| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 185/2019/0570/Э |
| Дугаар | 1043 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1043
2019 10 17 2019/ДШМ/1043
Н.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Н.Аы өмгөөлөгч Д.С,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809036480274 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н.А, 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;
Н.А нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Автомакс” машин угаалгын газраас “Асус” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Од 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Ж.Мын гар цүнхнээс бэлэн 400.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хөдөлгөөн” нэртэй авто угаалгын газарт иргэн Г.Б-н эзэмшлийн 96-28 УБЦ улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Samsung S6 edge” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын орчим иргэн Э.Эгийн “Samsung S6 edge” загварын гар утсыг “ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийн залилан авч, 288.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мана” нэртэй авто угаалгын газарт иргэн Б.Оийн өмчлөлийн “Samsung S8” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод байрлах иргэн И.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түрийвчинд нь байсан мөнгийг нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Аы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Ааас 3.402.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Од 680.000 төгрөг, Ж.Мад 400.000 төгрөг, Г.Бд 324.000 төгрөг, Э.Эд 288.000 төгрөг, Б.Оэд 1.200.000 төгрөг, И.Гд 510.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аы цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруутай үйлдлүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаараа илэрхийлж, мөрдөн байцаагч, прокурорт өөрийн үйлдсэн хэргүүдээ нэг бүрчлэн хэлсэн. Гэтэл хэд хэдэн үйлдлийг маань нэгтгэж шалгаагүй бөгөөд дээрх 6 үйлдлээс өөр үйлдэл илрээгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед би хуулийн мэдлэг муугаас болж мөрдөн байцаагчийн үгэнд итгэсэн. Би өөрт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч, прокурорыг хэт нэг талыг барьж, миний үйлдсэн хэргүүдийг нуун дарагдуулж байна гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаалгах хүсэлтэй байна. Намайг ял эдлэх хугацаанд надад холбогдох хэрэг илэрвэл миний эрх зүйн байдал дордох тул өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Аы өмгөөлөгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч өөрийн үйлдсэн 6 үйлдлийн талаар мэдүүлсэн /хх-75/ байдаг. Үүнээс яллах дүгнэлтэд 2 үйлдлийг нь оруулаад, 4 үйлдлийг нь оруулаагүй. Гэхдээ хавтас хэрэгт энэ талаар бусад дүүргүүдэд шалгасан эсэх талаар баримт байдаггүй. Өнөөдрийн байдлаар надад өөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан талаарх баримт байхгүй. Харин зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангид 3 үйлдэлтэй, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангид 1 үйлдэл байгаа. Нийт 4 үйлдлийг 2 өөрөөр зүйлчилсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх учраас нийт 4 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу зүйлчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргээс шүүгдэгчийг эрэн сурвалжилж байсан баримт байдаг. Бусад дүүргүүдэд эрэн сурвалжилсан зүйл байхгүй тул тогтоогдсон гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүгдэгч бусад дүүрэгт гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийгээ нэгтгүүлэн шалгуулахаар гомдол гаргасан. Өөр үйлдлүүд байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Ад холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад. мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
Н.А нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Автомакс” машин угаалгын газраас “Асус” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Од 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Ж.Мын гар цүнхнээс бэлэн 400.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хөдөлгөөн” нэртэй авто угаалгын газарт иргэн Г.Б-н эзэмшлийн 96-28 УБЦ улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслээс “Samsung S6 edge” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын орчим иргэн Э.Эгийн “Samsung S6 edge” загварын гар утсыг “ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийн залилан авч, 288.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мана” нэртэй авто угаалгын газарт иргэн Б.Оийн өмчлөлийн “Samsung S8” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод байрлах иргэн И.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түрийвчинд нь байсан мөнгийг нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Мын “... өөрийгөө Ганбаатар гэж танилцуулсан хүнийг угаалгын газартаа ажиллуулахаар болсон. Эхний өдрөө дадлага хийж байгаад маргааш нь 1 цаг орчим, 1 машин угаачихаад угаалгын хүлээлгийн өрөөнд байрлах текний араас цүнхэнд байсан хэтэвчтэй бэлэн 400.000 төгрөгийг бүгдийг нь аваад, хэтэвчийг нь үлдээгээд явчихсан байсан. ...” /1хх-10/,
хохирогч Э.Эгийн “... 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зүс таних Н.Аы гэрт намайг дуудахаар нь очиход миний гар утсыг “ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд аваад гараад явсан бөгөөд хэсэг хугацааны дараа араас нь гарахад байхгүй байсан. ...” /1хх-76/,
хохирогч Г.Б-н “... Би “Их дөлгөөн” төвийн авто угаалгын газрыг түрээслэж ажиллуулж эхэлсэн бөгөөд угаагч ажилд авах зар тавьсны дагуу 88333215 дугаараас өмнөх өдөр нь залгасан залуу ирээд өөрийгөө Баяраа гэж танилцуулж, орой 22 цаг хүртэл ажилласан. Тэгээд нөгөө залуу утсаар хүнтэй ярьж байснаа гэнэт алга болчихсон ба орж ирэхгүй удаад байхаар нь өөрийнхөө автомашин дээр очоод хартал дотор нь байсан “Samsung S6 edge” загварын гар утас алга болсон байсан. ...” /1хх-134/,
гэрч Г.Д-ийн “... Баяраа гэж өөрийгөө танилцуулсан залуу манай нөхрийн утсыг аваад явчихсан байсан. Тэгээд залгахад авахгүй байсан. Харин маргааш нь утсаа авсан бөгөөд би “доторхи зураг нь хэрэгтэй байна, битгий устгаарай, чи утсыг нь аваад зурагнуудыг нь өгчих” гэж хэлсэн. Тэр залуу “заза, би маргааш аваад очъё” гэж хэлсэн. Маргааш нь залгахад утсаа аваагүй. ...” /1хх-137/,
хохирогч И.Г-н “... би гэрээсээ гарахаас өмнө дэлгүүр явах гээд сейфнээс 510.000 төгрөг авч түрийвчиндээ хийгээд зочны өрөөний гоо сайхны ширээн дээр үлдээгээд явсан байсан. Гэтэл манай нөхөр гэрийн баруун талын цонх онгорхой байна, яагаад цоожлоогүй юм бэ гэж над руу ярьсан. Орой нь гэртээ ирээд сейф рүү мөнгө хийх гэтэл кодыг нь хөдөлгөсөн байхаар нь гайхаад түрийвчинд хийсэн мөнгөө үзтэл мөнгө байхгүй байсан. ...” /1хх-216/,
гэрч Р.Б-ын “... хашааныхаа зэрлэгийг зулгаалгах зар тавьсны дагуу 20 орчим насны, хар өмд цамцтай, хар малгайтай, хүзүүн дээрээ айхтар шивээстэй залуу ирсэн. ... би төв явсан ба гэрт Гантулга эгч, нөгөө залуутай хамт үлдсэн. 17 цагийн үед буцаад ирэхэд Гантулга эгчийн байшингийн гал тогооны цонхны порчик онгорхой байсан. Би түлхүүргүй ирсэн тул Г эгч рүү залгаж асуухад “эгч нь гараад явчихсан, зэрлэг зулгааж байгаа залуу үлдсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би онгорхой цонхоор дотогш ортол цонхны хажуухан талд аяга хагарсан байсан. Тэгээд 19 цагийн үед Гантулга эгч ирсэн бөгөөд гэнэт “миний түрийвчнээс мөнгө алга болсон байна, би энд түрийвчтэй мөнгөө ил үлдээчихээд явсан” гээд хайгаад байсан. ...” /1хх-222-223/,
хохирогч Б.Оийн “... 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, зарын дагуу өөрийгөө Ганбаа гэж танилцуулсан 22 орчим насны залуу 88333215 дугаарын утсаар холбоо барьж ажилд орсон. Орой нь 19 цагийн үед миний “Samsung S8” загварын гар утсаар “яриад өгье” гэж хэлээд авсан ба буцааж өгөлгүй явсан байсан. ...” /2хх-15/,
иргэний нэхэмжлэгч С.Б-ын “... тухайн хэрэг гарсан өдрөө манай нөхөр О “манай угаалгын газарт угаагчаар ажилд орсон залуу миний “Samsung S8” загварын гар утсыг утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан байна. Гар утсаа алдчихлаа” гэж хэлж байсан. ...” /2хх-19/,
гэрч Ц.Б-ийн “... охин Ундрам интернетээр утас хайж байгаад “Samsung S8” загварын гар утас гайгүй зарах гэж байна гэж хэлэхээр нь хүнтэй нь холбогдоод 550.000 төгрөгөөр авахаар болж тухайн хүний 50790697219 тоот данс руу мөнгийг шилжүүлж, утсыг одоо хүртэл ашиглаж байна. ...” /2хх-24/,
хохирогч Р.Оийн “... би хувиараа авто угаалгын газар түрээслэж ажиллуулдаг ба Н.А гэх залуу ажилд орохоор болсон. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай угаалгын газар ажилладаг хүүхдүүд унтаж байх үед нь манай ажлын “ASUS” загварын зөөврийн компьютерийг цүнхэндээ хийгээд, хулгайлаад аваад явсан байсан. ...” /2хх-66/ гэх мэдүүлгүүд,
Н.Аы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон /1хх-42, 112, 168, 232-233, 2хх-27/, эд зүйлийн үнэлгээ /1хх-11, 81-82, 144-145, 2хх-29-30, 74-75/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Прокуророос Н.Аы бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс Н.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүгдэгч Н.А нь нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байхад үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, хамгийн хүнд зүйл, хэсгээр зүйлчлэх байтал, зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусад нь зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Аы хувьд түүний үйлдлүүд хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хэд хэдэн удаагийн үйлдээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох ба тухайн зүйл хэсгийн хүнд зүйлчлэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Аы өмгөөлөгч Д.С-ийн хүсэлтийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Н.А нь “... би дээрх үйлдүүдээс гадна өөр гэмт хэрэг үйлдсэн тул өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.А нь бусад дүүрэгт, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний гомдолд дурдсан асуудлаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолд:
“Прокуророос Н.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН