Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч П.Отгонбаатар

шүүгдэгч ***********

хохирогч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105014952500 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл эхнэр, охин хүргэн нарын хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, байрны  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Элизабет хороолол  тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***********. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********** нь пиво зарж борлуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч хохирогч ***********аас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар 6.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ресторан-паб ажиллуулж байгаа. Одоо би хохирлоо төлөх чадвартай болсон тул төлөөгүй үлдсэн 2.290.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хохирогчид төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “Үлдэгдэл хохирол 2.290.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Миний зүгээс хохиролоо авчихвал гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2105014952500 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын хохирогчоор өгсөн: “Миний хувьд 6.000.000 төгрөг ***********ын данс руу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн байгаа. Надад одоо *********** 2.500.000 төгрөг буцааж өгсөн. Тэгэхээр би өөрийн мөнгө 3.500.000 төгрөгийг авах бөгөөд олон жил удсан учир 500.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Тэгэхээр би одоо 4.000.000 төгрөг авах ёстой. Мөнгөө авсан тохиолдолд өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал 5айхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын хохирогчоор дахин өгсөн: “Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг найз Тэмүүжингийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Стрийт пүүд” нэртэй хоолны газарт согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөвшөөрөл гаргуулах шаардлагатай байсан бөгөөд *********** гээд танил эгчдээ согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл гаргах шаардлагатай байгаа талаар 2020 оны 8 дугаар сард хэлсэн чинь надтай *********** нэртэй залууг танилцуулсан. ***********тай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадаа 2020 оны 9 дүгээр сард уулзсан ба *********** нь өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг дуу болон дууны ая зохиодог согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл гаргадаг таньдаг хүн байгаа 6.000.000 төгрөг өгөх юм бол асуудалгүй согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл хоолны газарт чинь гаргаад өгч болно гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадаа байхдаа интернэт банк ашиглаж ***********ын хажууд өөрийн Худалдаа хөгжлийн банкны *********** тоот данснаас ***********ын нэр дээр бүртгэлтэй *********** тоот данс руу 6.000.000 төгрөгийг 2 саяар нь салгаж 3 удаа шилжүүлэн өгсөн. *********** тусгай зөвшөөрөл 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн боловч одоо болтол тусгай зөвшөөрөл гаргаж өгөөгүй харин 3.200.000 төгрөгийг маань эргүүлэн өгсөн. Одоо болтол тухайн хоолны газарт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл гаргуулж аваагүй хуучин хэвээрээ хоолны газар байгаа...болсонгүй, чадсангүй, боломжгүй болчихлоо гэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь өгөхгүй байсаар байгаад цагдаад хандаж байж бага багаар мөнгө өгч эхэлсэн. Одоо үлдэгдэл 2.800.000  төгрөгийг өгөхгүй байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг эргүүлэн өгсөн, тэрнээс хойш огт мөнгө өгөөгүй, удахгүй өгнө гээд өгөхгүй байгаа. Уг нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүх мөнгөө эргүүлэн өгнө гэж хэлсэн боловч дуусгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.***********ийн гэрчээр өгсөн: “Би *********** гэх хүнд 2.000.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрнийхөө оронд нь архины сул агууламжтай пивоны зөвшөөрөл гаргаад өгөөч гэж гуйсан юм. Миний хувьд ***********д өртэй байсан учраас саналыг нь хүлээн авч хөөцөлдөж өгсөн боловч тус газар нь нийтийн 00-ийг ашиглаж барьсан учраас олгохгүй гэсэн. Тэгээд *********** гэх хүн *********** гэх хүний ажлыг бүтээж өгнө гэж хэлээд мөнгө авсан юм шиг байсан. *********** гэх хүн над руу удаа дараа залгаж надаас мөнгө нэхээд байгаа юм...*********** нь *********** гэх хүнээс зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авчихсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.***********ын гэрчээр өгсөн: “Надад *********** нэг пиво зарах зөвшөөрөл авах хэрэгтэй байна, би нэг найзтайгаа нийлж юм хийх гэсэн юм гээд надаас асуухаар нь би тухайн үед нь юм хэлээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа ***********той хамт явж байгаад ***********т нэг пивоны зөвшөөрөл хэрэгтэй байна гэсэн. Болбол гаргуулаад өгөх юмсан гэж хэлтэл *********** тухайн үед би хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш мартсан байсан. Гэтэл нэг өдөр *********** над руу залгаад эгч *********** нэг хүн дагуулж ирлээ нөгөө зөвшөөрлийг гаргаж өгнө гэхээр нь би мөнгийг нь өгөөд явуулсан гэхээр нь би заа гэж хэлээд өнгөрсөн. Би дотроо ***********ыг надад яагаад юм хэлэлгүй шууд ***********тай уулзсан юм бол гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нөгөө зөвшөөрөл нь бараг гарч байна гэж байсан, гэтэл сүүлдээ бүтэхээ байсан гээд хоорондоо муудалцсан гэж сонссон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.***********ын гэрчээр өгсөн: “Надад анх *********** эгч пиво зарах зөвшөөрөл ***********т хэрэгтэй байна гэхээр нь би мэддэг хүн байвал сураг тавина гэж хэлээд салсан. Тэгээд ***********тай 2020 оны 8 дугаар сарын үед байх уулзаж сууж байгаад зөвшөөрөл гаргах хүн байна. Манай нэг эгч асууж байна гэж хэлтэл *********** би нэг хүнээр дамжуулж гаргаж өгнө гэхээр нь би ***********тай холбож өгсөн юм. *********** намайг хамт явж уулзах уу гэхээр нь би өөрсдөө учраа ол гэж хэлээд явуулсан. Тэгээд хоорондоо мөнгө төгрөг өгч авсан байсан. Би яг хамт очиж уулзуулж янз бүр болсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.***********ийн гэрчээр дахин өгсөн: “Би ***********тай 2020 онд найзаараа дамжуулан танилцуулж 2 удаа уулзаж байсан. Би *********** гэдэг хүнийг танихгүй, *********** над руу залгаад “хүүхдийн 100-д мах шардаг газар байна, энд пиво зарах зөвшөөрөл авах гээд байгаа юм, таньдаг хүн байна уу, асуугаад өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд асууж өгсөн. Тэрнээс би хэдэн төгрөг болно гэх юм ерөөсөө яриагүй. Би эхлээд Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний Нийслэлийн үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл гаргуулах компанийн нэрээр буюу “Диваажингийн орон” ХХК-аар асуулгахад манайд материал бүрдүүлэн өгөөгүй байна гэсэн. Дараа нь би Нийслэлийн засаг даргын Тамгын газраас хүнээр дамжуулан асуулгахад “нийтийн 00 ашиглан өргөтгөл барьж үйлчилгээ явуулж байгаа юм байна  газар чинь боломжгүй” гэж хэлэхээр нь би шууд ***********д боломжгүй газар юм байна гэдгийг нь хэлсэн. Би ***********аас мөнгө төгрөг аваагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын яллагдагчаар өгсөн: “Би хэрхэн зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй, цааш нь хүнээр буюу ***********ээр дамжуулж зөвшөөрөл гаргуулах гэж байсан. ***********э надад өртэй байсан учир чи өрөндөө зөвшөөрөл гаргаад өгчих гээд хэлсэн бөгөөд ***********аас авсан мөнгийг ***********эд өгөөгүй. Тэгээд би ***********э зөвшөөрөл бүтээгээд өгчих байх гэж найдаад ***********аас авсан мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгачихсан. Тэр үед нь би авсан мөнгөө дуусгачихсан, мөнгөгүй байсан бас ковид гарсан шалтгаанаар ажилгүй, мөнгөгүй байсан болохоор өгч чадаагүй...би 2000 оноос хойш клуб, цэнгээний газруудаар дуулсаар одоо хүртэл урлагаар ажиллаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал),

 

8.***********ын эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 100 дахь тал)

 

9. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан “ үлдэгдэл 2.290.000 төгрөгийг 2023 оны 01 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэсэн хүсэлт

 

10.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч *********** нь “пиво зарж борлуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар хохирогч ***********ыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  3 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

***********ын хохирогчоор өгсөн: “...***********тай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадаа 2020 оны 9 дүгээр сард уулзсан ба *********** нь өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг...согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл гаргадаг таньдаг хүн байгаа 6.000.000 төгрөг өгөх юм бол асуудалгүй согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл хоолны газарт чинь гаргаад өгч болно гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадаа байхдаа интернэт банк ашиглаж ***********ын хажууд өөрийн Худалдаа хөгжлийн банкны *********** тоот данснаас ***********ын нэр дээр бүртгэлтэй *********** тоот данс руу 6.000.000 төгрөгийг 2 саяар нь салгаж 3 удаа шилжүүлэн өгсөн. *********** тусгай зөвшөөрөл 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн боловч одоо болтол тусгай зөвшөөрөл гаргаж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал), З.***********ын гэрчээр өгсөн: “...нэг өдөр *********** над руу залгаад эгч *********** нэг хүн дагуулж ирлээ нөгөө зөвшөөрлийг гаргаж өгнө гэхээр нь би мөнгийг нь өгөөд явуулсан гэхээр нь би заа гэж хэлээд өнгөрсөн. Би дотроо ***********ыг надад яагаад юм хэлэлгүй шууд ***********тай уулзсан юм бол гэж бодоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал), П.***********ын гэрчээр өгсөн: “...***********тай 2020 оны 8 дугаар сарын үед байх уулзаж сууж байгаад зөвшөөрөл гаргах хүн байна. Манай нэг эгч асууж байна гэж хэлтэл *********** би нэг хүнээр дамжуулж гаргаж өгнө гэхээр нь би ***********тай холбож өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал), С.***********ийн гэрчээр дахин өгсөн: “Би ***********тай 2020 онд найзаараа дамжуулан танилцуулж 2 удаа уулзаж байсан. Би *********** гэдэг хүнийг танихгүй, *********** над руу залгаад хүүхдийн 100-д мах шардаг газар байна, энд пиво зарах зөвшөөрөл авах гээд байгаа юм, таньдаг хүн байна уу, асуугаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд асууж өгсөн...Нийслэлийн засаг даргын Тамгын газраас хүнээр дамжуулан уулгахад нийтийн 00 ашиглан өргөтгөл барьж үйлчилгээ явуулж байгаа юм байна  газар чинь боломжгүй гэж хэлэхээр нь би шууд ***********д боломжгүй газар юм байна гэдгийг нь хэлсэн. Би ***********аас мөнгө төгрөг аваагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал), ***********ын яллагдагчаар өгсөн: “Би...***********аас авсан мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгачихсан. Тэр үед нь би авсан мөнгөө дуусгачихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал), ***********ын эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *********** нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, ***********т “пиво зарах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн *********** тоот Хаан банкны дансаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  3 удаагийн гүйлгээгээр  нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар үйлдэгддэг.

 Шүүгдэгч ***********ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч ***********ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсанЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж хохирогчид 2.290.000 төгрөгийг гаргуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар  маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдав.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргалаа.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх,...зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 4 төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч ***********ыг /06/ зургаа сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив.

Энэ хугацаанд шүүгдэгч ***********ыг түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гадагш зорчихыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ***********д анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол хор уршгийн тухайд  шүүгдэгч *********** нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч ***********т 6.000.000 төгрөгийн хохирол учруулснаас төлөгдөөгүй үлдсэн 2.290.000 төгрөгийг  нөхөн төлөхөө “ миний бие үлдэгдэл 2.290.000 төгрөгийг 2023 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Би Хан-Уул дүүрэгт байрлах 3-р хороо, Үйлдвэрийн гудамж 49-н 2-р байранд байрлах Дөлгөөн паб рестораныг гэр бүлийн хамт ажиллуулж эхэлсэн тул ямар ч асуудалгүй үлдэгдэл мөнгөө өгөх чадвартай болсон.“ гэсэн бичгийн хүсэлтээр илэрхийлсэн болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 2.290.000 төгрөг гаргуулж хохирогч ***********т олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. ***********ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /06/ зургаа сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. ***********д оногдуулсан /06/ зургаа сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар /06/ зургаа сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. ***********ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянзүрх, ажил хөдөлмөр эрхэлдэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 2.290.000 төгрөг гаргуулж хохирогч ***********т олгосугай.

 

8. Хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ