Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

улсын яллагч: Б.Энэрэл,   

хохирогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-д холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ны Б /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, *****************-ны өдөр ******* хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “Т” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, зүүн наран 0 дугаар гудамжны 0Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Б” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа Б аймагт үйл ажиллагаа явуулах “Буман тэмээт”, Төв аймагт үйл ажиллагаа явуулах “В” , “А” , “А” , “Б” , “Б” , “Д” , “Н” , “С” , “Т Т” , “Ц у” , “Я” , Ө  аймагт үйл ажиллагаа явуулах “Ц”, “Т”, нэр бүхий хүнсний дэлгүүрүүдэд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд бараа худалдан борлуулж, дэлгүүрүүдээс орлогыг өөрийнхөө дансаар болон бэлнээр удаа дараагийн үйлдлээр авч, нийт 5,014,620 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Б” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б аймагт байдаг “Буман тэмээт”, Төв аймагт байдаг “В” , “А” , “А” , “Б” , “Б” , “Д” , “Н” , “С” , “Т Т” , “Ц у” , “Я” , Ө  аймагт байдаг “Ц”, “Тулга” гэсэн нэр бүхий хүнсний дэлгүүрүүдэд бараа худалдан борлуулж, дэлгүүрүүдээс орлогыг өөрийнхөө дансаар болон бэлнээр авч, санхүүдээ тушаалгүй өөртөө ашиглан, нийт 5,014,620 төгрөгийг хувьдаа завшсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б нь 2022 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд Ө , Төв аймгийн чиглэлд явсан борлуулалтын орлогын мөнгийг өгөхгүй байхаар нь би нягтлан О.Ц-д авлагатай дэлгүүрүүдрүү залгаад авлагаа авах талаар үүрэг өгсөн юм. Тэгээд О.Ца нь Төв аймгийн Ц суманд байрлах "С" утас нь ******** дугаарлуу залгаж Г.О-тэй холбогдон авлага болох 432.000 төгрөгийг өгөхийг шаардахад Г.О нь манайх зээлээр бараа авдаггүй бэлнээр тооцоогоо хийдэг танай нүдний шилтэй Б  гэдэг борлуулагчид 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөнгөө бэлнээр өгсөн талаар хэлсэн. Ингээд мөн адил *******аймгийн ********* суманд байрлах "А " дэлгүүрийн Г-н Н-тэй 00000000000 утсаар асуухад 255.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, ********* цайдам суманд байдаг Я хүнсний дэлгүүрийн Н.Г утас ******* утсаар холбогдон асуухад 256,500 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, мөн ******* суманд байрладаг ***** дэлгүүрийн ******** утас ******* дугаарын утсаар холбогдон асуухад 269,500 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, Төв аймгийн Заамар суманд байдаг А хүнсний дэлгүүрийн Б.Б утас 0000000 холбогдон асуухад 349,500 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөн Заамар сумын Баянгол дэлгүүр Б.Д утас ********* дугаарын утсаар холбогдоход 229,400 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, Төв аймгийн Ц суманд байдаг "Т" дэлгүүрийн Д-гийн О ********** утсаар холбогдоход 275,500 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, Төв аймгийн Угтаал суманд байдаг **** март дэлгүүрийн Б.Ж-мын ********* утсаар холбогдоход 166.400 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр. Төв аймгийн Лүн суманд байдаг Донхор дэлгүүрийн 0000000 дугаарын утсаар холбогдоход 315,400 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, мөн сумын Б.Б ийн өөрийн хэлснээр Цагаан-Уул хүнсний дэлгүүрийн 387,300 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, Б аймгийн Баяннуур суманд байдаг ******* тэмээт дэлгүүрийн П-гийн О **********  дугаарын утсаар холбогдоход 492,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, Ө  аймгийн Ц сумын Т хүнсний 0000000000 дугаарын утсаар холбогдоход 240,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус тус авлага үүсгэсэн мөнгөө бэлнээр нь авсан байсан юм. Манай “М Б” ХХК нь “А” ХХК-аас ямар нэгэн авлага байхгүй. Ингээд бид нар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдээд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан юм. ...Б.Б нь ээлжийн хуваарьгүй, Төв аймаг, З, Ө , Д аймаг руу тус тус маршрутаар явдаг юм. Ихэвчлэн 8 нэрийн дэлгүүр супер маркетууд руу тус тус нарийн боовны борлуулалт хийдэг байсан. ...Надад болон манай “М Б” ХХК нь Б.Б-д олгогдоогүй ямар нэгэн цалин хөлс байхгүй. Цаг бүрд нь цалинг өгөөд явж байсан юм. ...надад болон “М Б” ХХК-д Б-хийн ээлжинд ажилладаг байсан ажлын хуваарь байхгүй амаар тохиролцоод захиалгын дагуу явдаг байсан юм. ...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

-Гэрч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ө ХХК-нд тооцооны нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид Б.Б гэж залуу нь миний дараа буюу 2020 оны 06 дугаар сард борлуулагчаар ажилд орсон. Б.Б нь ажилд орсноосоо хойш орон нутгуудаар буюу Х, Д, Т аймгуудын 8 болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүдээр нарийн боовны түгээлт хийдэг байсан. 2021 оны 11 дүгээр сард Б  нь дэлгүүрүүдээс авсан авлагаа хаахгүй удаад, дэлгүүрүүд зээлээр авсан гээд байхаар нь би хэдэн дэлгүүрүүдийн эзний гар утсаар холбогдоход уг дэлгүүрүүд нь манай дэлгүүр зээлээр бараа авдаггүй гэж хэлсэн. Тэгээд би Б-өд хандаж чиний зээлээр авсан гээд байсан дэлгүүрүүдийн эзэн нь зээлээр бараа аваагүй гэж байна гэхэд Б нь би орон нутагт түгээлтээр явж байхдаа цүнхтэй мөнгөө хаясан гэж хэлсэн. Тухайн үед авлагынхаа тооцоог бодож үзэхэд 2,838,400 төгрөгийг Б нь дэлгүүрүүдээс бэлнээр хувьдаа авсан байсан. Тэр мөнгийг Б  нь цалингаасаа суутгуулъя гээд суутгуулсан. Уг тооцоог Б нь 2022 оны 01 дүгээр сард цалингаасаа төлж барагдуулсан. 2022 оны 01 дүгээр сараас 04 сар хүртэл Б.Б нь орон нутгаар борлуулалтанд явж байх хугацаандаа нийт 5,136,920 төгрөгийг хувьдаа болон өөрийнхөө дансаар авч дахин компанийн мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Уг албан бичгийг би цаасаар гаргаж өгсөн байгаа..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

-Гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Ө” ХХК-д борлуулалтын жолоочийн ажлыг хийж гүйцэтгэж байгаад ажлаас гарч одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлж байна. ...Миний мэдэхээр бол ихэнхдээ бэлнээр тооцоо хийдэг байсан. Мөн Б  хувийн болон компани дансаар тооцоогоо хийж гүйцэтгэдэг байсан. Миний мэдэхээр хаяж үрэгдүүлж байсныг би мэдэхгүй байна. Ө  аймаг явчихаад ажил дээр ирэхдээ мөнгөө хаясан гээсэн гэж ярьж байсан. Тухайн үед надтай Ө  явахдаа мөнгөө хаяж үрэгдүүлсэн талаар юм ярьж байгаагүй. Ирснийхээ дараа л хаясан гээд яриа гарчихсан байсан. Би тооцоонд бол огт оролцдоггүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

 -“М” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22/166 тоот “...124,800 төгрөгийн авлага Б Б  борлуулагчаас авлага авах...” талаар албан бичиг, авлагын тооцооны баримт,

-Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б аймгийн Б сумын Ө 1 дүгээр баг  хороо 0 тоотод хувиараа “Б” супермаркет ажиллуулдаг юм. Би өөрөө дэлгүүртээ худалдагч хийдэг Би “М Б” ХХК-ийн борлуулагч Б.Б ийг тус компанийн борлуулагч гэдгээр нь зүс танина сайн мэдэхгүй. Б.Б нь тус компанийн борлуулагчаар ажилладаг гэж 2021 оны 12 дугаар сараас манай “Б” хүнсний дэлгүүрт бараа түгээдэг болсон. 2021 оны 12 дугаар сараас хойш 14 хоногт 1 удаа миний санаж байгаагаар 5-7 удаа бараа түгээж ирсэн түүнээс өөрөөр мэдэхгүй. Б.Б гэх бараа түгээгчийг манай дэлгүүрт бараа түгээж ирэхэд бараа түгээж ирэхэд барааны мөнгийг тэр дор нь өгдөг. Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-д барааны мөнгө гэж 492,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би М ХХК-нд барааны тооцоо дутуу зүйл байхгүй. ...Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үед надаас барааны мөнгө гэж хэлээд 492.000 төгрөгийг бэлнээр авсан. ...Би “М Б” ХХК-ийн борлуулагч Б Б өд тухайн үед бэлнээр өгсөн санагдаж байна. ...Надад Б.Б-д өгөх болон авах ямар нэгэн өр авлага байхгүй. ...Би М ХХК-нд өр авлага байхгүй бараа түгээж ирсэн үед нь шууд тооцоог нь хийдэг. ...Б.Б нь 2022 оны 03 дугаар сард над руу утсаар залгаад би хөдөө явж байгаад пасктай мөнгөө хаячихсан юм манай компаниас чамруу залгавал барааны мөнгө өгөөгүй гэж хэлээрэй би дараа 7 хоногт төлчихнө гэж хэлж байсан. ...Манай хүнсний дэлгүүр М ХХК-наас нарийн боов худалдан авдаг, Б.Б нь тус компанийн нарийн боов түгээдэг байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 112-113-р хуудас/,

-Гэрч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т аймгийн Угтаал цайдам суманд хувиараа Нүдэн нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 20 гаран жил ажиллуулж байна. Би 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Ө ХХК-ны борлуулалтын ажилтан Б.Б өөс дэлгүүртээ боов авчихаад 269.500 төгрөгийг бэлнээр нь өгсөн юм. Тэгээд борлуулагч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би А, урд тасаг хоёрын хооронд явж байгаад машинаас буугаад бие засаад явж байгаад орлогын мөнгөө гээсэн талаар хэлээд манай Ө бейкери ХХК-иас нягтлан нярав асуувал боовны мөнгөө удахгүй хийнэ гээд хэлээд өгөөрэй гэж хэлэхээр нь би өө тийм үү? хайран мөнгө за гэж хэлээд за Ө бейкери ХХК-аас хүн холбоо баривал тэгье гэж хэлээд утсаа салгасан юм. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр санагдаж байна. “Ө” ХХК-аас нягтлан холбогдоод борлуулагч Б.Б өөс авсан боовны мөнгөө манай дансанд хийгээрэй гэхээр нь би бэлнээр Б.Б өөс боов авсан зээлээр аваагүй талаар хэлээд утсаа салгасан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 116-р хуудас/,

-Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Б Б  нь 2020 оны 06 дугаар сараас дэлгүүр дээр явж гурилан бүтээгдэхүүн тарааж байхад нь гурилан бүтээгдэхүүн авч байсан. Би хэзээ мөнгө өгсөн талаараа санахгүй байна. Манайх нэг удаа бараа авахаараа 100,000 төгрөгнөөс 200,000 төгрөгний бараа авдаг. Манайд бараагаа оруулж ирээд тооцоогоо хийхдээ 100,000-200,000 төгрөгний хооронд мөнгө өгсөн байх сайн санахгүй байна. Би ажлын өдрүүдээр дансаар, амралтын өдрүүдэд бэлэн мөнгөөр авдаг байсан. Бид хоёрын дунд өр авлаганы зүйл байхгүй. Шууд тооцоогоо хийгээд явдаг байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 119-120-р хуудас/,

-Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б Б  нь 2021 оны 05 дугаар сараас манай сумын дэлгүүр дээр явж гурилан бүтээгдэхүүн тарааж байхад нь гурилан бүтээгдэхүүн авч байсан. Би хэзээ мөнгө өгсөн талаараа санахгүй байна. Манайх нэг удаа бараа авахаараа 300,000 төгрөгнөөс 400,000 төгрөгний бараа авдаг. Манайд бараагаа оруулж ирээд тооцоогоо хийхдээ 300,000-400,000 төгрөгний хооронд мөнгө өгсөн байх. Ихэнхдээ дандаа бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. Бид хоёрын дунд өр авлаганы зүйл байхгүй. Шууд тооцоогоо хийгээд явдаг байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 122-р хуудас/,

-Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”М” ХХК-ийн борлуулагч Б  нь 2021 онд гурилан боов манай дэлгүүрт хүргэж ирдэг байсан. 2022 оны 04 сараас хойш ирээгүй. “М” ХХК нь түгээлт хийхгүй байж байгаад саяхан 9 сарын сүүлээр ирж байгаа юм. Манай борлуулагч Б өөс гурилан боов авахдаа мөнгөө бэлнээр өгч авдаг байсан яг хэдэн төгрөг өгч боов авсан талаараа мэдэхгүй байна. 300,000 төгрөгний худалдан авалт хийдэг байсан байх. ...М ХХК-ийн борлуулагч Б  нь бэлнээр мөнгө авдаг байсан хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгний боов өгөөд мөнгөө бэлнээр авсан надаас М ХК-аас танайх 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээл авсан барааныхаа мөнгийг нь хэзээ хийх юм бэ гэж асуусан би юу яриад байгаа юм бэлнээр Б  чинь аваа биздээ гэж хэлсэн. ...м ХХК-ны борлуулагч хоёрын дунд өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 130-р хуудас/,

-Гэрч Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Т аймгийн З сумын Хайлааст 0-р багийн төвд А  гэж 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд "М" ХХК-ийн нарийн боовыг 2021 оноос хойш хааяа нэг худалдаж авдаг болсон 2021 оны хэдэн сараас хойш худалдаж авч эхэлсэнээ санахгүй байна, борлуулагч нь гээд туранхай өндөр бор залуу ирээд борлуулалт хийгээд явдаг байсан тэрнээс нэрээ хэлж байгаагүй тэр хүн нь Б  гэж залуу байх. 2022 оны 07-р сараас өөр 1 эмэгтэй борлуулагч явж байсан. ..."М" ХХК-ийн нарийн боовыг 2021 оноос хойш 7-10 орчим удаа л худалдаж авч байсан ба худалдаж авч байсан нарийн боовныхоо мөнгийг борлуулалтын ажилтан залууд тухай бүрт нь бэлэн мөнгөөр тооцоо хийж өгдөг байсан нэг худалдан авалт хийхдээ 50.000-120.000 төгрөгөөр л худалдан авалт хийдэг байсан. ...Б.Б гэж хүнээс нийт хэдэн удаа худалдан авалт хийгээд нийт хэдэн төгрөгийг хэзээ, хэзээ өгч байснаа одоо санахгүй байна тухайн үед нь баримт, падаан өгдөг байсан надад хэрэггүй учир баримт падааныг нь устгадаг юм. ...Тухайн үед нь худалдан авалт хийгээд борлуулалтын хүнд нь худалдаж авсан нарийн боовны мөнгийг нь бэлнээр өгдөг, зарим үед хагас мөнгийг нь өөрийнх нь хэлсэн дансанд шилжүүлж өгдөг байсан одоо шилжүүлж байсан дансыг нь санахгүй байна. ...Би тэр Б  гэж хүнийг танихгүй ба "М" ХХК-ийн борлуулагч Батсайханы Б  гэж хүн бол тэр хүнтэй би ер авлага байхгүй. ...Борлуулалтын машинтай борлуулагч нь жолоочтойгоо хоёулаа л ирдэг байсан. ..."м" ХХК-ийн борлуулагч нь өөрсдөө түгээлтийн нарийн боов явж байна гээд дэлгүүр ороод ирэхээр нь Улаанбаатар хотоос нарийн боов татаж авч байхаар гээд түгээлтийн боовноос нь худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 132-133-р хуудас/,

- Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М ХХК-ийн борлуулагч ***** Б өөс манай А дэлгүүр нь сардаа 2 удаа нарийн боов худалдан авдаг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нарийн боов худалдан аваад 349,500 төгрөгийг бэлнээр өгсөн...ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 135-р хуудас/,

-Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М ХХК-ны борлуулагч **** Б өөс манай Баянгол дэлгүүр нь сардаа 2-3 удаа нарийн боов худалдан авдаг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр боов худалдан аваад 229,400 төгрөгийг бэлнээр өгсөн санагдаад байна. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн миний дансны гүйлгээний хуулганд шилжүүлсэн тухай баримт байхгүй байна. Би мөнгөө бэлнээр өгсөн санагдаад байна ...Ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-р хуудас/,

-Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний ажиллуулдаг Д***** хүнсний дэлгүүрт орж ирж Ө ХХК-ийн боов түгээлтээр авчирч өгдөг борлуулагч залуу мөн байна. Тухайн залуу манай дэлгүүрт түгээлтээр бараа хүргэж ирдэг ба захиалсан барааныхаа мөнгийг Б  гэх залууд бэлнээр тоолж өгдөг. Б  гэх залуу надад ямар нэгэн өр авлага байхгүй түгээлтээр авчирч ирсэн барааныхаа мөнгийг би бэлнээр тоолж өгдөг...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 140-141-р хуудас/,

-”М Б” ХХК-ийн Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 87-92-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн: “..Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж / хавтаст хэргийн 45-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55-р хууда/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56-80-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-р хуудас/ Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31-39-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 7 дугаар сард энэ компанид анх ажилд орсон. Б  нь хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллаж байсан. 7 сарын пасктай 2.000.000 төгрөг алга болчихлоо гэж байсан. Эхэндээ этгээд цалингаасаа төлөөд яваа гэж тохиролцсон. Би өөрөө цалинг нь бодоод явж байхдаа одоо хэдэн төгрөг авах гээд асууж байгаад өгдөг байсан. 3 дугаар сарын сүүлээр хөдөө орон нутагт их зээл гарч ирээд байсан. Түүхий эдийн мөнгө нэхэгдэж орж ирсэн. Хөдөө орон нутгийн авлагууд руу яриарай гэсэн. Тэгээд худалдагчийн утасны дугаар хэд билээ гээд асууж байсан. Маргааш Б  Дорнод руу явахаар болсон байсан. Би ярилцахаар Б ийг дуудаад гадаа уулзсан. Тэгээд бараа дутсан гэж хэлсэн. Энэ бол миний алдаа гэж хэлж байсан. Одоо надад өргөдөл бичээд өг гээд өргөдөл бичүүлсэн. 4.364.620 дээр нийт 4.409.520 төгрөгийн мөнгөн дүнг Б өөс нэхэмжилж байгаа. Б ийн дараа нь ажлын зар өгөөд нярав, нягтлангаа явуулахад бараа дутах асуудал гарч байгаагүй. Одоо байгаа худалдааны борлуулагч бараа дутсан гэх асуудал гаргахгүй байгаа. Томилолтын мөнгө өгдөг. Бензин болон масло дутсан бол борлуулалтын мөнгөнөөсөө аваад ирээд бэлнээр авдаг гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч “М Б” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд дэлгүүрүүдэд бараа худалдан борлуулж, орлогыг өөрийнхөө дансаар болон бэлнээр авч, буцаан байгууллагад хүлээлгэж өгөх үүргээ зөрчин, өөртөө нийт 5,014,620 төгрөгийг завшсан болох тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч “М Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********4,409,520 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Шүүгдэгч Б.Б ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чА ын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б өөс 4,409,520 төгрөгийг гаргуулан хохирогч “М Б” ХХК-нд олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах санал гаргаж байна. Торгуулын ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулвал биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь өөр компанид ажиллаж байгаа гэж хэлж байсан. Өнөөдөр ажил хийж байгаа гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй учир ажил хийж байгаа гэж үзэх боломжгүй байгаа. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг оруулж байна. Мөн шүүгдэгчээс 4.409.520 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.    

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар , хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Шүүгдэгч Б.Б ийн хувьд дээрх хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал /ажил эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзэж хувийн байдлыг нь дүгнэн цээрлүүлэх зорилгын хүрээнд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь тохиромжтой гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл ... эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан тул хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял шийтгэл эдлэх хугацаанд нь авав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ны Б ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т зааснаар дээрх ялыг эдлэх хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б өөс 4,409,520 төгрөг гаргуулж, хохирогч “М Б” ХХК-нд олгосугай.

 

          8.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА