Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

                                       

 

                                   

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд,

Хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2236002690272 дугаартай, *******78/2022/0246/Э индекстэй хэргийг 2022 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******99******* оны ************** дүгээр сарын *******7-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багийн *******- тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62*******.*******,дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ*******

 

                   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны *******0 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 0*******-64 ХОҮ улсын дугаартай  Toyoto Crown-S2*******0  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Ж.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн  осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн *******5-*******8-р хуудас/

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн *******9-20-р хуудас/

- мөрдөгчийн 2022 оны *******0 дугаар сарын *******8-ны өдрийн магадлагаа / хэргийн 23-р хуудас/

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 28-29-р хуудас/

- хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн үед такси барих гээд замын хажууд зогсож байтал нэг хурц гэрэлтэй машин ирэхээр нь гэрэлд нүд гялбаад сандрахдаа би урагш 2 алхсан. Замын зорчих хэсгийн баруун тал хэсэгт машинд мөргүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн анхааруулах дохио өгөөгүй маш хурдтай явж байсан...тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөчихөөд шууд яваад өгсөн...Намайг мөргөсөн жолооч намайг эмнэлэгт хэвтэж байхад 2 сая төгрөг, эмнэлгээс гарсны дараа ******* сая төгрөг өгсөн.Одоогоор миний бие эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний хохирол төлбөрөө тухайн үед нь нэхэмжлээд явна ... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 822 дугаартай шинжээчийн...Ж.*******ын биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, гавлын зүүн чамархай, зулай ясыг хамарсан шугаман хугарал, дагз ясны зүүн доод суурийн хэсгийн хугарал, суурь ясны урд хонхор хэсгийн цус хуралт, зүүн умдаг болон суудал ясны хугарал, зүүн шилбэний тахилзуур ясны доод 3/******* хэсгийн хугарал, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсгийн хуйхны зулгаралт, зүүн хөлийн шагайн үеийн гадна дотно хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******ын биед учирсан гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.*******.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 4*******-42-р хуудас/

- 2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдрийн *******83 дугаартай шүүх химийн шинжилгээний...Т.*******ийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 47-48-р хуудас/

- 2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдрийн *******82 дугаартай шүүх химийн шинжилгээний...Ж.*******ын биенээс авсан гэх шингэн цусанд *******.4 промилли этилийн спирт илэрсэн.... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 52-53-р хуудас

- Шүүгдэгч Т.*******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн үед хажуудаа 3 эмэгтэй хүнтэй дөрвүүлээ явж байсан.40-50 км/цагийн хурдтай явсан.Би хүн мөргөчихөөд сандарсандаа шууд явчихсан.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Миний унаж явсан машин П.Эрдэнэжаргалын эзэмшлийн машин... гэх мэдүүлэг / хэргийн 56-57-р хуудас/

- Иргэний нэхэмжлэгч П.ын өгсөн...0*******-64 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийнх юм. Миний машинд баруун талын их гэрэл хагарсан гэмтэл учирсан. Т.******* нь миний хүр дүү, надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 77-р хуудас/

Гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны *******0 дугаар сарын 04-ний шөнө явж байтал Бишрэлт рестораны цаанаас зүс таних залуу тааралдаад “ машинд суучих гэрт нь хүргээд өгье” гэхээр нь суугаад явсан. Тэгээд захын урд талын засмал зам дагуу явж байгаад нэг явган зорчигчийг мөргөчихөөд захын дээд талын гурван замын уулзвар дээр буцаж эргээд захын доод талын гурван замын уулзвар дээр машины арын суудалд сууж явсан 2 охиныг буулгаад, намайг гэрийн ойролцоо буулгасан. Жолооч залуу дуудлага өгөхгүй байхаар нь эргээд осол болсон газарт ирэхэд эмнэлгийн болон цагдаагийн хүмүүс ирчихсэн байсан.Замаар явж байтал машины баруун талаас гэнэт нэг хүн гараад ирсэн.Машинаа зогсоогоогүй, гурван замын уулзвар дээр буцаж эргээд шууд хажуугаар нь эргээд яваад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 88-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...найз Н.Гансумъяагийн хамт Кинг ресторанаас гараад гэр лүүгээ явж байтал нэг зүс таних ах таараад “ гэрт нь хүргээд өгье” гэхээр нь суугаад явсан. Захын урд талын зам дагуу явж байгаад замаар гарч явсан явган зорчигчийг мөргөчихөөд захын дээд талын гурван замын уулзвар дээрээс буцаж эргээд захын доод талын гурван замын уулзвар дээр бид хоёрыг буулгачихаад “ та хоёр харьж бай, ах нь түргэн дуудна” гэж хэлээд яваад өгсөн. Бид хоёр эргээд осол болсон газарт ирээд 7043*******02,7043*******03 утаснуудад дуудлага өгсөн.Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 83-р хуудас/ зэрэг баримт болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-тавто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “ энэ хуулийн 27.*******0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 2.2.Шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явснаас зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтэл учруулаад түүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн тусламж дуудах зэрэг үүргээ биелүүлэлгүй орхиж явсан. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадан гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байх хэдий ч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлэн явсан, тээврийн хэрэглслээ зогсоох арга хэмжээ аваагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигч, зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй зэрэг  нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Хохирогч Ж.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харгадах хайс хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.27.2 Б-д “өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явган оролцуулахгүй байх” гэх заалтуудыг,

Шүүгдэгч Т.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 А-д” тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож,ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий  эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, 3.5Б-д” осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах,аль таарлдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог,нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 3.5 Г-д”ослын талаар цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж,ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, *******2.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна.*******2.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн байна.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.*******0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааасан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.******* нь “...миний бие нь зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авснаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна эмчийн хяналтанд байдаг болсон. Гэмтэл авсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, орлого байхгүйн учир банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Иймд 2022 оны *******0,**************,*******2,2023 оны ******* сарын орлого болох *******5472688 төгрөг, ажлын байрны түрээсийн төлбөр-240000 төгрөг, 4 сарын төлбөр-960000 төгрөг, банкны зээлийн төлбөр сард-*******029000 төгрөг, 4 сарын төлбөр-4**************6000 төгрөг, нийт 20548688 төгрөг гаргуулах.Шүүгдэгч Т.*******ийн төлсөн 4500000 төгрөгийг хасаж тооцоод үлдсэн хохирлыг гаргуулж өгнө үү, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү”  гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчид учирсан хохирлыг гаргуулах, цаашид хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний бие нь хохирогчид 4500000 төгрөгний хохирол төлсөн цаашид шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх,

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Т.******* хохирогчид 4500000 төгрөгний хохирол төлсөн байх тул хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэх санал, тайлбаруудыг тус тус гаргав.

Шүүхээс: хохирогч Ж.*******ын шүүхэд ирүүлсэн хохирлын баримтыг хянаж үзэхэд хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн сарын орлогоо нотолсон баримт байхгүй, банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээлийн гэрээний хуулбарыг ирүүлсэн боловч  төлөгдөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин 937.423 төгрөгийн хэвтэн эмчлүүлэхдээ ахуйн хэрэгцээнд зарцуулсан гэх баримтаас 382.*******82 төгрөгийн баримтыг, *******.842.350 төгрөгийн хохирол, хор уршгийн баримтын тооцооноос *******.0.250 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүх үнэлж шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогчид 4.500.000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй  гэж үзлээ.

 Бусад шүүхэд ирүүлсэн баримт нь хэн, хэзээ, юунд зарцуулсан нь тодорхойгүй, балласан, канондсан/хуулбарласан/ байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Т.******* хохирогчид 4500000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах хохирлоо баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.*******ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Т.******* нь урьд  ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62*******.******* дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 6*******-р хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / 63-66-р хуудас/-аар  тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдлын талаар гэрч Л.Отгонзаяагийн     өгсөн...Т.******* нь эелдэг даруу, төлөв зантай, бусдад тусархуу, ажилч хичээнгүй, цайлган зантай.Эцэг эхээс гурвуул, айлын бага хүүхэд,Дархан хотод Шинжлэх ухаан техниологийн их сургуулийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.Гэр бүлийнхээ хамт Швед улсад ажиллаж амьдарч байгаад 202******* оны ************** дүгээр сард Монгол улсад ирсэн.4-************** насны хоёр хүүхдийнхээ хамт ******* аймагт амьдарч байгаа...  гэх мэдүүлэг / хэргийн 72-р хуудас/, Т.*******ийн  иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцуулж, шүүгдэгч Т.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих гэх  санал,дүгнэлт гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн эрүүл мэндийн байдлыг анхаарч хохирлыг гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, тайлбар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа,  тодорхой хэмжээний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийг хохирлоо жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар тус тус гаргав.

 Шүүхээс: Шүүгдэгч Т.*******ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.*******0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааасан гэх гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул, шүүгдэгч Т.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын саналыг үндэслэн  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 02/ хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээд нийт *******0 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын  талаар:

            Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн ******* ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.*******3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.*******0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.************** дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 02 / хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж нэгтгээд нийт *******0 /арав/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Т.******* нь хохирогч Ж.*******т 4500000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, хохирогч Ж.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс шүүгдэгч Т.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тоолсугай.

9.Шүүгдэгч Т.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

*******0.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

**************.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form