Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч С.Энхтуул

          шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Г.Намжилцогт,

          хохирогч*******ын өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Жаавай овогт*******ийн,******* овогт*******ын нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001202 дугаартай хэргийг22 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт******* дүүрэг дугаар хороо хотхон 9 дүгээр байр тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* овогт Ванчивдоржийн. /РД:ЦВ72062109/

 

Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг Нарийнтээл суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг дугаар хороо гудамж 1-33 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг дугаар хороо дугаар байр тоотод суух, урьд ял шийтгэлгүй,******* овогт*******ын. /РД:ЙЙ76060606/

 

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууц болох Буянт-Ухаа 2 дугаар хорооллын орон сууц мөн Төрийн орон сууцны корпорацийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгнө” гэж тус тус хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар*******ээс22 оны 1 дүгээр сарын-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 10,000,000 төгрөгийг,*******аас21 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 4,500,000 төгрөг,21 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 14,500,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь*******аар дамжуулан

Д.Нармандахаас21 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17,000,000 төгрөгийг,аас21 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг нийт 7,000,000 төгрөгийг,

А.Батцэцэгээс21 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 960,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 6,490,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг,

Г.Уламбаяраас21 оны 8 дугаар сарын-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад 61,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Батжаргал эгчээс дансаар мөнгийг нь авч байсан. Анх түрээсийн орон сууцанд хамруулж өгнө, энэ байранд оруулж өгнө гэж л мөнгө авсан. Над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Өргөдөл өгсөн 5 хохирогчийн мөнгө байгаа. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Битай20 онд анх найзаараа дамжуулж танилцаж байсан. Түүнээс хойш би Нийслэлийн орон сууцны корпорацитай холбоотой дахин төлөвлөлтөд орж байгаа компанийг хариуцсан байгууллагад ажилладаг байсан.

Ажлын шугамаар настай хүмүүсийн дарааллыг дээш нь оруулдаг байсан. Тийм ажил хийж байсан тул Дулмаа гэх найз маань “хэдэн хүнийг байранд оруулаад өгөөч” гэхээр нь би “болно, би тэгэх боломж байгаа, дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа байранд хүн оруулах боломж байдаг, түүнд би оруулаад өгье” гэж хэлсэн.

Тэгээд Дулмаагаар дамжуулж,тай танилцсан ба түүнд “дахин төлөвлөлтийн орон сууцанд оруулж өгөх боломжтой” гэдгийг хэлсэн. Түүнээс хойш нэг хэсэг над руу холбогдохгүй байж байгаад 1 жил болсны дараа холбогдоод энэ асуудлын талаар асуугаад байхаар нь боломжтой хэвээр байгаа талаар хэлсэн.

Тэгээдаас энэ хохирогч нарын “байранд оруулж өгөөрэй” гэж өгсөн байсан мөнгөний талыг нь өөрийн данс руу шилжүүлж авсан. Сүүлдээ миний ажлын газраас санал болгосон хүмүүс маань “кодтой болсон ба шууд оруулах боломжгүй болсон тул байранд орно гэж байгаа хүмүүсээ байлгаж бай” гэж хэлсэн.

Түүний дагуу болчих байх, бүтчих байх гэж найдсаны эцэст ийм байдалд хүрсэн байна. Би өөрийнхөө гэм бурууг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. болон хохирогч нартай ямар нэгэн мөнгө төгрөгийн зөрчил, маргаан байхгүй, хариуцлагаа үүрээд явна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: “Амаржаргалтай би19 оноос нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Түүнтэй сайнтай муутай 2-3 жил найзалсан. Энэ зөвхөн өөрийн 14,500,000 төгрөг гэж байгаа боловч 4 мөчөө дундалж, хүйтэнд хөрж, халуунд халж, малын араас олон жил явсан хөдөөний хүмүүсийн мөнгө бас орсон байгаа. Цаанаа миний хүүхдүүд, ач зээ, төрсөн ах, хадам дүү нарын мөнгө бас байгаа. Хөдөөний хүмүүс надад итгээд надад өгөөд шүүгдэгч ******* руу хийчихсэн учраас би яах ёстой вэ. Нийт 83,000,000 төгрөгийн хохирол гарч байгаа. Энэ хүмүүс надаас мөнгөө нэхэмжилж байгаа. Энэ хүмүүсийн мөнгө надаар дамжаад заримыг нь би өөрөөсөө гаргаад өгчихсөн. Тэгэхээр нийт үнийн дүн бол 83,000,000 төгрөг гарч байгаа. Гэтэл 51,000,000 төгрөгийн хохирол гэж гарсан байна. Энэ 83,000,000 төгрөг шүүгдэгч *******ын данс руу орсон. Энэ хүмүүс надад итгээд чи олж өгнө шүү гээд байгаа. Би олж өгнө гэсэн сэтгэлийн үүднээс хандаж байна. Өнөөдрийг хүртэл та хоёрын хурлыг хойшлуулж өгсөн. Яагаад намайг ийм байдалд оруулж байна вэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: “Би21 онд Бямбасүрэнтэй найзынхаа дүүгээр дамжуулж танил болсон. Тэр хүн Солонгос улсын виз гаргаж өгнө гэж танилцсан. Сүүлдээ Бямбасүрэн байр зарах гэж байгаа гээд өөрийн байраа эгчдээ үзүүлчих гэхээр нь би үзүүлж байсан. Тэр байр нь эгчид таалагдаагүй. Үүнээс хойш 2 сар орчмын дараа над руу залгаад “манай танил хүүхэн орон сууцны корпорацад ажилладаг, хөнгөлөлтэй зээл хүүгүй төлөөд орон сууцанд оруулж өгнө гэж байна, чи эгчийгээ оруулах уу” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь сонирхож үзье гээд найдвартай эсэхийг нь лавлахад найдвартай, арыг нь би даана гэж Бямбасүрэн хэлж байсан. Тэгээдтай холбож өгөөд мөнгө өгсөн. Түүнээс хойш маргааш гэсээр байгаад өдийг хүрсэн. Нийт 10,000,000 төгрөгөөр хохирсон. Өнөөдөр надад 4,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч*******ийн “ ... Миний бие нь22 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танил найз Бямбасүрэнгээр дамжуулаад гэх хүнтэй 99042776 дугаарын утсаар холбогдоод Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууцанд хамрагдах зорилгоор 10,000,000 төгрөгийг бичиг баримт бүрдүүлэлтийн мөнгө гэж өөрийн Хаан банкны тоот данс руу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 40 тоот гэртээ байхдаа гар утасны интернэт банк ашиглан шүлжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шалтаг хэлээд асуудал шийдэж өгөхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна.

Амаржаргал гэх хүн нь хөнгөлөлттэй орон сууцанд орчих, улсаас 30 хувийн хөнгөлөлттэй, байрандаа орчхоод хүүгүйгээр мөнгөө төлөөд дуусгах нөхцөлтэй байранд оруулж өгөх боломжтой, найдвартай, 14 хоногийн дотор батламж гараад Алтай хотхоны урд талд шинээр ашиглалтад орсон байранд оруулж өгнө гэж хэлж байсан учраас би итгэсэн. Мөн байрны зургийг нь над руу facebook чатаар явуулаад байсан.

Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/

 

Хохирогч*******ын “...21 оны 4 дүгээр сарын эхээр нь Алтжин Бөмбөгөр худалдааны төв дээр надтай ойр зуурын юм ярьж сууж байгаад надад байранд оруулж өгөх талаар санал тавьсан. Энэ байранд чи өөрөө оруулж өгөх гэж байгаа юм уу гэж асуухад үгүй би зөвхөн зуучилж хэлж өгч байгаа юм. Тэгээд намайг хамрагдвал хамрагд гэхээр нь итгэл төрөөд хамрагдахаар болсон, яагаад гэхээр таньдаг найз маань болохоор миний итгэл үнэмшил төрөөд байсан юм. Би өөрийн Хаан банкны 5749617313 дугаарын данснаасын тоот дансанд21 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,21 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 4,500,000 төгрөг,21 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус байрны урьдчилгаа гэж шилжүүлж өгсөн. Би чиний данс руу хийгээд байдаг зөв юм уу, би Төрийн орон сууцны корпорацийн дансанд хийж болдоггүй юм уу гэхэд зүгээрээ би цааш нь Төрийн орон сууцны корпорацийн дансанд хийж байгаа санаа зоволтгүй гэж хэлж байсан. Эхлээд 5,000,000 төгрөгийн урьдчилгаа авчхаад яагаад нэмж мөнгө аваад байгаа талаараас асуухад надад чиний авах гэж байгаа байр чинь нэг давхартаа байрладаг учраас илүү үнэтэй, аж ахуйн үйлчилгээ явуулах боломжтой болохоор нэмж мөнгө хийчих, маргааш баталгаатай байранд чинь оруулна гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. Энэ хугацаанд би ямар байранд орох талаараааас асуухад Хан-Уул дүүргийн Алтаргана гэх хотхон дээр яваад оч гэж очуулсан боловч өөрөө ирээгүй. Мөн би тэнд очоод хэнтэй уулзах, ямар байр үзэх, хаана байрлалтай гэдэг зүйлийг мэдэхгүй болохоор руу залгаж асуухад араас чинь очлоо удахгүй гэж хэлээд ирдэггүй байсан. Ингэж явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Залгах болгонд маргааш оруулна, өнөөдөр оруулна гэх мэтчилэн ярьдаг байсан. Сүүлдээ мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлдэг болсон. Тэгээд арга ядаад худлаа ярьж байна гээд цагдаад хандсан юм. Мөн биын надад хэлсэн байрны урьдчилгаа авч оруулах гэж байгаа талаар өөрийн найз нөхөд, хамаатан садангуудад хэлж мөн л байрны урьдчилгаа мөнгөнүүдийн авчын дансанд тухай бүрт нь шилжүүлж өгч байсан. Би өөрөө тэр дундаас нь ямар нэгэн байдлаар мөнгө авч байгаагүй. Шууд л шилжүүлж өгч байдаг байсан. намайг утсаараа манай даргатай ярь гээд танихгүй эрэгтэй хүнтэй яриулдаг байсан. Тэр хүнийх нь утасны дугаар болон царай төрх, нас гэх зүйлийн талаар огт мэдэхгүй. өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулдаг байсан.

... Зөвхөн би өөрөө байрны урьдчилгаа гэжд 14,500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа. Надаас авсан мөнгөө нь Төрийн санд хийнэ, надад ямар ч хүртээлгүй мөнгө шүү, би өөрөө ч бас байр захиалсан гэж хэлж байсан.

... Хүн бүр тус тусдаа мөнгө өгсөн. Ойролцоогоор 54,000,000 төгрөг орчим өгсөн байгаа. Гэхдээ эдгээр мөнгө нь миний мөнгө биш надаар дамжуулж л өөрсдөө байрны урьдчилгаа гэж өгсөн мөнгө юм шүү. Би өөрийн мобайл банкыг ашиглан Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Алтжин Бөмбөгөр дотор байхдаа шилжүүлж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/

 

Хохирогч Д.Наранмандахын “...21 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Батжаргал гээд найз маань манай байр болох Нарантуул худалдааны төвийн ард талд байрлах байрнуудад 2-3 өрөө байрыг Төрийн орон сууцны корпорациар дамжуулан хөнгөлөлттэй өгч байгаа юм байна. Барилга сайтай байрнуудыг урьдчилгаа өгөөд миний танил орж байгаа гэхээр нь олон жил нөхөрлөж байгаа найз маань болохоор итгээд нийт 17,000,000 төгрөгийг21 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш дараагийн долоо хоногт нь, энэ долоо хоногт эсвэл маргааш, нөгөөдөр гэх мэтчлэн ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр хүртэл 1 дэх өдөр өгөх гэж байгаа тайван хүлээж бай гэж надтай ярьсан. Батжаргал надаас авсан мөнгөө болохоор эхэндээ өөр хүнд өгсөн талаараа хэлдэггүй ярьдаггүй байсан. Тэгтэл22 оны 3 дугаар сарын-ны өдөр хавьцаа надад гэдэг хүнийг хэлээд түүний утасны дугаар болох 99042776 дугаарыг өгсөн. руу залгахаар ерөөсөө утсаа авдаггүй хүн байна лээ. Би Батжаргалд хандаад би чамд мөнгөө өгсөн учраас чамаас мөнгөө авмаар байна гэхэд Батжаргал ньыг надтай яриулсан. Тэр нь тиймээ, би байрны урьдчилгаа гэж авсан байгаа, та жоохон тайван хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоног хүлээж байгаад битай нь чи яг энэ Төрийн орон сууцны корпорацийн хүн мөн юмуу гэж асуухад би бишээ миний дээр дахиж нэг хүн байгаа гэж хэлсэн. Тэр хүний талаар асуутал 90116645 дугаартай Насаа гэх хүнийг хэлж өгсөн. Насаатай нь утсаар ярьтал юун 17,000,000 төгрөг вэ, би тийм их мөнгө хүнээс аваагүй, байрны урьдчилгаа гэж Батжаргалд өгсөн. Батжаргал ньд өгөөд нь өөрт чинь өгсөн гэж байна гэхэд Насаа нь яг таны нэрээр орж ирээгүй, та дансны хуулгаа бэлдээд байж бай, би эргээд холбогдоно гэсэн. Дараа нь над руу яриад таны нэрээр биш, зүгээр бөөн мөнгө шилжүүлсэн болохоор танай нэр дээр 17,000,000 төгрөг байхгүй байна гэж хэлсэн. Батжаргалаас асуухаар удахгүй өгнө, чи жоохон тэвчээд байж бай, миний зүйл бүтнэ, буух эзэнтэй буцах хаягтай битгий санаа зов гээд хэлээд байж байна.

... Өгсөн мөнгөнөөсөө буцааж нэг ч төгрөг аваагүй байгаа. Насаа болон гэх хүмүүстэй огт уулзаж үзээгүй. Зөвхөн утсаар л ярьсан. Өөрөөр бол хаана юу хийдэг хэнтэйгээ амьдардаг талаар мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/

 

Хохирогчын “... Миний төрсөн эх болох Батжаргал нь намайг байранд оруулж өгөх санаатай надад хандаж Төрийн орон сууцны корпорацийн хямдхан байр байна гэж хэлсэн. Мөнгө байвал урьдчилгаа өгөөд энэ байр руу зүтгэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би найдвартай юм уу гэж асуухад болж бүтнээ миний танил гэж хүн байгаа гэхээр нь ээждээ итгээд21 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны 5041377133 тоот данснаас Сүхбаатар аймагт явж байхдаа ээжийн данс болох 5749617313 тоот дансанд 5,000,000 төгрөг мөн дараа нь21 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ээжээсээ 2-3 сар өнгөрсний дараа нөгөө байрын асуудал юу болж байнаа гэж асуухаар нөгөө цаана нь байгаа гэж эмэгтэй нь маргааш, маргааш тэр өдрийнхөө 2 цагт уулзъя гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд ямар нэгэн байр үзүүлсэн зүйл байхгүй. Зөвхөн бичиг баримтаа бүрдүүлээрэй гэж хэлдэг байсан. Иргэний үнэмлэхийн лавлагаа болон ял шийтгэгдэж байгаагүй болон оршин суугаа газрын тодорхойлолтыг бэлдүүлдэг байсан.

... Би ээждээ мөнгөө өгөөд ээж маань миний мөнгийг тэр гэдэг хүнд шилжүүлж өгсөн байна лээ. Би одоогоор нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/

 

Хохирогчийн “... Манай хадам ээж болох******* нь Төрийн орон сууцны байранд оруулж өгөх боломж байна. Энэ байранд орох уу гэж асуусан. Тэгэхээр нь манай хадам ээж болохоор итгээд байранд орохоор шийдэж урьдчилгаа нийт 7,450,000 төгрөгийг хадам ээж*******ын 5749617313 тоот дансанд өөрийнхөө 5031561747 тоот данснаас шилжүүлж өгсөн. Хамгийн эхэлж21 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,490,000 төгрөг, 5,000,000 төгрөг тус бүр гэртээ байхдаа шилжүүлж байсан. Мөн нөхрийнхөө дансаар дамжуулан21 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 960,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хадам ээж Батжаргал хэлэхдээ өөрийн танил гэх хүнд өгч захиалж байгаа гэхээс өөр юм хэлээгүй. Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн хажууд дуудаж нэг байр үзүүлнэ гэсэн боловч өөрсдөө ирээгүй. гэх хүнтэй нь огт уулзаж байгаагүй. Манай нөхөр Анхбаяр 99042776 дугаартай холбогдож мөнгөө асуусан. Өгсөн мөнгөнөөсөө эргүүлж авсан зүйл огт байхгүй. Би өөрийнхөө дансаар дамжуулж өөрийн нэрээр мөнгөө шилжүүлсэн. Харин байраа захиалахдаа Адъяа нэр дээр захиалахаар өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/

 

Хохирогчын “...21 оны 8 дугаар сарын эхээр манай ээжийн найз Батжаргал гэдэг хүн манай хүүгийн компани Моннис гэдэг компани нь барилга барьсан. Тэр байранд нь хөнгөлөлттэйгээр байр олгож байгаа юм. 12,000,000 төгрөг урьдчилгаа болгож өгчих юм бол байранд оруулаад өгье гэхээр нь итгээд21 оны 8 дугаар сарын-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 417026297 тоот данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Батжаргал эгчээс асуухад одоо удахгүй болох гэж байгаа, би цаанаа хүмүүст хэлчихсэн байгаа бүтнэ гэж ярьдаг байсан. Тэгээд Батжаргал эгчээс учир байдлыг тодруулахад сүүлдээ гэдэг хүн би мөнгөө өгсөн байгаа.ын утас болох 99042776 дугаарын утсыг өгсөн. Энэ хүнтэй нь холбогдохоор би гэдэг хүнд мөнгийг өгсөн байгаа. Тэр хүний 99116645 дугаар мөн өгсөн. Тэгэхээр нь энэ хүнтэй нь холбогдоход би, Батжаргал гэдэг хүмүүсээс мөнгө аваагүй, гэдэг хүнтэйгээ учраа ол гээд тасалсан. Тэгээд гэдэг хүнтэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Тэгээд Батжаргал эгчид анх мөнгөө өгсөн болохоор Батжаргал эгчээс мөнгөө нэхэж байгаа. Би өөрийн өгсөн мөнгөнөөс эргүүлж одоогоор нэг ч төгрөг аваагүй байгаа. Байр үзүүлж байсан зүйл байхгүй. Харин тухайн үедээ иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгал болон цагдаагийн газрын тодорхойлолтыг бэлдүүлчхээд аваагүй. Мөнгөө өгснөөс хойш өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байлгаад байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/

 

Гэрчгийн “... Миний бие гэх эмэгтэйтэй14-2015 оноос хойш найзалж байгаа найзууд. Анх гоо сайханы бараа, эм өгч, авалцаж танилцаж байсан. Харин Энхцэцэг гэж эмэгтэйтэй хүнээр дамжуулж жилийн өмнө танилаар дамжуулж танилцаж байсан. Гэрээний ажилчдын визийг гаргаж өгнө гэж танилцаж байсан. Би21 оны 9 дүгээр сараас хойш өөрийн амьдарч байгаа байраа зарах гээд зар тавиад явж байгаа бөгөөд Энхцэцэг нь мөн байр хайж байгаа гээд манай байрыг ирж үзээд онцолж сонирхоогүй байсан. Тэгэхэд22 оны 01 дүгээр сарын үеэр над руу залгаад найз нь Мишээл экспогийн орчимд 3 өрөө байр захиалж байгаа гэж хэлж байсан бөгөөд би тухайн үед ч өөрийнхөө байрыг томруулах сонирхолтой байсан учраас найздаа байр олж өгөх боломж байгаа юм уу гэж хэлсэн. нь би хүнээс асууж өгье гэж хэлсэн бөгөөд тухайн үед ч мөн Энхцэцэг байр хайж байсан учраас энэ талаар хэлэхэд Энхцэцэг нь надад утасны дугаарыг нь өгчих гэж хэлээд тэр хоёрыг холбож өгсөн. Сүүлд нь Энхцэцэг над руу залгаад гэдэг хүн чинь худлаа юм байна, мөнгөө шилжүүлчихсэн, мөнгөө авъя гэж хэлэхээр нь би энэ талаар ньд чи болохгүй юм бол мөнгийг нь зохицуулж өгөөрэй гэж хэлсэн. Энэ үед нь чи санаа зоволтгүй найз нь өөрөө учраа олно гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй гэсэн мэдүүлэг. ...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/

 

Ц.Батжаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 70-106 дахь тал/

 

*******ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 34-37, 124-127, 234-235 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 3-16 дахь тал/

 

Д.Нармандахын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/

 

Ч.Насанхандын эзэмшлийн Хаан банкны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 18-41 дэх тал/

 

*******ын яллагдагчаар өгсөн “... Миний бие нь танил Энхцэцэг гэх эмэгтэйтэй тухайн эмэгтэйгээс Төрийн түрээсийн орон сууцанд Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байранд оруулах боломж байна гэж худал хэлээд 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансанд22 оны 01 дүгээр сарын-ны өдөр хүлээн авсан. Тухайн мөнгийг нь хувийн хэрэглээндээ зарцуулаад дуусчихсан. ... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/

“... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 119, 149, 177, 191 дэх тал/

“... Бусдаас авсан мөнгөө би өөрөө ашиглаж байгаагүй. Би урд өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлж байсан боловч яг үнэндээ би мөнгө аваад цаашаагаа гэж эмэгтэйд өгч байсан. Энэ талаар яагаад хэлэхгүй байсан гэхээрад хэлэхээр би хохирол мөнгийг нь барагдуулаад өгнөө, чи санаа зоволтгүй, надад танил тал байгаа, би наад хэргийг чинь хаалгаад өгнө гэж хэлдэг байсан. Биад итгээд яваад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/

 

Ч.Насанхандын яллагдагчаар өгсөн “... Одоогоор Батжаргалд миний бие нь 2,000,000 төгрөгийг л өгсөн. Өөр ямар нэгэн байдлаар хохирол төлөгдсөн асуудалгүй. Хохирлоо яаралтай нөхөн төлнө. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож,21 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс22 оны 01 дүгээр сарын-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн орон сууцны корпораци болон Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах төслийн баригдаж байгаа орон сууцтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө нэр бүхий 6 иргэний орон сууцтай болох хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн *******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 61,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг тул шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч*******т 10,000,000 төгрөгийн,*******д 14,500,000 төгрөгийн,ад 17,000,000 төгрөгийн,т 7,500,000 төгрөгийн,т 5,000,000 төгрөгийн,т 7,000,000 төгрөгийн, нийт 61,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад******* 2,000,000 төгрөг, ******* 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирлын тооцоогоор тогтоосон ба хэрэг шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч******* нь хохирогч*******д нийт 5,500,000 төгрөгийг /2 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал/ төлжээ.

Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгдэгч******* нь хохирогч Б.Энхцэцэгт 4,000,000 төгрөг төлсөн, хохирогч*******д 6,000,000 төгрөг төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч*******д нийт0,000 төгрөг төлсөн /2 дахь хавтаст хэргийн  152-155 дахь тал/ баримтуудыг гарган өгчээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлтийг шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Намжилцогт гаргасан бөгөөд шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч******* хохирогч*******ын Хаан банкны 5749617313 дугаарын дансанд нийт 22,680,000 төгрөгийг шилжүүлсэн, шүүгдэгч ******* нь хохирогч Б.Энхцэцэгт Хаан банкны 5077006144 дугаарын дансанд 6,000,000 төгрөг, хохирогч*******ын Хаан банкны 5749617313 дансанд нийт 12,600,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд гаргаж өгөв.

Хохирол нөхөн төлсөн дээрх баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нар нь хохирлын мөнгө болох 61,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Намжилцогт, Т.Мөнхдэлгэр, Г.Сүхээ нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол болох 61,000,000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн  мөн улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *******,******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт Ванчивдоржийныг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч******* овогт*******ыныг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******ыг 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Ч.Насанхандыг 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарыг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******,******* нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *******,******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ