Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуут овогт Югийн Дг ..............аймгийн .............. сумын Амьдралын туг нэгдэлд 1977 оны 11 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг дуустал малчнаар, 1982 оны 10 сарн 1-нээс 1983 оны 3 сарын 1-нийг хүртэл ар урт бригадад хэсгийн ахлагчаар, 1983 оны 3 сарын 1-нээс 1983 оны 10 сарын 9-ны өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 10 сарын 9-ны өдрөөс 1989 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хэсгийн ахлагчаар, 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, мөн 1990 оны 1 сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ..............аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х