Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

 

        

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

     Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба,

Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238001890708 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэр*****************хамт пиво уусан *****************олж ир гэх шалтгаанаар Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 1 дүгээр байрны 2-10 дугаар орцны шатны уруу нуруу хэсгээр нь чирэн гарч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн чиний төмсгийг чинь тастана гэж айлган үнэнээ хэл гэж хоолойнд хутга тулган хүч хэрэглэн сүрдүүлсэн,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэртэйгээ хардан зодсон, мөн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дээрх зүйлээр шалтаглан эхнэртэйгээ харилцахгүй байхыг шаардсан, Мөрөнгөөс зайлаарай, надад харагдаад үзээрэй, ална чамайг, чи эндээс зугтаад амьд гарч чадвал чад чадахгүй бол би чамайг алчхаад өөрийгөө дараа нь ална гэж хэлж дарамталсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явж өөр газарт өөрөөсөө нуугдаж амьдрахыг шаардсан, ална гэж хайч гаргаж, хоолойд нь тулгаж сүрдүүлээд үсийг нь хусуулж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

 *****************хүзүүнд хутга тулгаад "чи одоо хэл, хэлэхгүй бол чамайг ална" гэж сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэр *******************хамт пиво уусан *****************олж ир гэх шалтгаанаар Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 1 дүгээр байрны 2-10 дугаар орцны шатны уруу нуруу хэсгээр нь чирэн гарч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн чиний төмсгийг чинь тастана гэж айлган үнэнээ хэл гэж хоолойнд хутга тулган хүч хэрэглэн сүрдүүлсэн,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэртэйгээ хардан зодсон, мөн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дээрх зүйлээр шалтаглан эхнэртэйгээ харилцахгүй байхыг шаардсан, Мөрөнгөөс зайлаарай, надад харагдаад үзээрэй, ална чамайг, чи эндээс зугтаад амьд гарч чадвал чад чадахгүй бол би чамайг алчхаад өөрийгөө дараа нь ална гэж хэлж дарамталсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явж өөр газарт өөрөөсөө нуугдаж амьдрахыг шаардсан, ална гэж хайч гаргаж, хоолойд нь тулгаж сүрдүүлээд үсийг нь хусуулж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

 *****************хүзүүнд хутга тулгаад "чи одоо хэл, хэлэхгүй бол чамайг ална" гэж сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001890708 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 22-р хуудас),

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************гэдэг хүн намайг эхнэртэйгээ хардаж зодож дарамталсан. Намайг зодож дарамтлахдаа эхнэртэйгээ харилцахгүй байхыг шаардсан. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явж өөр газарт өөрөөсөө нуугдаж амьдрахыг шаардсан. Надтай уулзахдаа ч хэлж ярьж, харааж загнаж байсан. Мөн чатаар над руу өөрийнхөө фейсбүүк хаягаар дуут мессеж илгээж дарамталсан. Намайг тааралдвал ална гэж заналхийлсэн. Би маш их айдастай, ажил энэ тэр хийж чадахгүй гэртээ бүгээд байж байгаа... ***************** намайг хээр аваачаад дарамталж ална гэж хайч гаргаж ирж хоолойд тулгаж сүрдүүлээд үс хусуулсан. Дотуур хувцас уруулж, өмдний тэлээ зэргийг хаяулсан. Зүүж байсан ээмэг, бугуйвч, үсний машин зэргийг хаяулсан. Тэгээд намайг баахан газарт мөргүүлсэн. Биеэ ариусга гэж хэлж байсан. Сүсэг бишрэл ихтэй хүн юм шиг байна лээ. Бас Мөрөнгөөс зайлаарай надад харагдаад үзээрэй, ална чамайг, чи эндээс зугтаад амьд гарч чадвал чад чадахгүй бол би чамайг алчхаад өөрийгөө дараа нь ална гэж хэлж их дарамталсан. Би хайчтай нь зууралдаад гар хуруу нэлээн зүсэгдсэн. Хайчийг нь л холдуулахгүй бол ерөөсөө хоолой руу зүсчих гээд зоочих гээд байсан. Намайг хайчтай нь зууралдаж байхад нь цохиж өшиглөөд нэлээн л юм болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 28-р хуудас),

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрийн хаалгыг хүн нүдэхээр нь онгойлгоод өгөхөд ***************** гэх хүн зогсож байсан. Намайг гараад ир уулзъя гэхээр нь би гэрийнхээ хаалгыг хаах гэхэд нөгөө хүн намайг шууд гараас татаж хүчээр гэрээс гаргасан. Тэгээд шат руу намайг чирч уруудаад байрны шат хоорондын хэсэг зайн дээр намайг хэд хэдэн удаа нүүр лүү цохиж авсан. Тэгэхээр нь би ямар учиртай юм ойлгоогүй шокийн байдалтай байсан. Тэгээд намайг үүдээр гарах шат руу чирээд дээрээс дэвссэн. Тэгээд бэлэг эрхтнээс базаж намайг их өвтгөж зовоосон... ***************** машин дотор “өчигдөр юу болсон талаар хэл гэхээр” нь би юу яриад байгаа юм, ойлгохгүй байна. Та нар кино хийгээд байгаа юм уу гээд хэлсэн чинь ***************** улам уурлаад хутга гаргаж ирээд миний гэдсэнд тулгаад “чиний төмсгийг чинь тасдана” гэж хэлэхээр нь би наад хүмүүсийг чинь танихгүй, ***************** дуудсан гэж хэлсэн чинь намайг *****************ыгаа ол гэсэн. *****************ын ажлын гадаа очоод намайг хоолойнд хутга тулгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31, 40-43-р хуудас),

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэмжидмааг дагаад тэнд очиход тэр байранд очиход манай эсрэг талын Маргад салонд үсчнээр ажилладаг зүс мэдэх ***************** гээд залуу бас залуутай хамт байсан. Тэнд ороод ***************** тэр хоёртой хамт хоёр, хоёр лааз пиво уугаад юм ярьж сууж байгаад ойролцоогоор 2 цаг орчим болоод Сэмжидмаа бид хоёр буцаад гарсан. Тэгээд такси дуудаад гэртээ харьцгаасан. Намайг гэртээ хариад байж байтал шөнө ***************** ирсэн. ***************** надаас "Сэмжидмаа та хоёр хаагуур хэнтэй явсан. Би машиныхаа түлхүүрийг л олж авах гэсэн юм" гэхээр нь би сайн мэдэхгүй байна гээд *****************ыг явуулсан. Тэгтэл өглөө нь ***************** 08 цаг өнгөрч байхад манайд орж ирээд намайг унтаж байхад сэрээгээд "чи надад хаагуур хэнтэй явснаа хэлчхээч би машиныхаа түлхүүрийг л олж авах гэсэн юм" гэж хэлсэн…***************** ойролцоогоор 40 орчим минутын дараа буцаж ирээд манайд орж ирэнгүүтээ шууд хутга гаргаж ирээд үгийн зөрүүгүй хүзүүнд тулгаад "чи одоо хэл, хэлэхгүй бол чамайг ална" гэж сүрдүүлсэн, ***************** өөрөө гаднаас шинэ хутга авч орж ирсэн. Сүрдүүлэхээр нь би айгаад өөрөөсөө холдуулах гээд ноцолдсон бөгөөд тэр хооронд "за би хэлье би бүр очсон айлынхаа гэрийг нь зааж өгье" гэж хэлсэн. ***************** намайг айгаад эсэргүүцсэн чинь хутгаа буулгангуутаа намайг хоёр гараараа дээрээс хүзүүн дээр дарж боож нэлээн хэсэг болсон. Би бараг үхэнгээ алдсан…Би айгаад дарамтад арга буюу *****************т урд шөнө нь очсон газраа зааж өгсөн. Голын эргийн цагаан байрны гадаа очоод намайг ***************** машиндаа үлдээгээд бууж байр луу явж орсон. Тэгээд орцуудаар нь ээлжилж орж гарч байгаад хойд талын орц руу орсон. ***************** орохдоо надад миний утсыг буцаагаад өгсөн байсан болохоор би нөхөр рүүгээ залгаж хэлсэн чинь манай нөхөр удалгүй хүрээд ирсэн…Билгүүн орцны шатан дээр нуруугаараа чирэгдэж гарч ирсэн. Машин дотроо Билгүүнийг оруулаад ***************** нэлээн зодсон. Нөхөр Сүхбат бид хоёр *****************ыг тайвшруулах гээд аргадаж ярьсан боловч тайвшрахгүй байсан. Билгүүнийг машиндаа оруулаад гэдсэнд нь нөгөө миний хоолойд тулгасан хутгаа тулгаад тэр бандитай чинь нийлүүлээд та хоёрыг ална энэ тэр гээд л байсан... 2022 оны 04 сарын 15-ны өглөө над руу ***************** мессеж бичээд тэр хоёртой чинь чамайг нийлүүлж ална, би өөрийн гараа бузарлахгүй, хүн хөлслүүлж ална гэж айлган сүрдүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34, 51-52-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************** манай дүү *****************ыг машиныхаа урд суудалд суулгасан зодсон бололтой дүүгийн нэг нүд хавдаад хөх болсон, уруул нь доод талдаа шалбараад үс нь хуссан чихний ойролцоо зулгарсан байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-49-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 сарын 10-н хэдний өдөр байсныг одоо тодорхой сайн санахгүй байна. Тухайн өдөр би найз ******************* хамт ажил дээрээ вино ууж байгаад би *****************аас хүний дугаар асуух гээд утсаар залгасан. *****************тай ярихад найзтайгаа ганц хоёр пиво ууж байна гэж байсан. Тэгээд хальт тааралдацгаах юм болоод би найз Энхболорын хамт *****************ынд байна гэсэн газарт буюу Мөрөн сумын 8-р баг, Голын эргийн тэнд драмын театрын урд талд байдаг цаад талын цагаан байранд очоод 2-р давхарт гарч очсон. Тэгээд ороход Билгүүн гээд нэг найз нь хамт байсан. Бид дөрөв ганц ганц пиво ууж тэнд суугаад 1 цаг орчим болоод салцгаасан. Энхболор бид хоёр такси дуудаад гэртээ харьцгаасан. Бид хоёр тэнд 00:00 цагийн үед очоод шөнийн 01 цагийн үед такси дуудаад явсан. Би маргааш ажил дээрээ байж байтал өдөр Энхболор орж ирээд юу болсон талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************** манайд ирж таарсан. Чи хүүхдээ хүргэж өгөх гэж байгаа юм уу. Хүргээд өгье гээд намайг сургууль дээр хүргэж өгсөн. Тэгээд намайг буулгачихаад явсан. Цагийн дараа над руу Энхболор залгаад ***************** намайг алах гээд байна. Хутга энэ тэр барьчихсан байна. Голын эргийн байрны энд байна гээд утсаа тасалчихаар нь би голын байрны тэнд очсон. Машин дээр очсон чинь Энхболор машинд сууж байсан. ***************** хайчсан юм гэхэд байр луу орсон гэхээр нь би араас нь орсон. Байр луу орсон чинь нэг цайвар шаргал үстэй бандийг ***************** 2 давхраас төмсөгнөөс нь чирээд буулгасан. Тэр банди нь унтаж байсан бололтой бандааштайгаа байсан. Тэгээд шууд машины арын суудал руу чихэж суулгаад намайг машин барь гэж хэлсэн. Тэгээд тэр бандийг цохиж зодоод, дунд зэргийн нийтлэг ногоон иштэй хутгаар тэр банди руу далайгаад байсан. ***************** тэр бандийг миний эхнэртэй унтах сайхан байсан уу. Яасан их хүний эхнэртэй 2-3 цаг хүртэл архи уудаг юм. Та нар хэний эхнэр гэдгийг мэдэж байгаа биз дээ. Мөрөн жижиг газар гээд эхнэртэйгээ хардаад байгаа бололтой зодоод байсан. Тэгж зодож байхдаа машин дотроо авч яваад талбайн замаар явж байгаад зогсоод дахиад зодоод байсан. Тэгж зодож байхдаа чамайг ална, булна гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 58-59-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтэд:

       1. *****************биед зүүн талын 5 ба 11-р хавирганд зөрөөгүй хугарал, зүүн талын 5 дугаар хавирга өвчүүний холбоосонд цууралт, зүүн нүдний зовхи, зүүн чамархай баруун хөхлөг сэртэн баруун хацарт цус хуралт, дух, эрүү, зүүн бугуй, баруун гуянд зулгаралт, зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

      3. *****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 63-р хуудас),

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 512 дугаартай дүгнэлтэд:

       1. *****************биед зүүн чих, нуруунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 

       2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үрэх, нидрэх чирэх үед үүсэх боломжтой.

       З. Дээрх гэмтлийг хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

       4. *****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 70-р хуудас),

      Ихэрмөрөн Аудит ХХК-ний үнэлгээчний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “...*****************эзэмшлийн 5 нэрийн эд зүйлийн үнэлгээ нийт үнэ 300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 77-78-р хуудас),

     Хохирогч М.***************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 138-р хуудас),

     Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 143-р хуудас),

     Хохирогч *****************нь цаашид гомдол саналгүй болсон тухай Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан өргөдөл (хх-ийн 147-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 102-112, 126-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238001890708 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэр Сэмжидмаатай хамт пиво уусан *****************олж ир гэх шалтгаанаар Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 1 дүгээр байрны 2-10 дугаар орцны шатны уруу нуруу хэсгээр нь чирэн гарч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн чиний төмсгийг чинь тастана гэж айлган үнэнээ хэл гэж хоолойнд хутга тулган хүч хэрэглэн сүрдүүлсэн,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *****************өөрийн эхнэртэйгээ хардан зодсон, мөн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дээрх зүйлээр шалтаглан эхнэртэйгээ харилцахгүй байхыг шаардсан, Мөрөнгөөс зайлаарай, надад харагдаад үзээрэй, ална чамайг, чи эндээс зугтаад амьд гарч чадвал чад чадахгүй бол би чамайг алчхаад өөрийгөө дараа нь ална гэж хэлж дарамталсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явж өөр газарт өөрөөсөө нуугдаж амьдрахыг шаардсан, ална гэж хайч гаргаж, хоолойд нь тулгаж сүрдүүлээд үсийг нь хусуулж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 *****************хүзүүнд хутга тулгаад "чи одоо хэл, хэлэхгүй бол чамайг ална" гэж сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 22-р хуудас),

Хохирогч ***************** (хх-ийн 25-26, 28-р хуудас), хохирогч *****************(хх-ийн 31, 40-43-р хуудас), хохирогч *****************(хх-ийн 34, 51-52-р хуудас), гэрч *****************(хх-ийн 47-49-р хуудас), гэрч *****************(хх-ийн 56-р хуудас), гэрч *****************(хх-ийн 58-59-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт (хх-ийн 63-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт (хх-ийн 70-р хуудас),

Ихэрмөрөн Аудит ХХК-ний үнэлгээчний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “...*****************эзэмшлийн 5 нэрийн эд зүйлийн үнэлгээ нийт үнэ 300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 77-78-р хуудас),

     Хохирогч М.***************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 138-р хуудас),

     Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 143-р хуудас),

     Хохирогч *****************нь цаашид гомдол саналгүй болсон тухай Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан өргөдөл (хх-ийн 147-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хохирогчийг тохууран доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, заналхийлэх гэмт хэргүүдийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч *****************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Б.Билгүүнбаатар, М.*****************, *****************нарыг заналхийлсэн бөгөөд хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хохирогчийг тохууран доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *****************нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 104-107-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч *****************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 3 сарын хугацаагаар хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.*****************т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *****************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238001890708 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хохирогчийг тохууран доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6,450 (зургаан мянга дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,450,000 (зургаан сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************т оногдуулсан 6,450 (зургаан мянга дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,450,000 (зургаан сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.            

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 3 сарын хугацаагаар хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ шүүгдэгч *****************т авсугай.

     7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.*****************т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     8. Эрүүгийн 2238001890708 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР