Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1157

 

  

 

 

 

 

 

 

2022              12            12                                    2022/ШЦТ/1157

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Ж, /регистрийн дугаар /, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, худалдагч нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 ахын хамт .... тоотод оршин суух хаягтай,

урьд 2014 оны 0...-рсарын 13-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2015 оны 0...-рсарын 20-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ...-ршүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар,

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг М- бааранд хохирогч Ч.О үл ялих зүйлээр шалтаглан түлхэж унгаан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ч.О мэдүүлэг, шүүгдэгч Б.Жгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...-рхорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг М- бааранд хохирогч Ч.Оүл ялих зүйлээр шалтаглан түлхэж унгаан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ч.Оэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…О эгч өөрөө хүрээд ирэхээр нь бичлэг хийсэн юм. Тэр бичлэг дээрээ ч байгаа миний гуя яасан юм, яагаад цус гарсан юм гээд өөрөө гайхаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-80/,

хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие З- гэх эмэгтэйтэй эд хөрөнгийн маргаантай бөгөөд өөрийн хөрөнгөө авах талаар байнга хэлдэг байсан. 2021 оны 12 дугаар сард надад З- Би Сүхбаатар дүүргийн ...-рхороонд байрлах М- баарыг ажиллуулж байгаа гэж хэлсэн бөгөөд цагаан сарын дараа над руу ярьж манай баарны 1 давхрыг ажиллуулаач би ашгаасаа хувь өгнө гэж хэлсэн учир би зөвшөөрч М- баарны нэг давхарт байрлах лоунжийг ажиллуулахаар болсон. Намайг анх очиход “чи өөрөө хариуцаж ажиллуулна шүү” гэж хэлж лоунжийн түлхүүрийг өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө өөрийн лоунж руу орж ирэхэд баарны зөөгч Н нар нийлсэн 7-8 хүн байсан ба Н эсрэг талд суутал тэд нар архи уугаад сууж байсан учир би “та нар яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлтэл Н уурлаж над руу жижиг стакан бил үү кола билүү нэг зүйл шидэж миний зүүн нүдийг оносон. Би яаж байгаа юм бэ гэж хэлтэл чи юу юм бэ гэж хэлж намайг доромжилж эхэлсэн. Би бостол Н миний хажууд ирээд намайг дарсан би нүүрээ цохиулахгүй гэж зүүн талаар хэвттэл Н миний дээрээс дэвссэн. Энэ үеэр миний баруун гуянд халуун оргиод явчихсан учир би гуяа хартал уг халуун оргисон газар цус гарч байсан. ...хөлөөрөө дэвсэж гуя руу өшиглөсөн бөгөөд гутал нь шөвгөр үзүүртэй гутал байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 31-39/,

Гэрч Х.М “...сонсоход ОЖ.Н хоёрыг хоорондоо маргалдсан гэж байсан. О-ийн биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Ямар нэгэн гэмтэл байсан бол мэдэгдэх байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

Гэрч Т.Б “...Би 2022 оны 3 дугаар сарын 19-өөс 20-д шилжих шөнө М- нэртэй бааранд ажиллаж байсан бөгөөд 3-4 цагийн орчим лоунжид хүлээн авалт аваад дуусаад бохироо цэвэрлээд байж байхад гаднаас О эгч орж ирээд Намуунааг ямар чанга орилоод байна гэж хэлээд загнасан чинь Ж.Н босож ирээд О эгчийг сандал руу түлхээд унагаасан юм. Тэгээд хоорондоо маргалдаад хэрүүл маргаан хийгээд байсан болохоор О эгчийг өрөөнөөс Намуунаа нэг зөөгч охины хамт гаргасан чинь удалгүй цагдаа дуудаад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,

Гэрч Э.Н “...2022 оны 3 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө би ажил дээрээ ажлаа хийгээд дуусаад лоунж өрөөнд байж байхад гаднаас Оэгч согтуу орж ирээд миний нэрийг дуудаад намайг хэл амаар доромжилсон бөгөөд бид нарыг архи уусан гээд уурлаад байсан юм. ...Миний мэдэж байгаагаар Оэгч уурлаад элдэв янзаар хэлээд байсан байхаар нь Ж.Н ах Оэгчийг сандал руу түлхэж унагаасан бөгөөд хоорондоо маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/,

Гэрч О.М “...Оэгч лоунж дотор орж ирээд Ж.Нтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр муудалцаж байгаад Ж.Н Оэгчийг нэг удаа түлхэж унагаасан. Тэгээд Оэгч цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №4608 тоот актын “…Ч.Обиед баруун гуянд шарх, цус хуралт, баруун зовхи, хоёр хөх, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...“ гэх дүгнэлт /хх-н 64-65/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...-рхорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг М- бааранд хохирогч Ч.Оүл ялих зүйлээр шалтаглан түлхэж унгаан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Жгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Б.Жгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд энэ тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Ч.Онь гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Жд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

 

4.Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР