Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

2022            12           26                                     2023/ШЦТ/24

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Ц.Буянхишиг,

          шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002388 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, ..... өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Т /регистрийн дугаар  /

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч М.Тнь ....-ны өдөр “Телеграм” сүлжээн дэх “Крипто арилжаа” гэх группт “крипто мэдээлэл өгдөг төлбөртэй группэд 10 хүн оруулна” гэж хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Э хуурч 506.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Т-ыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Телеграм” сүлжээн дэх “Крипто арилжаа” гэх группт “крипто мэдээлэл өгдөг төлбөртэй группэд 10 хүн оруулна” гэж хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Э хуурч ... төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Т-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч М.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.Т-ыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Телеграм” сүлжээн дэх “Крипто арилжаа” гэх группт “крипто мэдээлэл өгдөг төлбөртэй группэд 10 хүн оруулна” гэж хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Э хуурч 506.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

          хохирогч Б.Э "...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11 цаг минутын үед Телеграм крипто сигнал өгдөг группд орохоор телеграмын “Т.М” гэх хаягтай хүнтэй чат бичиж асуухад 150 доллараар сигнал өгдөг группд оруулж өгнө гэхээр нь монгол мөнгөөр шилжүүлж болох уу гэж асуухад болно гэж хэлсэн. Тэгээд Хаан банкны .... дугаартай, Түмэнбаяр гэх д явуулахаар нь долларыг банкны ханшаар бодоод 506.000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр “Епке” гээд телеграм хаягийн нэрийг бичиж явуулсан. Тэг би групп линкээ явуулаарай гэж чат бичихэд 10 хүн болохоор нь линкийг нь явуу гэж хэлсэн. Тэгээд 2 цагийн дараа намайг үнэгүй мэдээлэл телеграм группээс хассан байхаар нь чат бичиж асуухад чатаа уншихгүй алга болчихоор нь Xаан банканд хандахад банкны ажилтан тухайн хүнтэй холбогдоод асуухад буцааж өгнө гээд утсаа таслаад алга болсон. Тэгээд банкнаас цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-8 хуудас/,

          Яллагдагч М.Т-ын "...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч М.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Тнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Т-ттанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч М.Т-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Т-т240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Т-ыгЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Т-ыг240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан М.Тнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч М.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Т-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР