Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/1000/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1101 |
Огноо | 2022-11-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1101
2022 11 22 2022/ШЦТ/1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ч.Э /регистрийн дугаар , 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Б- аймгийн Б- суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, .... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ч.Э нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ..... .... тоот буюу тоо бүртгэлийн өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тодруулах зорилгоор Г.Б хамт очихдоо “...үл ойлголцож, өөрийг нь мангар новш...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Г.Б хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамарт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.Б мэдүүлэг, шүүгдэгч Ч.Э сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр .... тоот буюу тоо бүртгэлийн өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тодруулах зорилгоор Г.Б-тай хамт очихдоо “...үл ойлголцож, өөрийг нь мангар новш...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамарт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Ч.Э нь хохирогч Г.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,
хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн .... бүртгэлээс гаргасан гомдол хэн дээр шалгагдаж байгааг асуух зорилгоор өөрийн өмгөөлөгч Э-ын хамт орсон бөгөөд тоо бүртгэлийн ажилтан А бид хоёр руу орилоод хэргийн дугаар асууж маргаан үүсгээд байхаар нь би өмгөөлөгч Э хандаж ”..та болиоч ээ гэж өмгөөлөгчид хэлээд босоод очиход нэг гараараа миний баруун нүд рүү цохисон бөгөөд миний нүдний шил хагарч нүд рүү орчихсон, шил эвдэрчихсэн байна. Тэгээд миний нүднээс цус гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,
Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ажлын байран дээрээ буюу .... тоот өрөөндөө байхад Г.Б нь өмгөөлөгч Э-ын хамтаар гомдол өгөхөөр орж ирсэн, тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Э- нь Г.Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед Г.Б зүүж явсан шил хагарсан ... мөрдөгч Мөнх-Очир орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч М.-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...... тоот өрөөнд орох үед 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаж байсан. ... өмгөөлөгч гэх хүн нь үйлчлүүлэгчээ баруун гараараа зүүн нүдэнд нь цохисон, цохих үед нүдний шил нь хагарсан ... би тэр хоёр хүнийг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №11009 тоот актын “…Г.Б биед баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмттэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 30-31/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Э 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр тус дүүрэг дэх цагдаагийн газрын 401 тоот буюу тоо бүртгэлийн өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тодруулах зорилгоор Г.Б-тай хамт очихдоо “...үл ойлголцож, өөрийг нь мангар новш...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамарт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ч.Э дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Эт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ч.Э нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч нь “1.500.000 төгрөгийн нүдний шилийг хуга цохисон мөн миний гоо сайханд халдаж хөдөлмөрийн чадваргүй болгосон” гэх боловч хэрэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР