаа 10-р хорооллын Голден паркийн сагсны шийд дээр очтол тэнд *********** байсан. Тэгээд бид 3 сагс тоглож байтал *********** над руу залгаад хаана байгааг минь асуугаад 10 дугаар хороололд байна гэтэл хүрээд ирсэн. Бид хэд 10-р хороололдоо байж байтал ***********гийн он жав гэх ***********гэх залуу ирсэн. Тэр залуу ирээд хамт сууж байгаад тебантин байна гэхээр нь би авъя л даа гэж хэлээд бид хэд мөнгөө нийлүүлж 30,000 төгрөгөөр 30 ширхэг эм авсан. Тэрийг нь аваад ***********, ***********, ***********, ***********бид тав 10-р хорооллын замын эсрэг талд буюу хойд талдаа гараад автобусны хойд талд байрлах тоотыг нь мэдэхгүй 9 давхар байр руу орсон. Тус байрны 1 дүгээр орцны 6 давхарт гарч байгаад тебантинаа задлаад шипризэндээ дуслын устай хольж хийж байгаад *********** бид хоёр зүүн гарын судас хэсэг рүүгээ тарьсан. Харин нөгөө 3 тарьж чадаагүй. Тэгтэл гэнэт ***********нь цагдаа цагдаа гээд зугтаагаад явчихсан. Харин ***********, ***********, *********** бид 4 цагдаад баригдсан. Цагдаа нар ирээд бид нарын байсан давхрыг шалгахад лифтний хажуу байсан хогийн савнаас өвс тебантин гарч ирсэн. Би хэн тэрийг хийсэн болохыг мэдэхгүй байгаа ба би өөрийнхөө хэрэглэсэн зүйлийг халааснаасаа гаргаж өгсөн. Тебантин гэдэг эм нь нурууны өвчин намдаах эм ба эмийн сангаар жороор зардаг. Тухайн эмийг дуслын устай хольж судсаар тарьж хэрэглэж байсан болохоор мэддэг. Би өмнө нь тебантин гэх эмийг 5 удаа хэрэглэж үзэж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал)

 

7. Шүүхийн      шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4882 дугаартай “Б.***********, ***********, М.*********** 2022.10.03 гэж хаягласан шээсний дээжид тус бүр тетрагидроканнабинол илэрсэн, тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 116-120 дахь тал)

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4848 дугаартай “...Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс “дельта-9-тетрагидроканнабинол” илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 25.4 грамм” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 99-103 дахь тал)

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4492 дугаартай “...О.*********** 2022.09.07”, “*********** 2022.09.07” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрсэн. “*********** 2022.09.07”, “Б.*********** 2022.09.07” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 111-113 дахь тал)

 

10. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 73 дахь тал)

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт гэрээсээ Улаанбаатар хот руу замын машинаар гарахдаа Мөрөн хотын эмийн сангаас тебантин гэдэг нэртэй капсул эм 40 ширхгийг авч Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирсний дараа надаас тебантин эм авна гэсэн залуу эмээ надаас аваагүй учраас миний цүнхэнд явж байсан. цэргийн алба хамт хааж байсан ***********тай фейсбүүк чатаар холбогдоод хотод ирчихсэн байгаагаа хэлээд 10-р хорооллын Голден парк хотхоны сагсны талбай дээр уулзахаар болоод 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уулзсан. Тэгэхэд ***********гийн найзууд гээд ***********, ***********, *********** нар ирж танилцсан. Тэгээд бид нар сагс тоглосон, сагс тоглож байхад миний өмдний халааснаас тебантин эм унасан тэрийг хараад бид нар тебантин эмийг хэрэглэхээр болоод ***********, ***********, ***********, *********** бид нар хотхоноос зам хөндлөн гараад эмийн сан орж тариур, тарианы ус худалдаж аваад хуучны цэнхэр өнгийн орон сууцны орцоор орж нэг хүн 1 тариур 10 ширхэг тебантин эмийг тариурын устай найруулж ***********, *********** 2 бие биеийн судсанд тарьж өгсөн. *********** бид 2 тебантин эм тариагүй, ***********г тарих гэж байхад би цагдаа нар шатаар гарч ирж байгааг хараад цагдаа ирж байна гэж хэлчхээд цахилгаан шатаар ганцаараа бууж зугтаасан тэгэхдээ би тухайн үед өмссөн байсан женсин өмдний арын халаасанд байсан гялгар ууттай ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан шатны хажуу талд байсан хогны саванд хаячхаад явсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос ирсэн. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороолол 72-р хотхоны байрны орчимд хүнтэй уулзах гээд ганцаараа явж байгаад байрны гадна талаас тэр гялгар ууттай ногоон өнгийн өвс, тугалган цаас, ундааны сав байхаар нь гялгар ууттай өвсийг нь авч халаасандаа хийгээд тугалган цаас, ундааны савыг нь аваагүй тэнд нь хаячихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дахь тал)

 

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *********** нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 9 дүгээр байрны орцонд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй 25,4 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дахь тал), Б.***********, М.***********, О.***********, ***********, Л.*********** нарын биеэс биологийн дээж буюу шээс авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-71 дэх тал), О.***********гийн гэрчээр өгсөн: “...*******надад тариа байна хэдүүлээ хийх үү гээд бид нар хамт замын эсрэг тал руу гараад цагаан цэнхэр өнгөтэй дээр үеийн орон сууцны орцонд орж***********ын гаргаж ирсэн тебантин гэх эмийг капсулаас гаргаж тарианы устай холиод дунджаар нэг хүн 5 ширхэг тебантин эмийг хольж тарьсан...тэр өвсийг бол***********ынх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) , М.***********ийн гэрчээр өгсөн: “...Өнөболдод байсан тебантин гэх эмийг тарианы устай хольж тариур шахаад *********** ямар ч байсан өөрийнхөө судсанд хийгээд бусад нь хийх гээд бэлтгэж байтал гэнэт*********** цагдаа, цагдаа гэж хэлээд дээшээ гүйгээд лифтээр бууж зугтаасан...Яг хэн нь тэр хогийн сав руу гялгар ууттай өвс хийснийг би хараагүй, гэхдээ сүүлд зугтаасан***********ын өвс гэж сонссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал), Л.***********ийн гэрчээр өгсөн: “...***********нь цагдаа цагдаа гээд зугтаагаад явчихсан. Харин ***********, ***********, *********** бид 4 цагдаад баригдсан. Цагдаа нар ирээд бид нарын байсан давхрыг шалгахад лифтний хажуу байсан хогийн савнаас өвс тебантин гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4882 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 116-120 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4848 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 99-103 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4492 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 111-113 дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 73 дахь тал), ***********ын яллагдагчаар өгсөн: “...зугтаасан тэгэхдээ би тухайн үед өмссөн байсан женсин өмдний арын халаасанд байсан гялгар ууттай ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан шатны хажуу талд байсан хогны саванд хаячхаад явсан. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороолол 72-р хотхоны байрны орчимд хүнтэй уулзах гээд ганцаараа явж байгаад байрны гадна талаас тэр гялгар ууттай ногоон өнгийн өвс, тугалган цаас, ундааны сав байхаар нь гялгар ууттай өвсийг нь авч халаасандаа хийгээд тугалган цаас, ундааны савыг нь аваагүй тэнд нь хаячихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Хяналтын прокуророос ***********од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч ***********ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хамаарна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********од Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршигт учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч ***********од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /1/ нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч ***********од оногдуулсан хорих ялыг түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс гэх нэршилтэй 25.4 грамм хэмжээтэй мансууруулах бодис, 25 ширхэг задгай эм, 2 ширхэг эмийн таблет, 3 ширхэг шингэн зүйл соруулсан  тариур, санитас гэх бичиглэлтэй шаргал өнгийн эд зүйл зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна. 

 

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин *********** болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

Хэрэгт *********** нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ***********ыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.  ***********ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. ***********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин *********** болтол ***********ын цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өвс гэх нэршилтэй 25.4 грамм хэмжээтэй мансууруулах бодис, 25 ширхэг задгай эм, 2 ширхэг эмийн таблет, 3 ширхэг шингэн зүйл соруулсан  тариур, санитас гэх бичиглэлтэй шаргал өнгийн эд зүйл зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Хэрэгт *********** нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ц.ДАЙРИЙЖАВ